Витезслав Кремликийн “Айдсаар хөлжигсөд” номыг Монгол хэлээр орчуулж, хэвлэн гаргахад ивээн тэтгэсэн “Алтан тариа” ХХК-ий захирал П.Цэнгүүнтэй тус номын тухай цөөхөн минут ярилцлаа.
“Айдсаар хөгжигсөд” номоос манай уншигчид юуг мэдэж авах вэ?
Гол өгөөж нь юу вэ гэвэл Засгийн Газар, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухааны байгууллагуудын аливаа мэдээлэл, ер нь ямар нэг асуудалтай зүйлд эргэлзэж, бодит байдлыг үнэлж, дүгнэж, рационал байдлаар хандахыг л зөвлөж байгаа юм. Гол санаа нь энэ юм.
Монголчуудад өнөөдөр ямар айдас байна вэ? Хэр их айдастай байна вэ?
Хүн бүхний айдас янз, янз л даа. Энэ номын гол агуулга нь уур амьсгал, цаг агаар, дэлхийн дулаарлаар хүн төрөлхтөнийг айлгаж хөрөнгөжиж, мөнгөжиж байгаа тухай ном л доо.
Монголчуудын хувьд, хөдөөний хүмүүсийн хувьд айдас янз бүр л байгаа.
Гэхдээ дэлхий сөнөх гэж байна, уур амьсгалын өөрчлөлтөөс болоод хоол хүнсгүй болж өлсгөлөнд нэрвэгдэнэ гэдэг ч юм уу эдгээр айдсуудаас өөрийгөө чөлөөлж, асуудалд бодитой хандаж байх ёстой л гэсэн санаатай ном юм.
Уул уурхай манай тэргүүлэх салбар. Энэ салбарыг хөгжүүлье гэхээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, билчээрийн асуудлууд хөндөгдөж эхэлдэг. Ерөнхийлөгч “Тэрбум мод” гээд төсөл хэрэгжүүлж эхэлж байна. Монголчуудын гол айдас энэ биш үү?
Энэ айдас биш л дээ.
Монголын уул уурхай бол нийт газар нутгийн 0,7 хувь гэж мэргэжилтэн хэлж байна. Үүнээс болж цөлжиж байна гэдэг нь худлаа байгаа биз дээ.
Тэгэхээр сошиал болон хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллүүд дотор худал, хуурмаг зүйл маш их явж байна. Энэ нь эргээд иргэдэд айдас төрүүлж, асуудлыг гацааж, түгжиж байгааг л харуулж байгаа юм.
Айдас гэж юу юм бэ?
Хүн ер нь айхаараа, айдсаа дарахын тулд мөнгө төлдөг юм байна. Хэдий чинээ их айдас төрүүлнэ төдий чинээ мөнгө, золиос гаргаж, төлбөр, тооцоо хийнэ л гэсэн үг. Жишээ нь, хүмүүс лам, бөө дээр их очиж байна.
Бидний хувьд мэдлэг, боловсрол дутуу, сургаар итгэдэг, аливаа асуудлыг сайн танин мэдэхгүйн улмаас айж явдаг тохиолдол их байна уу даа?
Тийм. Мөн мэдээлэл дутуу байна. Тийм учраас л асуудалд бодитой хандаж, эргэлзэж сурах нь хамгийн чухал байна.
Монголд айдсаар хөлждөг хүмүүс хэр их байна вэ?
Маш их байна. Хамгийн их айдас төрүүлдэг нь Засгийн Газар.
Засгийн Газар янз, янзын айдас төрүүлж байна. Хэдий чинээ айдас төрүүлнэ төдий чинээ мөнгө зарцуулна гэсэн үг. Зарцуулж буй мөнгөний хэмжээгээр төр данхайна.
Данхар төрөөс авлига, хээл хахууль, идэж, ууж, хөлжигсөд л төрөн гарна.
Манай Засгийн Газар Ковидоор хүмүүсийг их айлгасан уу?
Мэдээж. 11 их наяд төгрөг зарцуулсан гэж байна. Цэвэр айдсаар хөлжсөн хүмүүсийн л үйл ажиллагаа. Өөр юм байхгүй.
Бид айдсаасаа болж хөгжиж дэвших боломжуудаасаа хэр их зүйлийг алдсан бэ?
Маш их алдсан. Бид өнөөдөр 10 жил нэг дороо л байна шүү дээ.
10 жилийн өмнө нэг хүнд ногдох ДНБ жилийн 4000 доллар байсан. Өнөөдөр 4000 доллар хэвээрээ л байна.
Энэ бол гамшиг. Монгол хөгжихгүй байна. Нэг дороо эргэлдээд 10 жил болчихож. Яагаад гэдгийн учир, шалтгааныг л олох ёстой.
Энэ номонд нэг сонирхолтой зүйл байна л даа. НҮБ айдсаар хөлждөг гэж дурдсан байна. Бидний хувьд хамгийн их итгэдэг, жишээ татдаг, заавар, зөвлөмжийг нь авдаг байгууллага шүү дээ.
Ерөөсөө Засгийн Газрууд л хамгийн их айдас төрүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр НҮБ чинь хэнээс бүрддэг юм. Засгийн Газрын төлөөлөгч нараас бүрдэнэ. Ингээд бодохоор ямар ч ялгаа байхгүй. Айдас төрүүлж л бизнес хийж байгаа байгууллага.
Бид эдгээр айдсаасаа хэрхэн салах юм бэ?
Асуудалд зөв хандаж, сэтгэж, бодит байдал, үнэн, зөвийг дүгнэж чадаж л байвал айдсаасаа салах бололцоотой. Хүн бүр өөр, өөр айдастай. Тиймээс нийгмээрээ айдасгүй больё гэж уриалах аргагүй. Хүн бүр дор, дороо янз бүрийн мэдээллийг цензуртай хүлээж авч чаддаг л байвал боллоо.
Та газар тариалан эрхэлдэг хүн. Байгаль, цаг уур байнга ажигладаг байх. Дэлхийн дулаарал үнэхээр явагдаж байна уу?
Ер нь Монголд уур амьсгал дулаараад байгаа юм биш. Харин ч хүйтрээд байна. Үүнээс болж ургац алдах боллоо.
Хүйтэрснээс болж ган гачиг болоод байгаа юм. Будааны чанар, ургацанд нар, дулаан хэрэгтэй байна. Дулаахан өдрүүд удаан үргэлжлэх тусам бид их тарьж, үр тарианы болц гүйцэж, сайн ургац авна.
Өнөөдөр хүйтэн байхад л дулаарч байна гэж худлаа мэдээлэл тарааж болохгүй шүү дээ.
Ярилцсан Ч.Явуухүү
Сэтгэгдэл0
Айдсаа гэж, тоглоомын "дүрэм" хатуу хатуу. Тархи угаалт хийж хөлжинө, ухаарах сэрэх зав өгөхгүй дээ
Монголчуудаа онц байдал зарлаж, монгол улсаас хулгай хийсэн бүх том хэргийн оролцогч нарыг барьж шоронд хийх хэрэгтэй. Түүний дараагаар монгол өрнөөс салж, ард иргэдийн амьдрал сайжирна.
Том том юм ярих яах вэ муу "Алтан тариа" гэж тариаланчдыг шулаад зүгээр сууж байдаг муу лалрын монопол. Тариаланчдад хүссэн үнээ тулгаж коммунист зан гаргадаг новш. Шаал худ гар. Либертари үзэл онол чинь дэлхий дахинд ер нь мухардал руугаа орж байгаа талаар нэг сайхан халаач.
Тариаланч нэртэй бизнэсчингууд тереес менге халамж аваад дадсан даварсан гарууд бдг зарим нь цаасан дээр тариа тариад л атрын аян одон медал нэхээд л бдг
Зөв шүү хулгайчууд тэнэгүүдийг айлгаад тоглож байна. Тэнэгүүд нэг өдөр мэдээд тэнэгтэх болтугөй
Украины далбааг мандуулсанд баярлалаа
Тэгээд айчихаар газар хөдлөөд, байгалийн гамшиг ихсээд, ган, зуд болдог байхна уу. Нүдэн дээр харагдаж, хүний нэг амьдралын хугацаанд асар их өөрчлөгдсөн нь худал юм уу. Бизнесийн эрх ашгийн төлөө худал хуурмаг ном гаргахаа болио.
Үйлдвэр-ХАА-н орон Монгол улсын эдийн засаг 1990 онд элгээрээ хэвтэж, картын бараанд шилжсэн. Нэг хүнд ногдох ДНБ-ийг бий болгодог дотоодын үйлдвэр зогссон. өнгөрсөн 30 жилд монгол орон наймаа хийдэг орон болсон. Худалдах, худалдан авах ажиллагаа эдийн засгийн хуримтлалыг бий болгодоггүй эдийн засгийн хууль юутай үнэн билээ. Одоо харин үйлдвэрээ хөгжүүлэх торгон зам дээр ирээд байна. Айдас гэхэд өнөөдөр төр, хувийн өмчийн зөрчил ихэд тодорч байна. Хүн амын бүтцээ харахад төрийн өмч хэрэгтэй гэдгийг амьдрал шаардаад бна даа. Энэ хоёр өмчийн зохистой харьцаа, хамтын ажиллагаа хэрэгтэй. Газрын баялаг, эрчим хүч зэрэг салбарт төрийн өмч давамгайлахаас өөр арга алга.
Ер нь Улсын өмч , Амьны өмч гэсэн тогтолцоотой социалист нийгэм л зөв байж. Одоо төрийн өмч нь улс төрч төрийн албан хаагч хаагчдын хувааж иддэг бэлэн хоол, хувийн өмч нь хулгай луйвар хийж хувиа бодож довоо шарлуулагсдын хязгааргүй шунал болсон. Эцэст нь Монгол Улс дэлхийн газрын зургаас арчигдана.
УА-ын өөрчлөлтийн фон дор хүйтрэх, дулаарах, шуурах, аадар орох г.м экстрим үзэгдлүүдийн давтагдал эрс өсөж байгаа. УАӨ-ийг >30 жилийг хамруулан авч үздэг. Ойрын жилүүдэд үзсэн харснаа, мэдэрсэнээ ургац алдсанаа хамаагүй бурзайж болохгүй. Өөрөө харин битгий дураараа ярь.
Хэзээ орк монголчууд нийтээрээ өөрчлөгдөнө тэр үед монгол орон өөрчлөгдөнө.
Яг үнэн Айдсаар хөлждөг хүн олширсон
Би энэ хүнийг огт мэдэхгүй. Украйны далбааг ханан дээрээ өлгөсөнийх нь төлөө энэ хүнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж явдаг
Монголд монголын далбааг мандуулахаас өөр улсын далбааг мандуулвал урвагч гэж үзэж буудан хороох цаг ирсэн.
Ovoo teneg garuu
Sots zvvnii vzeltnvvd xaa saigvi zasaglaj vnen xudal zvilseer irgedee ailgaj tom dvntei programm xotolbor zarlan zax zeel rv mongo xevlen niilvvlj mash ix mongo xulgailj baigaa. Vnen2. Saya 2 jil MAN kovidoor ailgaj baaxan mongo xulgailsan. Ter "ul" Saraa avgaig xar.
Өөрөө бас айлгадаг шдээ. Укрианы далбааг мандуулаад.. Амбан сайд Азизовыг, троллуудтай нь айлгаж уурлуулаад л.. кк
Төрийн өмч эзэнгүй хулгай ихтэй гэж айлгаж ард түмний хөрөнгөөр бий болсон үылдвэрийг хулгайлж авсан этгээд төрийн өмч ноёрхож баысан уагт одооных шиг хулгайбайсан билүү ?
Либараал үзэл гэх гомо пэдофилийг(хүүхэд хүчиндэгч) номлолийг тарааж санхүүжүүлдэг гол гар шдээ
маш үнэн
хамгийн үлгэр жишээ болохуйц бизнэсмен Маш зөв харж,,,,,Даанч үхрүүд бидэн дунд эргэцүүлэх нь цөөн Хамгийн боловсролгүй увайгүй нь хамгийн дээр залардаг Хүрэлсүх Баттулга гээд,,,,Одоо энэ хэлгүй юм шиг Оюун Эрдэнэ байна Улс орон нь үнийн өсөлтөнд баригдаад сууж байхад хэлгүй юм шиг,,, Харвард очиж суусан юм шиг,,, Англиар ярихыгнь харсанм уу та нар ,,,,Англиар ярьвал сайн гээгүй Гэхдээ энэ этгээд Харвард ярьж ЕС болсон учир асууж байгаа юм Мэдээж хэлтэй бол хөлтэй гэдэг Англи Орос Хятад хэлийг мэдэж байж улсыг удирдана шүү дээ
Цэнгүүн маш олон жил гурилын үнэ өсгөнө гэж айлгаж улсаас маш их мөнгө хүүгүй авдаг байсан хүн шүү
Өөрөө айдсаар хоололдог гар байж
55
Монополь хэдэн гурилын үйлдвэр гурилынхаа үнийг нэмээд байхаар ДНБ өснө гэж зүүдлээгүй биз эрхэмээ
харах царайны хөгийн эр байна
энэ маань яагаад ийм үлбэгэрдүү "гөлгөн царайтай" болчив
2012 оноос таван толгой-гашуунсухайтын төмөр замыг гацаасан Х.Баттулга яагаад 10 жил хөгжил зогсоон шалтгааныг илүү тайлбарлаж өгөх байх
Монголчууд богинохон аргамжаатай морь шиг дороо эргэлдэж байхад яаж хөгжих вэ.