
Өнгөрсөн зууны дунд үеэс Орос улс “хар алт” зарж, оронд нь техник технологи, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан нефтийн нөөц асар хурдацтай дуусах шатандаа орж байна.
ОХУ-ын газрын тосны батлагдсан нөөц ердөө 26 жилийн олборлолтод л хүрэлцэнэ гэж Байгалийн нөөцийн сайд Александр Козлов лхагва гарагт Төрийн Думд болсон Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ.
Козловын мэдээлснээр, Оросын газрын тосны нөөцийн нийт хэмжээ 31 тэрбум тонн бөгөөд гэхдээ тэдний гуравны нэг нь буюу 13 тэрбум тонн л эдийн засгийн хувьд ашигтайд тооцогддог гэнэ.
Одоогийн байдлаар газрын тосны компаниуд жилд 500 сая тонн газрын тос олборлож байгаа юм байна.
Батлагдсан нөөцөөс гадна Оросын нутаг дэвсгэрт 95 тэрбум тонн газрын тосны нөөц бий гэж Козлов мэдэгдсэн бөгөөд "гэхдээ онцлог нь эдгээрийн нэлээд хэсгийг олборлоход хэцүү байдаг" гэж сайд тайлбарлжээ.
Эх сурвалж: moscowtimes.ru
Ж.Бат
Сэтгэгдэл3
Худал шаахгүй. Үлгэр ярих чамд хэрэгтэй юу.
үлдсэн нөөц нь сибирь хойд туйлд байгаа тэрийг олборлоно гэвэл алтны үнэтэй болох биз дэд бүтэц технологи байхгүй😂😂😂😂
муу ёрын эзэнт улсын төгсгөл ойртож л байгаам байна