4-р сарын 18-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Шилийнголын соёл, аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг дэмжих уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтын үеэр Шилийнгол аймгийн аялал жуулчлалын төслүүдийг танилцуулжээ. Шилийнгол аймгийнхан Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг тус улсын компаниудтай “Түмэн хүнийг харилцан аялуулах”, “Бараа бүтээгдэхүүнээ хамтран борлуулах” зэрэг стратегийн гэрээ байгуулж, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын 400 сая юанийн өртөгтэй 10 төсөлд гарын үсэг зуржээ.

Уг арга хэмжээний үеэр хөдөөгийн экологи, амралт чөлөөт цаг, хүүхдийн зуслан, хээрийн аялал, эрүүл мэндийн асрамж, аяллын зураг авалт зэрэг маршрут танилцуулжээ. Үүн дотроо захиалгат аялал, нэг өдрийн аялал, гэр бүлийн аялал, жижиг группийн аялал зэрэг дөрвөн улиралд аялах боломжтой, баялаг хөтөлбөртэй маршрут багтаж байна.

Уулзалтын үеэр Шилийнгол аймгийн соёл, аялал жуулчлалын компани, Бээжингийн гэр буудлын аялал жуулчлалын холбоотой “Түмэн хүнийг харилцан аялуулах” стратегийн гэрээ, Таншань хотын мэндийн асрамжийн нийгэмлэг, Бээжингийн Дүнфанланьхүй эрүүл мэндийн үйлчилгээний компанитай “Бараа бүтээгдэхүүнээ харилцан борлуулах” стратегийн гэрээ байгуулжээ. Энэ үеэр 416 сая юанийн өртөгтэй, бүхий аялал жуулчлалын 10 төсөлд гарын үзэг зурсан байна. Дараагийн удаад Шилийнголийн төсөл танилцуулах арга хэмжээг Ханжөү зэрэг хотод зохиож, энэ жилдээ 5 сая зорчигч хүлээн авч, илүү олон ААН-тэй хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж, 2 тэрбум юанийн хөрөнгө оруулалт татах төлөвтэй байгаа гэнэ.

Өвөр Монголын аялал жуулчлалын наадам жил болгон Шилийнгол аймагт болдог аж. Энэ тавдугаар сард Шилийнгол аймагт Өвөр Монголын аялал жуулчлалын 33 дахь наадмын төсөл танилцуулах ба энэ жилийн хувьд давхардсан тоогоор 20 сая жуулчин аялж, орлого нь 50 тэрбум юаньд болж, 2019 оны түвшинд хүрэх төлөвтэй байна.

“Шилийнголын аялал жуулчлал” арга хэмжээнд Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны Нөөц баялгийг ашиглан хөгжүүлэх газар, Бээжингийн Соёл аялал жуулчлалын газар, ӨМӨЗО-ны Соёл аялал жуулчлалын танхим, компаниудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцжээ.







Сарантуяа, Хүчитбаатар
Сэтгэгдэл0
Мундаг юмаа
Монгол хэлээ устгаад тэгээд жуулчин хөгжүүлнэ гэж юү байсийм.
Өвөрмонголчууд Бээжингийн дарамтын эсрэг тэмцэж монголоороо ярьсаар байна харин Буриадууд аль хэдий хэлээ мартсан