Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг тун удахгүй толилуулна. Үүнтэй холбогдуулан Монголын эзэнт гүрэн, Чингис хаан болон Чингис хаан музейн талаар франц хэлтэн орнуудын соёл урлаг, түүхийн салбарт нэр хүндтэй “Historia” сэтгүүлийн 9-11 дүгээр сарын (№69) тусгай дугаарт олон сонирхолтой нийтлэл хэвлэлээ.

Эрдэм шинжилгээ, түүх, соёлын чухал ач холбогдолтой энэ төсөл нь олон хүний уйгагүй хамтын ажиллагааны үр дүнд ажил хэрэг болжээ. Тухайлбал, Монгол судлаач, Нантеррийн их сургуулийн профессор, “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн шинжлэх ухааны куратор хатагтай Мари Фабру, олон улсын эрдэмтэд хамтран ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны яам мэдээлэв.

Сэтгэгдэл0
Х.Баттулгын байгуулсан энэ хөшөө л гадаад улсуудын талаас харах ганц үзмэр болох юм даа
монгол гэдэг киноны япон жүжигчин тadanobu аsano
ene setgyyl garaad ydaj baina s dee:!!!!Pranzad amidardag hymyys bol olood yzsen baih l daa.....Minii bye neg hybiig gadaad harilzaanii yaman daa yabyylahaar beldeed saiddaa zahidal bichsen chini said maani zabgyi gadaadad yabaad baina hariu irehgyi barag hoyor doloo honog boloh ni ......
нарангаас давалгаалах нь