
Ирэх 2026 оны хоёрдугаар сарын 6-наас 22-нд Милан ба Кортина- д'Ампеццод болох өвлийн Олимпын наадмын галыг асаах ёслол Грекийн Эртний Олимпиа хотод энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болно. Энэ тухай Грекийн Үндэсний Олимпын хороо мэдэгдлээ.
Ийнхүү Олимпын галыг асаахаас зургаан сарын өмнө Грекийн ҮОХ-ноос хийсэн мэдэгдэлд “Грек улсын нутаг дэвсгэрээр Олимпын галт бамбарыг буухиалах аян 12 дугаар сарын 4 хүртэл нийт 9 өдрийн турш 2200 км урт замыг туулан үргэлжилж, 23 муж, 7 бүс нутгаар дайран өнгөрөх ба Олимпын галыг угтан авах 36 ёслолын ажиллагаа болно” гэж дурджээ.
Олимпын галыг буухиалагч нийт 450 орчим хүн оролцох галт бамбарын буухиа аян Пиргос, Амалиада, Калаврита, Патры, Агринио, Карпениси, Каламбака, Мецово, Козани, Кастория, Флорина, Науса, Серре, Драма, Салоники, Ламия, Арахова, Ливадия, Афин гэсэн хот суурин газруудаар дамжин үргэлжилсээр 12 дугаар сарын 4-ний өдөр “Панатинакос” цэнгэлдэх хүрээлэнд өндөрлөнө. Энэ үеэр Милан - Кортина-д'Ампеццогийн өвлийн Олимпын наадмын зохион байгуулах хороонд Олимпын галыг хүлээлгэн өгөх ёслол болно.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0