sonin.mn
Есдүгээр сарын 21-нд буюу өчигдөр Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн Ханжоугийн Азийн спортын наадамд оролцохоор ирсэн Олон улсын олимпын хорооны дэд дарга, спортын хөгжлийг дэмжих Самаранч сангийн үүсгэн байгуулагч, хүндэт дарга Хуан Антонио Самаранчтай уулзжээ. Хоёр тал шинээр хөгжиж буй спортыг сурталчлах, Ханжоугийн Азийн спортын наадам, Парисын олимп, 2025 оны Чэндүгийн дэлхийн спортын наадмыг мэдээлэх талаар санал солилцсон байна.
 
Шэнь Хайшюн энэ үеэр хэлэхдээ, "Самаранчийн гэр бүл бол Хятадын ард түмний хуучин найз бөгөөд Хятадын спортын салбарын хөгжилд нааштай хувь нэмэр оруулсан юм. Сүүлийн жилүүдэд Хятадын төв радио телевиз спортын арга хэмжээг мэдээлэх талаар олон улс дахь үр нөлөөгөө нэмэгдүүлсээр байгаа. Одоогоор Азийн спортын наадмыг мэдээлэхээр манай радио телевизээс нийт 4500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг ажиллаж байна" гэжээ. 
Харин Хуан Антонио Самаранч хэлэхдээ, "Хятадын төв радио телевиз бол дэлхийн хамгийн нөлөө бүхий мэдээллийн платформ юм. Хятадын төв радио телевиз нь Бээжингийн өвлийн олимп зэрэг томоохон үйл явдлуудыг мэдээлэн нэвтрүүлж, Олимпын хөдөлгөөнийг сурталчлахад асар их дэмжлэг үзүүлсэн. Бид цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинээр гарч  буй спортын төслүүдийг Хятадад түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэж байна" гэсэн байна.
 
Г.Бямба