МЕЙРАН. /BBC/. Орчлон ертөнцийн үүслийн эхэн үед элбэг байсан нууцлаг бодис болох антиматеритай холбоотй чухал нээлтийг эрдэмтэд хийжээ. Антиматери гэдэг нь одод гаргуудаас бүрдэх Орчлон ертөнцийг бүтээгч материйн эсрэг биет гэж ойлгож болно.
Орчлон ертөнцийг үүсгэсэн Их тэсрэлтийн үеэр эдгээр бодис хоёулаа ижил тэнцүү хэмжээтэй байжээ. Хэдийгээр матери хаа сайгүй байдаг ч эсрэг материйг олоход өдгөө маш хэцүү. Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолд эсрэг бөөмс нь гипердрайвуудын энергийн эх үүсвэр болдог. Эсрэг матери нь таталцлын нөлөөгөөр түлхэгддэг, тэр байтугай бүр цаг хугацааны хувьд ухрах боломжтой гэсэн ойлголтууд байдаг. Гэвч Европын Цөмийн судалгааны төвд (CERN) хийсэн шинэ туршилт нь эдгээр таамаглалыг үгүйсгэж, таталцлын нөлөөгөөр эсрэг материйн атомууд нь материтай адил унадаг болохыг тогтоожээ.
Олон жилийн туршид физикчид Орчлон ертөнц хэрхэн үүссэнийг тайлбарлахын тулд тэдгээрийн ялгаа, ижил төстэй байдлыг тодорхойлохыг хичээсээр иржээ. Антиматери нь таталцлын нөлөөгөөр унахаасаа илүүтэй хөөрдөг эсэхийг олж мэдсэнээр физикийн талаар өдгөө мэдэгдэж буй ойлголтууд өөрчлөгдөх ажээ.
Их тэсрэлтийн үеэр матери, антиматери нь нэгдэн нийлж, бие биеэ устгаж, гэрлээс өөр юу ч үлдээхгүй байх ёстой байв. Гэтэл яагаад ийм зүйл болоогүй вэ гэдэг асуулт физикийн том нууцуудын нэг хэвээр байгаа бөгөөд тэдгээрийн хоорондын ялгааг олж тогтоох нь үүнийг тайлах гол түлхүүр юм.
Орчлон ертөнцийн үүслийн эхний мөчүүдэд матери нь антиматериа ямар нэгэн байдлаар ялсан аж. CERN-ийн судалгааны багийн гишүүн, доктор Даниэль Ходкинсоны хэлснээр, таталцалд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа нь үүнийг тайлах гол түлхүүр байж болох юм. "Манай Орчлон ертөнцөд матери хэрхэн давамгайлж байгааг бид ойлгохгүй байгаа бөгөөд энэ нь туршилт явуулах гол шалтгаан болж байгаа юм" гэж тэрбээр ярилаа.Ихэнх антиматери нь Орчлон ертөнцөд хэдхэн секундийн хугацаагаар л байдаг аж. Иймээс туршилт явуулахын тулд CERN-ийн баг антиматерийг тогтвортой, удаан оршин байх хэлбэрээр бий болгох шаардлагатай байв. Тэд 100 орчим устөрөгчийн эсрэг атомыг бий болгож, соронзон орон дотор байлгажээ. Соронзон орны талбай багасах тусам антиатомууд нь ердийн атомуудтай адил хурдацтай унаж байсан байна. Энэ туршилтыг "ALPHA" гэдэг нэртэй олон улсын эрдэмтдийн баг хийжээ.
Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл "Nature сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
14 тэрбум жилийн өмнө тэр Их Тэсрэлт нь болоод 10 сёкундын дараа орчлон ёртөнцийн 60 хувь нь бүрдсэн гэдэг ! 60 тэрбум жилийн өмнө Бүр Том Тэсрэлт болсоныг би нэг муухан гадарлаад л байгаа юм !
Тэр цагт чи амьдарч байсан хэрэг үү?
Их тэсрэлтийн онол худал болох нь батлагдаад сар илүү болж байна. Сурах бичиг лекцийн материалаа шинэчлэхгүй бол хоцрогдож байна шүү. Англи хэлгүй бол дэлхийн мэдлэгээс асар түргэн хоцрогдож байна. Энэ одоо хэзээний нийтлэл вэ эсвэл орчуулга нь ийм худлаа байна уу.
Асуудалын нууц асуудал дотроо
ОРЧЛОН ЕРТӨНЦ ХЭР ТОМ БЭ ЗАХ ХЯЗГААР ГЭЖ БАЙДАГ БОЛОВУУ БАЙДАГ БОЛ ТЭРНЭЭС ЦААШ ЮУ БАЙХ БОЛ МАНАЙ СҮҮН ЗАМ ОРЧЛОН ЕРТӨНЦИЙН АЛЬ ХЭСЭГТ НЬ БАЙРАЛДАГ ЮМ БОЛ . ТЭНЭГ ЮМ АСУУСАН БОЛ УУЧЛААРАЙ
Уучиллаа..дахиад тэнэг юм асууваа чи..хохь чинь шүү..
Бүх зүйл хэмжээ хязгаартай учир орчлон хязгаартай болов уу гэж би ч бас боддог. Даанч хязгаар гэдэгт ухаан хүрдэггүй ээ.