sonin.mn
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр Америкийн Төрийн департаментын Хятадтай холбоотой тайлангийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
 
Тодруулбал АНУ-ын Төрийн департамент 9-р сарын 28-ны өдөр гаргасан тайландаа: "Хятад Улс дэлхий даяар худал мэдээлэл түгээхийн тулд олон тэрбум ам доллар зарцуулж байна, Хятад улс "дэлхий нийтийн мэдээллээр оролдох" нь зөвхөн  дипломат асуудал биш, харин дэлхий нийтийн мэдээллийн орон зайн бүрэн бүтэн байдлын сорилт болж байна. Хэрэв үүнийг хяналтгүй орхивол ирээдүйд дэлхий даяар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө алдах магадлалтай гэж мэдээлсэн байна. Энэ талаар Хятад улс хэрхэн үзэж байна?" гэсэн сэтгүүлчийн асуултанд: "АНУ-ын Төрийн департаментын гаргасан уг тайлан нь бодит байдлыг үл тоомсорлож, хар цагааныг хутгалдуулж байна. Өөрсөө жинхэнэ худал мэдээлэл тараадаг. Тайланг боловсруулсан АНУ-ын Төрийн департаментын холбогдох байгууллагууд "Дэлхийн холбоо" нэрээр суртал ухуулга явуулж, худал мэдээллийн эх сурвалж, "танин мэдэхүйн үйл ажиллагаа"-ны командлал бий болгож байна гэжээ.
 
Г.Бямба