Нэгэн эмнэлэг дээр залуухан эмчтэй ярьж суутал
-Та дал хүртлээ ерөөсөө эмнэлэгт хэвтэж байгаагүй юмуу гэж гайхан асуусан юм. Би түүнд-
-Тиймээ! гэж хариулсан чинь үнэмшихгүй гайхаж
-Нэг ч удаа хэвтээгүй гэж үү? гэв.
-Нэг удаа нэгдүгээр эмнэлэгт гурав хоног хэвтсэн л дээ. Хэвтэх ч гэж дээ ор байхгүй, ахмадуудад нь ор хүрэхгүй тэгээд шалан дээр нэг бэржээхэн дамнуурганд гурав хоноод гарсан гэсэн чинь, залуу
-Тэр дамнуурган шалан дээр хэвтэж чадахгүй, тэгээд тийм амархам гарчихсан юм уу гэж гайхав.
-Үгүй ээ, гарах болоод л гарчихсан "Хүүхэд чинь гарчихжээ" одоо эмнэлгээс гap! гэж эмч хэлсэн юм гэсэнд өнөө залуу бүүр гайхаж
-Юун хүүхэд вэ гэв
-Төмөр хүүхэд! гэсэн чинь бүүр ч алмайрч орхив бололтой
-Шоглоод байна уу? Та гэв,
-Шог бишээ. Жинхэнэ ёсоор нь "төмөр хүүхэд" гаргасан юм гэсэн чинь тэр бүр сониучирхаж.
-Ямар хачин үг вэ? Та ойлгогдохоор яриад өгөөч! гэв
-Одоогоос бараг жараад жилийн тэртээд би багш нарыг бэлтгэх сургуульд бараг л арван хэдэн настайдаа ороод (хөдөө долоон жилийн сургуулиас цааш анги байхгүй) сурч байтал нэг өдөр ухуулах хуудас ангид хадах болоод би хадаас амандаа зуугаад сандал дээр гарч өнөөх хуудсыг хадах гэж байтал ангийн нэг амьтан дороос гижигдээд би хөхрөхдөө нөгөө хадаасаа залгичихсан юм.
Багш маань түүнийг мэдээд айж, гижигдсэн найзыг маань загнаж даруйхан нэгдүгээр эмнэлэгт хүргэж эмчид үзүүл гэсэн. Тэр эмнэлэг манай сургуулийн урдуур өнгөрдөг засмалын цаад талд дөнгөж ашиглалтад орсон шинэ газар байсан Одоо ч тэндээ байгаа Эмнэлэгт очсон чинь эмч нь яасныг сонсоод гэрэлд харна гэсэн юм Гэрэлд хараад:
-Гэдсэн дотор чинь нэг хадаас хөндөлдөөд хавж явна Хамаагүй хөдлөж болохгүй Нам хэвтээд махгүй цагаан будаа идээд харзнахаас өөр аргагүй гэсэн л дээ. Тэгээд хэвтүүлэх гэтэл ор байхгүй, нэг дамнуурган дээр хэвтүүлсэн л дээ Гуравдахь хоног дээр нэг эмч ирж бургуйдаж гаргана гээд бургуйдаж орхиод жорлон сахиад тэнд сууж бай, хөдлөж болохгүй гэсэн юм Тэнд сууж байгаад гэдэс гүйлгэж юу ч үлдэхгүй болсон шиг байгаа юм. Тэгээд л ахиж гэрэлд харснаа:
-Хүүхэд нь гарчээ. Одоо эмнэлгээс гарч болно гэж билээ. Тэгсэн чинь найзууд маань удалгүй, "Түдэв эмнэлэгт хэвтээд: Төмөр хүүхэд гаргасан" гэж шог үг дэгдээж билээ Ингэж л эмнэлэгт гурав хоног "хэвтсэн" юм л даа гэсэн чинь нөгөөх залуу эмч тачигнатал инээж:
-Тэрнээс хойш эмнэлэгт хэвтээгүй юм уу? гэж асуув
-Үгүй шүү! гэсэн чинь
-Дал хүртлээн үү? гэж ахин лавласнаа: Таны насныхан эмнэлгээс салахгүй л юм. Та яаж ийм эрүүл байна? гэж асуув.
-Яахав дээ. Би хөдөөний хүүхэд болохоор хоёр мээм хөхөж хүн болсон юм. Тэгээд л тэр биз! гэсэн чинь
-Хоёр ээжтэй байсан юм уу? гэв
-Үгүй л дээ Нэг л ээжтэй байлаа Ээжийн мээмийг хөхөөд дараа нь "хонины мээмийг" хөхөж унтдаг байлаа гэтэл тэр залуу нүдээ бүлтийлгэж
-Яаж хонины мээм хөхөх юм бэ? Доогуур нь мөлхөж ороод хөхдөг юм уу? Тэгээд бас хонины мээм хөхөж унтдаг гэж юу яриад байнаа? гэв.
-Ээжийнхээ мээмийг хөхөж сүүнд нь цадахаар нэхий манцуйтай нь орон дээр тавьж унтуулна.Тэгэхдээ аманд минь хонины сүүл үмхүүлээд орхичихдог байсан юм билээ. Тэгээд унтаж байгаад үе үе сэрэхээрээ тэр сүүлийг үлгэж тайвшраад дахиад л нойрсоод өгдөг байж. Тэгдэг байснаа би яаж мэдэх вэ?
Харин дүү нар минь яг над шиг тэгэж сүүл хөхөж унтдагийг сүүлд өөрөө үзсэн юм. Сайхан унтаж байснаа л сэрэхээрээ нөгөөх сүүлийг хөхөөд бувалзаж байгаад ахиад л унтаад өгдөг, Өхөөрдмөөр хөөрхөн харагддаг байж билээ гэсэн чинь залуу эмч духаа алгадан:
-Нээлт! Нээлтийг минь баталгаажуулахад хэрэгтэй! гэж дуу алдав. Би гайхаж
-Ямар нээлт гэвэл
-Хонины сүүл дархлаажилтыг сайжруулдаг гэж би нотлоод байгаа юм. Тэгэхээр та хонины сүүл манцуйтай үедээ их хөхөж дархлаажилтаа сайжруулсан хүн байна шүү дээ! гэж баясав,
-Магадгүй. Их л олон cap намайг хонины сүүл хөхөж байсан гэдэг. Бас ээжийнхээ шар уургийг шууд л хөхсөн хэрэг. Одоо чинь хүүхдүүдийг эхээс төрмөгц нь шууд шар уургийг (орос эмч нарын шавь нар) хөхүүлдэггүй болчихсон юм гэх чинь билээ ! гэж би хэлсэнд залуу эмч:
-Дөчөөд оноос тийм болгочихсон юм гэнэлээ. Тэр бас дархлаажилтад муу нөлөөтэй гэж үзэж байгаа л даа.
-Одоогийн хүүхдүүд та нар чинь ганц айдаг юм "өөх" болчихсон гэлүү? Өөхнөөс, тэр тусмаа хонины өөх, ялангуяа хонины сүүлнээс айх хэрэггүй гэмээр байна. Чи бас өөхнөөс айгчдын нэг үү? гэж эмчээс асуусан чинь.
-Үгүй,үгүй! Би өөхийг судлаж байгаа юм гэхэд
-Тэгвэл сүүл бол сүү гэсэн үг. Тэгэхдээ хонины сүүл шүү гэсэн чинь залуу эмч
-Тантай санал нэг байна гэв. Ийм хурц, амтлаг бус зүйлийг түүхийгээр нь нялх хүүхдэд хөхүүлж өгч болохгүй. Малын элдэв өвчин халдчихна гэж хатуу хориглоод байх юм гэхэд нь
-Тэгвэл хэдэн зуу, мянган жил нялх хүүхэддээ сүүл хөхүүлж ирсэн уламжлалтай монголчууд малын өвчнөөр мөхөж дуусахгүй яагаад эрүүл чийрэг, амьд сэргэлэн яваад байгаа юм бэ? гэвэл:
-Харин тийм ээ! Хонины сүүлэнд Д, С, A, К гэхчилэн амин дэмүүд агуулагдаж байдаг юм байна. Эдгээр нь харшил, хордлого, сульдааны эсрэг сайн нөлөөтэй бас өвчин эсэргүүцэх чадвар, ухаан санаа, бие бялдарт их өгөөжтэйг судалгааны дүн харуулж, гадаадын эрдэмтэд ч дэмжиж сонирхдог болсон гэж залуу эмчийг ярихад:
-Тэгвэл сайн байна. Гэхдээ чиний үеийн зарим залуу зоотехникчид болон бизнесменүүд хонины сүүлгүй болгох гээд байгаа шүү дээ гэсэн чинь
-Юу? Хэн тэгээд байна? Яаж сүүлгүй хонь байх юм бэ? гэж гайхав.
-Яахав дээ! Үүлдэр угсааг нь голоод л буржгар үстэй миронос хонь өсгөж, монгол хонио шахах гээд байгаа юм биш үү? Тэр миронос хонь чинь бараг сүүл байхгүй биз дээ? гэвэл:
-Нээрээ тийм шүү! Сүүлгүй шахам нэг годгор юмтай л даа. Хайран сүүл гэж эмч шогширсноо: Арай ч бүх хонин сүргээ сүүлгүй болгон мироносчилохгүй байлгүй дээ. Монгол хонь шиг гайхамшигтай мал дэлхийд одоо манайд л байгаа биз дээ? гэв
-Харин тийм л дээ. Монгол хонь чинь эрс тэс уур амьсгалтай дөрвөн улиралтай, энэ орондоо байгалын шалгарлаар үлдсэн сонгодог мал болсон юм биш үү?
Би бас хонины тухай цөөн бус нийтлэл бичсэн л юмдаг. Монгол хонины сүүл бол түүний "банк" гэж болно. Хамаг шим тэжээлтэй бүхнээ зун намрын цагт хуримтлуулж сүүлэндээ шингээн хадгалж түүнийхээ ачаар өвөл хаврын тарчиг хэцүүг давдаг амьтан билээ. Тэмээ хоёр бөхөндөө тэр шим тэжээлээ хадгалдаг бол хонь сүүлэндээ хуримтлуулдаг биз дээ гэвэл залуу эмч бүр сэргэж:
-Тиймээр барах уу! Хонь наяас доошгүй төрлийн ургамлаар хооллодоггийн дотор 30 гаруй зүйл нь гагцхүү эмийн ургамал байдаг юм байна. Тэгэхээр хонины сүүл нь зөвхөн таны хэлдгээр "банк" бас "аптек" юм байна. Тэгэхээр хүнс тэжээлээр барахгүй эм тан болдог зүйл гэмээр байна гэв
-Сайн хүү! Чи чухал юмыг нь олж мэджээ. Бүх амьд амьтан юу иддэгээсээ хувь заяа, зураг төөрөг нь хамаардаг гэдэг юм. Хонины мах иддэгээрээ монгол малчид судас хатуурах өвчинд барагтай л бол нэрвэгддэггүй байж. Мөсөн галавын үеэс л монголчууд хонины мах идээ идээ биз дээ? Гэтэл төө хойно мах мах өөхөнд орсон европчууд өөхнөөс айдаг, тэрийг нь залуус та нар дуурайдаг болоо юу гэсэн чинь:
-Хонины өөх ходоодонд ороод 50 хэмд хайлдаг, үхрийнх 47 хэмд, гахайнх 37 хэмд, адууных 28 хэмд хайлдаг юм гэдэг. Тэгэхээр хонины өөх нь их хүнд гэж ходоод муутай хүмүүс үздэг. Тэгээд л гахайн маханд дурладаг байх. Гэтэл хонины өөхөнд холестрин хамгийн бага байдаг Ердөө л 29мг (миниграм). Тэгвэл гахайн маханд холестрин 125мг байдаг. Хачин байгаа биз? Холестрин ихтэй маханд нь дурлаад л тэрний архаг тусаад байдаг. Гэтэл хонины мах иддэг монголчууд тэр өвчин тун бага тусдаг. Харин одоо л хотынхонд ихсээд байна гэж эмч залуу мэргэжлийн юм ярихад нь би сайшааж:
-Овоо хүү юм чи! Одоо наад баримжаагаа гүнзгийрүүлэн судлаад хонины сүүлийг (монгол бэлчээрийн хониных шүү) дэлхийд нэрд гараад ёстой өнөө "бренд" гэдэгтээ хүргээч! гэж зөвлөсөн чинь:
-Харин тэгэхийг хүсч байгаа. Австрали, Германы үйлдвэрүүд биднээс (Тэд хонь ихтэй ч монгол хонь өөр) Түрүүлээд хонины сүүлээр бүтээгдхүүн хийж их нэртэй болох гээд байгаа. Хонины сүүл ханаагүй хүчил ихтэй, тэжээллэг чанар өндөр, кальц ихтэйг ашиглан сайн хүнс хийх бололцоотой юм л даа. Хоньтой улс орнууд бий. Гэхдээ монгол хонь шиг цэвэр орчинд цэвэр тэжээллэг хонь байхгүй. Үүнийг л бодоод явдаг боллоо гэж эмч хүү ярихаар нь:
-Хэдэн жилийн өмнө Америкад суудаг лам Жамбалдорж гуай 100 насныхаа ойг тэмдэглэж л дээ. Тэр хавийн Монголчууд очиж баяр хүргэхдээ:
-Та яаж ийм өндөр наслав аа ? Нууцаа хэлээч гэсэн чинь Нууцсах юмгүй ээ.Би хонины сүүлээр бууз хийж идсээр байгаад л гайгүй тэнхлүүн яваа гэж боддог хэмээн хариулсан тухай хэвлэлд гарсан. Өөх үзэж чаддаггүй америкчууд хонины сүүлийг хямдхан зардаг, бас олдоцтой ч байдаг байж мэднэ. Тэгвэл эдийн засгийн хувьд ч бас ашигтай л байсан биз! гэж би хэлсэн чинь эмч хүү инээж:
-Тийм юм дуулдаж байсан үнэний талтай л байх гэж би бодсон л доо.Сүүлнээс гадна өвчүүний хэрсэн гэж бас их чухал чанартай өөх юм билээ. Судлах, ажил болгох л хэрэгтэй байна. Бас дэмжлэг, ойлгох ухаарах тал нь ч чухал гэхэд нь
-Урьдын цагт хонины сүүл зөвхөн хүүхэд төдийгүй хөгшдөд бас их хүсэмжит хоол байсан юм. Нэгд: тэжээлтэй, Хоёрт: зөөлхөн болохоор шүд муутай хөгшид аргагүй л сонирхдог байсан биз Тэгэхээр Жамбалдорж ламтангийн явдал ч оргүй биш биз зэ. "Монгол хонины сүүл" гэдэг ховор бүтээгдхүүнээр "дангаарших" талаар цогцолбор ажил хийхээр их ирээдүйтэй санагдах тул хөвгүүн чи "энэхүү сүүл бариад ав" гэснээр бид хоёрын яриаг хүмүүс таслаж билээ Сүүлийг сүү мэт шимцгээе!
Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв
Сэтгэгдэл0
xeden on be. dan dam yariya
ЭМЯамны зөвшөөрөл бүхий МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулага, лекц 6 сарын 4-ны Лхагва гаригт 14 цагаас болно. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулахаас гадна Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт болон хуян, бусад бүхий л эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Үнэ – 1 курс - 330$ Утас: 96665038.
ЭМЯамны зөвшөөрөл бүхий МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулага, лекц 6 сарын 4-ны Лхагва гаригт 14 цагаас болно. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулахаас гадна Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт болон хуян, бусад бүхий л эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Үнэ – 1 курс - 330$ Утас: 96665038.
Сүүл гэдэг чинь орчин цагаар бол Омега гэдэг нь байхгүй юу
Boliochee. Shinjleh uhaanaar honinii suul mash bohir, bacteriin uur uurhai. Yaj ch chanaj bolgoson dotor ni gun baigaa bacteriud uhdeggui gej notolson gej Oros hunees sonsson. Orosuud ch gesen Mongol shig honinii suuleer hool hiideg. Gehdee ted shinjleh uhaanaar sudlaad bacteritai huns gej goloh bolson. Odoo Mongolchuud amaaraa hudlaa sain gej magtaj baihiin orond Orosuudiin ugend itge. Esvel sain gedgiig ni shinjleh uhaanaar batal. Batalsnii daraa magtaj bolno. Harin odoo hort uhuulga surtalchilgaagaa zogsoo!!!!
sull sain sain, bichij bgaa hun ni ehnii hesgiig joohon hund oilgomjtoi bolgomoor yum ehlel hesegee. sonin medee, uran zohiol unshij humuus amardag yum sh dee. hachin bichsen yumiig ni oilgoh gej bur yadarchih yum
Honinii suul sain shdee, bi lav huuhduudiinhaa nuruund bainga turhej ogdog bsan, uner n l jaahan hecuu, harin huuhded bol sain um shig bn le
Zurag deerh huuhed tsul bakteri huhuj baina. Bagaasaa bakteri huhuud bakteri eserguutseh darhlaa sain boldog baij medne. Gehdee l.
Монголчууд монголшиход нэмэр болж байгаа ахдаа баярлалаа. Та урт наслаж удаан жаргаарай. Улам бүр өрөвдмөөр арчаагүй амьтал болж буй бидэнд уламжлал, мэдлэгийг минь гийгүүлж хайрла.
Xoninii suul unexeer sain. Xul gar, uuts nuruu uvdux. yadarch suldixad suulnees sain zuil oloogui l bna ....Exner maani zax deer uvul zogsdog yum. Suul xereglesnii xuchind l yavj bgaa. Em taria taardgui yuma
HYALH HUUHEDED UUH UGCH BAIJ GEDES NI UVDUUD CHYATSGA ALDUULLAAD ALAH NILDEE...
бидний монгол хүүхэд зүгээрээ. харин чиниих магадгүй!
Hichneen goyo niitlel, oguulleg yariltslaga bailaa ch ug usgiin, durmiin aldaa harahaar durgui hurchih yum... .......Тиймээ! гэж хариулсан чинь үнэмшихгүй гайхаж -Нэг ч удаа хэвтээгүй гэж үү? гэв..........Oguulberiin dund anhaarliin bolon asuultiin temdguudiig taviad taviad yavchih boltoi yum aa. "Тиймээ" гэж хариулсан чинь үнэмшихгүй гайхаж, "Нэг ч удаа хэвтээгүй гэж үү?" гэв........Тиймээ--iin ard anhaarliin temdeg tavih yamar ch shaardlagagui........ Нэг ч удаа хэвтээгүй гэж үү? ene ni dangaaraa asuuh oguulber bolovch yarij bgaa hun yariltsan huniihee (Dorj gej nerlie) asuultiig 3dagch etgeed buyu unshigch bid nart Dorjiin ingej asuusan gej huurnej bgaa uchraas asuultiin temdegiig hereglehgui. Tegeed ch asuultiin temdeg asuuh oguulberiin togsgold ordog. Hen negnii asuusan asuultiig davtaj bgaa bol "Нэг ч удаа хэвтээгүй гэж үү?" гэв. ...gej hereglene. гайхаж, gedgiin ard taslal hereglene......
саыхан зөвдөгөө бн
Хонины сүүл хүүхдэд маш сайнн. Хүүхэд их чийрэг болдог.
Энүүнд чинь би санал нэмэрэлмээр санагдлаа. 2004онд ходоодны хорт хавдраар би өвдөж хагалгаанд ороод ходоодоо тайруулсан даа. Дараа нь хими эмчилгээнд ороод л толгойгоо даахаа больж дархалаа минь унаж эхэлсэн. Өөрөөр хэлвэл улаан цагаан бөөм унасан юм. Ээж минь надад намайг үхэхээр чамд өвдөж зовбол үхрийн цэвэр шар тос хонины уураг сүүл адууны түүхий элэг хэрэг болно шүү гэж хэлдэг байсан юм. Тэр үед нэг би анзаарахгүй л өнгөрч байсан. Гэнэт нэг өдөр ээжийн хэлж байсан санаанд ороод хүүгээрээ тарган хонины сүүл адууны элэг хүчит шонхор зах руу явуулж авчируулж шууд хэрэглэсэн 7 хоногийн дараа улаан цагаан бөөм унахаа болиод хими эмчилгээгээ хийлгэсээр дууссан. Гэхдээ их ядруухан байлаа. Бас л хүүгээ шагайн чинээ шар тос 3л хярманд сайн самраад өг гээд 2-2 цагийн зайтай л аягаар уугаад байсан өглөө болгон шар тостой каш идээд өдөрт халуун хайлмаг шар тосонд нь бамбөрүүлээд 1 халбага идээд байсан чинь сарын дотор босоод явдаг болсон. Шар тостой халуун аарц ууна бүр давраад Гэтэл миний хэрэглэдэг болгон хатуу хориотой шүү дээ. Та их ядруу байсан юу хэрэглээд ийм сайхан болчихов оо гээд асуудаг байсан би үнэнгээ л хэлсэн. Тэгээд бусад хамт хэтсэн өвдсөн хүмүүстээ хэлсэн чинь хэн нь ч хүлээж аваагүй дээ. Бараг л мэдрэл муутай тэнэг авгай үхнэш дээ гэж хэлдэг байсан Би өнөөдөр эв эрүүл саруул сайхан л явж байна. Судлаач эмч надтай уулзаж болно Өшөө ч их юм би мэддэг байж магадгүй
TA TEGVEL UDAHGUI YUM BAINA.
Сайхан зевелгее байна. Та хаана байдаг таньтай(чамтай) яаж холбоо барих вэ? Миний эхнэр евдеед бас хэцvv л бна туслаач! /tabb84@hotmail.com/
Ta zovj bui olon humuust buyan bolj uuriinhuu turshlagiig sudlaach emch nart, magadgui delhiin hemjeenii erdemtedtei huvaaltsaach. Say say hun hort havdraar tarchilj amidaaraa tamluulsaar nud anij baina. Burhan tedniig urshuug.
manai avga egch estoi ter uuh tosond muu, tegeed sayahan hodood uur yu ch bilee erhten uvdluu geed baahan em taria bolson. Tegsen emch ni ta udur bur 1 herchim suulnii uuh hooolondoo hiij ideed bai gesen. Sar hurehgui hugatsaanii daraa zugeer bolsonshdee. Yag uur yamar dotor erhten ni uvduud baisniig odoo sanahgui baigaa ni haramsaltai.Yu ch gesen uuh tosond durgui dan em emnelgeer uuriiguu emchildeg hun l tegej edgersen yumd aa.
108.66.135.20 uurt tohioldsonoo mash saihan bichij bayarlalaa shar tos suul ch saihan shuu
Хонины сүүл шар тосийг ямар өвчинд яаж хэрэглэх тухай зөвлөгөөгөө өгөөч.108.66.135.20
hun bur uur shuudee ene zarimd ni taarch zarimd n hor bolno
C vitamin baina gej bodokhgui l bna
монгол хонь гэж бүү гайхуул.Том дандгар сүүлтэй хонь хасаг үзбээк туркменд сая саяараа байна. Хужаад бас монгол хонь 50-60 сая байна.
Tegeed teriigee ideech dee
энэ ч үнэн шүү миний охин сүүлийг бараг 5 нас хүртэлээ хөхөж өссөн одоо 18 тай өдий хүртэл ханиад хүрлээ хордлого авлаа энэ тэр гэж эмнэлгэд хэвтэж үзээгүй байна үнэхээр сайн шүү
Augaa ahdaa bayar hurgei
Сүүл маш сан. Ялангуяа нялх хүүхдийн тархины хөгжилд маш сайн
Honiny syyliig manai erdemted sain sudlah heregtei baigaa yumdaa. Sain ni bol am'dral deer heregleenii turshlagaar batlagdchihsan... Gehdee orchin yeiin bagaj ashiglan, shinjleh uhaanii ololtuud deer tulguurlan sudalj yagaad iim sain baigaa uchryg tailah heregtai baina. Magadgyi manai ecology-iin tsever orchin nolooldog ch baih ... 1) Deer yner n' jaahan hetsyy gesen hynd: Harin tiimee, gehdee yner ni yaj tosoo gargaj avsnaas ih hamardag yum bilee. Uurand jignej tosoo gargaj avbal arai gaigyi ynertei, bas oor yner oruulagch bodis jaahang nemdeg arga baidag. 2) Hyalh hyyhdiin ar'j, onjigo ulaahaar (baruuny ulsad am'dardag hymyys medehed ilyydehgyi) nogoo aldartai firmyydiin tengert hadsan ynetei tosnuud tyrheed nemer bolohgyi baihad manai syylnii tos hed tyrheed l zygeer bolgodog yum.
BPDUUSHTAI ASSUDALYG HUNDJEE.
muu bol bish. emee ni nilee suul hohuulseer bgaad onts surdag ohin guij l yavna. tarhi tolgoind sain baij magad l yum .
Түдэв гуай үнэн үг хэлж ,тэнэгүүд сүүл идэхгүй худлаа солиорч байгаа юм , гадаадын элдэв хуурамч амин дэмээ идээд үхэлээ хүлээж суу за малнуудаа
Suul bol boon hor
Chi Mongol bish baihaa
хонины сүүл их хөхөхөөр гомо болдог гэсэн.хүний амаар дураа хангах дуршил юмдаа.баасаа хатааж хатааж 7 хонуулаад бүдүүн баас гаргаж хошногоороо таашаал авдаг эмэгтэй миний өөдөөс хараад сууж байна.
ene amitaniig chihdej avch yavaad niigemees tusgaarlah yumsan.
Handaggyi bysgyi bnadaa ha ha
uurag suul huhuj usuud buruudsan hun bhgui.tudew guai zuw yum heljee.orchin ued yugaa ch medhgui humus ih bna buuraluudsaa surah yum ih bn
Сайн байцгаана уу? Хонины сүүл өөх шиг тэгтэл хурц биш байхаа. Хонины сүүлээс болоод "хордоод", аль эсвэл "бактердаад" үхсэн Монгол гэж дуулаагүй л юм байна. "Бактерчин эрхэмд" гэхэд, бактер чинь дотроо сайн муу гээд ангилагддаг гэсэн шүү, хаанаас ч билээ ийн сонсож байсан.
Энэ коментуудыг уншиж дууслаа. Зарим хүмүүс ямар муухай юм бичдэг юм бэ. Би үхэж боссон болохоор зовсон хүнд тус болж юу магадав гээд л санлаа нэмрэлсэн. Хүн хүн өөр өөр байдаг ч монголчууд өсөхөөсөө мах идэж өссөн болохоор очиж очиж хонины сүүл идээд үхэхгүй байлгүй дээ. Эм тариа чинь жинхэнэ химийн хор шүү дээ. Хонины сүүл хордлого тайлдаг байж болох л юм. Намайг эмчилдэг хавдар судлалын эмч МАНАЙ ХООЛ ХҮНС гайхамшигтай гэж хүлээн зөвшөөрч харин ч хүмүүст хэрэглээд үз гэж зөвөлдөг болсон гэсэн шүү. Би одоо АНУ-д байна удахгүй харина Хавдрын хяналтанд байдаг шинжилгээндээ орно. АНУ-д бүрэн шинжилгээнд орсон бүх зүйл хэдийн гэсэн Би монголынхоо эмч нарыг л шүтэж явдаг. Ганц ходоод ч биш их олон хагалгаа хийлгэж эмч нарынхаа буянаар эдгэрч өдий хүрсэн хүн.
bi bas gadaadad bgaa hedii cn mongol hynsendee l durtai holiin mongoloos maani saihn syyl . shar tos aaruul irwel tun cn ih bayarladag honinii mahand zink ihtei ucnir hyniig mash taiwshruulj saihn untuuldag endehiin gormontoi yhriin mah idsenees ynetei cn gesen honinii mahiig ni awdag shyy . mongoliin byh yum natural bgaliinh har salhi saitai . utaagyi bolood hyn amiin amidral deeshilbel mongoloos oor saihn oron ygyi bolno .s
Ta nar chini hed dugaar zuund amidarch baina aa? Uuh tos yalanguya nastai humuust ih muu.Holesterol geech 6um davstai holildood sudas hatuuraltand hurgene.Tiim ch uchir mongol hun nas boginotoi baidag.50 garsan humuus er ni bol hurdan hugshirch utlultiin shinjuud ni turgesedeg.Tegeed uuh tos davsaa bagasgahgui bol harvalt ugnu duu.Dundaj nas manai ulsad 65 shuu dee.Tehed Japan bolon undur hugjiltei nogoo zags golduu iddeg ulsuudad dundaj nas 89 baigaa shuu.Shinjleh uhaan notolson yumtai margaad yah vee dee.Hungun hool id gui hudul bueiin idevhtei hudulmur erhel gej bichsen bol bi demjne.Getel suul huhuud yavj bai gevel sonin l baina
Та ёстой хоцрогджээ.
Hun bur bodsonooroo l ideldee margaad yahav suul tohiruulj idvel sain hetervel muu l baih um er chin jor n tohirvol sain sh dee hetervel muu
Hanasan hanaagui tosnii huchilee yalgaj bna uu? Suul bol hamaagui tosnii huchiltei teveed tsartsdaggui gej bgaa bizdee ene bol hund hereggui dotor oohnii talaar yariagui suulii talaar yafij bna. Udurt gants 2 herchim suul ideh. Buuz huushuurandaa baga zereg suul hiij ideh heregtei. Dan jims nogoogoor hoololj iry udaan amidarna gej baihgui. Jims hjnsnii nogoond aguulagddag amin dem chin oor mah suun buteegdehuund bas aguulagdah amin dem chin oor. Bugdiig ji hereglej zanshih heregtei bizdee