sonin.mn


“Гурван хөдөлгүүртэй тэрэг” гэхээр өнөө үөд инээлдэж болох юм. Дор хаяад л дөрвөн бортготой /цилиндр/ автомашин гэдэг тэрэг унаж яваа залууст бол бүүр ч инээдэмтэй санагдаж болно.

Гэтэл гурван төрлийн хөдөлгүүртэй тэрэг енөөгийн тоолол эхлэхээс өмнөх 4000 мянган жилийн тэртээд анх бүтээгджээ. Тийм тэргийг эхлээд модоор хийжээ. Тэгээд хөдөлгүүрийг дотор нь биш гаднаа, хөдөлгөгч нь бол үхэр байжээ.

Тиймээс “үхэр тэрэг” гэж нэрлэсэн ажээ.  Бүүр хожмын цагт Эзэн Чингисийн дайчид дэлхийн талыг нэгтгэх аян дайн хийхэд ар талын албыг хаах ажилд зургаа биш заримдаа найман үхэрт хөллөсөн том тэрэгний данзан дээр нь ноёд, баатруудынхаа өргөө гэрийг барьж, дайчдынхаа араас хөдөлгөдөг байсныг түүх гэрчилж үлджээ.

"Үхэр тэрэг" бас “морин тэрэг", “тэмээн тэрэг" болж түүгээр монголчууд ачаа бараагаа тээж байх цаг саяхныг хүртэл үргэлжилсэн. ‘‘Тэрэг" гэдэг үг одоогийн монголчуудын "автомашин” гэдэг шиг л олон улсын чанартай байжээ. Оросоос эхлээд Болгар, Серб-Хорват хүртэлх өргөн нутагт “тэрэг" гэдэг үг дэлгэрчээ.

Орос, Украйнууд “тэрэг” гэдгийг жаахан хазгай буюу “р” үсгийг нь "л” болгоод “телега” /"телига”/ гэж хэлдэг болсон бололтой юм. Тэрэг нь түрэг нар “талика" /тэрэг/ гэж ярьдагаас уламжилсан ч байж мэднэ. Зөвхөн түрэг ч биш татарууд “тэгдрмаг”, алтайчууд “тэхэрэг” гэцгээдэг байжээ.

Монголчууд үхрийг тэргэнд оруулан ачаа тээш зөөдөг байсныг “Монголын нууц товчоо“ бичигдэхээс хамаагүй өмнөх хэрэг гэдгийг одоогийн Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Паалуугийн өвөлжөөний арын хаданд үлдсэн зураг гэрчлээд өгнө.

Хос морь хөлөглөсөн энэхүү модон тэрэг нэлээд эртнийх юм. Бас гурвалсан, дөрвөлсөн морь хөллөсөн морин тэрэгний зурагХовд аймгийн Үенч сумын Ямаан усны Ханан хаданд бий. Энэ нь Хүн гүрний үеийнх гэж эрдэмтэд үздэг юм,

Ямаан усны хаданд үлдсэн энэ зурагт гурван дугуйтай тэрэг байгаа нь их сонин. Модон тэрэгний мөөрийг хүрээлээд бас тэрэгний хигээс бусад зүйлийг хүрлээр хийж эхэлсэн үеийнх бололтой.

Хүн улсын үед модон тэрэг шинчлэгдсэн гэж эрдэмтэд үздэг байна.

Тэрэг хөлөлсөн дайчдын зураг Өвөрхангай /Гучин ус, Богд сум/, Ховдын Үенч сумд Говь Алтайн Бигэр сум, Цээлийн цагаан голд гэхчилэн нэлээд олон гзаарт байдаг бөгөөд харин “Буган чулуунд" зурагдсан нь ховор боловч энд тэнд бий. Моринд хөллөөгүй тэрэгний зураг ч мөн энд, тэнд тааралддаг юм. Ховдын Үенчсумын Ямаанхаднаа юунд ч хөллөөгүй дан тэрэгний зураг бий. Мөн иймэрхүү тэргийг гурвалсан моринд хөллөөд хоёр хүн зогсоогоороо гол суудал дээр байгаазурагӨвөрхангайнБогд сумын Тэгш уулын хаднаа байгаа юм.

Ийм хэлбэрийн морин тэрэг улам боловсронгуй болж суудлын бүхээгтэй, тохилог хэлбэртээн шилжиж хаан юмуу омгийн удирдагч нар хөлөглөн явах болжээ. Туүнийг ч бас хадны зурагнаас олж харж болно.

Тэр нь улам боловсронгуй болж хос моринд хөллөсөн цөөн хүн, тухайлбал, эзэн ноён гэр бүлийн хамт заларч явахаар хэмжээтэй, тохилог, гоёмсог тэрэг ч гарчээ. Түүнийг мөн хадны зургаас олж үзэж болох юм.

Хойно урдаа хамгаалагч, дагуултай ч болж тэд нь морь унан дагаж яваагаар дүрсэлсан хадны зураг ч байдаг. Энэхүү зургийн сүүлчийнхээс нь ажихад монгол ноёд, хаадын унаа, сүйх тэрэг буй болж Манжийн ноёрхолыг дуусах хүртэлх үед дээдсийн ямбаны унаа байсан гэж болно,

Морь, үхэр, тэмээ гэдэг гурван “хөдөлгүүртэй" байсан тэргийг “дотоод шаталтын хөдөлгүүртэй* автомашин гэдэг хурдан, хүчирхэг тэргээр халсан үе нь хорьдугаар зуун юм.

Монголын хадны зураг, “Буган чулуунд” нэг бус үлдсэн морин тэрэг нэлээд баруун тийш Алтай, Тува, Хяргас, Хасаг нарын нутагт илуутэй их хэрэглэгдэж байсныг Оросын эрдэмтэн Я.И.Шер ганцхан Саймалы-Таш дахь /Тува/ тэрэг хөллөгсөдийн хадны зургуудыг судлан цуглуулсан зургийг харахад ойлгомжтой болно. Ийм унаагаа тэр үеийнхэн цөмөөрөө “тэрэг" гэдэг монгол үгээр нэрлэж байсан одоо, ч тэр үг тэдгээрийн үгсийн санд байсаар билээ.

Тэгэхээр “Тэрэг" гэдэг унааны хэрэгсэл Монголчуудын бүтээл байж мэдэх л юм. Монгол “Буган чулуунд”дүрсэлсэн эртний морин тэрэгний зургийг энд оруулсныг сайтар харваас дан ганц мориороо ч биш бас морьд хөлөлсөн тэргээрээ монголчууд дээр цагаас ажил албаа гүйцэтгэж байсан нь ойлгогдох ажээ.

Монгол Улсын  Хөдөлмөрийн баатар Л.Түдэв