Жалайр Лувсангийн Пүрэвдорж 1938 оны бар жилд Говь-Алтай аймгийн Хасаг Жаргалан сум /одоогийн Шарга сум/-ын нутаг “Хөтөлийн бууц"-нд төржээ. Хөдөө ахуйд мал сүрэг адгуулж, гэрийн сургалтаар эрдэм номд боловсорчээ. 1958 онд эр цэргийн албанд мордож, Улаанбаатар хотын Офицерын сургууль/1962/, ЗХУ-ын Москва хотын Цэрэг, улс төрийн академи /1967-1972/ , ЗХУКН-ын Нийгмийн ухааны академи /1985/-ийг тус тус дүүргэжээ. 1972 оноос армийн анги нэгтгэлүүдэд салааны туслах, ротын дарга, улс төрийн орлогч, МАА-ийн Улс төрийн газарт хэлтсийн орлогч, газрын дарга, МАХН-ын ТХ-ны Захиргааны хэлтэст цэргийн бодлогын зааварлагч, хэлстийн орлогч эрхлэгч, Бүх цэргийн төв хэвлэл “Улаан од” сонины тасгийн захирагч, 1992-2004 онд “Ил товчоо” сонин, “Ийгл” телевизэд сурвалжлагч, редактор, хариуцлагатай редактор, улс төрийн тоймч зэрэг ажпыг хийж байв. МЗЭ-ийн шагналт зохиолч Л.Пүрэвдорж нь 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж үгүүллэг, туужийн “Туг зээрд" /1981/, “Нүхгүй цэнхэр сувд”, “Хүний сайхан сэтгэл”, “Сэтгэлийн гэрэл, сүүдэр”, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрлөөр “Егүүтгэл" /1998/, “Бэтэг” / 1999/, “Эрлэгийн бошго”/2000/, “Гилийн дадар” /2004/, “Чингис хаан буюу тэнгэрийн увдис” хоёр дэвтэр /2007/ тэргүүт есөн роман, баримтат уран сайхны “Үнэн гарахуйн орон буюу дүүрсэн хэрэг дүнхийсэн толгой" номууд хэвлүүлж уншигч түмний хүртээл болгожээ. “Бэтэг”, “Эрлэгийн бошго” роман бичсэний учир 2004 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн бол Монгол улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм дээд цолыг 2010 онд “Чингис хаан буюу мөнх тэнгэрийн увдис” хэмээх түүхэн уран сайхны хоёр дэвтэр бүтээлээрээ хүртсэн юм. Энэ удаагийн “Утгын их хоймор"-тоо монгол цэргийн хошууч генерал, МЗЭ-ийн нэрэмжит шагналт, гавьяат уран зохиолч Л.Пүрэвдорж гуайг ийн урин залж утга зохиолын мөн чанар хийгээд эх нутгийн газар шороо, эх оронч үзлийн сэдэл дор ийн үл дуусах ирд халуун яриаг өрнүүлсэн болой. Таалал хотлоор гүн бат оршиг!
Авгаржин Жа.Баяраа
-Газар шороо, газар шороо оо гэж...
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай маш их ярьж байна. Монголын газар нутгийн 40 гаруй хувь нь лицензээр гадныхны гарт орчихсон байх шиг байна. Бид емнө нь ярьдаггүй байж. Одоо бол ингэлээ тэглээ гээд ил тод ярьж байна. 1957 онд Увс, Хөвсгөлийн чиглэлд асар их нутгийг Орост туучихсан. Өгөхгүй гэж тэмцсэн Аварзэдийг Улс Төрийн Товчоо яаралтай хуралдан, ажлаас нь хусч хаяад л асуудлыг шийдчихсэн. Дараа нь 1964 онд Өмнөговиос өчнөөн их газрыг тасдаж Хятадад өгсөн шүү дээ. Тэгэхэд бид дуугарч байсан уу? Огт үгүй. Одоо бол бид газар өгөх байтугай байгалийн баялгаа хямдхан өглөө гэж орилолдож байна. Энэ нь монголчууд нутаг усандаа эзэн болъё гэсэн сэтгэлийн илрэл юм.
-Ю.Цэдэнбал төрсөн нутгаа үнэхээр Орост бэлэглэчихсэн юм уу?
-Давст уулыг егчихсөн. Хөвсгөлөөс хамгийн үзэсгэлэнтэй хэсгээс нь асар их нутаг тасдаж өгсөн. Тийм хүний хөшөөг хотынхоо төвд залчихсан л сууж байна шүү дээ бид. Хөшөөтэй байлдах нь хаашаа ч юм. Гэхдээ хойч үед их хорлолтой байдаг байхгүй юу.
-Тэр үеийн эрх баригчид аргагүй байдалд байсан байх даа, хөөрхий.
-Жинхэнэ улс төрчид байсан юм бол нутгийнхаа төлөө амь хайргүй тэмцэх ёстой. Оросууд 1945 оны наадам хүртэл Монголыг Хятадын харьяаны муж гэж ханддаг байсан нь нууц биш. Гэхдээ Монголын тусгаар тогтнолд Сталин маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэр жил Коммунист Хятад биш Чан Кай Шигийн засаглалын үед юм даа, Хятадын Гадаад хэргийн яамны сайдыг Москвад дуудаж, хэлэлцээр хийхдээ Сталин “Та нар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хэрэг дээрээ монголчууд танайд захирагдахгүй байна” гэсэн. Дараа нь хятадууд Америкийн эрх баригчидтай тав хоногийн дотор 11 удаа утсаар ярьсан байдаг. Агуулга нь “Бид Монголыг яах вэ. Сталин шахаад байх юм” гэсэн утгатай. Америкийн Ерөнхийлөгч хариуд нь “Та нар монголчуудыг нэгэнт барьж чадахаас өнгөрсөн болохоор хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Сталин зөв хэлжээ” гэх маягийн юм ярьж. Ингэж л бид тусгаар улс болсон түүхтэй.
-Тэр үед манайх тусгаар тогтнох байтугай Өвөр Монголоо, Тэнгэр хайрханыг торгуудуудтай нь цуг авчих боломж байсан гэдэг.
-Бүх монголчууд нэгдчих хамгийн сайхан боломж бол 1911 онд байсан. Яагаад гэвэл урд хөршид засгийн газар байхгүй болчихсон үе. Өөрөөр хэлбэл Хятад эзэнгүй болчихсон үе. Оросууд монголчууд нийлбэл аюултай гэдгийг мэдэрч байсан. 1945 онд Ар, Өвөр хоёр монгол нийлчих аятай боломж бүрдүүт шалавхан Ар Монголыг нь тусгаар тогтнуулах маягаар салгасан. Одоо бол Хятад задарвал нэг нэгдэх боломж гарна. Ямар чиг гэлээ, одоо бол бид газар шороондоо эзэн болсон. Хэн ч биднээс булааж авч чадахгүй. Эд нар сайндаа л байгалийн баялгийг хямдхан булаана биз. Одоо ч булааж л байна.
-Би нэг зүйлд их санаа зовдог юм. Хөрш хоёр их гүрнээс маань манайд хандаж “Одоо ахиад нэг хилийн зурвасаа шинэчлэн тогтооё” гэх вий дээ гэхээс...
-Одоо боломжгүй. Монгол улсын хил НҮБ-аар баталгаажсан. Яахав, улс гүрэн харилцан тохирч болно. Путин чинь Хятадтай тохироод хэдэн жилийн өмнө Даманы арлыг, амь үрэгдсэн орос цэргүүдийн дурсгалын хөшөөтэй нь цуг өгчихсөн шүү дээ. Иймэрхүү юм байдаг. Харин бид Ерөнхийлөгчийн засаглалтай болж яасан ч болохгүй. Муу, сайн ч энэ 76 нь хоорондоо хэрэлдээд юм илрүүлж өгөөд сууж байх нь Монголд хавьгүй тустай. Хэрэлддэг улсууд новшнуудаа илрүүлж өгөөд байдаг байхгүй юу. Тэд нэг нэгнээ ямар нэг учир шалтгаанаар илчилсээр л байх болно.
-Монгол даяар сонгуулийн кампанитажил ид явагдаж байна. Нэр дэвшигчид ёстой тогос шиг гоёж, хөхөө шиг донгодож байна. Гэхдээ цаана нь Орос, Хятад хоёр өөрсдийн хүнээ гаргах гээд өрсөлдөөд байгаа юм биш үү?
-Орос, Хятадаас ч өөр улсууд бий. Гэхдээ ард түмэнд сонгох онц эрх нь бий шүү дээ. Манайхан их жалгархаг. Нутгийн л хүн бол хулгайч ч байсан сонгочихдог. Тээр жил СнЗ-ийн орлогч дарга байсан Сүрэн гуай надад нэг зүйл хэлсэн юм. Тэр үед Жасрай гуайн Засгийн газар байл уу даа. “Та нар одоогийн Засгийн газрыг шүүмжилж л байна. Саяхан болтол АИХ-ын депутат болох хүний нэрсийг нэг бүрчлэн жагсаагаад, товч намтартай нь хойш нь явуулдаг байлаа. Хойно нягтлаад нэрсийн урд эрвээхэй, анхаарлын тэмдэг, хасах тэмдэг тавиад ирүүлдэг байлаа” гэж байсан. 1980-аад оны эхээр АИХ-аар батлуулаад Монголыг Оростой нэгтгэчих бодлого явж байсан. Тэгэхээр депутатууд нь найдвартай улс байх ёстой биз дээ.
-Бал дарга чинь өөрөө Оростой нийлнэ гэж хөөцөлдөөд бүтээгүй гэсэн яриа тэнэж явдаг юм билээ.
-МАХН санаачилж, бүр УТТ-ны тогтоол гарсан байдаг юм. БНМАУ-ыг ЗХУ-д нийлүүлэх саналыг Зөвлөлтийн удирдлагад тавих тухай. Тэгээд л Цэдэнбал гуай тэр бичгээ хойш нь аваад очиж л дээ. Хариуд нь “Цаг нь болоогүй. Ийм болчимгүй юм хийдгээ та нар боль. Энэ тогтоолоо хүчингүй болго. Танай намын ТХ-ныхон чинь өвчтэй юм уу, солиотой юм уу...” гэсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь тэр тогтоолыг одоо болтол хүчингүй болгоогүй байдаг. Гэтэл одоо бид гадныхантай “Баялгийг маань хямд авч байна” гэж хэрэлдэж байна. Бид хэрэлдэж чадаж байна. Үүгээрээ бахархах ёстой.
-1990 онд монголчуудад олдсон эрх чөлөө хэврэг үү, эсвэл бат бөх болсон болов уу?
-Биднээс л шалтгаална. Улсын эрх баригчид нь айж хулчигнаад л, барьцаанд ороод эхэлбэл Монгол улс буцаад л дуусна. Хүчтэй, зоригтой удирдагчид улс орныг авч явдаг юм. Тэрнээс баян чинээлэг хүн биш. Бид Монголын төлөө амиа алдсан улсуудын дурсгалыг байнга хүндэтгэж байх ёстой. Одоо Бодоо сайдыг гаргаж ирэх цаг нь болсон. Ханд ван, Да лам Цэрэнчимэд байна. Та нар Бодоог яагаад цаазалсныг мэдэх үү?
-Бүр нарийн ширийн зүйлийг үгүй чиш.
-Түүнийг цаазлах хоёр шалтгаан байсан. Бодоо Ерөнхий сайд болуутаа Данзантай хүч хавсран хэлмэгдүүлэлт хэзээ ч гаргахгүй байхын төлөө тэмцэж эхэлсэн. 1921 оны долоон сарын 08-10-ны шөнө Зоригт баатар Тогтох тайж тэргүүт нийт 106 хүнийг баривчилж, буудаж алах төлөвлөгөөтэй байж. 10-ны үдээс хойш Бодоо, Данзан, Эрдэнэбатхаан гурав завхрал гаргаад буй Вонукаев тэргүүтэй оросуудыг дуудаж “Энэ улсуудыг сулла” гэсэн байдаг. Нөгөөтэйгүүр Бодоо Ерөнхий сайд болуутаа Америк, Англи, Герман, Японы... эрх баригчидтай харилцаа тогтоож эхэлсэн. Энэ нь оросуудыг тэсэхүйеэ бэрх болгосон. Тэгээд л Сүхбаатараар бодийг хөтлүүлсэн. Уул нь хэргийг Шүүх яам таслах ёстой байтал шууд Цэргийн яам асуудлыг нэг мөр шийдсэн дээ.
-Ер нь тэднээс хожим Х.Чойбалсан, Б.Цэрэндорж хоёр яагаад хоёулхнаа торойгоод амьд үлдэв гэдэг
тайлагдашгүй оньсого шүү.
-Чойбалсангийн орных нь хүн бэлэн болсон болохоор алахаас өөр аргагүй. Гадны тавиул гэдэг ийм л хувь заяатай. Цэрэндоржийн хувьд төрд урван тэрслэгч. Урвагчид амьд үлддэг. Тэр Богдод хэлэлгүйгээр Бадамдоржтой нийлээд Автономитыг устгах бичигт гарын үсэг зурснаар бүх зүйл эхлээ биз дээ. Харин хөшөөг нь эд урагш харуулаад босгочихсон байна лээ.
-Сониноос, та дунд сургуульд ерөөсөө суралцаагүй гэдэг. Ямар учир шалтгаантай байсан юм бэ?
-Би чинь айлын ганц хүү. Манайх маш их малтай баян айл байсан. Би сургуульд суувал манайх сумын төв бараадна гэсэн үг. Эсвэл намайг дотуур байранд суулгана. Тэр үед дотуур байрны сурагчид их хамуурдаг байлаа. Тэгэхлээр хүүгээ хамууруулахгүй гэж манай аав шийдсэн юм байлгүй. Долоон наснаасаа хонь хариулсан. Би жилд ганцхан удаа хонинд явдаггүй байсан. Тэр нь цагаан сарын шинийн нэгэнд. Тэр үед охид айл хэсэхгүй, банди нар айл хэснэ. Тийм болохоор саахалт айлын нэг охиныг авчирч хонин дээрээ зоочихоод айлуудаар орж өдөржин золгоно. Би чинь 20 нас хүртлээ хонины бэлчээрээс холдоогүй.
-Эр өсч, эсгий сунахын үлгэрээр 20 нас хүрлээ. Тэгээд...?
-Цэрэгт явсан. АА-ийн...-р ангид жил гаруй алба хаагаад, Офицерын сургуульд элссэн. Шалгалт өгөх гэж хөглөсөн. Тоо бодлого дээр унасан. Улс төр, монгол хэл хоёр дээр нь онц авсан. Тэгээд л сонсогч болсон доо. Дараа нь Академид явах гэтэл 10 жилийн гэрчилгээ байдаггүй. Тэгээд оройгоор суралцаж бүрэн дунд боловсролын гэрчилгээ авч, шууд Академид явсан даа. 1990 онд ТХ-ны Улс төрийн хэлтсийн орлогч эрхлэгч байхдаа ардчиллын цуглаанд оролцож, үгээ хэлж байлаа.
-Та чинь соц нийгмийн үзэл суртлын бүтээгдэхүүн байж юун ардчилал гээд хадуураад явчихсан хэрэг вэ?
-Ж.Батмөнх дарга чинь тийм сүртэй сүржин хүн байгаагүй юм шүү дээ. 1990-ээд оны эхээр МЗЭ-ийн хорооны их хурал дээр би үг хэлэв ээ. Нэг тийм хурц үг хэлсэн санагдана. МАХН-ын ТХ-ны Захиргааны хэлтсийн орлогч эрхлэгчийн албатай хүн байхдаа шүү дээ. “Энэ бол захиргаадалт биш дарангуйллын дэглэм байж” гээд л... Зохиолчид хамгийн их хэлмэгдэж байсан тухай ч ярилаа. Тэгээд л өнгөрсөн. Манай хэлтсийн эрхлэгч Жанцан гэж хүн байлаа. Нэг өдөр намайг дуудаж байна. “Чи тэр зохиолчдын дунд юу ярьсан юм бэ. Батмөнх даргаас надад мэдээлэл ирлээ. Танай хэлтсийн орлогч ямар хүн байдаг юм бэ гэж асууж байна” гэлээ. Нэг нь Батмөнх даргад очиж хов хүргэж л дээ. Мань хүн огт тоогоогүй байхгүй юу. Өөр дөвчигнүүр юм байсан бол бөөн юм болохгүй юу.
-Таны уран бүтээлийн багш хэн байсан юм бэ?
-За даа, зохиолч хүн хэн нэгнээр багшлуулж бүтээлээ туурвидаг гэж би лав боддоггүй. Нэг багш сонгочихвол түүнтэйгээ адилхан юм хийгээд золигтож эхэлнэ. Яахав, анхны номыг редакторласан хүнийг багш гэдэг бол Ардын уран зохиолч С.Эрдэнэ гуай юм даа.
-Нэг хэсэг таны бие ихэд чилээрхэж, сүйд болох дөхсөн санагдана. Одоо бол цоглог, хийморьтой харагдаж байна шүү.
-Баларсан. Бие өвдсөн. Урагшаа явж дурангийн хагалгаа хийлгэсэн шүү дээ. Яс хэврэгшинэ гэдэг насны юм билээ. Засгийн газраас таван сая төгрөг эмчилгээнд гаргаж өгсөн. Нөгөө Раднаабазар доктор миний Хятадын эсрэг романуудыг уншсан юм байна л даа. Тэгээд надад “Чи ийм тэнэг хүн үү, хар зүрхтэй хүн үү. Хятадын эсрэг “Гилийн дадар” гэдэг роман биччихээд урагшаа эмчилгээнд явдаг хэн бэ. Чи цаадуулыгаа мэдээгүй гэж бодож байна уу” гээд бөөн инээд ханиад. Г.Аким, би, чи, Н.Батбаяр, Ц.Элбэгдорж... бүгд л хоёр зууныг дамнасан нармай монгол үзэлтнүүд шүү дээ. Бидний хамгийн дээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай байх шив. Ямар ч байсан монгол хүн биднийг бариад алчихна гэж үгүй байх.
-...Эртээд та эл нийгмийн сэтгэл зүй утга зохиолд халдварт өвчин мэт ханддаг болсон ч гэх шиг нэг юм яриад байсан байх аа?
-Телевиз, сонин сэтгүүл уран зохиолд ач холбогдол өгөхөө больж.
-Зах зээлийн нийгэмд хамгийн хэрэггүй зүйл утга зохиол байдаг юм биш үү?
-Хүн гэдэг угаасаа адгуус амьтан. Өт хорхой, нэн ялангуяа хилэнцэт хорхойтой бүр ч адилхан. Ухаан гэдэг бүх амьтанд бий. Харин тэднээс хүнийг ялгадаг зүйл нь сэтгэл юм. Чухам тэр сэтгэлийг л зохих хэмжээнд нь барьж байдаг зүйл нь утга зохиол, урлаг юм л даа. Шинжлэх ухаан бол хүнийг мэдлэгтэй л болгодог. Уран зохиол, урлаг мэдрэхгүй сайн дарга, бизнесмен байж болно. Харамсалтай нь хүн л лав биш байж таарна. Социализмын үед гэртээ ганц ч номгүй асар баян айлд би орж үзсэн. Гуниг, эмгэнэл гэхээс илүү гутамшигтай. Тийм айлын үр хүүхэд ямар болох талаар төсөөлж мэдэхгүй нь.
-Монголд өнөөдөр уран зохиол байна уу?
-Байлгүй яахав. Судлал харин алга. Зарим докторууд “Судлах уран зохиол байхгүй байна” гэхийг сонссон. Ч.Билигсайхан доктороос асуулаа. “Битгий хуц гэж байна гэж хэл” гэсэн шүү. Одоогийн уран зохиол бол шал өөр, илүү өөр сэтгэлгээний өндөр төвшинд бичигдээд эхэллээ. Хуучинсаг хүмүүс хүлээж авахын аргагүй бүтээлүүд төрж байна. Уран зохиолд ердөө хоёрхон юм хэрэгтэй байдаг. Авьяас, эрх чөлөө. Энэ хоёр байгаа цагт уран зохиол дэвжинэ үү гэхээс муудах үндэс үгүй. Манай XX зууны яруу найраг бол гайхалтай. Дэлхийн төвшинд хүрсэн. Хүүрнэл зохиолын хувьд нэг тийм базаахгүй.
-Ингэхэд уран зохиолгүй нийгэм байгуулж болдоггүй юм уу. Монголд туршвал их зохистой юм шиг санагдаад байдаг юм.
-Яам нь уран зохиолын хичээлийг бараг байхгүй шахуу болгосон. Боловсролын яамны нэг нөхөр надад “Ах минь, Америкт уран зохиолын хичээл гэж байдаггүй юм” гэдэг байгаа. Гэтэл тэндэхийн дээд сургуулиуд дэлхийн утга зохиолыг задлаад Фолкнерын ч юм уу, “Том Сойерын адал явдал” ч гэдэг юм уу, нэг зохиолыг сонгоод дүрийг шинжлүүлж бүр эссэ бичүүлдэг юм билээ.
Сүүлийн үед БСШУЯ-ны зүгээс уран зохиолд анхаарч, сайн номыг тесвөөс худалдан авч түгээж байгаа явдал нь сайшаалтай хэрэг. Тэнд Баяраа гэж нийгмийн ухааны нэг охин бий. Тэр хэвлэн нийтлэгчдэд их тусалж байна. Хүн ер нь ганцаддаггүй юм байна.
-Монголын уран зохиол байхгүй болчихож гээд тесөөлөөд үзье.
-Эн түрүүн хэн хохирох бол гэсэн асуудал гарч ирнэ. Дарга нар болохоор хэдэн монгол хохирно биз. Бид барууны болоод явчихна гэж бодох байх. Гэтэл хамгийн түрүүн хүн төрелхтний утга зохиолын сан хөмрөг хохирно. Хүний сэтгэлийн гайхамшиг зөвхөн уран зохиолоор л дамжин нууцаа тайлж байдаг.
-Та цэргийн байгууллагад ажиллаж байсан эрх дархтан. Дээхнэ “Цаг сайхан болж байх шиг байна. Цагдаа шүлэг бичиж байна” гэсэн үг Ш.Сүрэнжав найрагчаас гарсан гэдэг. Ер нь хүчний байгууллагад зүтгээд хажуугаар нь зохиол бичнэ гэдэг нэлээд ноцтой харшлал байх биз ээ.
-Би цэргийн салбарыг өөрөө сонгосон юм биш. Юу ч мэдэхгүй хүү цэрэгт татагдаж ирсэн хэрэг. Анхныхаа туужийг гараас гаргачихсан “Улаан од” сонинд ид ажиллаж байсан үе. Тэгэхэд Армийн Улс төрийн газрын дарга Ёндондүйчир гэдэг генерал байлаа. Ёстой жинхэнэ хүчний байгууллагын нөхөр. Нэг удаа би орж цэрэг, уран зохиол хоёрыг холбох санал тавьсан юм. Саналаа боловсруул гэж байна. Тэгэхээр нь нэг хүүрнэл зохиолч, нэг яруу найрагч хоёрыг армид мэргэжлийн зохиолчоор авч ажиллуулъя гэлээ. Зөвшөөрлөө. Тэгээд л Зохиолчдын хорооны Цэдэв даргад хандаж, С.Дашдооров, Б.Нямаа хоёрыг авахаар болсон. Генерал ярьж байна. “Нэгтээ л бид хоёр зохиолч армид авч байгаа юм бол ёс журмаар нь цолыг нь олгоё. Гэхдээ тэд юу ч хийхгүй, зөвхөн зохиолоо л бичих ёстой” гэлээ. Тэгээд л зохиолч офицер гэдэг мэргэжил үүсч, С.Дашдооров гуайд шууд хошууч цол, Б.Нямаа гуайд ахмад цол олгож байсан түүхтэй. Тэд дөрвөн жил үр бүтээлтэй ажиллаж, цэрэг, эх орны сэдэвт олон сайхан зохиол бичсэн. “Дуут хонгор манхан” роман чинь ингэж л төрж байлаа шүү дээ.
-Цэргийн сэдэвтэй зохиолууд хэвлэгдэх сураг гараад байсан уу, үгүй юү?
-Бид судалж үзлээ.
Цэргийн сэдэвтэй зохиолыг бүгдийг эмхтгэх юм бол арваад боть болох бололтой. Ямар ч байсан эхний удаад таван ботийн ажил цэгцэрсэн. Хэвлэх зардал нь 60 орчим сая төгрөг болж байна. БХЯ ойрын үед хэвлүүлэх байх. Урлаг, утга зохиол гэдэг цэргийн хүний сэтгэлийг зөөлрүүлэх тухайд маш тустай.
-Та яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ, нууц биш бол?
-Би яг одоо Догшин ноён хутагт, Түшээ “Жа лам” Лувсандамбийжанцангийн тухай “Цусан тахилга” гэсэн роман бичиж байна. Магсаржав Улиастайд, Жа лам Ховдод цусан тахилга хийдэг байж. Анх Хатанбаатар монгол хүний зүрхээр туг тахисан бол Жа лам 11 хятадын зүрхээр тахилга үйлдсэн сонин баримт байдаг. Ирэх жил хэвлэлтэнд орчих байх аа.
-Ингээд түр дуусгая. Таны уран бүтээлд үлэмжийн олз омог талбия!
2012,06,09
Эх сурвалж "Урлаг утга зохиол"
Сэтгэгдэл(101)
Муу Ху намынхан тэгсэн л байж таарна
Цэдэнбалы гэгч цаашаа сэтгэлтэй, УРВАГЧ ХУЛГАЙН хөшөөг буулгаж хая!!! Монголын бүх улс төрчидөөс хамгийн муухай хар дотортой комунист баг зүүсэн УРВАГЧ ХУЛГАЙ байсан. Миний өвөг дээдсийн цусаар олдсон эрх чөлөө тусгаар тогтнолыг алгын чинээ цаасаар хууран Орост нэгтгэн бусниулж Монгол улсыг хялбархан аргаар үгүй хийх гэж насаараа оролдсон хараал идмэр. Энэ муухай хар нүгэлтэй Монгол түмэнд ээлгүй УРВАГЧ ЦЭДЭНБАЛ нохойн үхлээр үхэж тэнгэрийн гэсгээлийг хүртсэн!! Юм үнэнэрээ сайхан!! Урвагч хулгай тэнгэрийн хараал хүрч зүйл дууссан!!
пүрэвдоржтон зөнөглөж байгаа юм байна, балыг муулж, сталинг магтаад л түүхийн эргэлтийг бүхэлд нь биш энхбаярын бичлэг шиг хэсэгчилэн авч үзээд өөрийн өчүүхэн мэдлэгийн хүрээнд дүгнэлт хийгээд зохиол бичиж болно уу гэхээс түүх бичиж болохгүй, ул долоож явж генерал цолд хүрсэнээ, түмний хүүхдийг үзэл суртлаар айлган цол, албан тушаалгүй болгож явсанаа та мартаа юу, юу ч бичиж болно, түүхийг гуйвуулан бичиж болохгүй, ирээдүйд чи өөрийгөө өөрөө цаазална, соёлт хүмүүнээс эмээж явагтун, огцормол генералаа
stalin aimshigtai hun baisan ch, manaih ter hun ii bodlogoos ashig olson ni unen shuu dee.tehdee stalin mgl-uudiig bodson doo bish, 2 tom gurnii dund halhavch mayagiin uls baih zuitei gedeg bodlogo barisan yum.ene ch shine sanaa bish, napoleon mun swiss iig tusgaar heveer ni uldeesen ni mun italy germanaas halhavch bolgoh bodlogo baisan.gol shaltgaan, herev dain ehlevel tusgaar uls ehleed daitaj, tednii gazar nutgaar ungurch baij tedniid ochno.
нэг уул өгч газар нутаг тусгаар тогтнолоо авч үлдсэн байх аа.
Тува нарт дээрэлхүүлэн байж өгсөн арчаагүй хүн шүү дээ. Юун тусгаар тогтнолын асуудал. Юм л бол хийсэн хэргээ тусгаар тогтнолоо аврахын тулд гэдэг шалтагаар халхалдагаа болиорой
Tuhain uyiin uls toriin bdliig medej bsan hun iim yum bichij tnegtej bgaa ni haramsaltai, tuhain uyd 100 huvi orosiin haryat bsan uyd ingehees oor yah yum, zovlolt zadraagaa bol Mongol gj bh uu odoo, Zedenbal guai harin ch ih yum hiisen shig sanagddag, boostoi, bolovsrolgui, uildverlelgui mongoliig avch ymar tovshind hurgelee, harin odoo yu bolj bna, odoonii uls torchdiig sachiitain bol ingej bichih heregteishd
unen, bid ter ued tom tolgoilood olon yum yarisan bol uhsenii heseg saihan gazar, zugeer l odoo buriadiin autonomit esvel umnud mgl iin autonomit gesen statustai l maijignaj baih baisan.yunii chini gazar nutgiin bayalga, zugeer l surguulid surah erhiin tuluu temtseh baisan
Goimon=yanhan=...
Hutsda
<<АМАРСАНАА СУВИЛАЛ>> Aлжаал юугаа тайлж амарч сувилуулья гэвэл манайхыг зориорой. Та тайван дулаан орчинд эмчилгээ сувилгаагаа хийлгэн тухалж, эх орны хүнсний баталгаат бүтээгдэхүүнээр хийсэн сувиллын хоолоор үйлчлүүлэхийн зэрэгцээ амралтаа чийрэгжүүлэх танхим, бильяард, караоке өрөөнүүдэд хөгжилтэй өнгөрөөгөөрэй. 98110230
IH UDIRDAGCHIIG CHI MUU GULUG SHUUH BOLOOGUI MONGOLD BUREN HIL HYZGAAR BAIGAAGUI
UTT ni mongoloo orostoi niiluuley gej sanal gargasniig bodohod Tsesenbal darga aihtar daranguilagch baisan bololtoi. Eserguutsvel aluulna gej aigaad bugd togtooliig ni demjij batalsan baij taaraa. Esvel tedgeer udirdagchidiin tolgoig orosuud 100% ugaaj, orosuud ni uursduu ch gaihahaar jinhene mankurt booluudiig beltgej baisan baih ni.
Цэдэнбал гэгч зөвхөн Увсын Давст, Хөвсгөлийн хойд талаас өгөөд зогссон нь их юм. Тэр муухай хар дотортой цаашаа сэтгэлтэй хүн 40 гаруй жил Оросуудын бууны нохой болж явахдаа олон эх орончидыг хэлмэгдүүлж, Монголыг Орост нэгтгэх гэж улайран зүтгэж байсан НҮГЭЛТЭЙ хүн!! Энэ муухай цаашаа сэтгэлтэй Монголчуудад элэггүй УРВАГЧийг ахиж бүү дурс. Цэдэнбал тэнгэрийн хараалаар зүйл дууссан!!! Цэдэнбалыг тахин шүтэгч Увсынхан эх орондоо жаахан ээлтэй бай!!! Үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ш тээ!! Санаа зөв бол заяа зөв шүү!! Урвагчидад ҮХЭЛ!!
Fuck you
psda meni chi yundaa
Цэдэнбалын хөшөөг эвдэж хаяад яах вэ. Хээр газар комнист хөшөөний үзвэр байгуулж жуулчдад үзүүлж байя.
Aimar tom amtan be khytad amerik 2-iin 11 ydaa yrsaniig medeed tsog baij bsan um uu xaashaa um. ezelj avax gej baisan gex mortloo niilyylexgui ch geed buchaaj bx shig
Түүхийн номон дээр байдаг факт шүү дээ, малаа
Oros huuhnii saltaand shunan torson nutgaa Orost tasdaj ogson Tsedenbalyn hoshoog tomoriin hog ruu achuulbal taarna.
Ийм ондор боловсрол эзэмшсэн мортлоо ТОМ АЛБАН тушаалд ажиллаагуй хун байна, бас тэгээд БАЛ даргыг муулах нь! Би энэ Пурэвдорж шиг боловсрол эзэмшсэн бол ядахдаа орлогч сайд явах л байсан даа!
хорь хvртлээ хонь хариулчихаад уу%
БОЛОВСРОЛ МУУ БОЛОХООР ДЭВШЭЭГУЙ БАЙХГУЙ ЮУ ДАА
ene hun yalaa gej busdiin muug uzeh gedeg ym oilgomjgui, chadaltai bol uuruu sain ym hiih bolomj baisan l shde
Бал нарын байгуулсан соц-змын ачаарөчүүхэн боловсрол той болж өдий хүрчээд ёстой зөнөглөж дээ. буруу зөрүү бусдаас дуулсанаа л хуцсан байна. Тэнэг хөгшин.
Ih hutsah yuma ta nar. Uursduu yuchgui hevtestsgeej bj ahmaduud ruugaa ingeheesee ichitsgee
Одоо Цэдэнбалыг муулаад яах вэ? Тэр үед Цэдэнбал Монголын нутгийг хятадууд үнэгүй авна гэдгийг мэдээд хамгаалуулах арга нь тэр байсан юм биш үү. Дорнот, Сүхбаатар, Өмнөговь, бараг бүтнээрээ хятадынх болсон Удахгүй ГовьАлтай болно Пүрэвдорж оо ?????. Пүрэвдорж чи ч энэ газар нутгийг хятадууд өгч байж мэднэ. Чи армийн форм өмсчихөөд нутгаа хамгаалаагүйг мэднэ шүү
Надад хандсан болохоор хариу хэлье.Хэрэв Та хүсээд байвал Цэдэнбалын талаар энэнээс илүү муухай юм гаргаж болно шүү.Тэгэх үү?Та хариу хэлээрэй.
Uvsuudiig yer ni toriin ondorlogoos buulgah heregtei,davarsan sheesuud, hezee ch oligtoi ium hiij bsanguie, baruun aimgiinhan bol bas yer ni nileen dotuur tamirtai
Цэбалын тухай тэр тогтоолын номер дугаар,архивийн данс баримтын баталгаагүй ийм тийм яриа байдаг гэж ярих нь гүжирдлэг л болэо доо.
Altaigaas olson General Sain Humuus BDag ium bna daa ene hun bol mundag medlegetei hun bna sh Dee Tuuhin Tal deer iimerhuu humuus mongolid olson heregtei bna daa
tsedenbal guai harin ch honshoortoi mongol baisan yum bishuu.ene hunii tor barisan ued mongolchuud hujaa nariig davraaj baigaagui yum baina.odoo bol zahiin tariachin hujaa durguigee hurgesen mongol ulsiin ezen boloh mongol huniig doosh n hiij alj baina.mongol nutag deer n shuu!!!!!!!!!!!!!
Мань хүн Монгол биш тува гаралтай оросын тагнуул байсан юм. Тувачууд манай Хэмчигийн хүн гэдэг юм байна лээ
ПҮРЭВДОРЖОО Худлаа ярьхад чинь зөвхөн урлаг соёлоос чинь илүүтэй хэрэг болох зүйл нь баримжаа гэгч юм байдаг юм шүүдээ Чи тэхэд өөрийнхөө зах замбараагүй худлаа гөвдөгийг хүн амьтан мэдэхгүйл гэж бодоод байдаг шиг байна даа
Энэ мангарын нэг юмыг хичнээн удаа нийтэлдэг юм бэ.Утга зохиол урлаг сонинд өөр нийтлэх зүйл алгуу даа.
yg unen ter olon jild tom gurnii erhsheeld oruulalgui buren buten bailgasan busuu odoo hardaa hedhen jiliin dotor har hytdaar duurlee ter tsagt ors gej ymar tom guren bailaa hniig muulaad yahvee
пүрэвдорж генерал асуудлыг шулуухан хэлчихдэг хүн л дээ
Нууц номын зохиогчийн бичсэн бас нэг бестселлер "мөнгийг татах жинхэнэ нууц" номын орчуулгыг эндээс уншаарай: http://itgelzutgel.blogspot.com/
Нууц номын зохиогчийн бичсэн бас нэг бестселлер "мөнгийг татах жинхэнэ нууц" номын орчуулгыг эндээс уншаарай: http://itgelzutgel.blogspot.com/
Нууц номын зохиогчийн бичсэн бас нэг бестселлер "мөнгийг татах жинхэнэ нууц" номын орчуулгыг эндээс уншаарай: http://itgelzutgel.blogspot.com/
Zuv yum yarihaar dandaa eserguuts ni,har malnuud. Boolyn setgelgeetei teneguud.
Чи муу урвагч өөлд битгий олон юм ярьж хүний яс өндөлзүүлээд байгаарай Насандаа намбатай байгаач муу өөлд өвгөн
зөв л дөө хүн яг ийм ааш зантай байх ёстой.би энийг дэмжиж байна
би энэ зохиолчийг их биширдэг манай аав бас ая үг зохиогч байсан юм
vnen helsen hvnd hvn ushuutei gej ene malnuud bolildoo ene bol aguu hvn
АНУ-н конгресст Аллен Даллесын хэлсэн,Тухайн улс үндэстний дотроос урвагчдыг олж үндэсний ёс заншил,шашин шүтлэг,түүхийг гужтаах замаар залуучуудыг нь золбин хүмүүс болгоно гэж хэлснийг хэрэгжүүлж байгаа хэсэг хүний нэг нь пүрэвдорж юм.Тэд үндэсний баатруудаас ямар нэг өө олж "шударга"-р шүүмжлэх далбаан доор манай үнэтэй бхнийг доромжилж тэрэнд нь тархины тураалтай хүмүүс итгэж байна.Дэлхийн их гүрнүүдийн бодлого ч пүрэвдорж шиг "жаахан" амьтны хүссэнээр болдог эд биш л дээ.Одоо ч бид АНУ тэргүүтэй барууныхан болон ,Орос, Хятадын геополитикийн золиосонд явж л байна.Эмгэнэлтэй нь манай улс төрчид дотор шинэ цагийн Цэдэнбалчууд тодрон гарч газар нутгаа зарж л байна.Элбэгдоржийн зарсан Халх голын газрыг юу гэх вэ ноён "генерал" аа.
122.201.18.142 чи жаахан сандарч бухимдсан юм шиг байна Элбэгдоржийн зарсан гэх халхын голд Монголын хилийн застав эх орноо хамгаалаад зогсож байна Зарагдсан бол хилийн застав нүүж Элбэгээг огцоруулах том кампани эхэлсэн байгаа шүү дээ Улс төрчид сангийн аж ахуйн туршилтын зориулалтаар ашиглах түрээсийн талбайг пиардаж гүтгэж цацсанд байгаа юм
Элбэгдорж газар зарсан гэж би дуулаагүй юм байна. Та мэдэж байгаа юм бол шүүхэд өгөөч.Өгөхгүй бол Таныг худал хэож гэж бодъё.
Iun oold be altaid oold hun baihig medehgui ium bna oo
xa xa xa chi harin yundaa ingej sandarch tevdeed baina ho ?????? gemt hvn gilbelzene gegcheer MONGOL joohon gedegiig medeh vv ??????? 2,7-han say hvn dotor ymiig nuuj haana gesen daayalanguya iim tom gazar nutagiig zarchihaad bas nuunaa !!!!!!! xa xa xa tiim bolomj baih ch vgvi boloh ch vgvi bolotsoo ch vgvi, tiimee tanai ELBEGEED chin ogtsroh yu ch bish harin olgoigoo garguulah ni l vldeed baigaa daa ho.
ene medrel odoo yu be zonchihson amitan
Odoo hugshruu biz dee.Zunuu biz.Ih huuhenseg hun baisang sanaj baina
Энэ хилийн талыг сайн мэдэх Цэдэн-иш генаралаас асуух хэрэгтэй жинхэнэ амьд түүхийн гэрч өөрийн гараар шинэчилсэн хилийг заагийг тогтооход оролцсон хүн шүү дээ. Сүхбаатар жанжны эхнэр Янжмаа гуай Давст уулыг өгсөн тухай сонссон юм байна. Бид одоо байхгүй юмны төлөө нэгэнээ доромжлох биш байгаадаа эзэн байх талаар ярих хэрэгтэй байна. Байсан ч байхгүй болсон газар нутаг зөндөө байна. Тэгж ярих бол энэ жилийн хугацаанд халхын ихэнх газар нутаг ихэнх нь гадныхны гарт аль хэдийн ороод сүйтгүүлээд дууслаа. Хэн газар шороогоо гэж тэр нутгийн иргэн иамь насаараа дэнчин тавьж тэмцэв халхууд айдаг л байхгүй юу. Гэтэл энэ хавар Увсын Бөхмөрөн суманд нутгийн малчид, ард иргэд амь насаараа дэнчин тавьж тэмцлээ ҮЭ ийн Ганбаатар хүртэл очиж дэмжиж байсан. Чухам эх оронч эр зориг гэдэг энэл байхгүй тэрнээс худал ам амандаа халаглаж суух биш тэмцэх хэрэгтэй тэд Увсынхан л байна. Би ч гэсэн Увсын нэг баяд манай нутгийнхан хэрэг гарвал юу ч хийхээс буцахгүй зоригтой зүрхтэй хүмүүс бахархаж байдаг. Эх орон хаана байна.............
гол нууруудиин нэгдсэн хөдөлгөөнииг битгии мартаараи
Маш сайхан зөв ярьж. Одоо тэр улаан орсын гар хөл явсан муу Сүхбаатарын хөшөөг Ленинтэй нь хамт нураах хэрэгтэй
Teneg zunug hotnoos hol ochij hutsval deer dee
ELBEGDORJIIG VNDESNII VZELTEN GEJ HELSEND CHIN ITGEHGVI BAINA! MUN BAABAR! BUSAD NI BOL VNEN L ZVIL YRIJEE GENERALAA!
noen bish nohoi general guai vnendee ta nariin general gej yu baihav dee!!!!!!! bas zohiolch geed baigaa bilvv ??????? nohoin hatsan baas chin general hvn gedeg chin toriig ch ergvvlej chaddag , tvmenee ch ayulaas avarch chaddag chiliin PINOCHET shig hvniig heldeg ym aa bas yu gelee ,yazguur vndesnii vzelten ELBEG-DORJ ,BAABAR gelvv ?????????? xa xa xa sogtuu generalhan mini solioroo yu,sormuusaa haraad galzuuraa yu????????
tuuhen barimtiig unen heljee, harin tailbaruud ni jaahan guivuulsan sanagdlaa.ta nastai hun baij arai l uuruur yarimaar baigaam daa.tanii helsen ugiig yag unen zuv gej huleej avah hun ih shuu dee.ene chini nastai, huuchnii hunii hariustlaga
ХАЛХЫН ШИВЭРТЭЙ,ХАГАС УХААНТАЙ МАЛУУД АА, ХУЖАА НАРЫН БООЛУУД АА АМАА ХАМХИЖ СУРААРАЙ. ЦЭВЭР ХАЛХ НЭРТЭНГҮҮДИЙН 70-80 ХУВЬ НЬ ХУЖАА ЭРЛИЙЗ ГЭДГЭЭ МЭДДЭГГҮЙ БАЙЖ ХУЦАЛДАХДАА МАСТЕР ШҮҮ
aaya chi tegvel yamar ni iin?
Govi altaichuud toriin sentiid uhaanaaraa hurch chadahgui uchir tsergiin ergelteer hurch chadna gej andgai tavisan uls.Oird mongolchuudiig muulahaar halh gedeg uls baiguulcih.
galzuu mini ta nar shig galzuuchuud yah gej net,ene terd orj oorsdiinhoo eo eo-g hodolgodog ym ve dee????? " halhiin shiver" gej tusdaa ymar shiver baidag ym ve dee ???????? tegvel bas oros ,german ,amerik geed l ih olon toroliin shivervvd baidag baih nee ?????
Ene neg hun yah gej zugeer bj bhad uvsiinhan ene ter geed heruul guigaad bgaa yum be. Tsedenbal guai heseg gazar orosuudad ogch bgaad busad nutagaa alban yosnii hiltei, hen ch haldashgui bolgoj huleelgej ogson yum shuu. Cham shig omhii heruulch ovchtei soliotoi ni medegdehgui novsh shuune gevel gonj za. Hudlaa neg surhii halh halh l gene. Ta nar tegeed yugaaraa giiguulcheed hun doromjilood bgaan.
baruun aimgiinhan ch nud ni guilgeneed nus ni unju hamrasa tsuhuichaad l guilgachin tsarai gargachihaad l uursdiiguu oird ard tumen ch gh shig hutsva,guilgachin tsarailj irsen ta nar uhseniih hni durvun oird bdagiin,shinjaanii guildachinguud,ter jinhen oirduud gdeg chini torguud,hoshuud uulduudiig heldeg yum,jinhen mongol humuus.
yamar ch Mongol turhgui tureg tsaraitai baliar yumnuud uursdiiguu Oird gchihje,Halh ch gj halh baahan hytadiin erliizuud,Hytad Mongol ni ch medegdhe bsdan tsaraitai yumnud,Durvun Oird,Halh Mongoliin neriig avsan guilgachingud neeh heruul hiitsgeej gne,hutsaldalgui ter kimchige ided suutsgaaj bai
Teneg zonog chinii chalchaa hudal medemhiirsen ug hend ch hereg bolohgui hutsalgui chimeegui nuglee naminchlaad suuj bai!
2012 оны 12-р сарын 30-нд оройн 5 цаг гучин минутад генерал Пүрэвдорж МОНТ-ийн "Та хариулахгүй ч байж болно" нэвтэрүүлгээр ярих юм байна шүү.
HULAA BITGII SHAAGAAD BAI TENEG ZONOG MINI BATLAN HAMGAALHIIN SAID BOLNO GEED FiLATOVA AVGAIN ARAAS YAJ GUIJ DOLIGNOJ BAISNIIG CHIN TUUX , GERCH 2 MARTAAGUI!
Mongol erchuud gdeg bol horvood domog bolj bsan tsag sayhaan,hariin humuusees asuugarai ted yaridag yum bna ble,nmaig Enethegt Muslim sumd orhod buural sahaltai uvgun,bagsh ni Munh haanii tuhai,delguurt ni orood garhad Hulagu haanii tuhai,Babur Enethegiin Deli hotiin hermiig 2 suganda buren zevsegtei 2 tseregiig havchuulaad davj yavsan tuhai,er ni ta nariin ene uvaigui uudgui zan ter humuust bgagui,ter humuusiin udam bish iim uudgui guilgachingud yaj mun bhiin,
heleed yuhev, odoo ter mundag etseg uvgudiinhuu huliin huruund ch hurehgui, doroitchihood, busad ard tumniig muulj doromjilhiig ni yanaa.Tegsen murtluu 40 bidontoi us zuuh gesen ehnereeree chiruuleed uuruu nuuru ni uvduj bn geed hajuud ni alhaj yavaa er ch harlaa.hataj uhmeruud, yadhad em hun gadaad hun muulj tom tom baahiig ni yaanaa!
Ene teneg zonog utga zohiol urlag , unen sonin hoyor deer Tsedenbaliig,Filatovtai ni yaj magtaj uran tsetsen ugeer shuleg nairag hovruulj baisaniig amid gerchuud martaagui . Suuld filatova , Lodongiin Tudev guai 2- s saldaggui baasii ideh shahaj yvsan baij odoo iim ym hutsdag archaagui zonog teneg baina daa . Mongoliin zohiolchdiin holboond bagtah shingeh gazargui hunii muud duryai yvsan hulgaich baigaam
Дүрэвдорж хэмээх энэ этгээд чинь Цэдэнбалын заазуур гэгддэг байсан Санжийн Батаа хэмээх халгаатай генералын урьд хойно гүйж элдэв матаа хийсээр байгаад түүний орлогч хүртэл болсон өөдгүй этгээд юм шүүдээ. Одоо түүнээс сонсссон ганц нэг мэдээллээ мөнгө болгож идэх санаатай түүх гуйвуулж байгаа юм байна. Өөөдгүй этгээдүүдийн амь зуудаг арга нь энэ.
ёстой үнэн шдээ. танд баяр хүргье.
Бүх монголчууд нэгдчих хамгийн сайхан боломж бол 1911 онд байсан. Яагаад гэвэл урд хөршид засгийн газар байхгүй болчихсон үе. Өөрөөр хэлбэл Хятад эзэнгүй болчихсон үе.
Булт авах юмаа.Монголчууд боолын боол босгоны шороо гэдэг угийг мартаагуй биздэ.Тэр уед манжийг унагаах гэж байхад юн гадаад монгол.тэгээд амэрикаас асуугаад нөгөөдүүл ни өг гэсэн ч гэх хэн унэмших юм.Бас ахин толгой угаалт.Байгакийн баылаг хамаагуй газар хутгаа өгөөгүй юм чин.ОДООО ЭНЭ П_СКА юу ВЭ.Хун гэдэг амитан ухтл;ээ газар нутаг байгалийн баялагийнхаа төлөө тэмцэх ёстой.
МАХН-ын засгийн үед Тагнуулын газрын дарга байсан Р.Болдын "Монголын тусгаар тогтнол ба Америк" гэдэг номыг уншаад үзчих.
Ene ch muu zuil hiisen,ter ch sain uils buteesen gej bhaar.Tuuhend neg l tom aldaag MGLchuud bnga davtaj bdag ter n Heel hahuuli shuu dee Ahmadaa!Bugdeeree belegend durtai deer,doorgui.
Purevdorj generalaa -ta odoo zaluuchuudad yu n khudlaa uhuulga khiigeed bgaa yum be? Tsedenbaliin ved ta khvnii deed saihan mamidralaar yavchaad odoo bolohoor muulaad suuj bdag ,ter ved ni khelj bhgvi yasan ogor tolgoi ve? Barin tavin khudlaa yariad ,yaj general avsnaa bvlterch bhgvi ,vzel surtaliin darga bsan khvn iim yum yaij yavakh gej ,Filatovagiin utsan khvvheldee bsniig chini bid medne shvv! Odoo bolohoor Bal dargiig muulaad teneg mangar ni dendsen archaagvi negen bjee. Ter ved ni tsolj bhgvi yav daa !!!
Та миний "Үнэн гарахуйн орон буюу дүүрсэн хэрэг,дүнхийсэн толгой "номыг аваад уншчихвал тэр үед хэлсэн эсхийг мэдээд авнаа. Тэр үед би офицер байсан болохоор дажгүй аж төрж явсан. Гэхдээ Цэдэнбалаар тэжээлгээгүй ээ. Монголынхоо буянд л сайхан явсан.Т ачухам хэний буянд аж төрж явсныг чинь мэдэхгүй юм.Би мэдэхгүй юмаа бичдэггүй.Үүгээрээ танаас өөр юм болов уу даа.
арчаагүй юмнууд атаархаж үхлээ лдээ таньд урт удаан насыг хүсэн ерөөе
цол ахихын тулд яахаас ч буцахгүй, ядахадаа нөгөө МАХН-ын гишүүн болчихсон маадхйж явсан биз дээ.Чиний тэрнийг уншаад сууж байдаг тэнэг биш ээ
odoo bolitsgooyo l doo dandaa taltsaj baikh orovdmoor setgelgee shuu dee
Тухайн үеийн улс төр ийм л байсан биздээ, худлаа гэнэт мундаг хүн болох гэж сайн хүнийг муу хэлж байх юм. хэлж яриж байгаа чинь эрхий хуруунд нь ч хүрэхгүй хүн байна. Бал дарга бол жинхэнэ улс төрч байсан тулдаа Орос, Хятад дунд үлдэж чадсан.
mongoliin gazar nutagaas avaagui hiliin zurvas baigaa yum uu.hoit hilees orosuud urdaas nujaa nar zongoo avaa viz dee. Bogd haant ulsiin gazriin zurgiig sain haraarai daa. odoo bol dur ch aimaar ihiig urd horshuud avaad baigaag sain har.
Цэдэнбалын тухай бичихээр л энэ увсынхан дуу дуугаа авалцаад л ямар хачирхалтай юм бэ.Үнэн үг хэлсэн хүнд үкэр хүртэл өстэй гэдэг.ер нь тэр дүүгийх нь хүүхдүүд ч гэсэн гэмгүй царайлсан айхтар хүүхнүүд байдаг юм гэсэн.Ц-г муулсан хүмүүсийг муугаа үзнэ гэж ярьж явдаг юм гэсэн шүү.өөрсөндөө таалагдаагүй хүнийг лам хуврага янз янзын хүнээр юм хийлгэж явдаг гэсэн шүү.Пүрэвдорж гуай та ч гэсэн хамгаалалт хийлгээрэй.таныг дэмждэг хүмүүс монголд зөндөө бий,битгий шантраарай.Танд муу юм тохиолдвол ер нь монголчууд харамсана.Маш гэмгүй царайтай тийм хүмүүсээс болгоомжилж явахад илүүдэхгүй.Тэд нар мөн л тэнгэр бурхны гэсгээлийг удахгүй амсана.олон хүний зовлонгоор цадаж яваа муу ёрын хүмүүсээс болгоомжлоорой.
Увсынханд биш ээ. Миний номыг дэмжиж байгаа өчнөөн төчнөөн дүрвэд,баяд, хойд,торгууд бий. Ер нь Дөрвөн Ойрд бол Чингис хааны үеэс Монголынхоо төлөө үнэнч зүтгэж явсан монголчууд.Харин цэдэннбалтнууд бол огт өөр.
purevdorj gej zunuchihsun uvgun l bn shd.ene uvgunii saind bish bult bult usersend ni l humuus comment bichij bga shuu dee.tsedenbal darga bol odoonii tomchuud shig uuriinhuu tuluu amidraagui l bhgui yu.neeree l ter hunii urd hogiin hujaa nar mongoliin gazar deer mongolchuudiig ingej deerelhej bsan yum uu.namaig odoo bas uvsiinh geh uu?kkk
Юм олж долоож явсан арчаагүй хүний үгийг битгий тоо,энд бичсэн хэдхэн тэнэг хүний үг юу ч биш,түүх мэддэг эх орноо гэсэн сэтгэлтэй эрдэмтэн хүмүүс юу гэж үздэгийг,тийм сайхан хүмүүстэй уулзаж ярьж үзээгүй хүмүүсийн үг бол ороод л гарна.жинхэнэ монголч сэтгэлтэй улсууд нь энд бичихгүй л байгаа нь асуудал болхоос та ганцаардана гэж үгүй ээ,
Миний "Үнэн гарахуйн орон буюу дүүрсэн хэрэг,дүнхийсэн толгой" номыг анхааралтай уншвал энд пургүйцээд байгаа хүммүс үнэнийг мэднээ. Дашрамд хэлэхэд"Галдан бошигт Цэдэнбал хоёрыг харьцуулж бисэн хэсгийг минь нэг уншчихаарай,эрхэм эсэргүүцэгч нар минь.Та бүхнийг хүдэтгэсэн Пүрэвдорж
удвал гуай их хувь заяа зохиолоо бичиж партизануудтай уулзаж байхад сүхбаатар жанжин ивцэгийн тулаанд мэргэн буучаар баяр гүнг шархдуулан барьж авчруулаад эх орноосоо урвасан хүниййг ийм үхэл хүлээх болно гэж 4 мөчийг тэлж гадаслан амьдар нь өрийн гараар арьсыг нь хууулж байсан тухай ярьсэан байдаг боловч энэ баримтыг зоихолдоо бичиж чадагүй гэдэг баяр гүн чи бид хоёр эх орноо хамгалах гэж 2 өөр замаар яваа хүн чи удахгүй эд нарт алулах болно гээд ёо гэж дуугараагүй олон зуун партизан цэргүүд ялаа ниссэнч сонсогдмоор чимээгүй байсан гэдэг
Яаж ийм тэнэг хун генерал болсон юм бол.бур шизо.
Чи коммунист. Бас хэлмэгдүүлэгч, гүтгэгч. Одоо түүхийг гуйвуулагч болж хойч үеийг бузарлах чинь дутаад байна уу? Чиний зохиол, мохиол гэж юу байх билээ? Чи чинь боловсролгүй тэнэг хүн шүү дээ. Чи биеэ ихэд бодож, амьтны бөгс долоож яваад, ТХ-д хэлтсийн орлогч эрхлэгч болж, генерал цол авсан шүүдээ. Чиний мэддэг, чаддаг юм гэж огт байхгүй. Хөөрүү, хийрхүү адал балмад явдлаа татвал хойт насанд чинь, хойч үеийн үр ач нарт чинь хэрэгтэй. Одоо чи сүрхий ардчилагчийн дүр үзүүлж, хонины арьс нөмөрсөн чоно болжээ хө.
Танд амжилт хүсье. Эхийн голд очоод та нэг тууж бичсэн байсан юм аа. Тухайн үед туужийнхаа төгсгөлийг л тэнд очоод хийчихсэн юм шиг санагдсан. Энэ туужийнхаа нэрийг нэг хэлээч.
Пүрэвдоржийн тжр туужийн нэр: "Ээж охин хоёр" байх аа.
Говь-алтайннхан шаргынхныг хүний хог гэдэг юм билээ. Үнэн ажээ. Хогийн хог нь энэ хошного царайт, бөгс долоогч, боловсролгүй задьжин, энэ ухна юм байна. Үнэхээр энэ хүн юу ч мэддэггүй аж. Нэгэнт гэрчгүй, Цэдэнбал босож ирэхгүй гэдгийг эрх биш мэддэг болохоор бүлтэрч өгчээ. Ийм л генерал, зохиолч, соёлын гавьяаттай айл даа манайх. Яана даа? Ийм арчаагүй муу улс амаа хамхиаасай билээ л.
Өөрөө юу ч хийж гийгүүлээгүй байж ингэж бичиж суух гэж
Түүхийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. магадгүй энэ үйл явдал монгол орныхоо тусгаар тогтнолоо бүрэн бүтэн авч үлдэх эцсийн ганц боломж ч байсан байж болно. түүнээс биш төрсөн нутгаа бусдад өгчихдөг тийм тэнэг монгол хүн хаана баЙХ ВЭ
Бүгдээрээ энэ тэнэг Пүрэвдорж гуй шиг биш шүү дээ. Энэ чинь угаасаа дарга нарын бөгс долоож цол хэргэмд хүрсэн хүн. Түүнийгээ мэдэхгүй хуцаж байгаа юм. Тэгээд үүнийгээ хичнээн ч удаа сонинд гаргаж балайрдаг хүн бэ. Эсвэл Утга зохиол сонинл гаргах материал олдохгүй болохоор нь нэг гаргасан зүйлээ буцааж тавьдаг болсон юм уу.
90 ээд онд Орост очиж Бал даргаас ярилцлага авч байлуу гүй билүү
Сэтгэгдлүүдийг нь гүйлгэж харлаа. Бичсэн зүйлсийг нь л харахад нас сүүдрийг нь зүс царайтай нь тодорхойлчихож болохоор нас нь өтлөөгүй ч залуугаараа өвгөрчихсөн хэдэн boomer үеийнхэн ёстой амныхаа зоргоор ярьж байна аа. Боловсрол боловсрол байхгүй ёс зүй гэх юм бүр ч байхгүй ийм үеийнхэн хэзээ устаж үгүй болно доо.