sonin.mn

-Та BMI-г харуулах хэрэгтэй: Өөхөн эсийн бүтэц болон гормоны ялгаруулалтыг мэдэж болно, магадгүй хорт хавдарын эс үүсэхээс сэргийлж болно. Судалгаагаар улаан хоолойн хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдар, гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдар, бөөрний хорт хавдар болон савны хорт хавдар бүгд хамааралтай байгаа нь нотлогджээ, мөн биеийн жинтэй ч холбоотойгоор бас энэ төрлийн хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.  

Өдөр болгон 3 минут хөлс гаргах: Энэ бол хамгийн эдийн засгийн ашигтай хавдраас сэргийлэх арга юм. 6 төрлийн хэвлийн булчингийн дасгал хийх хэрэггүй, марафон гүйх хэрэггүй, зевхөн өдөр бүр 3 минут спортоор хичээллэхэд л болно. Хөнгөн алхах, бүжиглэх, дугуй унах, шатаар өгсөх зэрэг олон төрлийн хөдөлгөөн бүгд болно.

Ногоон цай болон кофе уу: Ногоон цайнд хорт хавдраас сэргийлэх тустай зүйлс байдгийг эрт баталжээ. Учир нь ногоон цайнд хэд хэдэн цайны ханд болон витамин А,С зэрэг эсэргүүцэх исэлдэгч багтдаг. Иймээс хорт хавдраас сэргийлэх үр дүнтэй байдаг. Эдгээр хорт хавдрын эсрэг найрлага нь ногоон цайнд хамгийн их агуулагддаг, дараа нь Wulong цай ордог. Цайнд хамгийн бага агуулагддаг. Кофе ч мөн эдгээр хорт хавдар үүсэх хэмжээг багасгаж чадна.
Америк, Канад, Япон зэрэг газар шинэ судалгаагаар кофенд элэгний хорт хавдрын эрсдэл, бөөрний хорт хавдар, хөхний хорт хавдар, эмэгтэйчүүдийн гэдэсний хорт хавдрын хэмжээг бууруулах найрлага агуулагддагыг тогтоожээ.  

Шинэ жимс ногоо: Шинэ ногоо жимсийг чухалчлан хэрэглэ. Дэлхийн хорт хавдрын сангийн хурлаас хоол унднаас авах тэжээлийг аль болох нэмэгдүүлэх санал гаргасан байна.  

Өөхний хэрэглээг багасгах: АНУ-ын шинжлэх ухааны хүрээлэн илтгэлдээ хоол ундны найрлага болох өөх нь хорт хавдартай холбоотой байдгийг дурджээ. Ялангуяа хөхний хорт хавдар, бүдүүн гэдэс болон түрүү булчирхайн хорт хавдарт ихээхэн нөлөөлдөг байна.

Тахиа, загасны мах ихээр хэрэглэж гахай, үхэр, хонины махыг бага хэрэглэ: Үхрийн хавирга, шарсан шийр, шөлөнд дүрж болгосон хонины мах хэдийгээр их амттай ч аль болох бага идэх хэрэгтэй. Судлаачид мах огт иддэггүй болон улаан мах багаар хэрэглэдэг хүмүүст судалгаа хийснээр гахайн, үхэр, хонь зэрэг улаан мах иддэг хүнд бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл 30% нэмэгддэгийг тоггоожээ.

Болж өгвөл 7 хоног бүр улаан мах 500 граас хэтрэхгүйг хэрэглэж харин зохих хэмжээгээр 8 унцийн үхрийн хавирга 24 грыг хэрэглэж болох ажээ. Мөн утаж боловсруулсан махан бүтээгдэхүүн хиам, давсалсан гахайн гуя зэргийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.  

Давс бага хэрэглэж, газтай ундаа битгий уу: Өдөрт 6 граас илүүгүй давс хэрэглэхэд л хангалттай. Газтай ундаа бага ууж цэвэр ус уух нь хамгийн сайн. Мөн байгалийн гаралтай жимсний шүүсийг ууж бай.  

Хөхний сүүгээр хоолло: Эхчүүд хүүхдээ 6 cap хүртэл нь хөхний сүүгээр хоолло. Судалгаагаар хөхний сүүгээр хооллодог хүүхэд цусны хорт хавдраар өвчлөх эрсдэл харьцангуй багатай байдаг байна. Ээж нь хөхний хорт хавдрын эрсдэлд өртөх нь бага байх сайн талтайг тогтоосон байна.

Амархан зоригжиж дарамтаа багасгахыг хичээ: Америкийн нэгэн их сургуулийн профессор Lintiansong сэтгэл санаагаар унасан үед амархан хорт хавдраар өвчилдөг тухай ярьсан байна. Хорт хавдраар өвдсөн хүмүүст судалгаа хийхэд өвчлөхөөсөө өмнөх 2,3 жилд бие сэтгэлийн дарамтанд байсан нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: "Нийслэл таймс"