
ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 7 /AP/. Японы хувийн компанид бүтээсэн буугч аппарат одоо Сарыг тойрон эргэлдэж байна. Уг аппарат манай гаргийн дагуул дээр буух оролдлого хийхэд нэг сарын хугацаа үлджээ.
“Resilience” буугч аппарат Сарны тойрог замд орсон. Саран дээр буух хүртэлх өдөр хоногийг одооноос албан ёсоор тоолж эхэллээ” гэж Токиод төвтэй “ispace” компани өнөө өглөө мэдэгдсэн байна.
Америкийн SpaceX компани энэ оны нэгдүгээр сард АНУ-д төвтэй “Firefly Aerospace” компанийн Саран дээр буух төхөөрөмжтэй хамт “Resilience”-ийг хөөргөсөн юм. Улмаар “Firefly” гуравдугаар сард сансрын хөлгөө урьдчилан төлөвлөсний дагуу амжилттай газардуулсан анхны хувийн компани болсон юм. Америкийн өөр нэгэн компани болох “Intuitive Machines” түүнээс хэдхэн хоногийн дараа Саран дээр аппаратаа буулгасан боловч тогоон дотор хажуулдан унажээ.
Одоо харин “ispace” компанийн ээлж ирж байна. Зургаадугаар сарын эхний долоо хоногт “Resilience”-ийг Саран дээр буулгахаар төлөвлөж буй тус компанийн 2023 онд хийсэн эхний оролдлого амжилтгүй болсон юм. “Resilience” нь Сарны хөрснөөс дээж цуглуулж, бусад туршилт хийх зориулалттай хутгуураар тоноглогдсон өөрөө явагч бичил аппараттай ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Хөөрхий ,,,,муу луна 25,,,