
НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 8 /Bloomberg/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ долоо хоногт байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой тавих асуудлыг дахин хэлэлцэхээр тохиролцжээ.
В.Путин Хятадын талыг жил бүр нэмж 50 тэрбум шоо метр байгалийн хий худалдан авахыг олон жилийн турш ятгаж ирсэн ч түүний оролдлогууд амжилтгүй болж байсан юм.
Харин энэ удаад Бээжин үнийн нөхцөл дээр тодорхой хэмжээний буулт хийхэд бэлэн байна гэж Bloomberg агентлаг лхагва гарагт мэдээлсэн байна. Өнөөг хүртэл тавигдаагүй байгаа “Сибирийн хүч-2” хоолойгоор нийлүүлэх хийг Оросын дотоодын үнээр худалдахыг Хятадын тал шаардаж ирсэн бол энэ удаагийн айлчлалын үеэр илүү өндөр үнээр худалдах хэлэлцээг эхлүүлж магадгүй гэж энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжууд тус агентлагт ярьжээ. Эх сурвалжуудын хэлснээр, Хятадын тал одоо Оросын дотоодын үнэ ба “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлж буй хийн үнийн дундаж ханшаар авах хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ажээ.
Анхны “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой 2019 онд ашиглалтад орсон бөгөөд жилд 38 тэрбум шоо метр хий дамжуулах төлөвлөсөн хүчин чадалдаа өнгөрсөн оны 12 дугаар сард хүрсэн байна.
Харин “Сибирийн хүч-2” хоолой нь Оросын талын тооцооллоор Ямалын ордоос жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой бөгөөд уг орд нь 2022 он хүртэл Европыг хангаж байсан юм. Төлөвлөсөн ёсоор бол энэ шинэ хоолойг Монголын нутгаар дайруулан Хятад руу тавих ёстой. Гэхдээ “Bloomberg” агентлагийн эх сурвалжуудын хэлснээр, Хятадын тал анхны “Сибирийн хүч” хоолойн нэгэн адилаар Оросоос шууд Хятадад хүрэх чиглэлийг илүүд үзэж байгаа ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Путин, Хүүк, Ши гурав СС2 гарын үсэг зурахнээ, сайхаан сайхан!
Хүлээлт өндөр байгаа шүү
Ши бөгспутинд салаавч өгөөд л,,,,”””зэтгэлийн гяттай байгаарай,,,өөрөө унасан күүкэд уйлдаггүй юмшүүдээ,,,күүкэд ийм дээрээ көөркөн”””гэж нэг хэлээд л далан дээр нь нэг алгадаж өгөөд л нисээд явчихнаа,,,,бөгс путин доголон нулимстай л үлднэдээ,,,гях,,,гяхх,,гяхх,,,жич,,, нэгэн комичийн үгээс бичсэн болно,,,
Таван богд оргилийг давуулан шинжаанд хий нийлэх саналыг хятад тавьсан нь бараг бүтэх тал уруугаа явлаа. Харин улаанбаатар замын үдээр хоолойг тавихыг хятад эрс эсэргүүцэж байгаа. Энэ нь ирээдүйд монголд болж болзошгүй улс төрийн тогтворгүй байдлаас сэргийлсэн хэрэг байх