
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа албан ёсны төлөөлөгчдийг Москва хотын “Внуково” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин нар угтав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Ерөнхийлөгч 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө.
Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.
Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно.
Тус баярын ёслолд манай улсаас төрийн тэргүүний түвшинд 1995, 2005, 2010, 2015 онд, Зэвсэгт хүчний салбар 70 болон 75 жилийн баярын жагсаалд оролцсон юм.
Сэтгэгдэл12
МАШ САЙН.
Монголчууд бидний 99.9% нь найрсаг хөрш Орос улсыг дэмждэг. Аугаа Их Ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг нийт Монголчууддаа өргөн дэвшүүлье!
Бүү худ шах. Дэлхий даяараа хөрш улс руугаагаа довтолсон Оросыг эсэргүүцэж байгаа. Путин сөнөтүгэй
хүндэт харуултай л угтаж...хэзээ билээ Женког маань юуч байхгүй шалдаг угтаж байсан, хичнээн би эднүүдэд дургүй ч гэсэн худлаа үнэн монгол хүн гэсэндээ яаж угтаж авч байгааг нь хараад байдаг. энэ удаа цөөхөн цэрэгтэй байгаа нь бусад нь дайнд явсан юм болов уу ккк. ямартай ч амжилт хүсьедээ Хүүкд
Тэр жил ч яахав дээ, Женкод нь тааруулж, доог тохуу хийгээд бгаа нь ойлгомжтой л бай сан л доо...
Мантуу харыг Путин тоож угтсангүй юм шив дээ.. Мантуу хар данхалзаж мангайж инээгээд ...
Мантуу харын далбагар сармагчин чихийг огтолж оросуудад идүүлэх юмсан..
Ялалтын баяр бол аугаа их баяр. Ялалтын ачаар манай улсын тусгаар тогтнол баталгаажсан юм.Умард их хөрш ялалтад оруулсан манай хувь нэмрийг ямагт өндөр үнэлдэг юм..
Монголын түүх учраас ямар нэгэн нөхцөлгүй хүлээн зөвшөөрч болно доо. Монгол улс дэлхийн 2-р дайнд Зөвлөлт холбоот улсын талд орж дайныг дуусгасан. Энэ бол одоогийн Орос нь дэлхийн 2-р дайны Монголын дэмжлэгт талархаж ирсэн юм. Оросуудын сайхан сэтгэлд Монголчуудынхаа өмнөөс талархаж Зайсан толгойдоо цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлээрэй төр засгийн нөхдүүдээ. Тэр Украйнчууд зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгасан байгаа нь бүгдийг үгүйсгэж байгаа тэнэгүүд гэж харна. Тэнэгүүд одоо сүйрч байна.
Улсууд Хүүк гээд л муулаад байх юм? Хүүкдээ биш л дээ! Дэлхийд данстай туурга тусгаар Улсын өмнөөс ерөнхийлөгч очиж байгаа юм шүү дээ!
Монгол, Оросын найрамдал үүрд мөнх. Орос орон мандтугай. Эрхэм Ерөнхийлөгчийн алсыг харсан ухааныг гүнээ хүндэтгэж байна.
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com