sonin.mn

Дуучин Нара «Хэтэрхий задгай хувцасладаг» гэдэг шүүмжлэлд олон жил өртсөн. Тэрбээр энэ бүхнээс залхсан уу, эсвэл томоожихоор шийдсэн үү, юутай ч өнгөрсөн хавар «Битүү энгэртэй цамц, урт банзалны эрэлд гарлаа» хэмээн хэвлэлээр зарласан билээ.
Гэвч дуучин бүсгүй хэлсэндээ хүрч чадсангүй.

«ТВ5» телевизийн «Ододтой бүжиглэе» нэвтрүүлгээр фэнүүдтэйгээ уулзах болсон тэрбээр дахиад л задгай хувцастай тайзнаа «заларлаа». Задгай энгэртэй, нуруу нь тэр чигээрээ ил гарсан богино даашинзтай бүжих түүнийг жин нэлээд нэмснийг ч үзэгчид амархан ажиглав.

Дуучин бүсгүйн хэд нугарсан харвинг «тал» даашинзных нь завсраар харсан зарим үзэгч «Нарагийн харвин бүжиглэдэг юм байна» хэмээн хошигнох болжээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"