
Энэ оны эхний улиралд АНУ-ын бодит Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0,3 хувиар буурсан /оны дүнгээр/ тухай тус улсын Худалдааны яамны дэргэдэх эдийн засгийн дүн шинжилгээний товчоо мэдээлжээ.
2024 оны дөрөвдүгээр улиралд 2,4 хувиар өссөн бодит ДНБ-ий хэмжээ өнгөрсөн улиралд буурсан нь импорт өсөж, төсвийн зардал буурсантай холбоотой гэдгийг тус товчооны тайланд дурдсан байна.
Блүүмбэрг агентлагийн хийсэн дүгнэлтээр, эдийн засаг агшсан нь юуны түрүүнд импорт өссөнтэй холбоотой ажээ. 2022 оноос хойш Америкийн эдийн засаг анх удаа агшсан нь татвар үйлчилж эхлэхийн өмнө импорт хэт өссөн, мөн хэрэглээний зардлын өсөлт саарсантай холбоотой бөгөөд Д.Трампын худалдааны бодлогоос үүдэлтэй гинжин урвалын нөлөөллийн эхний шинж тэмдгүүд илэрч байна гэж тус агентлаг дүгнэсэн байна.
Блүүмбэргийн мэдээлэлд дурдсанаар, ойрын үед өсөлт сэргэнэ гэж эдийн засагчид үзэж байгаагийн зэрэгцээ татвар нэмэгдсэний улмаас оны үлдсэн хугацаанд эрэлт буурч, нийлүүлэлтийн шоок үүснэ гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.
Шинэ татвараас зайлсхийхийн тулд компаниуд импортоор нөөцөө бүрдүүлж чадсан тул хоёрдугаар улиралд худалдааны алдагдал буурч, улмаар ДНБ бага зэрэг өсөхөд хүргэнэ, гэхдээ тодорхойгүй байдал ба өндөр татварын улмаас оны төгсгөлд ДНБ хасах үзүүлэлттэй гарна гэж High Frequency Economics дүн шинжилгээний албаны эдийн засагч Карл Вайнбэрг таамагласан байна.
Дөрөвдүгээр сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн бүх улсаас нийлүүлж буй бараанд ногдуулах татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ.
Үүнийг дэлхийн улстөрчид, эдийн засагчид эрс шүүмжилсэн бол биржүүдийн индексүүд унасан юм. Цаашдаа дэлхий даяар хэрэглээний барааны үнэ өсөж, эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
АНУ-ын ардчилсан нам засгийн эрх барихаар ифляци өсч, өр нэмэгдэж, дотоодын эдийн засаг, үйлдвэрлэл, ард түмний амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.
Xa xa….МАНгар ОРК
108.28.9.52 чи эрүүл бус цус ойртолттой мэдрэл орк.