
ПЁНЬЯН, 2025 оны тавдугаар сарын 1 /NHK/. Орос, Умард Солонгосын хилийн голыг дамнасан анхны авто замын гүүрийг барьж эхэлжээ. Лхагва гарагт болсон гүүрний шав тавих ёслолд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Умард Солонгосын Ерөнхий сайд Пак Тэ Сон нар цахимаар оролцсон байна.
Түмэн гол дээгүүрх гүүр нь Оросын Алс Дорнодыг Умард Солонгосын зүүн хойд бүс нутагтай холбох юм. М.Мишустин хэлэхдээ, гүүрийн бүтээн байгуулалт нь найрсаг, хөршийн харилцааг бэхжүүлэх бидний нийтлэг хүсэл зоригийн бэлгэдэл болж байна гэлээ.
Пак Тэ Сон хэлэхдээ, энэ гүүрийг манай хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болгон барина гэв. Түмэн голын адаг болох 17 км урт хэсэг нь хоёр улсын хилийн шугам болдог. Одоогоор энд төмөр замын гүүр байдаг бөгөөд авто машинууд нэвтрэх боломжгүй байгаа юм. Оросын Засгийн газрын мэдээлснээр, хоёр эгнээтэй гүүр нь ойролцоогоор 1 км урттай бөгөөд 18 сарын дотор барьж дуусгах төлөвтэй байна.
Умард Солонгосын тал Оростой цэргийн болон улс төрийн харилцаагаа улам гүнзгийрүүлсээр байна.
Тухайлбал, Украины армийн эзлэн авсан Курскийн нутгийг эргүүлэн авах ажиллагаанд оролцуулахаар Орос руу цэргээ илгээжээ. Пёньяны засаг захиргаа шинэ гүүр барих замаар Оростой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Энэ 2 -ын нөхөрлөл бол түр зуурынх.. Оросын томчууд нь хүртэл тэгж ам алдсан тохиолдолууд бий. Бид Хойдтой удаан зууралдахгүй ээ - гэж
байн байсаар бүх дэлхийд түгсэн октябрь российский союзный социалистический республик бол бүр сайхнаа
Эмээ уу,,,дебыль ээ,,,,