
Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд уул уурхайн лиценз олгогдоод байна. Энэ хэмжээний газар нутгийг 1743 эзэмшигч уул уурхайн 2697 лицензээр эзэмшдэг. Үүний 5 244 454.8 га талбайг дотоодын 1403 компани 2157 лицензээр эзэмшиж байна. Энэ нь нийт лицензтэй талбайн 79.2 хувь болж буй аж. Харин 1 062 710.4 га талбайг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 249 компани эзэмшдэг байна. Энэ компаниуд дээрх газарт 393 лицензтэй.
Дээрх 393 лицензийг 27 улс дангаараа болон хамтран эзэмшжээ. Эдгээрээс хамгийн олон нь Хятадын компани байна. Тус улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай 145 компани манай 50194.24 га газарт 202 лиценз эзэмшдэг.
Түүний араас Виржинийн арлуудад харьяалалтай 24 компани 70 313.91 га газартай 41 лиценз, Хонгконгийн 15 компани 77 852.95 га газартай 31 лиценз, Канадын 12 компани 203 051.60 га газартай 20 лиценз, Сингапурын 11 компани 104 554.65 га газартай 33 лиценз, Өмнөд Солонгосын найман компани 10 639.70 га газартай 10 лиценз эзэмшдэг. Мөн Австралийн дөрвөн компани 28 244.17 га газартай зургаан лиценз, Оросын дөрвөн компани 321.01 га газартай дөрвөн лиценз, Их Британийн гурван компани 7 038.72 га газартай дөрвөн лиценз, Люксембургийн хоёр компани 13 528.21 га газартай зургаан лиценз, Америкийн хоёр компани 2 442.31 га газартай дөрвөн лиценз, Голландын хоёр компани 6 620.18 га газартай 10 лиценз, Германы хоёр компани 603.89 га газартай хоёр лиценз, Японы хоёр компани 3 015.13 га газартай гурван лиценз эзэмшдэг юм байна. Түүнчлэн Австрали-Хятадын хамтарсан нэг компани 8 795.35 га газартай хоёр лиценз, Казахстаны нэг компани 136.46 га газартай нэг лиценз, Швейцарийн нэг компани 192.50 га газартай хоёр лиценз, Малайзын нэг компани 2 416.53 га газартай хоёр лиценз, Украйны нэг компани 8 136.53 га газартай нэг лиценз, Сейшелсийн нэг компани 375.18 га газартай нэг лиценз, Орос-Хятадын хамтарсан нэг компани 47.50 га газартай нэг лиценз, Орос-Өмнөд Солонгосын хамтарсан нэг компани 118.15 га газартай нэг лиценз, Виржинийн арлууд-Сингапурын хамтарсан нэг компани 1 933.96 га газартай нэг лиценз, Канад-Сингапурын хамтарсан нэг компани 6 977.26 га газартай хоёр лиценз, Их Британи-Хятадын хамтарсан нэг компани 54.23 га газартай нэг лиценз, Ирланд-Их Британийн хамтарсан нэг компани 1 205.14 га газартай нэг лиценз, Болгарын нэг компани 3700.94 га газартай нэг лицензийг тус тус эзэмшжээ.
Харин 311 338.8 га газар бүхий 147 лицензийг манайхны гадаад улсуудтай хамтарсан 91 компани эзэмшдэг байна. Монгол-Хятадын хамтарсан 41 компани 78074 га газартай 57 лиценз, Монгол-Өмнөд Солонгосын хамтарсан есөн компани 26831.01 га газартай 13 лиценз, Монгол-Сингапурын хамтарсан есөн компани 36739.53 га газартай 24 лиценз, Монгол-Оросын хамтарсан найман компани 3661.05 га газартай 11 лиценз, Монгол-Японы хамтарсан таван компани 45357.19 га газартай 12 лиценз, Монгол-Виржинийн арлуудын хамтарсан таван компани 24787.59 га газартай долоон лиценз, Монгол-Хонгконгийн хамтарсан хоёр компани 23454.23 га газартай долоон лиценз, Монгол-Германы хамтарсан хоёр компани 5748.07 га газартай гурван лиценз, араас нь Монгол-Унгар, Монгол-Сингапур-Хонгконг, Монгол-Польш, Монгол-Чех, Монгол-Люксембург, Монгол-Канад-Хятад, Монгол-Их Британи, Монгол-Казахстан, Монгол-Орос-Украйны хамтарсан тус бүр нэг компани 46.87-10011.16 газартай 1-3 лицензийг эзэмшиж байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл16
Үүний цаана дандаа хонжоо харсан монголчууд байгаа. Багадаа өлөн өссөн, цадаж үзээгүйчүүд нь
Хамгийн аюултай дайсан бол гадны колончлогч биш, эзлэн түрэмгийлэгч биш, харин тэднээр тэжээгддэг эх орон нэгтэн юм.
Төр бүрэн Хятадчилагдсан. Төр Оросуудаас айдаг. Хятадчилагдсан Төр Оросуудаас болгоомжилж их ад үздэг, дайрдаг, доромжилдог. Хэрэв Төрд Оросын нөлөөлөл орж ирвэл газрын доорхи баялгаас орсон орлого ард иргэдэд харьцангуй тэгш хүртээгдэх найдлага бий. Баялгыг хэн эзэмшиж бна түүнд эрх мэдэл хадгалагддаг ёсоор Хятадын нөлөөлөл бусдыг Төрд ойртуулдаггүй. Энэ бол бодит факт.
орос муухай хятад гоё гэсээн! хятад хөгжөөд манай залуусын харааг булаагаад бараг хятад хүн болно гээд байх шиг байдгийн .хятад хувцас өмсдөг хятад хүнс баруун солгойгүй идэж байгаа хятад эм тан за хятадчилагдаад удаж байна доо одоо өнгөрсөөн . залуучуудын тархыг маш амжилттай угаасан.орос ба монгол хөгшчүүл 2 ыг үзэн яддаг бүхэл өүтэн залуу үеийн арми бий болсон шүү дээ .ирээдүй нь тодорхойшд.бид яахав хадан гэртээ явчихна.2 нийгэм үзлээ.соц нийгэм Бал даргыгаа санаж бн.сайн сайхан юм ихийг хийж бүтээж чадсан бас үзсэн ,жаргах үедээ жаргалтай амьдарч бас дурсах юмтай азтай хүмүүс л дээ! эд нар л өүрхэг үлдэх нь дээ !
залуусын ирээдүй бүрхэг байна
Энэ мэдээг уншаад залуучууд хоёр хөршийн аль нь монголын уул уурхайн лицензийг хамгийн их эзэмшиж байна, аль нь монголын хөгжилд хамгийн их саад болж байна мэдээж хятад шүү дээ.
хятадын колони болно биз ёвроп орос хүн хятадын колони болохгүй төв азийн орнууд хятадын колони болохгүй украйн монголыг хамгаалахгүй одоо бүр узрайн шиг орныг хэнч хамгаалахгүй боллоо орсыг үзэн ядагч монголыг хэн хамгаалах юм бэ хоёр милиард хятадт уусна бизээ хоёр жил болоход оргүй болно
Хятад хэл сурах чухал
Хилээ хаачихаад хонио хариулбал монгол улс хөгжих болов уу, яах бол
Хөгжинө.
Дэлхийн хүчирхэг хөршүүдгүй хөгжөнө гэж байхгүй.
Үгүй дээ, зөвхөн өөрсдөөс л хамаарна.
хөгжил гэдэг чинь одоогийн улс төр нь эдийн засаг нь санхүү нь амьдрал нь даяаршсан ардчилсан лгбт гомо трансжендер аль бүхэнтэй харилцаатай худал ярьж хахууль өгч олигарх оффшор хайсан хулгай хийдэг чинь хөгжил бишээ сургуулийн сурагчаас эхлээд буруу хүмүүжилтэй болсон монгол гэх шинжийг нь зөвхөн англи хэл америк баруун гэсэн юм яриад аргаа барсан амьтан явж байдаг наад монголыг лицензээр хувьчилж авсан гадаадуудаас болж монголд ямарч амьдралд нөлөөгүй монгол худалдагдсан гэсэн үг монгол хүн ямарч эрх чөлөөгүй нэг газар очоод буухад л ийм компани тэр баяны газар гэнэ монгол улсын баялгаар хятад хөлжиж америктай өрсөлддөг
Гитэд гого орос баба
хөгжиж байгаа юм бишээ ардчилал даяаршлыг хятад завшиж мөлжиж эдийн засгаар түрсэн гэж америк ярьж үзэж байгаа нь үнэнш дээ
Хятадын ямхын бодлого монголд хэрэгжиж байна.