sonin.mn

Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг жүжигчин Б.Батзаяаг мэдэхгүй хүн цөөн. Тэрбээр “Хөдөөгийн баясгалан”, “Мартагдашгүй намар” зэрэг кинонд тоглож хүүхэд насаа дэлгэцэнд мөнхөлсөн азтай эр.

Урлагт амьдралаа зориулж байгаа авьяаслаг жүжигчин маань анх арван зургаахан насандаа шүүмж бичиж байжээ. Бүр бичих бичихдээ нэрт зохиолч Э.Оюун, С.Удвал нарын жүжгүүдэд шүүмж бичиж явсан адтай нэгэн аж.

Харин шүүмж нь сонинд гарсны дараа өөрөө “нусаа гоожуулчихаад юу мэдэж шүүмж бичдэг юм” хэмээн сүрхий шүүмжлэлд өртөж байсан гэдэг. Гэсэн хэдий ч гандан бууралгүй зохиолч С.Эрдэнийн “Амьдралын тойрог” роман болон өөр хэд хэдэн бүтээлд дахин шүүмж бичиж байжээ.

Б.Батзаяа нэрт нийтлэлч Баабар хоёрыг багадаа хамт тоглож өссөн ах дүү хоёрын хүүхэд гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй байх. Өдгөө тэд хоёулаа олны танил хүмүүс болсноос гадна зан ааш, нуруу туруу, гээд төстэй зүйл олонтой. Мөн тэдний хурц хэллэг, шүүмжлэгч чанар ч адилхан аж.


Эх сурвалж: