“Цэргийн 100 алдартан” номын талаар БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа.
"Цэргийн 100 алдартан" ном хэвлэгдлээ. Энэ номын талаар товч танилцуулбал ...
-Энэ жил Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 жил тохиож байгаатай холбогдуулан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс төрөн гарсан 100 алдартнаар ном хийх талаар Батлан хамгаалах яамнаас санаачилга гаргасны үндсэн дээр энэ ном бүтсэн. Өмнө нь бид Монголын түүхэнд тодорсон 33 жанжны талаар ном гаргаж байсан. Энэ жил тэгш ойн жил таарч байгаатай уялдуулж номын нэрийг “Цэргийн 100 алдартан” хэмээн нэрлэсэн юм. Мөн Зэвсэгт хүчнээс гадна Хилийн цэрэг, Онцгой байдлын аврагчид, Нийтийг аюулаас хамгаалах салбараас төрөн гарсан алдартнууд дээрх номд багтсан учир “Цэргийн” хэмээх нэр нь илүү зохилтой гэж үзсэн. Гадаадын зарим улс орон энэ жишгээр түүхэн жанждаа номд мөнхлөх нь цөөнгүй байдаг.
Тус номын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ерөнхий хянан тохируулагчаар Батлан хамгаалахын сайдын зөвлөх, доктор, профессор Б.Эрдэнэбат, доктор, профессор, чөлөөнд байгаа хурандаа Г.Мягмарсамбуу, монгол хэлний редактораар хэл шинжлэлийн багш, профессор Д.Болод, нарийн бичгийн даргаар БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант, дэд хурандаа Н.Хүдэрбат ажилласан. Гишүүдээр гавьяат багш, профессор А.Гэлэгжамц, БХЯ-ны Төрийн захиргааны, удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Дашзэвэг, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар, Батлан хамгаалахын архивын орлогч дарга, дэд хурандаа Ж.Гантулга нар ажилласан.
Номын агуулгын хувьд ...
-Тус ном нь нийт таван бүлэгтэй. Эхний бүлэг орчин цагийн цэргийг үүсгэн байгуулж хөгжүүлсэн алдартнуудаар эхэлж байгаа. Үүнд, 1911 онд анх байгуулагдсан Цэргийн яамны сайд байсан Бэйс Гомбосүрэнгээс эхлээд Хатанбаатар С.Магсаржав, Манлайбаатар Ж.Дамдинсүрэн, жанжин Д.Сүхбаатар нарын хүмүүс багтсан. Эдгээр алдартнууд нь манай орны түүхийн хамгийн эгзэгтэй үед том гавьяаг байгуулсан юм. Харамсалтай нь ихэнх нь хэлмэгдэж нас барсан байдаг. Харин дараах бүлэгт Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тулаанд шалгарсан баатруудыг оруулсан. Үүнд, алаг морьт Л.Дандар, Л.Даваадорж, Б.Тэгшээ, Ш.Гонгор зэрэг Халхын голын болон Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад гавьяа байгуулж Монгол Улсын Баатар цолоор шагнагдаж байсан алдартнууд бий. Номын гуравдугаар хэсэгт Зэвсэгт хүчний түүхэнд алдаршсан төр, цэргийн зүтгэлтнүүд багтана. Үүнд маршал Х.Чойбалсан, Г.Дэмид Ю.Цэдэнбал зэрэг төрдөө ч, цэрэгтээ ч гавьяа байгуулсан алдартнуудыг оруулсан. Дөрөвдүгээр бүлэгт Зэвсэгт хүчний шинэчлэлийн үеийн алдартнуудыг багтаасан.
Жишээ нь, монгол цэргүүдийг дэлхийн халуун цэгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах эхлэлийг тавьсан Г.Рагчаа генералаас эхлээд ардчилсан нийгэмд шилжих үед ард түмнийхээ өөдөөс цэрэг гаргахгүй гэж хэлж байсан, тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Л.Моломжамц генерал, "Улаан-Од" сонины эрхлэгч, хурандаа Ж.Ядмаа нарын алдартнуудыг оруулсан. Төгсгөлийн тавдугаар бүлэг Зэвсэгт хүчнээс төрөн гарсан соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спортын алдартнуудаас бүрдэж байгаа. Жишээ нь, цэргийн нэрт түүхч Д.Гомбосүрэн гуай, Дархан аварга Г.Өсөхбаяр, буудлагын тамирчин О.Гүндэгмаа гэх мэт хүмүүс багтсан.
Номонд орсон 100 алдартныг ямар шалгуураар сонгосон бэ?
-Ном бүтээх явцад маргаантай зүйлс их гарсан. Тийм ч хүнийг оруулах ёстой, ийм ч гавьяаг нь мартах ёсгүй гэх зэргээр олон хүнээс санал хүсэлт ирсэн. Гэсэн ч ном бүтээсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүний шийдвэрээр орох алдартнуудаа шигшсэн.
Энэхүү ном нь юугаараа онцлог вэ?
-Агуулгынхаа хүрээнд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг багтаасан ч гэсэн ард олны дунд төдийлөн нэр нь гараагүй боловч үнэхээр маргашгүй баатарлаг гавьяаг байгуулж чадсан алдартнуудыг оруулахыг зорьсон. Аливаа номыг бүтээх нэг хэрэг, харин гарсных нь дараа хүүхэд залуучууд болон цэргийн алба хаагчдад тэдгээр алдартнуудаар дамжуулж эх оронч үзлийг төлөвшүүлэх нь бас нэг хэрэг юм. Энэ ном цэргийн анги болгоны номын санд хамгийн хүндэтгэлтэй, хамгийн их хүн уншдаг бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Номонд орсон 100 алдартныг зүгээр л хараад өнгөрөх биш чухам ямар гавьяаг байгуулж, юу хийж бүтээсэн гэдгийг шимтэн унших хэрэгтэй. Магадгүй номыг уншиж байгаа тэр хүн ч гэсэн энэ номын дараагийн ботид багтаж болно шүү дээ.
Сая ард түмний дунд нэр нь гараагүй баатарлаг үйлстнүүд энэ номд багтсан гэж хэллээ. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Манай оронд нэр нь гараагүй баатрууд их бий. Тэдгээр алдартныг ямар гавьяа байгуулсан болоод энэ номд орох болсон талаар тодорхой бичсэн. Дээрээс нь манай Зэвсэгт хүчнээс олон мянган алдартнууд төрөн гарсан. Гэхдээ тэр болгоныг бид номдоо оруулж чадаагүй. Харин цаашид цувралаар үлдсэн алдартнуудаа оруулна. “Цэргийн 100 алдартан” номд зарим Монгол Улсын Баатар цолтнууд хүртэл багтаагүй. Дараа жилээс номын хоёр дахь ботийг эхлүүлэх төлөвлөгөө гаргасан. Энэ нь цаашдаа бүр 100 боть гарахыг ч үгүйсгэх аргагүй. Жил ирэх тусам Зэвсэгт хүчний түүх өргөжиж байна. Жишээ нь саяхан Ховдоос Дорнод аймаг хүртэл хэт холын зайн гүйлтийг амжилттай хийсэн ахлах ахлагч Э.Даваажамц дараагийн цувралд төлөвлөгдсөн.
Цаашид ямар бүтээлүүдийг хийхээр төлөвлөж байна?
-Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хүрээнд Монгол Цэргийн музейтэй хамтран зурагт тайлбар ном хийх ажил талдаа орж байна. Энэхүү ном нь хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон гэдгээрээ онцлог. Мөн Монгол цэргийн түүхийн есөн боть номын эхний дөрвөн ботийг нь хэвлэлтэд бэлдэж байна. Дээрээс нь БХЯ-ны 110 жилийн түүх, БХЯ-ны гэрэл зургийн альбом болон дайнд оролцсон ахмад дайчдын судалгааг хийж байгаа. Тус судалгаанд тулгуурлан дурдатгал бүхий ном гаргахаар төлөвлөсөн.
Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл1
Миний нэр алга байна.Бас миний 1939 онд хэлмэгдсэн цэргийн дарга 2 буурайгийн минь нэр алга.Ямар учир байна.Хүрэлсүх миний цэрэг жирийн нэгэн байсан.МАНДЖЭЭ.Юманд хэм хэмжээ хязгаар байдаг юм шүү
Сүхбаатар гэдэг бургас чалчдаг жанцантай байсан.Одоо хий сэлэм эргүүлдэг хэрэлСҮХтэй 2 дахь жанжин тодорлоо.МОНГОЛчууд сүх нөхөдөөр Чингэсийн удмыг залгалаа
Чи өөрөө гавьяагүй, нэр хүндгүй болоод л орхигдсон биз. Тэгээд л жинхэнэ нэрээ бичихээс хулчийжээ.
Ашгүй дээ ганцхан жил ажилласан У .Хүрэлсүх орж гэхлээр нь ичиж зовж үхэх гээд санаа сэтгэл тавгүй болоод байсан юмаа. Ороогүй бололтой .орох ч үндэс байхгүй юм. Армид чинь алдар цуутай хүмүүс их байсан даа. Рапорт Хошууч Дашдондог гэж байлаа. Дуу нь цангинаад цагаан хоолой шиг рапорт илгэл өгөхыг үзүүлж өгнө.Бас хуниа Аюуш гээд хурандаа захирагчийн авьяас овсгоог үзүүлж нэрд гарсан хүн байна.БЦ 3 р хороонд цоохор Бямбаа гэж хурандаа байлаа. Ёстой цэргийг жагсаал ч дүрэм ч байдлаар нь аэиллуулпаг хүн байв. Ийм хүмүүсийг судалж оруулах хэрэгтэй.
У.Хүрэлсүхийг алдартан болсон гээд байхын. Энэ үнэн бол ёстой онигоо шүү. Нэг савдаг элээ шиг поп улс төрч цэргийн алдартан байх ёстой утгагүй шүү. Тэр цэргийн ямар гавъяатай билээ, ингэхэд. Бөгс долоогчдоор дүүрсэн энэ цаг үед долигноод болгох гэсэн намчингуудын оролдлого биш биз...
Namaig enhiig sahiulagcaar afrik ruu yavuulaachee. Bi tend ochood Dandar baatar shig baildaad gavya baiguulaad irmeer baina.
Хандмаа гээд дэд хурандаа байлаа. Ганц орилоход л дивиз цэрэг нам болдог байв.
Долоогч хүүр ээ ... хүрэлсүх хурандаа биш Бумцэнд хурандаа орох байсан шт...... долигнуур шаар аа
Dolooj baigaad deeshee ahidag yumdaa
Т1 гичийнүүд
Монгол тийм их цэргийн алдартангуудтай юм уу? Бүх цэргийнхээ нэрийг жагсаагаад 10 боть хүрэх үү
Сонин хэвлэлд ганц мэдээ бичиж чадахгүй мэдлэг чадваргүй, сул дорой этгээдүүд шинэ ном хэвлэгдэх бүрт хорсон атаархахдаа элдвээр муучилж харлуулах юм. Ийм нөхдийн үйлс бүтэмжгүй, үргэлж л бусдыг өөчилж байдаг.
Нүдний булай . Ингэж долоож явхаар үхээч
1939,1945 оны дайнд оролцож байсан Жэхэ хот дахь Японы цэргийн гарнизоныг буулгаж авсан ахмад, Батын Таяа гуай яагаад ороогүй байна вэ. Чөлөөлөх дайны ой болгоноор бичигддэг. БХЯ ны сайдууд, Алдарт Лхвагсүрэн генералын дурсамжид дурьдсанаар .
Рапорт хошууч Дашдондог гэж байлаа гэдэг хэсэг нь орсон ярилцлага нь байна уу, манай өвөөгийн тухай яриад байхшиг байнаа... sara unuruu гэсэн фэйсбүүк хаягруу хариу илгээнэ үү баярлалаа
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00