Монголын үндэсний Д.Сүхбаатар судлалын төвийн ерөнхий захирал, профессор, Д.Сүхбаатарын нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Чой.Лувсанжавтай их жанжны тухай ярилцлаа.
-Их жанжин Д.Сүхбаатар Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэж, эх орноо мөхөл сүйрлийн аюулаас аварч, улс орныхоо тусгаар тогтнолын аугаа их үйлийг бүтээлцсэн алдарт хүмүүсийн нэг юм. Гэтэл сүүлийн үед түүний өвөг дээдэс, өөрийнх нь тухай үнэнд нийцэхээргүй элдэв буруу ташаа зүйл сонин хэвлэлд гарч байна. Энэ тухай Та ямар бодолтой байна вэ?
-ХХ зууны эхэн үе буюу 1919 онд Манж, Хятадын дарлал, дотоодын өр зээл, албан гувчуураас болж Монгол орон бүр доройтож, ард түмэн нь хоосорч туйлдан зовж байв. Энэ үед Монгол Улс 542 мянга гаруй хүн амтай, эрэгтэйчүүдийн 80 хувь нь 700 гаруй сүм хийдэд шавилан сууж, сүм хийдийн хүлээсэнд амь зууж байсан. Байгалийн эрхшээлд автагдсан 10 орчим сая малаас өөр эдийн засгийн салбар үгүй.
Ганцхан сургуультай, хар хятадуудаас болж насанд хүрсэн хүний 60 хувь нь өвдөж зовсон, өлсгөлөн гуйлгачин зүдэрсэн хүмүүс хаа сайгүй байж. Гадаад дотоодын мөлжигчид Монголын ард түмнийг өр зээлээр улам ядууруулан хоосруулж өндөр ашиг олж хөлжиж байв. 1916- 1917 оны үед монголчуудын гадаадын худалдаачдад төлөх өр 30 сая лан. Үүнээс хятадын пүүсүүдэд төлөх өр нь 10 сая рубль буюу 804,500 ланд хүрчээ.
Ийнхүү Манж, Хятадын дарангуйлагчид Монгол орныг туйлд нь хүртэл хоосруулсан байна. “Бид үгүйрэн хоосорч, мөхөж буй газраар замнан явж байгааг тэдний зовж зүдэрсэн бие, нүүр царай нь гэрчилж байв. Их байлдан дагуулагчийн үр удам хэмээн хөөрцөглөгч тэд дээд өвгийнхөө хөө хуягийг ч даах тэнхээгүй хүмүүс болжээ. Энэ үндэстэнг түүхийн шарласан хуудаснаас үзэх цаг тун ойрхон болов” хэмээн Монгол орноор жуулчилж явсан гадаадынхан бичиж байсан байгаа юм.
Мөхөл сүйрлийнхээ ирмэгт хүрсэн туйлын хүнд үед Д.Сүхбаатар жанжин журмын нөхдийнхөө хамт Монгол Ардын Намыг байгуулан ард түмнээ тэмцэлд зохион байгуулж улс орноо тусгаар тогтнуулсан юм. Энэ нь Д.Сүхбаатар жанжны эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан мөнхийн гавьяа. Иймээс Д.Сүхбаатараараа бахархан, байгуулсан гавьяат үйлсийг нь хойч үедээ үнэн зөв хүргэж өвлүүлэх нь өнөөгийн бидний эрхэм үүрэг.
-Зарим нэг хүний бичээд байгаа шиг Дамдин гуай өвөрлөгч хүн үү?
-Баабар “Нүүдэл суудал” номондоо, Б.Цэнддоо “Өдрийн сонин”-д “Эцэг нь /Дамдин/ Өвөрмонголоос цагаачлан ирж эхтэй нь суусан...” гэж буруу бичиж нийтлүүлсэн байна лээ. Дамдин гуай Өвөр Монголоос цагаачлан ирж эхтэй нь ханилаагүй л дээ. Эх сурвалжаас үзэхэд Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу өнөөгийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Хөөвөр Жаргалантын хөтөлийн өврийн хөх бууцанд Дамдин нь 1860 оны хавар Сугар ээжээс мэндлэхэд нь айл саахалтын Думаа эмээ эх барьж авсан гэж тэр нутгийн өндөр настан Очирцэрэн гуай дуртгалдаа бичсэн байдаг.
Дамдин гуай 10 наснаасаа аав Төгөөгийнхөө хамт Жигмэд жонон, Оролой нутгийн / Өнөөгийн Баяндэлгэр сум/ “Халзан” Лувсандорж нарт зарцлагдан, 1882 оноос Ёст бэйсийн хошууны Зүүн сумын Нороврэнцэнгийн Ээлт баяныд зарцлагдан амь зууж байхдаа дүү Шүхэрээсээ үрчилсэн охин Ханджавтай нь ханилан Мөрдэндэв, Ранжин гэсэн хоёр хүүхэд төрүүлжээ.
-Баабар “Нүүдэл суудал” номдоо хадмуудтайгаа таардаггүйгээс болж Монголын Дорнод хязгаараас Хүрээнд нүүж ирсэн гээд байгаа. Өөр учир шалтгаан байсан уу?
-Эх сурвалжаас үзэхэд Дамдин гуай, Баабар, Цэнддоо нарын бичсэнчлэн хадмуудтайгаа таардаггүйгээс Нийслэл хүрээнд ирээгүй. Дамдин гуай өвөг дээдсийнхээ адил эзэн ноён, ихэс дээдэс, уугуул нутагт нь орогнон ард олныг мөлжиж баяжсан хятадын ховдог шунахай худалдаачдыг үзэн яддаг үзэлтэй хүн байж. Улмаар 1889 оны хавар нутгийнх нь эх орончид Хөөвөр Жаргалант дахь Жантай хон, Жавхлант шарга дахь Цой Бай Дэ зэрэг цагаач хятадуудын эсрэг гарсан бослогод тэрбээр оролцож өрийн дансыг нь олны өмнө шатааж, босогчид цагаач хятадуудыг нутгаасаа хөөн зайлуулсан байдаг.
Үүнээс болж хэдэн нөхрийнхөө хамт баригдан Засаг ноён Гадингийн захирамжаар Тамгын газрын хар гэрт хоригдон, үүр шөнийн заагаар оргон, Хөвөр Жаргалант дахь гэртээ ирж гэргий Ханджав, хоёр хүүхдээ авч, цагаан мориндоо хоол хүнс, хувцас хунараа тэгнэн 1890 оны цагаан бар жилийн хавар Мандалын хүрээнээс зам буруулан Говь мэргэн вангийн хошууны нутгаар газар мэдэхгүй, хүн танихгүй аянчин, мөргөлчин бараадан 700 гаруй км зам туулж Нийслэл хүрээнд ирсэн. Энэ нь түүний Хүрээнд ирсэн гол учир шалтгаан юм.
-1919 оны сүүлчээр Баруун хүрээнд хувьсгалт бүлэг анх үүсэхэд Д.Сүхбаатар жанжинг байгаагүй. Хожим энэ бүлэгт орсон гээд байгаа?
-Баабар “Сүхбаатар энэ бүлгийг санаачлах байтугай, удирдлагад нь ч байсангүй... Тэгээд ч уул бүлгийг анх байгуулахад байгаагүй. Данзантай нөхөрлөдөг учраас мөрийнд гэрээ алдчихаад нүцгэрч явахдаа Данзангийнхаар орогнож яваад энэ бүлэгт хожим нэгдсэн бололтой” гэж мэдэмхийрэн худал буржээ. Ийм баримт хаа ч байхгүй. Энэ нь Баабарын зохиосон худал үг.
Ийнхүү худал мэдэмхийрч байгаа нь ард түмнээ юу ч мэдэхгүй гэж басамжилж байгаа хэрэг мөн биз. Басхүү Д.Сүхбаатарын тухай архивын баримт сөхөөгүй, Сүхбаатар судлалаар “А” ч үгүй хүн л ийм үг хэлнэ дээ. Улс эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө халуун амь бүлээн цусаа зориулж амь бие хайрлалгүй зүтгэж явсан хүний нэр төрийг нь гутааж буй нь эрүүл саруул ухаанаа гээсэн ёс суртахуунгүй ноцтой гэмт үйлдэл мөн.
Энэ нь угтаа худал мэдэмхийрч нэр төрийг нь гутаах гэсэн хорон санааны илрэл юм. Д.Сүхбаатар амьдралдаа ер “нүцгэрч” Данзангийнхаар орогноогүйг эх сурвалж батална. Тэрбээр цэргээс халагдсаныхаа дараа Янжмаа гуайн өвөг эцэг Өвгөнхүү гуайн төхөөрсөн дөрвөн ханатай гэрт амьдарч байгаад 1920 оны долдугаар сарын 25-ны шөнө Зөвлөлт Орос Улс уруу явсан.
Архивын материалаас үзэхэд, 1919 оны арваннэгдүгээр сарын 20-ны улаан хулгана өдрийн хулганаас үхэр цагийн хооронд Баруун өргөөний Улаан сахиусын өмнө Сүхбаатар, С.Данзан, Догсом, Лосол, Ө.Дэндэв, М.Дугаржав, Тогтох, Галсан, Далай, А.Шарав, Намсрайжав, Пунсаг нар хүж барьж, ах дүү бололцон, тусгаар тогтносон төр, бурхан шашнаа хамгаалах үйл хэрэгт нэгэн амь, сэтгэлээр зүтгэхээр ариун тангараг тавьж ерөөлийн үг бичиж бурханд өргөжээ.
Ийнхүү анхны хувьсгалт бүлэг үүсч түүхэнд “Хүрээний нууц бүлэг” хэмээн нэрлэгдсэн байдаг. Басхүү “Монгол Ардын Нам үүсэх анханд эв хамтарч, ам санаа нийлсэн Данзан, Сүхбаатар, Догсом, Дэндэв, Дугаржав бидний таван хүн Богд хаантнаа энэ тухайг нууцаар айлтган эчнээ зөвшөөрөл олсон ба энэ тухай бараалхахаар очиж, ордны гадна морины саравчинд морьдыг уясан. Морьд шилгээсэнд анхны бэлэг сайн болов... хэмээн хэлэлцсэн билээ.
Дараахан нь Орос консулын яамнаа монгол бичээчийн алба хааж явсан Бодоо нарт учрыг хэлж намд оруулах зэргээр намын хүмүүс нэлээд болсон” гэж М.Дугаржав гуай дуртгалдаа бичиж үлдээсэн байна. Монгол Ардын Намын анхны дарга С.Данзан гуай, “Сүхбаатар миний бие хоёр нэгэн эхийн ихэр хурга мэт явж өлсөх, даарахын зэрэг зовлон зүдрэл үзэж, амь биеийг хайрлалгүй зүтгэж Ардын нам байгуулсан бөлгөө” гэж 1923 оны “Хураангуй” сэтгүүлийн 69 дүгээрт бичсэн байдаг.
-Д.Сүхбаатар жанжин боловсролын хувьд хэр хүн байв. Бичиг үсэг мэдэх төдий хүн гэж бичсэн байдаг шүү дээ?
-Жанжны боловсролын хэр хэмжээг өнөөгийн өндөрлөгөөс дүгнэж хэлэх бус академич Т.Намжил гуайн айлдсанаар тухайн цаг үеийн нь орчинтай холбож үзэх нь зөв болов уу. Өнөө л Баабар гэгч “Нүүдэл суудал” номондоо, “Тэрбээр /Сүхбаатар/ бичиг үсэгтэйгээс цаашгүй, бусадтайгаа харьцуулахад бага боловсролтой, санхүү, засаг захиргаа гэх мэтчилэнгийн алсын хараа, дипломат ёс шаардсан практик шинжтэй ажилд чигчийн чинээ ойлголт байсангүй.
Сүхбаатар улстөр, нийгмийн явдал тэр дундаа большевик суртлын талаар юу ч ойлгодоггүй нусгай жаал, хөдөөний гэнэн амьтан” гэж эх орон ард түмнийхээ төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн хүнийг дэндүү бүдүүлэг, ёс суртахуунгүй дайран доромжилж харааж зүхсэн нь Баабар өөрийнхөө боловсролын хэр хэмжээг харуулж байгаа хэрэг юм.
-Тэр үед нэлээд боловсролтой, нэр хүндтэй хүн л Дээд, Доод хурлын гишүүн болж байсан байх даа?
-Тийм. Баабар гэгч Сүхбаатар жанжны барааг нь ч хараагүй 1960- аад оны хүн байж юуг үндэслэж ийм бүдүүлэг үг хэлж байна вэ. Түүний ичгүүр сонжуураа гээсэн хуурмаг үгэнд нь ард түмэн хууртагдахгүй. Түүнд зөвлөхөд, үгээ бодож хэлж, даруухан байвал зүгээрсэн дээ. Эх сурвалжаас үзэхэд Сүхбаатар жанжин хувьсгалт бүлгийн гишүүдийнхээ дунд хэний ч царай харахааргүй боловсролтой хүний нэг байж.
Тухайлбал, Богд хаант Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Доод хуралд Монгол Ардын Намаас Д.Сүхбаатар жанжин, Догсом гуай хоёр гишүүн байсан байгаа юм. Тухайн үед ард түмэндээ их нэр хүндтэй, эрдэм номтой боловсролтой хүн л Дээд, Доод хуралд гишүүнээр сонгогддог байв. Д.Сүхбаатар жанжин 1919 оны арваннэгдүгээр сарын 17-нд Доод хуралд,
-Морин өртөөний албыг автомашинаар солих
-Чулуун нүүрс, давсны орд зэрэг байгалийн баялгийг улсын хамгаалалтад авах
-Сургууль байгуулж хүүхдүүдийг багаас нь бичиг үсэгт сургах
-Хүнсний төрөл бүрийн ургамал тариалж газар тариаланг хөгжүүлэх
-Мал сүргээ эрүүлжүүлэх зэрэг ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэхийг эрмэлзэн 14 чухал санал дэвшүүлсэн нь эдүгээ Монгол Ардын Намын архивт хадгалагдаж буй.
-Д.Сүхбаатар жанжинг мөрийтэй тоглоомчин байсан гээд байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-“Д.Сүхбаатар мөрийтэй тоглох дуртай хүн байж. Тэрбээр 1920 онд Зөвлөлт Орос Улсад явахдаа зардлаараа тоглочихсон тул гэрээ зараад, эхнэр хүүхдээ айлын пинд үлдээгээд явсан байдаг. Түүнийг нас барахад нь мөрийнд алдсан нэлээд өр гарч ирснийг нь Засгийн газраас төлж цайруулжээ” гэж Баабар бичсэн байгаа юм. Басхүү Т.Санаа гэгч “Маш нууц” сонины 2009 оны 31 дүгээрт, “Сүхбаатар мөрийтэй тоглоомд нэлээд дуртай нэгэн байж.
Богдын сангаас өгсөн Орос Улсад очих зардлын мөнгөөрөө мөрийтэй тоглож алдаад сандрахдаа гэрээ зарж зардал хийж Умар зүг рүү одсон байна” хэмээн Баабарын худал бурсныг нь хуулбарлан хачир нэмж жанжны нэрийг гутаан, Баабарт тал засч буухиа нь болжээ. Архивын эх сурвалж, хамтран зүтгэгчдийнх нь дурсамжууд тэдний үг үндэслэлгүй худал, зохиомол гүтгэлэг болохыг барин тавин батална.
“Жанжин Сүхбаатар чөлөөт цагаараа журамт цэргийн штабын дарга П.И.Литвенцов / Эрдэнэдорж/, большевик сургагч Васильев нартай шатар, даам, цэргүүдтэйгээ шагай харвадаг, хөзөр, даалуугаар мөрийтэй тоглосон цэргүүдийг сахилгад суулгадаг байсан” гэж штабын орчуулагч Б.Гомбожав, бие хамгаалагч Д.Батхүү, Загд нар дурсан бичсэн байдаг л даа.
Д.Сүхбаатар жанжин Зөвлөлт Орос Улс уруу тусламж хүсэхээр явахад нь Богдын сангаас мөнгө өгөөгүй, тийм баримт архивт ч байдаггүй юм. Түүнийг явахад нь зургаан хүний замын зардал бэлтгэх хэрээс нь хэтэрсэн тун хүндхэн үүрэг тулгарсан. Эх сурвалжаас үзэхэд, тэр гэрийг, Янжмаа гуай гэзэгнийхээ даруулгын хамт зарж замын зардалд нь нэмэрлэснийг дурсамждаа хэдэнтээ бичжээ.
Чингээд зардал нь хүрэхгүй болохоор Д.Сүхбаатар жанжин Дэд зэрэглэлийн шилэн жинс, тогосын отгоо Зүүн хүрээний Хайлан жасад барьцаалан Ардын намын гишүүн Ө.Дэндэвийн нэр дээр сарын зургаан лангийн хүүтэй 150 лан мөнгө зээлж замын зардалдаа нэмэрлэсэн байдаг. С.Данзан гуай “Хураангуй” сэтгүүлийн 1923 оны 69 дүгээрт “Сүхбаатар угаасаа үгээгүй хүн болох тул нэгэнт Орос газар явахад зарах мөнгөнд ихэд гачигдаж гишүүдээс хураахад Д.Сүхбаатар өөрийн гэр зэргийг худалдан зарж мөнгө зээлдэн хурааваас зохих мөнгийг гүйцэтгэн өгсөн бөлгөө” гэжээ.
-Түүнийг В.И.Ленинтэй уулзсан гэсэн дуртгал, дурсамж цөөнгүй бий. Гэтэл сүүлийн үед уулзаагүй гээд байдаг?
-Ц.Цэрэн гэгч “Өдрийн сонин”-ы 2011 оны 265 дугаарт “Жанжин Сүхбаатар Их удирдагч Ленинтэй уулзсан гэж мунхруулсаар байх уу?” гэсэн өгүүлэлдээ “Сүхбаатар Ленин хоёр уулзсан гэх нотолгоо огт байдаггүй. Ийнхүү Сүхбаатар, Ленин хоёр уулзсан эсэх нь тодорхойгүй бараг уулзаагүй боловч ийм нэгэн домгийг ХХI зуун гарчихаад байхад ярьсаар л байна.
Ленин, Сүхбаатар хоёр уулзсан гэж Монголын залуу үеийнхний тархийг ийм домгоор мунхруулсаар байх нь хортой юм. Түүхийг завхруулж үлгэр домог ярьж байсан бол одоо түүнийгээ засч залруулах цаг хэдийнэ болжээ” хэмээн Ардын нам, ард түмний бүтээсэн түүхэн үйл явдал уруу хуурмаг мэдэмхийрэн эрээ цээргүй дэндүү бүдүүлгээр дайрч зүхжээ.
В.И.Лениний нарийн бичгийн дарга, хатагтай Л.Фотиевагийн 1921 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн протоколд, “Ленин энэ өдөр С.Данзан тэргүүтэй дөрвөн төлөөлөгч /Б.Цэрэндорж, Д.Сүхбаатар, Ширнэндамдин/ басхүү дагалдан яваа дөрвөн хүний хамт /орчуулагч Эрдэнэбатхан, нарийн бичгийн дарга Б.Даваа, цэрэг А.Мягмар, Өлзий/ нарын найман хүнийг хүлээн авч уулзлаа гэж бичсэнээс үзэхэд Д.Сүхбаатар жанжин аугаа Ленинтэй гарцаагүй уулзсан байгаа юм.
Миний бие 1969 онд “Намын асуудал” сэтгүүлийн Онол-улстөрийн редакцийг хариуцан ажиллаж байхад энэ түүхт хэлэлцээрт Зөвлөлтийн төлөөлөгчдийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж асан профессор Л.Е.Берлин гуай намын төв хорооны урилгаар ирсэн л дээ. Түүнийг “Намын амьдрал” сэтгүүлийн эрхлэгч Ц.Намсрай гуайтай уулзахад нь миний бие, орчуулагч Жодов гуайн хамт байлцах завшаан олдсон. Тэгэхэд В.И.Ленин Монголын төлөөлөгчдийг гэрээ бичигт гарын үсэг зурахын өмнөхөн Кремлийн ордонд хүлээж авсан. Уулзалт их нөхөрсөг дотно болсон. Ленин, Монгол Ард Улсын хөрөнгөтний бус замаар хөгжих хэтийн төлөвийн талаар зөвлөгөө өгсөн гэж ярьж байсан.
-Д.Бодоо сайдыг хаанаас баривчилж, хэн байцаасан бэ?
-Эх сурвалжаас үзэхүл, Д.Бодоо сайдыг Э.Ринчиногийн заавраар Балдандорж даргатай Монголын дотоодыг хамгаалах газрынхан баривчилж, Монгол дахь Оросын Аюулаас хамгаалах газрынханд шилжүүлсэн. Оросын “До” яамны ерөнхий зааварлагч А.Сорокин, “Миний бие хувьсгалын эсэргүү хэрэг, улс оронд аюул учруулж байгаа гэгдэх цэргийн байгууллага, аюултай гэгдэх хувьсгалын эсэргүү бүлэглэлийн тухай тодорхой зүйл юу ч олсонгүй.
Баривчилсан сайд /Бодоо/ ноёдыг шууд мөрдөн байцаах ямар ч үндэслэл олсонгүй. Мөрдөн байцаах ажлыг эхлэхээр материал нэхсэн боловч хэн нь ч тодорхой зүйл өгч чадсангүй. Зөвхөн Улсын дотоод хамгаалалтын дарга Багде-дорж /Балдандорж/ амаараа бусдаас сонссон зарим материалыг надад танилцуулсан” гэж 1922 оны зургадугаар сарын 29-нд бичсэн байдаг.
Д.Бодоо сайдыг Оросын “До” яамны ерөнхий зааварлагч А.Сорокин, Турар Рисзульев нар байцааж, цаазлах шийдвэр гаргасан нь Д.Бодоо сайдын Шархаданд цаазлуулахын өмнө хэлсэн үг, манай сэтгүүлч О.Баярын 2005 онд “Ноцтой мэдээ” сонинд нийтлүүлсэн өгүүлэл, 1922 онд Монголд ажиллаж асан Оросын сэтгүүлч Д.П.Першиний 1933 онд нийтлүүлсэн дурсамжаас үзэж болно.
-Д.Бодоо сайдын Шархадны энгэрт хэлсэн үгээс цухасхан дурсахгүй юу?
-1922 оны есдүгээр сарын 31-ний өдрийн үүрээр Оросын “До” яамны монгол дахь Аюулаас хамгаалах газрынханд буудуулахын өмнө, “... Миний бие улс эх орныхоо төлөө эрийн цээнд хүрч, ухаан суусан цагаасаа чадах хэрээрээ зүтгэж, энэ Ардын нам, засаг төрийг байгуулалцсан бөлгөө. Санаа зорилго нэгтэй нөхдийнхөө хамт элдэв зовлон зүдгүүрийг туулж байгуулалцсан засаг төрийнхөө эсрэг хар буруу санаа өвөрлөж, үйлдсэн хэрэг, хорлол хүргэсэн үйл энэ хэр надад үгүй болой.
Засгийн газрын санал, Богд хааны зарлигаар олгох гэсэн Зоригт баатар бэйсээс татгалзсан минь буруу биш юм бол ингэтлээ цаазлуулах яланд унах хэрэг хийгээгүй ээ. Миний бие завсрын Ринчиног бодвол Монгол Улсынхаа төлөө цохилох зүрхтэй, хийсэн юмтай хүн. Ардын засгийн дэргэд Оросоос суулгасан төрийн хутгуур Ринчиногоор ард олноо дарангуйлан зайдагнуулахыг би хүсээгүйгээс өнөөдөр эд нар намайг цаазлан тонилгох гэж байна.
Миний бие амьдралдаа буян нүглийн аль алийг нь хийж явсан ч ингэтлээ буруу зөвөө дуулалгүй цаазлуулах хэрэг ерөөсөө хийгээгүй. Эд нар /Э.Ринчино, А.Сорокин, К.Баторун, Турар Рыскульев, Яков Блюмкин/ өнөөдөр намайг цаазлан тонилгоод, маргааш бусад нөхрийг маань, та нарыг ч устгана бий. Хойд төрөлдөө хүмүүний биеийг олж дахин төрөх болтугай...” гэсэн байдаг.
-“Өдрийн сонин”-ы нэг дугаарт “Ринчино байгаагүй бол энэ тусгаар тогтнол эргэлзээтэй байх байсан” гэж Баабар бичжээ. Та энэ тухай юу хэлэхсэн бол?
-Монгол Ардын Нам байгуулагдсан хийгээд манай улсын тусгаар тогтнолд Ринчино гэгч ямар ч холбогдолгүй. Тухайн үед манай ард түмэн Монгол Ардын Намынхаа удирдлагаар өөрсдийн зориг хүчээр тусгаар тогтнолоо олж тунхаглах тийм улстөр, нийгмийн тохироо бүрэлдээд байсан юм. Ринчиногийн Монгол Улсын тусгаар тогтнолыг устгаж, Зөвлөлт Орос Улстай нэгтгэх үйл ажиллагааг нь тэр үед Д.Сүхбаатар жанжин алхам бүрт нь эрс эсэргүүцсэн байдаг.
-Энэ асуудлаас болж жанжныг хэлмэгдүүлсэн байх даа?
-Тийм. 1922 оны эхэн үеэс Ринчино, “До” яамныхан Д.Сүхбаатарыг сайдаас нь огцруулахын тулд хуурмагаар элдэв хэрэгт холбогдуулан ихээхэн хавчиж хэвийн ажиллах боломжгүй болгосон байдаг. Үүнээс Д.Сүхбаатар 1922 оны эхээр Монгол Ардын Намын Төв хороо, Засгийн газарт бичсэн хоёр дахь өргөдөлдөө, “Бүх цэргийн жанжин миний бие хэзээ ч Улсын ажлыг хийдүүлээгүй үнэнч шударгаар төр болоод түмнийхээ төлөө зүтгэж явсан.
Энгийн ажил ч болсон олгож өгнө үү...” гэж бичжээ. Түүний өргөдлийн дагуу Монгол Ардын Намын Төв хороо, тусгай комисс томилон шалгаад, “Жанжин Сүхбаатар албан ажил, үүргээ цалгардуулан хийдүүлсэн удаа ер үгүй. Харин ёс журмын дагуу үнэнч шударгаар сайн ажиллаж буйг нь...” гэж онцлон тэмдэглээд маргааныг зогсоож, зохицож ажиллахыг Э.Ринчинод үүрэг болгосон байгаа юм.
Гэтэл тэрбээр Монгол Ардын Намын Төв хорооны удирдамжийг огтхон ч тоож үзэлгүй 1922 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр жанжинг оролцуулалгүй “Бүх цэргийн зөвлөл”-ийг Монгол дахь “До” яамны ерөнхий зааварлагч А.Сорокин, чекистүүдийн ахлагч, Оросын Аюулаас хамгаалах газрын дарга К.Баторун, А.Старков /Цэргийн яамны зөвлөх түшмэл, П.И.Литвенцов Эрдэнэдорж/, Хатанбаатар Магсаржав, Букатов нарын бүрэлдэхүүнтэй нууцаар хуралдуулан Д.Сүхбаатарыг огцруулж, Магсаржавыг цэргийн яамны сайдаар томилсон шийдвэр гаргасан.
-Монгол Ардын Намын анхдугаар их хурлаас дүрвэгчдийн Засгийн газар байгуулж, Монгол дахь цагааны цэргийг цохиж өгөөч гэж Зөвлөлт Орос Улсаас гуйсан гэж бичсэн байсан?
-Л.Баабар гэгч 2012 оны “Өдрийн сонин”-ы 109 дүгээрт хэвлүүлсэн “Түүхийн шинэ хэлмэгдүүлэл” гэсэн өгүүлэлдээ, “Тэндээс дүрвэгчдийн Засгийн газар байгуулж, тэр Засгийн газар нь Монголд байгаа цагааны цэргийг очиж цохиж өгөөч гэж Зөвлөлт Оросоос гуйж, тэрийг нь Зөвлөлт засгийг төлөөлж Ринчино зөвшөөрсөн...” гэж мэдэмхийрэн худал бурсан байгаа юм. Эх сурвалжаас үзэхүл, тус их хурлаас дүрвэгчдийн Засгийн газар байгуулаагүй.
Үндсэн гурван асуудал хэлэлцэж шийдвэр гаргасан. Д.Сүхбаатар зэрэг Монголын хувьсгалчид 1920 оны арваннэгдүгээр сард Эрхүү хотноо байхдаа жанжны хүчин зүтгэлээр Монгол дахь цагааны дээрэмчдийг хамтын хүчээр хөөн зайлуулах тухай АДБН Улсын Ерөнхий сайд Н.Буров, Зөвлөлт Орос Улсын Гадаад хэргийн Ардын комиссариатын бүрэн эрхт төлөөлөгч Борис Шумяцкий,
Эрхүү дэх Улаан армийн Кубаны V морьт дивизийн захирагч Писарев, Позерин нартай нэг бүрчлэн уулзаж, арваннэгдүгээр сарын 2-нд Д.Сүхбаатар, П.И.Литвенцов Эрдэнэдорж нарын гарын үсэгтэй албан тоот гардуулсан. Эрхүү хот дахь Зөвлөлт Орос Улсын засаг захиргаа, цэргийн удирдлагууд цагааны дээрэмчдийг Монголоос хамтын хүчээр хөөн зайлуулахыг зөвшөөрч, Монгол Улс уруу цэрэг оруулахыг Оросын коммунист намын улстөрийн товчоо, Засгийн газар уламжлахаар тохирсон учир намын их хуралд энэ асуудал яригдаагүй. Э.Ринчино Зөвлөлт Орос Улсыг төлөөлж байгаагүй, их хуралд ч оролцоогүй.
-Мөн Ринчиног хөрөнгөтний бус хөгжлийн зам гэсэн онол боловсруулсан гээд байгаа?
-Баабар дээрх өгүүлэлдээ, “Ринчино бол хувьсгалын томоохон онолч байсан. Тиймээс хөрөнгөт бус хөгжлийн зам гэсэн онолыг боловсруулж түүндээ тулгуурлан Монголын анхны үндсэн хуулийн эхийг барьж авсан” гэж хуурмагаар мэдэмхийрчээ. Хоцрогдсон бага буурай орнууд ялсан пролетарийн орны тусламжид тулгуурлан хөрөнгөт бус замаар хөгжиж болохыг З.Маркс, В.И.Ленин нар анх удаа боловсруулсныг энэ хүн мэддэггүй нь тун хачирхалтай.
Мөн тэрбээр “Ринчино нь аллагыг бол зохион байгуулж байсан. Д.Бодоо, С.Данзан нарыг цааш харуулсан ажиллагаа бол Ринчиногийнх” хэмээн зөв бичжээ. Ринчино нь Монголд дөрвөн жил гаруй хугацаанд байхдаа эрх мэдлээ ашиглан эх орноо гэсэн сэтгэлтэй үндэсний хувьсгалч ардчилсан үзэлтэй үй олон сэхээтний цус, нулимсаар гараа угаасан зартай алан хядагч, хутган үймүүлэгч байсан.
Энэ тухай Монгол Ардын Намын баримт бичигт “Ринчиногийн Монголд үйлдсэн нүгэл нь байгуулсан гавьяанаасаа хавьгүй дээгүүр оргилон, Монголын эх оронч хувьсгалч ардчилсан үзэлтнүүдийг өөр хооронд нь мөргөлдүүлэн Монгол дахь хэлмэгдүүлэлтийн хар шуургыг эхлүүлсэн ба Монгол Улсыг буруу замаар будаа тээхэд хүргэсэн юм” гэсэн байдаг.
-Эцэст нь худал бурагчдын тухай юу хэлэхсэн бол?
-Алтан нарыг алгаар хааж болдоггүйн адил Баабар /Б.Бат- Эрдэнэ/ Ринчиногийн Монголд үйлдсэн бузар хар нүглийг нь үгүйсгэн “бүхий л юмыг Ринчино бүтээсэн” хэмээн элдвээр хаацайлан тэнгэрт тултал магтсан ч “булавч бултайна” гэгчээр бузар хар нүглийг нь яав ч цайруулж чадахгүй ээ. Тэрбээр Улаанбаатар хотноо болсон Монголч эрдэмтдийн VII их хуралд “Ринчино ба Монголын хувьсгал” гэсэн илтгэл тавьсан.
Д.Сүхбаатарыг муучлан гутаах талаар хөрөнгөт ертөнцөд бүр нэрд гарсан Японы Футаки Хирошийн буухиа нь болж элдвээр муучлан Д.Сүхбаатарын эсрэг үзэлтнүүдэд өгөөш тавьж туслан үзэл бодлоо тод харууллаа. Чингээд ард түмэн, хойч үеэ хүндэтгэн, архив үзэж чаддаггүй юм бол Д.Сүхбаатарын тухай эрдэмтэн мэргэдийнхээ туурвисан бүтээлийг үзэж, зөв сэтгэж “Хүн үгэнд үхдэг” гэсэн өвөг дээдсийнхээ сургаалыг дээдэлж, эх орноо гэсэн сэтгэлээр үнэн зөв бичиж, ёс суртахуунтай, даруухан байгаасай гэж ахмад багшийн хувьд зөвлөе.
Т.Зүрх
Эх сурвалж:
Сэтгэгдэл1
elbegdorj dahin garahiin tuld hunii ami honoohoos butsahgui bna. zailuulbal taarna
baawar bol horon hun zarimdaa haduuraad baidagiig hun buhen medne dee... getel ene demiireltei owgon ih medegch dur esgeed bnaa. yamar geech orowdoltei owgon be. nastan guai ta enehen nasan deeree nambatai baij uz... boriw boriwondoo gedeg shig buu zonogtugei... damdiniihaa talaar sain unsh eheesee torohoos omno yugaa meddeg bolood burzaigaad bgaa yum. tanai tsedenbald orosuudad gazar nutgaa huwaagaad ogson. daraa ni 1950 onii ued tsedenbald sanaatai mongol nutgaa butneer ni orosuudad buren negtgehiig sanaarhsan. kommunizmn ih udirdagch augaa bagsh lenin minee geed medemhiiren hahir onoloo sain magtaa shiw... mor zeregtsej yawsan kommunizm aluurchin namdaa amia zoliosolj busdiin tsusiig amisgalsandaa heterhii unench yumdaa... tuunii heldgeer gadnii humuus bishee gene.. irgedee homorgolon alj bgaan il barimttai shuu, lenin bolon tanai oros ah nar aihawtar aluurchidad yamarch buruu bhgui gene uu... argagui dee kommunizm niigemd nasaa barsan owoo hangaluun saihan amidaraa biz... odoo ter niitiin niigem chin nursan bizdee... iim humuus erh choloogoo basaj yawah yumdaa... iii chaawaasdaa chaawaas..
Чи дурак хятад эх эцэгтэйгээ санаж яв. Бид чамайг танайханыг үр удмаар чинь мэднэ шүүдээ. Хятад захиалгаар хэдэн бэлдэж өгсөн суртал ухуулгын ном бичиж ихэд нэр алдар авсаныг чинь хүртэл мэднэ. Энэ өвгөн бичээчийн түмэн зөв.Ёх ёо бас баабарч гэх шиг. нэг өт явсан бусуу чи.
ГУЖИН ОНД ЭЛБЭГДОРЖ ГЭЖ ШААР МОНГОЛЫН СОР БОЛСОН УЛС ТӨРЧДЫГ АЛЖ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙСАН БАЙДАГ ОДОО ЦАГТ БАС НЭГ ХУРЛИЙЗЭЛБЭГДОРЖ ГЭЖ ТӨРИЙН ХУТГУУР ГАРЧ ИРЭЭД МОНГОЛ УЛС ТӨРЧДЫГ ХУТГАН ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА
baabar need neg muu arzgar tagjgar hujaa boldogo yamar ch bolovsrolgui baij ih tom baahnee. Baabart itgeed baival ene mongol uls hujaagiin dagaar bolno. Zailaa teneg mulguu baabar baasaa
TEGVEL TS.ELBEGDORJ-N GOLOGNUUD S.ZORIGYG EGUUTGESEN
БААБАР ЧИНЬ УРВАГЧ БАДАМДОРЖИЙГ МАГТАН МАНДУУЛАХ ГЭДЭГ НӨХӨРШ ДЭЭ БААБАР БАЯРХҮҮ ЦЭНДДОО СОСОРБАРАМ МЭТИЙГ БОДОХОД СЭТГЭЛ ГУНИЖ ХОРСОЛ БАДРАХ ЮМ
erhemee chi uugeeree yu heleh geed baina.elbegdorj gedeg mongoliin eruhiilogch baigaa shuu.rinchino geh shig! chinii hamaatan yumuu?!!!!!!!!!!!!muruuruu baigaarai.
baabar hen be
Ц.Элбэгдоржгуай Бааварын энэ балай номонд төрийн шагнал өгчихсөн шүү дээ. Элбэгдорж нэртэй хүн энэ Монголыг сүйрүүлэх нигууртай юм байж дээ.
Elbegdorj, Bat-Uul, Dorligjav, Baabar, Da.Ganbold geed ulaan hulgaichid, luivarchid, reketchid, aluurchid baina sh tee. Ed naraas zugeer l omhii hanhalj baina. Bugdeereng ni barivchilj amidaar ni shataaval taarna.
Tuuhiin uneniig hen ch guivulhgui. Ahmad bagshiin niitleliig zaluu ueiinhen unshaasai bileee
Ц.Элбэгдорж шударга үнэнийг тогтоохын тэмцэж байна, үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг юм, монголын ард түмэнд дэмжих иргэн үй олноороо байгаа шүү та нар хараар будаад гутаагаад доромжлоод барахгүй л дээ
za yamar shudarga uneniig togtooj baigaa yum boloo medeh yumsaan. Bi nam bus ene talaar sudlaya 1. Avilgaltai temtssen geed baigaa ter ni tegeed dan MAN humuus baih yum AN tegvel uuriin tiim humuusee shiitgeed ehelbel bi bol shuud shudarga unenii tuluu baina geed garaa urguud demjiyey 2. OT gereeg saya manai ulsiin umch bish geed zarlalaa tegvel bid hen bolj taarah uu bid bayalgiin ezen bish bol hen be ta hariulna uu? 3. Ter garal uusliig bol bi sain medehgui gehdee etseg ehee buren tailbarlaagui baisan guitseej tailbarlaval sain baina. 4. ter ATG-iin Khurtsiig yamar uchraas Germanaas yamar yumaar baritsaalj baij sullasan be ugui bol yaj sullasan talaar bidend tailbarlana uu yagaad geheer German uls hezee ch ene huniig sullahgui huulia barina gesen uls genet taviad yavuulna gedeg nileen tom yumaar baritsaa tavij baij avsan baij taaraa uuniig humuus am amandaa damjuulj yarij baina ene heden asuultand hariulbal za bi tegeed duugai boloyo za mangar batsaanaa setgeliin huurluur asuudal shiidegddeggui sh dee
Сайн байцгаана уу? Чой.Лувсанжав гуайг чих тавин сонслоодоо.
Baabar yamar muuhai hun be barzaij darvaisan umhii ut
Baabar gej oliggvi heltei hvn bna
монголын ард түмний оюун санааг буртагнуулах бузарлах захиалгат бичвэр бичдэг баабар цэнддоо нарын завааруулсан бичлэгийг уншиж цаг гарздаад юугаа хийнэ.
Ц.Элбэгдорж чинь хийсвэр,өнгөцхөн,ард түмнээ,улс эх орноо гэсэн сэтгэлгүй,шал худлаа хүн шүү дээ.Ардчилалын нэр барьсан.Зориг хажууд нь мундаг хүн байсан.Жинхэнэ шударга хүн байсан.Тэр зан байдлаас нь Элбэгдорж,болон зарим дагалдан явж байсан хүүүс нь их айдаг байсан юм билээ.
BAO BAR ,BABA BAABAR TUI PSDAA ...MUU HUJAA ,RIO TINTO-N ZARTS ,HOLSNII BICHEECH BAO BAR
Za uhsen elbegdorj shudraga unenii tuluu gj tiiml yum bol uridn hiihgui yasin muu aluurchin an arail ulaarchinaa baabar yg yu we medehgch guin bna muusain tarvagan humus uls turuus zailaasai man gj hoilgud an gj helmegduulegch nar
baawar bol horon hun zarimdaa haduuraad baidagiig hun buhen medne dee... getel ene demiireltei owgon ih medegch dur esgeed bnaa. yamar geech orowdoltei owgon be. nastan guai ta enehen nasan deeree nambatai baij uz... boriw boriwondoo gedeg shig buu zonogtugei... damdiniihaa talaar sain unsh eheesee torohoos omno yugaa meddeg bolood burzaigaad bgaa yum. tanai tsedenbald orosuudad gazar nutgaa huwaagaad ogson. daraa ni 1950 onii ued tsedenbald sanaatai mongol nutgaa butneer ni orosuudad buren negtgehiig sanaarhsan. kommunizmn ih udirdagch augaa bagsh lenin minee geed medemhiiren hahir onoloo sain magtaa shiw... mor zeregtsej yawsan kommunizm aluurchin namdaa amia zoliosolj busdiin tsusiig amisgalsandaa heterhii unench yumdaa... tuunii heldgeer gadnii humuus bishee gene.. irgedee homorgolon alj bgaan il barimttai shuu, lenin bolon tanai oros ah nar aihawtar aluurchidad yamarch buruu bhgui gene uu... argagui dee kommunizm niigemd nasaa barsan owoo hangaluun saihan amidaraa biz... odoo ter niitiin niigem chin nursan bizdee... iim humuus erh choloogoo basaj yawah yumdaa... iii chaawaasdaa chaawaas...
augaa lenin gechihjee ene bas ene ch jinhene uzel surtaliin ulaan tug bolson kommunnist gar bndaa.Iim humuus hezee ch uhaarahgiu l yum bn.Hurdan dald orog
ленин байгаагүй бол одоогийн дарга нар бүгд хятадаар шулганаад шаахайгаар газар алгадаад явж байх байлаа.
baabar bi ichij bnaa
ene uvgun khetsuu b.naa
баабар, элбэгээ нарын үнэн нүүр царай ил болж байнадаа уран үгнийх нь цаана улс орон маань сүйдэх юм байхдаа
Tuuhiig zasbarlagch ,OT -n,bolon hyatadiin sheesnuud mongold galzyyrcgh bn.unen tuuh uneneeree uldene.baabar gej hen um.haytad,kanadiin hool tgoridogcch bizdee.bi hezee ch nomiig ni tooj ynshihgui,shuud shataana
Mangaryydaa bid orosiig dagaaggui bol ali hediinee haytadad yysaad agyyaa chingis gej orilj chadahgui ,esbel gitleriin conts lagert shataagdaj dyysah bsan.tuuuhee sydaltsgaa.ebropiin olon ornii hun ardiig uhliin lagert ystgaj bsan gitlertiin deglemiin tyhai unen barimtat kino ebropt bnga garch bn.uinuugiin haytadyyd delhiig dain dajngui umsuh,zuuheer ni ezleed dyysah ni mongol hun jashan yhaantai bhgui bol,eh oronch bhgui bol,eh tuuhee hairldag bhgui bol bolohgui.baabar uunii esreg setgeed bgaa ni uuruu gadniihnii gar hul bolsond bgaa um shuu
түүхийг тэгсэн бол тэгэх байсан гэж судалдаггүй юм аа,нэгэнт болоод өнгөрчихсөн юмыг буцаах аргагүй шүү дээ
xyyxdiin zoxiolch odoo tyyx biteedeg bolox ni ee.yamarch logikgyi kommunist zoxiomol tyyx yarixaa boliochee.xyyxdiin zoxiolch oo maamuu naash ir ee duulaad alxaad marsh
huuhdiin zohiolchiig ni yasan sain medeh yum tegvel ene hunii talaar bicheedehdee ayagui bol medehgui baigaa daa chi
Яалта ч гүй Бодоог цаазла гэсэн Сүхбаатарын гарын үсэг байгаа юм чинь одоо яай гэхэв. Манай жанжин улаан орсын гар хөл болж зөндөө зүтгэсэн тэгээд орсуудад хорлогдож үхсэн дээ зайлуул. энэ настан юү мэдхэв дээ. насаараа Ленин Сүхбаатар гэж тархиа уаалгаж явсан хүнийх нь хувьд ойлгож бна
Chi ch hajuud ni baisan bish. Gariin useg huuramch baihiig hen medhev dee. Tiim yum baij,uchir shaltgaan yaj l bol yaj olno. Ur dun gargah eseh l etsesiin ur dagavar bolj ulddeg. Tuuhend ur dungee uldeej chadaagui myanga tumen udirdagchid bii. Suhbaatar tuuhend moroo uldeejee.
wahahahah ter barimt geed baigaa ni tegeed yag alban eosoor huleen zuvshuurugduugui barimt bas deer ni arhivt baigaagui yumiig gargaj irchiheed ter Baabar hudlaa buragchiig yasan ih dagak daldganadag mangar ve chi tiim ih sain medeed baigaa yum bol tuuh arhiv uhaad itgej unemshuulel dee chadahgui bol duugai suu l daa ih medegch guai olon olon humuusiin hudulmuriig saikhan nulimaad hayadag tuuh gedgiig cham shig mangar batsaan amnii zorgoor chalchaad sudaldag bol saikhan l baina
өөртөө таалагдаагүй түүхийн баримтыг ямар үнэн ч юмуу худлаа ч юмуу гэсэн байдлаар хандах юм бол архив түүхийн баримт гэж байгаад юу хийнэ тийм биз дээ
чи гадны гар хөл амьтны бөгсийг угааж явна уу. бооги илжиг ээ.
enuuniig hiij bqigqq toriin hytgyyryyd chin baabar elbegdorj metiin baga medlegtengyyd medemhiirch hydal byrsaar eneeg hyrlee?odooch medeeleliig zebhen mongoldoo byrsaar orchin chagiin yum medehgyi et horhoinyydiig tolgoig ch yostoi ygqqj bna daa!!!ted ni dagaldaad hyzah ni bas gytamsigtaiya?....Mongol hezee zeb zamdaa orj ene ylas oron chig sygamaan olohson bol?...hydalch chenddoo?baabar nart hydal nom bichej eh oroniihoo esreg daajignasanii telee toriin sagnaliig Elbegdorj hemeeh etgeed olgoson baigaa.ene metiin byryy nomiin lalaryydaas bolj Mongol elgeeree hebteh yum gesen enee chag ni garzaagyi ye yum bna.adghiin hir byrtag bolson saarnyyd zyyrdaar tonildoggyi yum bqih daa.
BAABuR gej nerleye dee heduulee
өдрийн сонины цэнддоо гэж нэг сайхан маанаг нөхөр бий ш дээ.хачин эрваа юм бичиж амьтны онигоо болдог.ёстой бууны нохой доо.баабар гэж өөрийгөө нэрлэсэн атийсан чөтгөр СҮХБААТАР жанжин хоёрынхоо хэн нь хэн бэ гэдгийг бид нэг муу юм ялгахиайгаа байгаа шүү.
Ардчилагчийн баг өмссөн, нарийндаа бол төрийг булааж аваад байгаа энэ хэдэн нөхөд түүхийн үнэт баримтийг устгачихуй дээ. С.Зоригийн аллагын баримтийг ч бүрэн устгасан биз.
Муусайн комунистууд хэзээ далд орж дуусах юм бол доо. 90 жилийн турш монголыг хордуулж хойш нь татсаар. Энэ өвгөн мэтийн амьтад улаан орсуудтай нийлж монголын 800 жилийн түүх соёл, төрт ёсыг газрын хөрснөөс арчсан юм да. монголыг үзүүлэх түүх соёлгүй болгосноо Монголыг аварсан гэж ард түмнийг тохуурхах дуртай.
Монголд ямар юмны коммунистууд байхав дээ. Малчин ард, тэдний ур сад, малчин бус махчин бусад тэдний ур сад гэсэн хоер булэг хумуус бий. Суулийн хэсэг нь одоо цагт хучээ аваад байгаа агаад тэдний уйлдэл узэл нь коммунист фашист шинж бурдсэн байна гэж бодно.
Энэ ардчилагч нар чинь ямар улс юм бэ таминээ?
Салхи шуурга, аянга цахилгаан, шируун бороо, цасан шуурга, гэнэт тог тасарсан, гэрийн эд хогшил унаж их дуу чимээ гарсан, бусдын эхнэр дээр байж байгаад цочиж боссон зэрэг хэвийн бус нохцолд олдсон хумуусийг ардчилагчид гэнэ.
Bi Baabar bn. Yadag yum. Bi zaluu uchiraas arhiv oroogui yum. Undur medlegtei bagsh naraas asuugaagui yum. Asuuchihval nadad bichih yum oldohgui shu dee
unen hellee l dee ene ni ch batlagdsan ertuud neg zaluu odon orontoi holbootoi nomoor ni zuvluguu ugsun chini ter zaluug yaj avch hayahaa shahlaa tegsen zanalhiilj baigaag ni ee
300 JIL
baabar hujaag buudaj alahad mongolyn ardchilald eruul salhi bolno.
Elbegdorj, baabar 2 hujaa sh dee
baabariig bol mglchuud mednee tsewer hujaa hujaa hujaadaa mgliig mohooj ustgah daalgawartai odoo tuuh zohiogood teriigee mgliin unen geed geed uym meddeg tsarailsan oorsdiigoo medlegtei gej bodson eh ornoo geh setgelgyi uymnuud teriig ni unshchihaad neeh ih uym meddeg hun shig end tend dongsoj bh uym dotroos ni haglan butargah ew negdelgyi bol mglchuud sul doroi uls bna geed ingeed bgaa hun dee ter said bhdaa hiisen balagiig har odooch hor urshig ni holoolsoor bna ene uunii ardchiliin toloo temtsegch gej uy bdag uym ene met tagnuuluud zondoo bgaa shuu mglchuudaa odoo ouy tolgoin hewlel hariutssan piar hiigch bolson bas l yanz yanziin hor hiigeed l bgaa haa bnaa ter mgl odort 3 4 saya $ aldaad bna gereeg hii geed l bsan mgl 4 5 zuun ter bum $ oos 20 n hedheng l awah bolj bna gehdee 30 jiliin togtwortoi baidliin gereetei ter boltol bayalag maani bj chadwal bhgyi boloh l bhgyi uy ter boroog yalaa naad baabar chin
Elbegdorj Rinchinog www.org. -d hyndetgen yzdeg
zaluu uedee helhed ene owgon shig kommunistuudiin zohioj ugsun tuuheer 70 jil tarhia ugaalgaj yawlaa.Yutai haramsaltai yutai gaslantai on jiluud baiw daa.Suh bol Amgalangiin jijig gariin togloomchin arhichin sagsuu har yum baisan daa.Danzangiin bie hamgaalagch morin jolooch todii l hun.
манайхан нэг туйлширахаараа хэт туйлшрах юмаа,ягаад мөрийтэй тоглоомд дуртай эхнэртээ үнэнч биш хүн 21 оны хувьсгалын удирдагчдын нэг цуутай эх оронч байж болохгүй гэж
hujaa hujaa l geh ii, ene tsagt ingej yarij bolhuu taminee??? mongol gazar shoroon deer tursun, ussun hunuus hujaa boltloo haa ch um bilee de. hujaa helee ch medehgui l biz de??? aan??? Baabar-iin nom bol arhiiv-iin bichig barimt deer undeslesen, yamar material ashiglasan-aa mash todorhoi haruulsan. hervee Baabar nom hudlaa gevel nomd ashiglagdsan ter materialuud hudlaa boloh ni ee de. Tuuhiig guivuulj socialism-iin ued yanzan buriin barimtuud uildej bsan buizaa, tuuniig l ene uvgun unshaad iim oilgolttoi bgaa bolov uu. tegeed ch end neg logik bn, u geheer hervee ter Rinchino uneheer tegj bsan um bol udiid Mongol jishee ni Tuva, Yakut ene ter shig Mongolov; Mongolka ch umuu nerlegdeed Oros boloh bsan biz de kkkk. Teghed Chingisiin Mongol geed udii zeregtei ene jijig uls bgaad l bgaa biz de aan?
Ugui tegeed Halhiin buyan zayaa ihee gej medeh uu bas mogoi tasravch gurveliin daitai gej ug medeh uu Mongol hedii olon huvaagdsan ch etsest ni ene metiin hutguuraas bolson ch bid gazar nutgaa tasduulan baij yalanguya Uvurmongol Buriadaa bid nar ene hutguuruudaas bolj aldsan shuu dee ug ni bol tom gazartai uls baisan shuu dee tuuhee unsh daa tegeed oilgono gants Baabar geltgui buh l gadaad dotoodiin tuuh teren deer turiin hutguuruud baisan yum yalanguya Renchino bol bur ih gaviyatai humuus Baabariin ter barimt materialuud bol batlagdsan hulen zuvshuurugdsun barimt bish shuu dee Elbegee l tanil ni baina geed demjeed baigaa bolohoos yag batlagdaad notglogdson bol bish sh dee tegeed ch Oros yagaad bidniig tusgaar bas daguul uls bailgasaniig medeh uu tuuheesee ted Hyataduud manjudiig yaj muhuuj baisan hunii olnoor uusgah chadaltai uls yum baina bidend jiirgevch uls heregtei gedgee meddeg baisan daa ingej bailgaad ternees bish ali hediin uurtuu negtgene sh dee iim yumaa ted chini sain meddeg yum manaih turiin har hairtsagnii bodlogoo aldaad udaj baigaa uls bolohoor yahav dee
1919 ond mongol 542 myangan hvn baisan genee?? he he? ene bol maiskii gedeg oros hvnii gargasan hudal bagtsaa too??ar mongol ter ved 800-zuugaad myangan hvn amtai baisan daa??
майскийг бүү басамжил
Choi.Luvsanjav ikh zuv bichsen bna Baabar medemhiirehee bolibol taarah yum Hyatadiin zaavaraar tegj bichij baigaa ni lavtai bna Unendee teneg l hun bish bol Lenin orosiin bolishvikuud mongol orniig avarsan gedegiig oilgogdog baihaa tegeegui bol yunii chini 800 sum hiid yunii chini 30 myangan hunii helmegdelt mongol oron gej baihgui odoo hyatadaar shulganaad yavj baih bailaa uuniig yagaad zarim maluud oilgodoggui yum bol doo esvel zoriud l tegj bichij yarij baidag baihaa
Komunist tuuh gej bdaggui yumaa,Mongol ulsiin tuuh gej bol bii.Tuuh gegch ovog, deedesee hundel yu!
mongol ulsiin tyyhiig kommunistuud zohiogood ugsniig kommunist tyyh geed baigaa yum shtee, jishee ni ene uvgun zohioson tyyhendee byr itgechihsen, kommunizmaas hoish 20 jil haaguur yavj baigaad genet garaad irsen yumbe dee, tegeed bas nert erdemtenii neriig zeelchihjee, zygeer l CH. Luvsanjav gechihej boloogyi yum baih daa
Baabar-iig ovoo yum sudalj baigaad bichdeg yum baih gej boddog baisan yum. Barimtaas harahad gej ih bichsen baina. Mani Baabar ene olon barimtnii haaguur ni yavchihvaa. Esvel baihgui barimt yariad baina uu? ene olon zamiin haaguur ni yavah ve ta mini ee
Чой. Лувсанжав гуай бол мундаг хүн. Ийм л хүмүүсээс үнэн үг сонсож ойлгож авах хэрэгтэй. Ахмадаа сонсъё ахмад аа хүндэтгэе. Энэ хүнийг гутаахыг оролдож байгаа хүмүүс юу мэддэгтээ энэ хүнээс хэдэн оймс илүү элээсэн дээ тэнэгтэж байгаа юм болоо. Өнөөгийн хүмүүсийн хоосон толгойтонгууд яанадаа. Ийм хүмүүё монголыг авч явна ч гэж юу байхав дээ ээ халаг гэж өнгөрчээ.
сүхбаатар судлалд амьдралаа зориулсан монголын нэг номерын сүхбаатар судлаач отгоны пүрэв гуай сүхбаатар бол хуайсай овгийн үзэмчин гаралтай гээд удам угсааг нь 1790 ээд он хүртэл хөөгөөд ттодруулчихсан шүү дээ гэлээ гээд үзэмчин ч халх ч дөрвөд ч адилхан монгол хүн өвөр монглыг монгол биш гэвэл чингис хааны дүү хасарыг монгол биш гэсэнтэй адил хэрэг ягаад гэвэл тэднийг хасарын угсййны ноед захирч байсан батмөнх даян хаан ордост хаан сууж байсан лигдэн хаан ч цахарт амьдарч байсан шүү дээ чойбалсйнгийн төрсөн эцэг дагуур хүн байсныг мэдэх үү дагуур гэдэг угсаатны тухйщай дуулсан уу
тийм яг үнэн Монголд номер нэг Сүхбаатар судлаач хүн бол О.Пүрэв багш, үзэмчинг ер нь хэн хятад гээд байгаа юм бэ өвөрмонгол, үзэмчин бүгд л монгол биздээ
Ulaan kommunist uvgun l bna sht, zohioson ylgertee byr itgechihsen
монгол улсын шүтэж хүндэлж явах ёстой эх оронч эрсийг элдвээр доромжилж монголын залуу үеийг итгэл үнэмшил идеалгүй болгох хорон санаатай цэнддоо баабар нар одоогийн төрийн толгойд байгаа эзнийхээ даалгавраар энэ бүх цуурхалыг тарааж байгаа шүү дээ.одоо бүүр түүхэн уран сайхны кинонуудыг устгах гэж батүүл нарын гараар могой бариулах гээд бүтээгүй. бараг л СҮХБААТАР гэж хулгайч дээрэмчин байсан гэсэн ойлголтыг залуу үед ойлгуулах гэж улайрч байсан.хэрвээ ленин сталин сүхбаатар жанжин чойбалсан нар байгаагүй бол баабар цэнддоо болон түүний команд хятадаар шулганаад сармисаар салхилаад явж байх байлаа.
Улсын архивт партизануудын дурсамж гэж авч ч болохгүй хаяж ч болохгүй хэдэн зуун пүү зохиол байдаг юм.Түүнийгээ баримт гээд л эргүүлээд ярина шүү дээ эд нар. Баабар нэгэнтээ"коммунистууд их сонин улс шүү.Өөрсдөө түүх зохиочихоод түүндээ итгэчихсэн тууж явдаг сонин хүмүүс гэжээ"онож хэлсэн байгаа биз.
Partizanuudiin dursamjaas gadna ushuu olon barimt baidag sh dee mangaraa gantshan partizanii yariand undesleed baival tuuh zohiohod mun amarhan sh dee harin ter ue Oros uls hyanadag baisan bolohoor zarim barimtuudiig gargaagui baij boloh taltai gehdee Baabariin heleed baigaa shig uuruu jinhene batlagdsan ch bish barimtuudiig unen gej 1000 helbel bolno sh dee mangaraa
сайн хужаагийн шээс ээ.
Хэзээ ийм Чой. Лувсанжавтай болсон юм бэ. Уг нь манай их эрдэмтэн доктор проф Чой. Лувсанжав гэж шал өөр хүн байсан юмсан. Сайн хүний нэрийг тэр хэвээр нь хэрэглэдэг байна ш дээ. Хэ хээ
харин Чой.Лувсанжав гуай арай л өөр хүн байсан даа, энэ хүн хүүхдийн зохиолч Чой.Лувсанжав гэдэг хүн юм байна л гэж ойлголоо овогоо арай өөрөөр ялгагдахаар бичмээр юм байна даа
Дээрхи 2 жиргээчид: Чой.Лувсанжав нэртэй хэдэн ч хүн байж болно шүү дээ. Улсын архивт байгаа партизануудын дурсамж чинь бодит түүх шүү дээ Баавартанаа. Та нар ч гэсэн партизан гэж нэрлүүлэх гээд гүйцгээдэг биз дээ. Таныг мөнх нойрссоны дараа зээнцэр чинь хэлсэн үг хийсэн хэргийг чинь эргүүлээд өөрт чинл зориулах вий дээ.
Baavariig uzen ydaj bn.
Түүх гэдэг чинь нэгэн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл явдалыг бичиж ,зурж,тэмдэглэж,ярьж үлдээсэн дурсамжийг хэлдэг бололтой юм Түүхийг үлдээгч нь болсон үйл явдалыг хир зай,хугацаанаас мэдэрч аль өнцгөөс нь харж, яаж ойлгосон зэргээс хойч үед нь үнэн зөв ойлгот уламжлагдан үлдэх эсэх нь шалтгаална.Баавар гэгч мэтийн алс холын зайнаас хүний заавар яриа төдийгөөр мэдэмхийрэчийн бичлэгт итэгвэл Монгол хүн "ОЙД ТӨӨРСӨН САРМАГЧИН"бус "ХАШААНДАА ТӨӨРСӨН МАЛ" болно шүү
монгол улсын шүтэж хүндэлж явах ёстой эх оронч эрсийг элдвээр доромжилж монголын залуу үеийг итгэл үнэмшил идеалгүй болгох хорон санаатай цэнддоо баабар нар одоогийн төрийн толгойд байгаа эзнийхээ даалгавраар энэ бүх цуурхалыг тарааж байгаа шүү дээ.одоо бүүр түүхэн уран сайхны кинонуудыг устгах гэж батүүл нарын гараар могой бариулах гээд бүтээгүй. бараг л СҮХБААТАР гэж хулгайч дээрэмчин байсан гэсэн ойлголтыг залуу үед ойлгуулах гэж улайрч байсан.хэрвээ ленин сталин сүхбаатар жанжин чойбалсан нар байгаагүй бол баабар цэнддоо болон түүний команд хятадаар шулганаад сармисаар салхилаад явж байх байлаа.
OBGON SUDLAACH BAGSHIIN ZOBOO BAABAR CHINI EEJ NI OBORHANGAIN HAIRHANDULAANII EMEGTEI AAB NI HARIN URD ZUGIIN NUN GEJ L YRIDAG SHUUDEE ELBEGEETEI EGEEL TOROL SADAN BAIH
Pee ene Baabar tsaraitaigaa taarsan muuhai dotortoi hun yumaa
Ene huniig hel bichgiin aguu hun gedgeer ni mednee. Gehdee uls tur luu oroh yum bol ta neree shavartai hutgana shuu. Komunist uudiig yamar negen baidalaar bitgii umguul. Buruu zuv zunduu yum hiisen. Gehdee buruu ni ih baisan gedeg ni batlagdsan tiimees duugai l baisan ni deer dee uvgun ah mini. Harian ner hund bolno shuu. MAH iin gishuun demjigch baij bolno gehdee ted novsh baisan gedeg ni todorhoi bolson shuu, hamt uuj ideegui bolhoor ta tedniig oilgogui baih shig baina. Q
энэ хүн тэр Чой.Лувсанжав гуай биш байна хүүхдийн зохиолч гэж байна
дамдинсүрэн гуайн дурсамжид байдаг даа шагж гуай бол хэл бичгийн том эрдэмтэн тэгсэн хирнээ дэлхий бөөрөнхий гэдгийг яагаад ч ойлгож өгөхгүй байсаар насыг баржээ энэ чой лувсанжав гуай бол 21-р зууны тийм л хүн юм байна даа
suhbaatar yaah ve, bid busad auguu deedsuudee odoo boltol medehgui l yavaa l sh dee, handdorj namnansuren chagdarjav halhiin auguu ih noyod bogd haan, danzan bodoo bugdiig ni shuteh heregtei. auguu halh auguu bolohooroo l ene 2 mangasiin hund tusgaar uls bgaa sh dee. badamdorj ch gsn muu hun bgaagui l bj taaraa.
Чой. Лувсанжав гуай Баабарын 20 жил гуйвуулж ирсэн түүхийг маш тодорхой, нэртэй устай, баримттайгаар няцаалт өгсөн байна. Баабарын хэлсэнээр Сүхбаатар мөрийтэй тоглоомчин байсан, Ленинтэй уулзсан гэдэг нь хуучин нийгмийн үзэл суртал байж гэж бодож явлаа. Гэтэл түүхэн хүнийг маш муухай гүтгэж байсан байна. чой. Лувсанжав гуайд хэлэхэд энэ баримтуудаа аль эрт гаргаж бичиж луйварчин Баабартай тэмцэхгүй яах гэж 20 гаран жил тархи угаалгаваа. Наадуул чинь ингэж тархи угааж байгаад хөшөөнүүдийг нь дэс дараатай буулгаад байна шүү дэ. Тэр муу Ленин гээд халзан өвгөний хөшөөг буулгах үндэслэл ч байхгүй байсан бн лэшд. Монголыг яах аргагүй өөд нь татсан хүн байналээшд. Сүхбаатарын үнэнийг ингэж гуйвуулж байгаад бас хөшөөг нь буулгуулах гээд наад Баабар, Бат-Үүл,Сосорбарам гээд ардчилалынхан хөөцөлдөөд явж байсан шд, муусайн новшнууд.
Suhbaatar bol hun ulgeriin baatar bish
ene ovood bichchihsen nom ene ter ba uu. unshih ymsan. ih l ym meddeg ovoo ym shig ba shd.
ingeed bodohoor ene ueiin Bodoo in Enhbayar Elbegdorj Renchino in Elbegdorj Tsia-hia-no yum shiv dee
Luvsanjavguai zailuuldaa communismaar het tarhia ugaalgasan minii uvuugiin l ijil hun. Ene hunees nunjigtei ug garahchgui garna ch gej naidah hereggui amiig ni daguulaad l uldsen heden honogt am muriulgui baij baigaa burhan bolgoh ni zuin hereg. Bid iimerhuu nasnii humuustei margaldah tsets bulaatsaldah ogt hereggui. Derees ni bas zunuglul 60 aas deesh huvitai baigaa.
ee mongolchuudaa 100-han jiliin omnoh tvvh shvvdee yamarch bsan ter hvn mongoliin huwid gawyatai bolhoor bvh ard tvmen dursan yari bgaa shvvdee 100han jiliin omnoh hvniig ingej bhad hedeh myangan jiliin omnoh chigis haanii tvvh ergelzeetei l bolj bh shiw kkk
i cant read
1937