Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Цар тахалтай холбоотойгоор цахилгаан, дулааны үнийг төрөөс хариуцаж байна. Үүнтэй холбоотойгоор хэрэглээ, ачаалалд ямар өөрчлөлт орсон бэ. Мөн салбарын өвлийн бэлтгэл ажил хэр байна вэ?
-Өнгөрсөн оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар салбар 8.8 тэрбум квт цаг цахилгаан, эрчим хүч хэрэглэсэн байна. Үүнээс 19 хувийг импортоор, 80 хувийг дотооддоо үйлдвэрлэлээ. Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний 27 эх үүсвэр ажиллаж байгаа. Цахилгааны хэрэглээ 1.5 хувиар, дулаан 3.8 хувиар өссөн. Оргил ачаалал өмнөх оныхоос 200 орчим мегаваттаар илүү байлаа. Үүнд нөлөөлсөн олон хүчин зүйлийн нэг нь төрөөс цахилгаан, эрчим хүчний төлбөрийг хариуцсан явдал юм. Цаашид хэрэглээний өсөлт нэмэгдэх төлөвтэй байгаа.
Мэргэжлийн хүмүүсийн тооцооллоор энэ өвлийн оргил ачаалал 1470 мегаватт хүрч болзошгүй байна. Гэтэл Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1100 мегаваттыг хангах бололцоотой.
Эрчим хүчний салбарын хэмжээнд 2021-2022 оны өвлийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна. Хил, гаалийн хөдөлгөөн хязгаарлагдаж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс өвлийн бэлтгэл хийх явц амаргүй байлаа. Одоо бол хүндрэл гарахааргүй ажлууд үлдсэн.
-Засгийн газар ажиллаад 1.6 жил боллоо. Үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Салбар хичээж ажилласны үр дүнд баг багаар ахиц дэвшил гарсан. 5-11 жил гацсан, ашиглалтад ороогүй обьектуудыг дуусгалаа. Ачааллыг өсөлтийг хангахад үр дүнгээ өглөө. Санхүүжилтээс болж 10 гаруй жил гацсан Сонгино станцыг ашиглалтад оруулснаар дэд станцууд ажиллаж эхэллээ. Шинэ нисэх буудлын цахилгааны хангамжийг дуусгасан. Хамгийн сүүлд Замын-Үүдийн дулааны станцыг ашиглалтад оруулж чадсан нь том амжилт байлаа.
Засгийн газар шинэ эх үүсвэрийг барих чиглэлд түлхүү анхаарна. Энэ хүрээнд 16 эх үүсвэрийг төлөвлөснөөс Эрдэнэ бүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж чадсан. 2022 оны гуравдугаар сард ажил эхлэх учиртай. Энэ том төсөл хөтөлбөрийг ямар ч шалтгаан байсан зогсоож болохгүй. Шийдвэрлээд явна.
Улаанбаатар цахилгаанаас илүү дулаан хангамжийн маш том дутагдалд орсон.
-Нийслэлчүүд цахилгаанаар бүрэн хангагдаагүй олон жил явж ирлээ. Энэ ажлыг ямар бодлогоор зохицуулах вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд нарийвчилсан судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар 11753 айл өрх стандартын шаардлага хангасан шугам сүлжээгээр дамжиж эрчим хүчинд холбогдоогүй байна. Улсын нийслэлд ийм олон айл цахилгаанд холбогдоогүй байна гэдэг эмгэнэлтэй хэрэг. Үүний цаана галын аюултай байдал, хүний амь нас яригдах эрсдэлтэй. Хоёр жилд эдгээр өрхийг цахилгаан эрчим хүчинд холбохоор төлөвлөсөн ч иргэдийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор тэг болохгүй юм билээ. Дийлэнх нь газрын маргаантай байдаг. Санхүүжилт он дамжиж байгаа ч ажлыг 2023 оны долдугаар сард дуусгахаар төлөвлөлөө. Төсөвт өртөг нь 33 тэрбум гэж тооцсоноос улсын төсөвт 29 тэрбумыг тусгасан.
-Энэ өвөл агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан түлшнээс өөр шинэ төлөвлөгөө, эх үүсвэр бий юу?
-Агаар хөрсний бохирдлыг бууруулахад гэр хорооллын хэрэглэгчдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж байна. Мөн 23 газарт шөнө хэрэглэсэн эрчим хүчний үнийг төрөөс дааж байна. Хийгээр ажиллах эх үүсвэрийг зайлшгүй шийдвэрлэх хоёр шаардлага бий. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын хэмжээнд хатуу түлшээр ажилладаг 2700 эх үүсвэр байгаа нь багагүй хэмжээний агаарын бохирдол, үнсийг бий болгож байна. Тиймээс цахилгаан болон хийн станцын судалгааны ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар таван эх үүсвэр барихаар тооцоо, судалгааны ажил эхлүүлсэн явж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр нам хүчдэлээр хэрэглээгээ хангах эрхзүйн орчин бүрдсэн. Үр дүн гарч түрүүчээсээ айл өрхүүд халаалт цахилгаанаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэж, илүү гарснаа системд нийлүүлж байна.
Сэргээгдэх эрчим хүчний хуучин хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд байна. Ажил төрлийг нь хэвийн явуулах гэхээр үнэ өндөр байгаагаас ийм хэмжээний санхүүгийн ачаалал даах хэрэглэгч цөөн. Энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг олж чадаагүй байна. Нөгөө талаас сайн мэдээ нь дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн зардал хямдарсан.
-Цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж ирсэн. Энэ асуудалд салбарын яам ямар бодлого баримтлах вэ?
-Цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэгчийн үнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Үнийг Эрчим хүчний зохицуулах хороо гэсэн хараат байгууллага тогтоож байгаа. Сүүлийн гурван жил өөрчлөлт хөдөлгөөн хийсэнгүй. Мэргэжлийн байгууллагын хамгийн сүүлд хийсэн судалгаагаар доод тал нь өнөөгийн мөрдөж байгаа үнийг 20 хувиар нэмэх шаардлага үүссэн. Ингэж байж хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал үүссэн. Хэрэв энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол цаашид хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар тасралтгүй, найдвартай хангахад эрсдэл үүсч болзошгүй. Санхүүгийн боломж ч дутмаг болж байна. Үнийг хатуу баримталж байгаа нь эрчим хүчний салбарыг алдагдалтай ажиллуулахаас гадна хөрөнгө оруулах боломжийг хязгаарлаж байна.
-Үнэ нэмэх нь энэ цаг үед хэр тохиромжтой вэ. Өөр гарц, гаргалгаа бий юу?
-Энэ цаг үед цахилгаан, эрчим хүчний үнэ тариф нэмэх нь хэдийгээр хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөх ч гэсэн асуудлыг нэг талд нь гаргах цаг болсон. Салбар маш хүнд байдалд байна. Салбарт тулгамдаж байгаа гол асуудал бол импортын бараа бүтээгдэхүүн байгаа. Цар тахалтай холбоотойгоор эрчим хүчний салбарт өргөн хэрэглэгддэг өнгөт металлын үнэ өссөн. Мөн салбарт хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрийн зээл, зээлийн хүүг төлөх цаг хугацаа таарлаа. Өнөөдөр гадаад, дотоодын банкинд 60 орчим тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүү төлөхөөр болсон нь салбарын санхүүгийн үйл ажиллагааг хүндрүүлж байна. Гэхдээ үнэ нэмэхгүйгээр салбарын санхүүгийн хямралыг шийдвэрлэх талаар нухацтай ярьж байна.
Цахилгаан дулааны үнийг чөлөөлсөн улс орон цөөн байдаг. Дийлэнх улс орон эрчим хүчний салбартаа ямар нэг хэмжээгээр татаас өгч байж хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангадаг. Манай улсын хувьд дэлхийн өртгөөс доогуур үнэ баримталж байгаа нь санхүүгийн хямралд өртөхөд хүчтэй нөлөөлж байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
5 толгойн цахилгаан станц ын асуудал их бүрхэг болчихлоо.Хятадууд хөрөнгө оруулахгүй гээд Оросууд үнээ 2 дахин нэм гээд ийм л ацан шалаанд уналаа.Эртхэн тендер зарлаад ажлаа хийдэггүй шийдэл шийдвэр гаргадаггүйн гай.Бизнесийн мэдлэггүй Оюуэрдэнэ Тавинбэх нарын урагшгүй ажлын үр дүн.ЦААСАН ДЭЭР ТТДЦС үлдэх ойрхон боллоо
Тавинбэх ажлаа хийж ярьдаггүй мөртлөө үнэ нэмэх болохоор дуу орж гэнэ. Цаана нь эрчим хүчний олигархууд дарамталсан бололтой.
Үнэ нэмэх, төрөөс хөнгөлөх явдлыг зогсоож, энэ салбарыг хөгжүүлэх тал дээр ажиллах.
Энэ бол ёстой хог йн бууны нохой байна лээ шүү. Малчдыг маш дарамталж дээрэнгүй ярьж байсан. Одоо өнгөрсөн хугацааны хөнгөлөлтийг буцааж гаргуулах даалгавар эздээсээ аваад гоншигноод эхэллээ
Эртхэн зах зээлийнхээ жамаар нь үнэ тарифаа нэмэгдүүлж цаашдын найдвартай, тасралтгүй байдалдаа анхаарч ирээдүйдээ эрсдэлийг бага гаргахад одоогийн засгийн газар хатуу шийдвэр гаргах хэрэгтэй.Тэгж байж цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлаа хангаж үүсч болзошгүй маш том эрсдлээс зайлсхийх нь улс орон,ард иргэдийнхээ өмнө хүлээсэн эрх үүрэг юмаа.өнөөдрийн цөөн иргэдийн аж амьдрал болон дутуу дулимаг ухамсараас гарах хэл ам, хов жив, эсэргүүцэл бол улс орны эрх ашгийн хажууд юү ч биш учир гол салбараа дэмжиж иргэд ухамсартай байхыг хичээж хэрэгтэй.Нэг цаг байтугай 30минут ч тоггүй, дулаангүй байж чадах уу гэж өөрсдөөсөө асуугаад үзээрэй
ундармаа сү батболд нарын хулгайч нараасаа мөнгөө олж аваад алдагдлаа нөх чадахгүй бол хуцалгүй зайл
Daanch hungulj baina ene ter geed daldaganaad bsiim aaa. Yur ni bol nemeh ni zuv2. Manaih shig hyamd tsahilgaan, dulaantai uls baihgui. Manaih shig ulsad dulaan hadgaldag eco suuts barij amidrah yostoi yum. Tuunees durtai gazraa nimgen house barichaad hyamd esvel hulgain tsahilgaan heregleed baij bolohgui.
Үнэгүй цахилгаан өгдөг, элдэв хөнгөлөлтөө боль. Сэргээгдэх эрчим хүч, суурь үнэ, нөт давхар авдаг луйвараа зогсоож нэгж бүтээгдэхүүнийхээ үнэнд шингээж тооц.зах зээлд тогтмол триф хэрэглэх ёсгүй.
ТАВИНБЭХ ард түмний амьдрал мэдэхгүй 8000 үхэртэй 10,000 хоньтой хүн ч яаж мэдхэв дээ төрийн тендерийг хувьдаа мал болгож цуглуулдаг хүн бүх хүнийг өөр шигээ амьдардаг гэж боддог
Юмний үнэ дагаад өсдөгийг яаж болиулах гээд байгаам бол. Том дэвсгэрт лав цагаа олоогүй
эрчим хүчний сибирийн сүлжээнд эдийн засгийн холбоонд орсноор орсын дотоодын үнэтэй адилхан болно шүү дээ белорус оростой еваразийн эдийн засгийн холбооны гэрээ хийж хил гааль татварын хөнгөлөлт хийхгүй ард түмнийг юуны түрүүнд шулахыг эрхэмлээд байгаачээ
Битгий хуц. Ажлаа хийж чадахгүй бол Зайгаа тавьж өг. Чамаас өөр одоогийн түвшинд нь наад салбарыг чинь аваад явчих хүн зөндөө байна. Үнийг 20% нэмэхээр гайгүй хулгай хийх мөнгөтэй болно биз. Битгий солиороод бай. Чадахгүй бол ажлаа өгөөд зайл үз.
Тэглэсэн цахилгаан дулаанаа дор н олчих юм байна
яасан чадваргүй юм бэ орос улс сибирийн эрчим хүчний супер сүлжээнд оръёо холбоод өгье гээд байхад евразийн эдийн засгийн холбоонд армян киргиз казакстан гурав шиг ороод холбогдоод гааль татвар гэхгүй тооцоогүй цахилгаан ав гээд байхад гэдийгээд орос монголыг цахилгаанаар ялгавралан гадуурхаад хятад бага нуур хятад усан цахилгаан станц гээд үнэ нэмнэ гээд байгаа хужаа данжаад хахуулиа авсан бол зайлаачээ монгол хүнд хүн ам цөөтэй байгалийн баялгаараа монгол байтугай ёвропийг тэжээж байгаа 960 цахилгаан станцтай тасралтгүй ажиллагаатай орсоос шууд 220киловольтын шугамаараа хойноос салаалан аваачээ цахилгаан автомашины цэнэглэх байгууламжаа тавиачээ
Нэмж болохгүй шүү Хөгшид бид 350 мянгаын тэтгэвэр одоо хаанаач хүрэхгүй байхад тог нэмэгдвэл бүр сүйрэнэ
Таныг эрчим хүчний сайд болсонд дэмжиж байдаг.Энэ засгийн газар маш том төслүүдийг хөдөлгөсөн үүний үр дүн гарна гэж бодож байна.Одоо танд хэлэхэд нийт салбарын 50000 хүний цалинг нэмэх хэрэгтэй байна Үнийн өсөлт инфляцын өөрчлөлт их байна Бид шаардлагатай үед байнга дуудагдаж ажилладаггүй одоогийн цалин бусад салбарын цалинг гүйцэхгүй байна
Үнэгүй юм хулганы хавханд байдаг гэдэг л энэ дээ. МАНгаруудыгаа сонгосон гор үргэлжилсээр. Улс төлсөн нэртэй 20өсөлт, урьд жилийн зөрүү гээд хагас жилийн дотор л МАНгарууд маань үнэ бариад аваад алдагдалаа нөхөөд ашиг. Хуурандаа ч болгож тавьлаа Моячуудыг.
МАН-ынхан эрчим хүчийг нөөц ихтэй хүн ам цөөтэй сибирийн супер сүлжээнээс авч гэрээ хэлцлээр хямдхан авч ард түмнээ мянган жил тасралтгүй хангаачээ хятад руу олон гарц гаргадаг шиг хоёр зуун хорин киловольт шугам олныг татаж оруулаачээ малнууд ЛЭП шүү монгол хүнд өөр юу хэрэггүй цахилгаанаар хүлэмж ногоо усалгаа зүлэг өвс тэжээл хүнс усалгаат газар бүгдийг хийнэ ОРОС ОРОН ДЭЭР ЦАХИЛГААНЖИЛТЫГ НЭМБЭЛ КОММУНИЗМ БОЛНО САНААРАЙ мал аж ахуй чинь бүгд цахилгаанжчихнаа Бүгд цахилгаан машин цэнэглэнэ эрээвэр хураавар элдэв янзын цахилгаанаа түр зогсоогооч байгуулах хүн хүчний засвар үйлчилгээний ашиглалтын шиэнчлэлтийн зардал чинь шугам анкарын баганы зардлаас хэд дахин давж байна тэзү хийдэг институт байхгүй байна
Төр авдаг цалингаас нь эхлээд сайн судлаж байж энэ нөхрийн санлыг шийдэх хэрэгтэй. Үрэлгэн, монофол, ирээдүй тааруухан салбар шүү. СЭХ, суурь үнэ, нөт давхар авдаг луйварын чанартай асуудлыг хамт судлаж шийдэх хэрэгтэй.
Тайванбэх бүх цах станцууд дотоод хэрэгцээгээ үйлдвэрлэсэн цахалгаан дулааны 13 хувиас дээш гаргахгүй байлга Одоо үйлдвэрлэж байгаа цахилгааны 20 хувийг дотооддоо хэрэгэлдэгээ зогсоо чадсхгұй бол ажлап өг
Үнэгүй цах дулаан хэрэглэгч тэжээвэрүұдийг бүрэн зогсоо Тайванбэх Та юуны өмнө үнэ нэмэх тухай бодож ард иргэдийг бүү ядууруул инженер хүн шиг сэтгэ цах
Цахилгаан станцын ажилчид цаг наргүй ажиллаж бна ЗГ ЭХЯ цахилгаан дулааны тариф нэмэх хэрэгтэй цаашлаад цалингаа ч бас нэммээр бна энэ өвөл хэцүүхэн байдал үргэлжилнэдээ тоноглолууд нь хуучирсан өчнөөн жил болсон ачааллаа даахгүй эмнэлгийн ажилчид хүн станцын ажилчид хүн биш юмуу цалингаа нэммээр бна
Биднийг яаж амьдар гээд байгаа лалрууд вээ
Энэ пиздакг гудмандан хөөж гарга дандаа ард түмэн төрийн эсрэг дуугарч байх юм Ард түмэн бол өөрөө төр гэдг үгииг мэдхүүү