"Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Б.Азбаатарын бүтээлээс толилуулж байна. Тэрбээр Онцгой байдлын албанд 2 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эхнэр, хүүгийн хамт амьдардаг юм.
-Машин засварын газар ажиллаж байхдаа хөөрөг хийдэг хүнтэй танилцаж, хийх арга барилыг нь заалгаснаас хойш сонирхлоо хөгжүүлэх болжээ. Түүний сонирхлыг хөөрөг хийх гэхээс илүүтэй чулууны өөрийн гэсэн шинж чанар, насжилт, тогтоц, агуулга анх татсан байна.
Тухайлбал, чүнчигноров нь эр хүний таван цулд сайн бол усан мана нь халуурч байгаа хүний халууныг авдаг. Хаш чулуун хөөрөг хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй болохоос гадна гэмтсэн яс бороолоход нөлөөлдөг, догшин авирыг номхотгох чадалтай, айл гэрт аз жаргал авчирдаг хэмээн бэлгэддэг.
Хөөрөг өвөртөлж яваа хүнд сайхан энерги хуримтлагддаг гэх эртний яриа байдаг хэмээн тэрбээр хуучилсан.

-2018 оноос хойш өнөөг хүртэл 100 гаруй хөөрөг урлажээ. Мөн хүмүүсийн захиалгаар хөөрөгний засвар үйлчилгээ болон чулуун шатар, тамганы хайрцаг зэргийг хийдэг. Хөөргийг урлахдаа хаш, чүнчигноров, гартаам, болор гэх мэт 10 гаруй төрлийн чулууг ашигладаг байна. Чулуу болгон дотроо олон янз. Мана гэхэд халтар мана, замагт мана, үзэм мана, усан мана гэх мэт 100 гаруй төрөлтэй байдаг аж.
-Ажлынхаа газрын ахын захиалгаар анхны хөөргөө замагт мана чулууг ашиглан хийжээ. Түүний хамгийн содон бүтээл нь 2019 онд улаан шүрээр хийсэн хөөрөг. Улаан шүр нь зөвхөн Монгол улсад, тэр дундаа Увс аймагт байдаг өвөрмөц чулуу. Тэр чулуугаар анх хөөрөг хийх захиалга авахдаа өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй. Санаад оромгүй сайхан бүтээл болсон. Хийсэн хөөрөг болгон өөр, өөрийн гэсэн сайхан дурсамжийг үлдээдэг гэж онцлон тайлбарлалаа.

-Найзынхаа аавд хийж өгсөн халтар манан хөөрөг нь түүний хайртай бүтээлүүдийн нэг. Халтар манан чулуу нь бусад манан чулуунаас насжилт өндөр, ховор, тогтоц нь хүртэл өвөрмөц. Чулуугаа хамгийн холоос буюу Говь-Алтай аймгийг зорин, захаас нь худалдан авч байж. Нэг хөөрөг хийхэд дунджаар 7-10 хоногийг шаарддаг бол энэ хөөргөө 15 хоног урлажээ.
-Өөрийн сонирхлоор захиалгын дагуу хөөрөг хийнэ. Захиалсан хүмүүс нь чулуугаа өөрсдөө авчирдаг.
Хөөрөг хийхэд тогтсон загвар, хэмжээ гэж байхгүй. Тухайн захиалж байгаа хүний сонирхлоор урлана. Үнийн хувьд тухайн чулууны шинж чанар, олдоц, хөөрөгний хэмжээ зэргээс шалтгаан өөр, өөр байдаг.
– Хөөрөг нь ёроол, мөр, эх бие, толгой, нуух, хавчуурга, халбага гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд хөөргийг торгон дээр зүү ороох, загасан нуруу хатгамлаар урласан дайлан, хавтага уутанд хийж хадгалдаг.
-Хөөргийг хийхэд хэвлэгч, хөөрөгний дотор ухдаг хошууг ашиглана. Эхлээд чулууныхаа цавийг гарган шоо хэлбэрт оруулж зүснэ, хэвлэгч машин дээр хэвлээд хөөрөгний дотроо ухаж сэвгүй болгоно. Дараа нь гадна, дотно өнгөлгөө хийнэ. Хамгийн сүүлд толгойг нь хийж халба, нуухыг нь хийдэг байна.
-Хөөрөг хийхэд нүдний хараа, ур ухаан, тэсвэр тэвчээрийг шаарддаг нарийн арга ажиллагаатай аж. Албаныхаа онцлогийг харуулсан хөөрөг урлавал гэсэн асуултад тэрбээр ховор чамин чулуунуудын нэг цагаан шүрэн чулуугаар албаны лого бүхий сийлбэртэй хөөрөг хийж болно гэлээ.







Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Сэтгэгдэл0
хуцваа элэг, ходоодоо хүйтэн чулуугаар хайруулж явах тийм сайхан уу
Хөөрөг өвөртөлж явахаар алга хийчихвий гэж байнга тэмтрээд ядаргаатай юм билээ.
Эргүү байхад хязгаар ёроол гэж байдаггүй тул чиний зөв.
Tarhi tolgoigoo tseneglej, uuruu eyereg orchin energy bii bolgodog baimaar yum. Tom chuluu uvurtuu hiichvel saihan energy tei hun bolohuu. Yumiig hylbarchildag, bodoj tungaadgui, primative nuudelchin ard tumnii setgelgee
Байгалийн чулуу хүнд энерги өгнө. Сайхан сэтгэлийг ч өгнө.
Хуцах юмаа.
Хэддүгээр зуунд юу яриад байнаа? Энерги бодит хэмжигддэг юм гэдгийг лам бөө нар мэдэх хэрэгтэй.
Хүйтэн чулууны энерги гэж юу байхав дээ. Харин хүний энергийг сорж чулуу өөрөө бүлээсдэг байлгүй дээ дүү хүү !!!
Хүн өөрөө амьдралдаа идэвхтэй байвал энериг хүрээд ирдэг юм.
Хөөрөг яг уг гарал нь хаанахынх вэ? Манжуудаас монголчуудад ирсэн 2 чулууны нэг нь гэж сонсож байсан. Үнэн болов уу? Мэддэг нь хуваалцаарай. Баярлалаа.
хөхүүрэнд нь бүлэхээр хүмүүс ханиалгадаг. аан чулуун соруул уу. ганс янжуур дамжуулж татаад бүгд хеликобактертэй болсон. өөр бас бус амаар дамждаг нянгууд
тамхины орц найрлага. ер нь одоо байгаа тамхинууд бол бүгд цус өтгөрүүлнэ. сайхан найтах орцтой хийвэл нус гоожиж суга үсрэнэ хамар онгойно.
Манжаас өгсөн 3 чулууны нэг. Толгойнд нь 1, аманд нь 1, гарт нь 1 гэдэг
chinese snuff bottle гээд гүүглдээд үзээрэй
хөөргөө борлуулахын тулд худлаа шааж бна
тэр барьж байгаа шүрэн толгойт цагаан хөөрөг зүгээр юм. шүрэн мөн юмуу даа нунтагаар нааж барьцалдуулж хийдэг ч гэх шиг. өнгөт шилэн дууримал. нэг хэсэг чулуу шиг шилэн хөөрөг их зараад.
ӨМХИЙ МАНЖИЙН ХӨӨРӨГ МОНГОЛ ХҮНИЙ ЭНЕРГИЙГ СОРДОГ ЧУЛУУ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХҮЗҮҮНД ЗҮҮДЭГ СОЁЛ БОЛОХООС БИШ ХӨӨРГӨНД ХАР ТАМХИ ХИЙЖ ТАТДАГ ЭНЕРГИ ӨГДӨГ ЭД БИШ ШҮҮ НАРНЫ АЙМАГТ ЯМАР ЧУЛУУ ХҮНИЙГ УРТ НАСЛУУЛЖ ГЭЖ ДУУЛСАН УУ БАРУУН МОНГЛЫН ТУУЛЬ СУПЕР ХЭТРҮҮЛЭГ ХЭРГЭЛСНЭЭС ЭР ХҮНД ЗОРИГ ХҮЧ ЭНЕРГИ ӨГЧ НААД ЗАХ НЬ БҮХ МУУ ЮМЫГ МАРТУУЛДАГ ЕР НЬ ЗУУН ХУВЬ СЭТГЭЛЭЭ ӨГСӨН ТУУЛЬ ХҮҮХЭН АРХИ УРАН ЗОХИОЛ КИНО ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙНГА СЭТГЭЛЭЭ ӨГДӨГ ЗҮЙЛ ӨНДӨР НАСЛУУЛДАГ БАЙНГА СЭТГЭЛЭЭ ӨГДӨГ ҮР ХҮҮХЭД ӨНДӨР НАСЛУУЛДАГ ЭЦЭГ ЭХЭЭ БАЙНГА САНАЖ АНХААРАЛ ТАВИЖ ЭНХИЙРИЙЛЭХЭД ӨНДӨР НАСАЛДАГ ЗӨВХӨНХӨН ГАНЦХАН СЭТГЭЛЭЭ ӨГСӨН ГАНЦ ЮМААР ӨНДӨР НАСАЛДАГ НОМ УНШИЖ БАЙХАД ХАЖУУГААС ЧИНЬ БҮЛЖ БАЙСАН Ч МЭДЭХГҮЙ БОЛ МЭДЛЭГ ИХ ОЛЖ УРТ НАСАЛДАГ ХҮНИЙ ӨВӨРТ БАЙДАГ МАНЖИЙН ЧУЛУУН ХӨӨРӨГ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ БӨӨ БОЛ ӨӨР ЮМ БОДДОГООС ХЭДЭН Ч ШИЛ АРХИ УУДАГ ШҮҮ НЭГ ЮМАНД ДУУРАХАД БУСАД ЮМ ЯМАРЧ ХҮЧГҮЙ БОЛДОГ
чулуу эгчийх нь хүзүүнд зүүчихдэг. ямаатсан янгиа бро дүүгээ аврах гэсэн чулуу ус руу татаад нэмэр болж чадахгүй байнаа гэдэг.
Эргүү юм ярьдаг гарууд олширч бн шүү. Ккк.
Maanag zda
Бүү эргүүтээд байгаач дээ.
чуулган таарвал буян гуйхаар өвөрт ирж нэгэн цайвар чулуу сувд шиг зүйл гаргаж өгдөг гэнэлээ.
манжын юм гэж чамд со пастор чинь заасан уу урд бол орос ах тэгж сургадагсан
Hoorog gedeg chin Manj Hujaagaas garaltaim gevuu huu mini
Хөөрөг бол анх ёвропод хар тамхины сав маягаар үүссэн. Одоо монголын соёл болжээ.
Манжаас үүсэлтэй.
Буянгийн Жагаад загнуулав даа. Том том чулуу өвөртөлсөн оркууд гээд л байдаг шүү тэр
Өвөртөө хөөрөг биш ном,чүдэнз,бээлий аминд чинь орно шүү. Хөөрөг үнэндээ манжаас гаралтай.Гэхдээ манж гэдэг үндэстэн тунгус гаралтай гэнэ лээ.
Чингэс Хубилай хааны хөөрөг гэж байдаг юмуу??!! Сүбээдэй баатарын хөөрөг гэж дуулсан уу?
захиалга өгье гэвэл яаж холбогдох вэ
Сүүлийн 30 жил хулгай хийсэн улсуудын дийлэнх нь үнэтэй хөөрөгтэй байсан гэжуагаа. Тэгэхлээр худлаа л даа наад үг чинь.
Уулзаж 3 хөөрөгөнд толгой хийлгэмээр байна