Цөмийн шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн түүхэн явц хүн төрөлхтний эрхлэн явуулдаг ажил төрлийн маш олон салбарт шууд нэвтрэн ашиг тусаа өгөх хэмжээний цөмийн дэвшилтэт техник технологи олноор нь бүтээсэн юм. Эдгээрийн нэг нь болох Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл бол шинжлэх ухаан, техник технологийн гайхамшигт ололт амжилт, өгөөж билээ.
Өнөөдөр дэлхий бүх улс гүрнүүдийн түүхэн төлөв байдлыг, нэгдүгээрт, Цөмийн эрчим хүчний үйлдвэр (станц) өргөн хэрэглэдэг ба цаашдаа ч цөмийн эрчим хүчний хэрэглээний ганц хоёр зуухан жилээр багцаалах насны хязгаар эцэслэх хүртэл буцалтгүй хөгжүүлэн хэрэглэх улсууд, хоёрдугаарт, Цөмийн эрчим хүчний үйлдвэр шинээр барьж байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байгаа Цөмийн эрчим хүчний үйлдвэргүй байсан улсууд, гуравдугаарт, Цөмийн эрчим хүчний үйлдвэр барьж байгуулахаас зайлсхийхийг эрмэлзэгч улсууд болон угаасаа Цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулах нөхцөл бололцоогүй бусад жижиг улсууд гэж ангилан авч үзэж болох юм. Энэ ангилал бүрэлдэн тогтоход улс улсын “үндэсний эрх ашиг”-ийн зайлшгүй шаардлага мөн олон улсын хөдөлмөр хуваарилалтын бодит зүй тогтоол шийдвэрлэх гол хүчин зүйл болсон.
• Нэгдүгээр ангиллын улсууд бол Цөмийн эрчим хүчний анхдагч хөгжингүй улсууд (АНУ, ЗХУ) хожим нь тэдний замналд нэгдэн орсон улс гүрнүүд ба тэд “Хүн төрөлхтөн цөмийн эрчим хүч хэрэглэхгүйгээр алгасан өнгөрөх түүхэн замнал байхгүй” хэмээх зарчмыг хэрэгжүүлэгч улсууд юм. Цөмийн эрчим хүчний анхдагч хөгжингүй улсууд бол хүн төрөлхтний өмнөөс, голчлон цэрэг дайны шалтгаанаар, бие даан тэр сонголтыг хийсэн ба тэдний “үндэсний эрх ашиг”-т нийцэх ямар нэг өөр сонголт хийх боломж тэр үед байгаагүй. Харин хожим нь тэдний замналд нэгдэн орсон улсуудын зарим нь бол “үндэсний эрх ашиг”-ийн зайлшгүй шаардлагад нийцэх эсэх үндэслэлээ ухамсартайгаар тодорхойлон нэгдсэн улсууд (жишээ нь Япон), зарим нь өөрийнхөө “үндэсний эрх ашиг”-ийн зайлшгүй шаардлага байгаа эсэх үндэслэлээ төдийлөн нарийн тодорхойлоогүй боловч улс төр эдийн засгийн гадна дотнын нөхцөл нөлөөн дор тухайн үедээ дагалдан нэгдсэн улсууд байгаа юм. Энэ ангилалд Ураны түлш хэрэглэдэг Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн одоогийн эрин үе нь Халуун Цөмийн Урвалд үндэслэсэн дараачийн үеээр солигдон төгсөх цаг хүртэл Цөмийн эрчим хүчний үйлдвэрийг эргэлт буцалтгүйгээр хөгжүүлэн хэрэглэхээр шийдсэн улсуудаас (жишээ нь Франц) гадна үндэсний эрх ашиг”-ийнхаа зайлшгүй шаардлагад нийцэх эсэх үндэслэлээ дахин шинээр боловсронгуй болгон тодорхойлж, энэ ангиллаас гарч ангижирахыг эрмэлзэгч нилээд улсууд (жишээ нь Герман) багтаж байна.
• Хоёрдугаар ангиллын улсуудын хувьд бол “үндэсний эрх ашиг”-ийн зайлшгүй шаардлагад нийцэх эсэх үндэслэлээ ухамсартайгаар тодорхойлон нэгдүгээр ангилалд нэгдэхээр шийдэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн улсууд голчлон багтаж байна, сүүлийн үед шинээр бий болсон ийм сонголтын хэлбэрийг Вьетнам улсаар жишээ татаж болох юм. Энэ ангиллын улсууд Цөмийн эрчим хүчний үйлдвэр нийлүүлэгч улсуудын цөмийн гадаад зах зээлээ тэлэх сонирхол гэх мэт улс төр эдийн засгийн гаднын нөхцөл нөлөө хүчин зүйлсийн хамааралгүйгээр “үндэсний эрх ашиг”-ийн зайлшгүй шаардлагаа байгаа эсэхээ тодорхойлох зарчмыг чухалчилж байна.
• Гуравдугаар ангиллын улсуудын хувьд бол “үндэсний эрх ашиг”-ийн зайлшгүй бодит шаардлага байхгүй гэж үзсэний үндсэн дээр Цөмийн эрчим хүчний үйлдвэр барьж байгуулахаас зайлсхийхийг эрмэлзэгч улсууд юм.
Дэлхийд бүрэлдэн тогтсон энэ бодит байдал “Хүн төрөлхтөн цөмийн эрчим хүч хэрэглэхгүйгээр алгасан өнгөрөх түүхэн замнал байхгүй” гэдэг нь тусгаар улс болгон Цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулах хэрэгтэй гэсэн утга агуулахгүй байгааг тодорхой харуулж байна.
Цөмийн эрчим хүчний үйлдвэр барьж байгуулах нь “Үндэсний эрх ашиг”-ийн үүднээс зайлшгүй шаардлагатай эсэх үндэслэл гэдгийг яаж ойлговол зохих вэ?
Тухайн тусгаар улс өөрийнхөө хөгжлийн өнөө болон ирээдүйн болон эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нарийвчлан тодорхойлсон өвөрмөц зорилтод Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн байгуулах ашиглах явцад зайлшгүй учрах эерэг сөрөг ерөнхий бүх үзүүлэлтүүд нийцэж байгаа эсэхэд нэг бүрчлэн дүн шинжилгээ хийж эцсийн дүгнэлт гаргах шаардлагатай. Дэлхий дахинд нийтлэг чанартай зарим үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийхэд хялбар байх нь мэдээж боловч олонх ерөнхий үзүүлэлтүүдийг нь тусгаар улсын өвөрмөц “Үндэсний эрх ашиг”-ийн үнэлгээ шалгавараар оруулан зайлшгүй шаардлагатай эсэхийг нь баталгаажуулах шаардлагатай байдаг.
Тусгаар улс өөрийнхөө өвөрмөц “үндэсний эрх ашиг”-ийг илэрхийлсэн шинжлэх ухаанч бодлогын анхдагч үндэслэл энэ чиглэлээр гаргана гэсэн хэрэг. Ийм үндэслэл нэгэнт боловсруулагдан гарвал дараа дараачийн, ирээдүйн холбогдох бүх чиг шийдвэр гаргахад үндсэн суурь баримт бичиг нь болж, эцэс төгсгөлгүй үргэлжилж магадгүй маргаан шүүмжлэлийг нэг мөр тайлбарлан эцэслэх учиртай.
Монгол улс энэ чиглэлээр бодлого зорилтын чанартай баримт бичиг цөөнгүйг албан ёсоор батлан гаргаж байсан боловч тэдгээр нь тусгайлан боловсруулсан “Үндэсний эрх ашиг”-ийн үндэслэлийн мэрэгжлийн чансаанд хүрч байгаагүй, чухам ямар учир шалтгаан баримталж гаргасан нь тодорхойгүй, бүрхэг. Зөвхөн “үндэсний эрх ашиг”-т нийцэх зайлшгүй бодит шаардлага оршиж байна гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд л дараачийн шатны асуудал болох Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн тохиромжтой хэлбэрийг шилэн сонгох шатанд шилжин орох ёстой билээ. Анхдагч болон хоёрдогч учир шалтгаан хүчин зүйлсийг хольж хутган эрэмбэ дарааллыг нь солин баруун солгойгүй мэдэмхийрэн сурталдсан мэрэгжилийн суурь ойлголтын бүдүүлэг алдаанууд агуулсан нийтлэлүүд Монголын олон нийтийн хэвлэл мэдээлэлийн орчинд олширч байгаа нь харамсалтай. Авч нэвтрүүлэхэд тэртэй тэргүй хэзээд бэлэн байгаа дэлхийд тэргүүлэх Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн техник технологи хаа нэг газар биднээс хамаарахгүйгээр оршиж байгаа бодит байдал нь "дангаараа" Монголд түүнийг нэвтрүүлэхээр шийдвэрлэх анхдагч үндэслэл, хүчин зүйл зарчим хувьд болж чадахгүй гэдэг нь мэдээжийн хэрэг.
“Үндэсний эрх ашиг”-ийн үнэлгээ шалгаварын жишээ болгох үүднээс “Ашигласан түлшний асуудал” хэмээх зөвхөн нэг чухал үзүүлэлтийг товчхон хэлэлцэцгээе:
• Хэдэн мянган жил өнгөрсөн ч бүрэн устаж үгүй болохгүй өндөр цацраг идэвхт онц аюултай хаягдал цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийн ашигласан түлш хэлбэрээр их хэмжээгээр хуримтлагдсан.
• Өнгөрсөн хугацаанд ажиллаад хугацаа нь дуусаж татан буугдсан, одоо ажиллаж байгаа, ирээдүйд ашиглалтаас гарах цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийн ашигласан түлшийг зөвхөн зуун жилээс цаашгүй түр хугацаагаар хадгалах тусгай зориулалтын байгууламжуудад л одоогоор хадгалж байна.
• Ашигласан түлшийг задлан ялгаж дахин хэрэглэх технологи ашиглах, мөн түүнчлэн, үүрд оршуулах төхөөрөмж (Жишээ нь Финланд) ашиглах одооны үндсэн хоёр арга нь хуримтлагдсан ашигласан түлшний хэмжээг багасгахад шийдвэрлэх нөлөө үзүүлэхүйц бус байгаа ба асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байгаа юм.
• Өнгөрсөн хугацаанд ажиллаад хугацаа нь дуусаж татан буугдсан цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдээс хуримтлагдан үлдсэн ашигласан түлшний асуудлыг ирээдүйд эцэслэн шийдэхэд ямар их хэжээний санхүү эдийн засаг, аюулгүй байдал хангах, техник технологийн хүчин чармайлт зардал цаашид гарахыг төсөөлөхийн ч аргагүй.
• Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын зохицуулалт аюулгүй ажиллагааны тухай 1997 оны олон улсын нэгдсэн конвенцын удиртгал хэсгийн 6 ба 11-т “газар нутагт нь ашигласан түлш үүссэн улс ашигласан түлшээ зохицуулах, нутаг дэвсгэртээ булшлах талаар бүрэн хариуцлага хүлээх ба энэ талаар хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж болно” гэж тодорхой заасан байдаг, өөрөөр хэлбэл, Цөмийн үйлдвэр нийлүүлэгч улс бус харин ашиглагч тухайн улс л бүрэн хариуцлага хүлээнэ гэсэн хэрэг.
• Ашигласан түлшээ цөмийн эрчим хүчний үйлдвэр нийлүүлэгч улс худалдан авсан улсаасаа буцааж авч байсан тохиолдол дэлхийн түүхэнд одоо хүртэл гараагүй байгаа ба зөвхөн судалгааны жижиг реакторын шарагдсан түлшийг л буцаан авч байсан тохиолдол бий. Сүүлийн үед баригдаж буй цөмийн эрчим хүчний үйлдвэрийн гэрээ хэлэлцээрт ч гэсэн ашигласан түлшээ буцааж авч өгөлцөх тухай тодорхой заалт орохгүй байгаа (Жишээ нь Арабын Нэгдсэн Эмират, БНСУ).
• Үндсэндээ “Ашигласан түлшний асуудал” бол тухайн улс хойчийн хойч үедээ өвлүүлэн шийдвэрлүүлэхээр үлдээж байгаа санхүү эдийн засаг, аюулгүй байдал, байгаль орчин, техник технологийн хүчин чармайлтын асар их зардал дарамт юм.
Зөвхөн энэ нэг үзүүлэлтийн гол утга санааг товчхон авч хэлэлцэхэд л байдал иймэрхүү байгаа бөгөөд эдгээр дурдсан зүйлүүдийг шинжлэх ухаанчаар ул суурьтайгаар шүүн тунгааж дэнсэлсний үр дүнд цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулах “Үндэсний эрх ашиг”-ийн зайлшгүй шаардлага энэ үзүүлэлтийн дагуу байгаа эсэх нь тодорхой болно.
Энэхүү “үндэсний эрх ашиг”-ийг илэрхийлсэн шинжлэх ухаанч бодлогын үндэслэлийг боловсруулах ерөнхий аргачлалыг Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн тусламж дэмжлэгтэйгээр, зарим улсуудын бэлээхэн туршлага сургамж ашиглан монголчууд бид өөрсдөө хэрэгжүүлэн үр дүнг нь гаргах үүрэгтэй.
Дэлхий дахинд нэг хоёр гуравдугаар ангиллын улс улсын “Үндэсний эрх ашиг” холилдон эвцэлдэж Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн талаар идэвхтэй өрнөж байгаа орчин үеийн үйл ажиллагаа болон цөмийн бусад техник технологийн хэрэглээг “мэргэжлийн” хэмжээнд зохицуулах үүргийг ОУАЭА хүлээж ажилладаг. Монгол улсын Цөмийн Энергийн Агентлаг/Комисс ч мөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр харгалзах энэ ажиллагааг “мэргэжлийн” хэмжээнд зохицуулах үүрэг хүлээж буй. “Мэргэжлийн хүрээ” бол шууд нэвтрэн ашиг тусаа өгөх хэмжээнд боловсруулагдсан цөмийн дэвшилтэт буюу түүхэн техник технологиор хязгаарлагдах ба түүнийг эрдэм шинжилгээ судалгааны төвшинд байгаа ажиллагаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын үүрэг зорилтоос маш тодорхой зааглан хязгаарлаж авч үзэх ёстой. Мэрэгжлийн болон эрдэм шинжилгээний ажил, мэрэгжилтэн болон эрдэмтдийн ялгааны тухай миний 2015 онд хэвлүүлсэн “Орчин үед ажил хэрэг эрхлэхүй” (http://www.baabar.mn/article/7001) хэмээх нийтлэлээс илүү тодорхой танилцаж болно.
Энэ нийтлэлийн сэдэвтэй шууд холбоотой зарим зарчмын чухал асуудлуудыг маш товчхон тоймлон цухас дурдъя:
1. Хэрвээ Үндэсний эрх ашиг”-т нийцэх зайлшгүй бодит шаардлага оршиж байна гэсэн дүгнэлт гарч дараачийн шатны асуудал болох Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн тохиромжтой хэлбэрийг шилэн сонгох шатанд орсон тохиолдолд дараах зүйлүүдийг анхааралдаа авах нь зайлшгүй:
• Эрчим хүчний асуудлаа шийдвэрлэх гол зорилгоор их хэмжээний эрчим хүч гаргах чадалтай Цөмийн эрчим хүчний үйлдвэрүүд байгуулж ашиглаж ирсэн түүхэн замналтай. Энэ зорилгоор 2-р үеийн Цөмийн эрчим хүчний үйлдвэрүүд ажиллагааны олон зуун жилийн реактор/жилийн нийлбэр туршлага хуримтлуулсан ба энэ туршлагад тулгуурласан 3-р үеийн Цөмийн эрчим хүчний орчин үеийн үйлдвэрүүд бий болсон. Энэ бол бас найдвартай, аюулгүй ажиллагааны батлагдан шалгагдсан гол хүчин зүйл ололт амжилт мөн.
• Бага оврын цөмийн эрчим хүчний үйлдвэрүүд Монголд тохиромжтой нь илэрхий мэт үндэслэл муутай мэдээлэл Монголын хэвлэл мэдээллээр тарах болсон. Энэ ангиллын үйлдвэрүүдийг Цөмийн эрчим хүчний үйлдвэр нийлүүлэгч улсууд нэгэнт олж авсан хүчин чадал нөөц бололцоогоо ашиглан “дайвар”-ын чанартай гэж ч тодорхойлж болох бүтээгдэхүүн маягаар тун сүүлийн үед боловсруулан гаргах болсон замнал түүхтэй, ихэнх нь боловсруулагдах шатандаа байгаа, аюулгүй болон найдвартай ажиллагааны удаан хугацааны хуримтлагдсан туршлага бага, түүгээр ч барахгүй хэзээ ч биет байдлаар ажиллуулж байгаагүй үйлдвэрийг нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийж хэрэгжүүлж байгаа тохиолдол ч байгаа (БНСУ SMART үйлдвэрээ Саудын Араб улсад нийлүүлсэн жишээ), өөрөөр хэлбэл хэрэглэх турших хоёр явц давхцаж нийлүүлэгч улсын өмнө туршилтын талбарын үүрэг хүлээх, бага овортой том овортой ялгаагүй дэлхийн хэмжээнд тавигддаг зайлшгүй хэрэгжүүлэх олон шаардлага нь ижилхэн, эрчим хүчний бусад эх үүсвэрээр шийдвэрлэх бүрэн боломжтой бага хэмжээний эрчим хүчний хэрэгцээний “нөхөөс” гэх мэт олон асуудал дагуулна.
2. Цөмийн ямар ч техник технологи нэвтрүүлэхдээ дэлхийн тэргүүн шугамын сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт тэргүүн хэсгийг нь шилэн сонгож хэрэглэн ашиг шимийг нь Монголчууд шууд хүртэх эрхтэй боломжтой байх зарчмыг баримтлах ёстой бөгөөд шат дараалан хэрэгжүүлэн хөгжих нэрийдлээр хоцрогдож үеэ өнгөрөөсөн техник технологи гаднаас оруулж ирэх нь ямагт “сүүл мушгих” тавилантай өөрсдийгөө эвлэрүүлж байгаатай адил. Монгол улсад ийм гайхамшигтай сайхан үйл хэрэгжээд эхэлчихсэн нэг жишээ бол эрүүл мэндийн салбарт хавдар судлал оношлогоо эмчилгээнд позитрон ялгаралын томогфийн багаж хэрэгсэл, цөмийн хурдасгуур, изотоп үйлдвэрлэл, мэргэжлийн боловсон хүчин иж бүрдэл төсөл ОУАЭА-ын оролцоотойгоор хэрэгжин ажиллаж ашиг шимийг Монголын иргэд шууд хүртэж эхэлсэн явдал юм. Энэхүү үйл ажиллагааны өнөөгийн төвшинг хадгалахаар зогсохгүй цаашид улам сайжруулан хөгжүүлж ямагт тэргүүн шугамд авч явах бодлого хэрэгжих нь дамжиггүй.
3. Монголд уран олборлох асуудлын хувьд баримтлах бодлогын үндсэн зарчим бол маш түгээмэл бөгөөд энгийн: эдийн засгийн хувьд "үлэмж" ашигтай байх шалгавар юм. Олборлогч болон олборлуулагч улсуудын аль алинд нь эдийн засгийн хувьд ашигтай байх эсэхийг тодорхойлдог хамгийн гол үзүүлэлт бол ураны дэлхийн зах зээлийн үнэ юм. Өнөөгийн байдлаар ураны дэлхийн зах зээлийн үнэ ялихгүй өсөх байдал ажиглагдаж байгаа ч бага хэвээрээ байгаа учраас уран олборлогч компаниуд ашигтай ажиллаж чадахгүй хүлээсэн алдагдлаа өөрсдөө даах замаар ажиллах үе ч байгаа. Энэ талын мэргэжлийн болон худалдааны мэдээлэл бол хүрэлцээтэй хэмжээний хүртээмжтэй байдаг. Холын ирээдүйд, ураны байгалын нөөцийн хэмжээ, ураны түлш хэрэглэдэг эрчим хүчний үйлдвэрүүдийн хэрэглээ, ураны ирээдүйн шинэ хэрэглээ гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалан ураны зах зээлийн үнэ олон дахин өсөх магадлалтай гэж үздэг. Холын ирээдүйд ураны үнэ эрс өсөх байдлыг оновчтой таамаглан уран олборлогч компаниуд одооноос бэлтгэж бодлогоо зохицуулж эхэлсэн юм уу эсвэл ашигтай ажиллаж чадахгүй байгаа компаниудтай “эдийн засгийн хувьд ашигтай” байх гэрээ байгуулах боломж байдаг юм уу гэх мэт асуултуудад хариулт өгөх шаардлагатай. Тэр нэгэн цаг ирэх үед Монголчууд эдийн засгийн хувьд ашиггүй байдлаар хамаг уранаа аль хэдийнээ "тавиад туучихсан" байхгүй байх нь чухал. Монголчууд сүүлийн үед “Оюу толгой”-нхоо жишээн дээр стратегийн орд газар ашигт малтмалаа хэрхэн эдийн засгийн ашигтайгаар эргэлтэнд оруулах, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын талаар ихээхэн туршлага хуримтлуулсан, энэ талаар нэг мөр баримтлах бодлогоо боловсруулан гаргаж дагаж мөрдөх болно гэж олон нийт итгэж байгаа. Энэ шинэ бодлогынхоо хүрээнд л уран олборлолтын асуудлыг цаашид шийдээд явах нь зүйн хэрэг.
Төгсгөлд нь: Бид өөрийнхөө өвөрмөц “үндэсний эрх ашиг”-ийг илэрхийлсэн шинжлэх ухаанч бодлогын ийм үндэслэлийг өөрсдөө бие дааж боловсруулан гаргах аваас дараа дараачийн, ирээдүйн холбогдох бүх чиг шийдвэр гаргах ишлэл үндсэн суурь баримт бичиг нь болохоор барахгүй эцэс төгсгөлгүй үргэлжилж магадгүй маргаан шүүмжлэлд өгөх хариулт, хойч үедээ нүүр бардам үлдээх тайлбар болох ач холбогдолтой.
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлдээ “Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё“ гэж дурдсанчлан, чухамхүү ийм баримт бичгийг нэн тэргүүнд боловсруулан гаргах нь холбогдох салбар салбарын зохих мэргэжлийн хүмүүс, төрийн хариуцлагатан, харьяалах албан байгууллагуудын үүрэг мөн.
Олон Улсын Атомын Энергийн Агентлагm Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажилласан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), сул цалинт Балчин овогтой Чимэдбазарын Жаргал
Сэтгэгдэл0
Нүүрсэн станцаа олигтой ажиллуулж чадахгүй хэвтэж элэнцэгийнх нь цөмийн станц
Үнэнийг хэллээ Нүүрсний тоосыг дарж байхгүй бол дэлбэрдэг гэдгийг мэдэж л байсан хирнээ 3 дугаар станцын түлш дамжуулах дэлбэрч л байсан юм. Мэдлэгтэй байгаад байгаад хэрэг болдоггүй л байхгүй юу
украйны цөмийн станцуудыг эхний өдрүүдэд рос гварди хамгаалалтандаа авсан Чернобылийн цахлгаан станцад америкууд 2014 онд "3 цөмийн агуулах барьжээ мөн байгуулсан цөмийн лаборатори дээр америк мэргэжилтэн ажиллаж байжээ туркийн Эрдоган НИГЕРИ улсаас авсан цэвэр атомын бөмбөг хийх ПЛУТОНИ цөмийн бодисоо нууцаар украйны америкчууд барьсан хуурай бодис хадгалах хоёр агуулахад хадгалуулжээ гуравдах агуулах зөвхөн нойтон цөмийн бодис хадгална цэргийн ажиллагаа явуулж хамгийн түрүүнд хамгаалтандаа авсан ч цернобылийн запорожийн станцын бичиг баримт зарим нь алга болсон байна Украны цөмийн программ туркийн цөмийн програмтай сопряжена- хоршин ажиллаж бажээ украйны зеленский цөмийн зэвсэгтэй гүрэн болно гэж хэлсэн нь үнэн ажээ
монгол украйнаас цөмийн зэвсгийн нууцыг авч чадсан болов уу атомын цахилгаан станц францаар бариулах тухай яридаг аюул аюулгүй байдал нь ямар вэ
Америк бол 1945 оны 8 сарын 6 өдөр Японы эзэнт гүрний Хирошима, 9 өдөр Нагасаки хот дээр цөмийн бөмбөг хаяж байлаа. Дайн дуусгах гэж цөмийн бөмбөг хаясан Америк бол хамгийн хогын новшийн улс юм. АМЕРИК гэж улсыг одоо ч дэлхий даяар маш олон үндэстэн үзэн яддаг. Новшийн Америк сөнөөсэй гэж Япончууд бас Монголчууд, Оросууд бүгд дотороо залбирч боддог. Тийм болохоор эхлээд Америкийг мөхөөж устгах хэрэгтэй.
Би лав боддоггүй тэнэг үхрээ
Ядахдаа Япон явж үзчихээд мөөр
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Автономны жижиг цөмийн станцыг олноор худалдаж авч ашиглах хэрэгтэй!!! Хүний оролцоо байхгүй, түлш дуусахаар нь авч солиод нөгөөг авчирч сольдог!!! Олигархууд, Сахал Эрдэнэбилэгийн луйвардаж авсан мөнгийг цөмийн станцид авч хэрэглэвэл тустай!!
Энэ төрлийн реакторууд боловсруулах хөгжүүлэх шатнаасаа гарч ашиглагдах эрхээ авч худалдаанд гарахаас өмнө технологийн хувьд зайлшгүй шийдвэрэх ёстой мэргэжлийн бэрхшээлүүд байгаа...ирээдүй нь одоогоор тодорхойгүй...хамгийн том сөрөг асуудал нь аюулгүй ажиллагааны туршлага хуримтлуулах асуудал...тэгээд ч ийм бага хэжээний эрчим хүчний үүсгүүрүүд хэрэглээд эрчим хүчний асуудлаа бүрэн шийдвэрлэхгүй...
Үхэрнүүдээ та нарын боддог Чёрнобыль ийн технологи ТҮҮХ БОЛСОН!!! Арай өөрөөр бодож сэтгэ, унш, судал! Аюулгүй маш авсаар блсн! Мнгл-д яг таарна! Түлшийн нь хийсэн битүү, задардаггүй блок, түлш дуусах дөхөхөөр нь тэр блокыг солидог!!! Харин манайх уранаа олборлож зарах хэрэгтэй!!
Энэ төрлийн реакторууд боловсруулах хөгжүүлэх шатнаасаа гарч ашиглагдах эрхээ авч худалдаанд гарахаас өмнө технологийн хувьд зайлшгүй шийдвэрэх ёстой мэргэжлийн бэрхшээлүүд байгаа...ирээдүй нь одоогоор тодорхойгүй...хамгийн том сөрөг асуудал нь аюулгүй ажиллагааны туршлага хуримтлуулах асуудал...тэгээд ч ийм бага хэжээний эрчим хүчний үүсгүүрүүд хэрэглээд эрчим хүчний асуудлаа бүрэн шийдвэрлэхгүй...
Наяад онд изотопыг гуравдагч орноос авч хавдрыг (хатуу,шингэн,хийн ) изотопоор эмчилж,оншилж байсан.Яагаад хэрэглэхээ больсон бэ? Атомын цахилгаан станц үлэмж ашигтай ч, үлэмж асуудал дагуулдаг!ЕС сайн судалж байж шийдвэр гаргах ёстой!