sonin.mn

8 дугаар сарын 23-ны байдлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн боомтоор энэ онд давхацсан тоогоор 2.018 сая гаруй хүн хилээр нэвтэрч, өнгөрсөн оны мөн үеэс 7 хувиар өсжээ. Мөн хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо 564 мянга гаруйд хүрч, 15.8 хувиар нэмэгдсэн байна. Зорчигчдын тоо өнгөрсөн оныхоос 16 хоногийн өмнө 2 саяыг давж, нэг өдөрт хамгийн ихдээ 14 422 хүн хилээр нэвтэрсэн бөгөөд хил дамнасан зорчигчдын урсгал эрчимжиж буй аж.



Эрээн боомт нь Монгол Улстай хиллэдэг Хятадын хамгийн том хуурай замын боомт бөгөөд “Бүс ба зам” санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа юм. Он гарснаас хойш Хятадын (Өвөр Монгол)-ын чөлөөт худалдааны туршилтын бүсийн Эрээн хотын хэсгийн бодлогын давуу талыг ашигласнаар боомтоор нэвтрэх зорчигчдын урсгал эрс нэмэгдэж, боомтын үйл ажиллагаа улам идэвхжиж байна.


Хятадын Олон Улсын Радио энэ тухай:"Боомтын зорчигч, тээврийн хэрэгслийн урсгал эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан Эрээн боомтын хилийн шалган нэвтрүүлэх газар Хятад (Өвөр Монгол)-ын чөлөөт худалдааны туршилтын бүсийн Эрээн хотын хэсгийн бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, Хятад-Монголын хилийн “нэг өдрийн аялал”-ыг нэвтрүүлэн, боомтын зорчигчдын урсгал нэмэгдэж буйтай уялдуулан “интернет + хилийн шалган нэвтрүүлэх үйлчилгээ” загварыг улам боловсронгуй болгож байна. Мөн “Хилийн шалган нэвтрүүлэх” бүртгэл, цаг товлолтын үйлчилгээг өргөн ашиглаж, өөрсдийн боловсруулсан ухаалаг хяналтын робот болон боомтын ухаалаг байршил тогтоох, хяналтын системийг ашиглан шалган нэвтрүүлэх, хяналт удирдлагын бүх үйл явцыг ухаалагжуулж, боомтын нэвтрүүлэх үйлчилгээний ухаалаг түвшнийг дээшлүүлжээ." гэжээ.


Г.Бямба