8 дугаар сарын 24-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй Йорданы Хаан Абдулла II Бин Аль-Хусейнтэй хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, Хятад, Йордан дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн нь нийгмийн тогтолцоо, улс орны хэмжээнээс үл хамааран харилцан ашигтай хамтран ажиллаж, туршлага солилцож буйн тод жишээ болж байна. 2015 онд хоёр улс Хятад, Йорданы стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо хамтран зарлаж, хоёр талын харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн билээ. Олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал ээдрээтэй, тогтворгүй байгаа нөхцөл дор Хятад, Йорданы харилцааг илүү агуулгатай, эрч хүчтэйгээр хөгжүүлэх нь хоёр орны ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэлд нийцэхийн зэрэгцээ дэлхийн өмнөдийн орнууд эв санаа нэгдэж, өөрсдийн хүч чадлаа бэхжүүлэх ерөнхий чиг хандлагад нийцэж байна. Хоёр тал уламжлалт найрамдлаа бэхжүүлж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Йорданы стратегийн түншлэлийн харилцааг улам хөгжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд үргэлжлүүлэн идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэсэн байна.
Абдулла II Бин Аль-Хусейн хэлэхдээ, “Хятад бол агуу улс бөгөөд Ши Жиньпин даргын удирдлага дор хөгжлийн томоохон амжилтад хүрсэн нь биширмээр юм. Йордан, Хятад улс хүчирхэг стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр тал харилцан хүндэтгэн, нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамтын ажиллагааны бүхий л салбарт нааштай үр дүнд хүрсэн юм. Йорданы тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг. Йордан улс Хятадтай харилцах харилцааг чухалчилж, худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, анагаах ухаан, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаа, харилцан солилцоог гүнзгийрүүлэхийг зорьж байна. Мөн Хятадын олон аж ахуйн нэгжийг Йордан улсад хөрөнгө оруулалт хийхийг урьж, хамтдаа цэцэглэн хөгжихийг хүсэж байна. Йорданы тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хэмжээний дөрвөн санаачилгыг өндрөөр үнэлж, Хятад улс дэлхийн тавцанд илүү чухал манлайлах үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна” гэжээ.
Г.Бямба
Мягмар - 08 сарын 25,
2026
Сэтгэгдэл1
Dear the People: All nations must respect the human rights regardless of everything. Human rights begin with human dignity.Free speech Freedom of choice. Freedom of freedoms-rule of law,.Law and order.No one is above the law. The establishment is over. Reagan and Bush .Clinton and Obama era is fading. America will never be the same. My friend Karl Marx is motivated by current socio-economic situation around the world. Sincerely Iron Leader the Great