sonin.mn
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөлөө.  Тэрбээр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар айлчилсан бөгөөд албан ёсны уулзалтуудын үеэр "Тээвэр ложистик, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцож, хамтарсан мэдэгдэл" хийсэн билээ.
 
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын Ван И өмнө нь манайд айлчлахдаа Увс нуураар аялж байсан юм. Энэ удаагийн айлчлалын хугацаа богино бөгөөд ууланд алхах дуртай учраас Богд ууланд ойрхон буух хүсэлт тавьсан тул ийнхүү "Тайж ресорт" зочид буудалд байрлажээ.
 
"Тайж ресорт" зочид буудал нь байгалийн үзэмжит газар байрласан, мөн нисэх онгоцны буудал руу явах зам дагуу байрласан зэрэг давуу талтай нь гадаадын өндөр хэмжээний зочид, төлөөлөгчдийн тэргүүний сонголт болоод буй шинэ тутам байгуулагдсан зочид буудал ажээ.
 
Тус Зочид буудлын  сошиал хаягтай энэ линкээр орж танилцана уу https://www.facebook.com/taijresorthotel
 
 
Э.Сүрэн