sonin.mn
Эл бяцхан нийтлэлийг  XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн босгон дээр бичих байгаа учир Lepus tolal хэмээх үгээр эхэлсэн гарчиг тавьсан юм. Туулай бол номхон дөлгөөн, гэм хоргүй, нүдэнд дулаахан, хөөрхөн амьтан билээ. Түүн лүгээ "Туулай жилтэн их асрахуй, нигүүлсэхүй, зөөлөн сэтгэлтэн номхон авиртай, баясангуй оюуны ид хавд бахархагч...төв хичээнгүй явдал мөртэй" хэмээн цаг тооны бичигт дурьджээ (Л.Тэрбиш, 2023)
 
Туулай жил монголчууд бидэнд эрүүл энх, элбэг дэлбэг амьдрал, эрдэм ном, эв эе, шударга ёс, хөгжил дэвшил авчрах болтугай хэмээн cap шинийн мэнд хүргэж тавьсан гарчгаа тайлбарлая. Манай дэлхийд 1,7 сая гаруй зүйлийн ургамал, амьтан, бичил биетэн шинжлэх ухаанд бүртгэгдсэн байдаг. Эдүгээ цаг дор шинжлэх ухаан, техникийн ололт амжилт, ялангуяа молекул генетикийн судалгааны үр дүнд олон шинэ зүйл нээгдсээр байна.
 
Эрдэмтэд амьд биеийн зүйлийн тоо 12 саяд хурна гэж урьдчилан тооцоолжээ. Энэ олон зүйлийг яаж давхардуулахгүй бүртгэх вэ гэдэг зүй ёсны асуулт гарна. Тэгвэл биологийн шинжлэх ухаан ийм аргыг аль хэдийнээ олжээ. Шведийн эрдэмтэн Карллинней 1758 онд "Байгалийн систем" бүтээлдээ амьтан ургамлын зүйлийг тэмдэглэх давхар томъёоллын аргыг үндэслэсэн. Энэ арга нь төрөл зүйлийн нэрийг латинаар бичиж эхлээд төрлийн, дараа нь тухайн зүйлийн шинжийг тодотгосон үгээр илэрхийлдэг. Lepus нь төрлийн, tolai нь тухайн зүйлийн нэр юм. Зүйлийн нэрийн ард нээсэн эрдэмтэн Палласын нэр, эцэст нь оныг бичдэг журамтай. Харин туулай, чандага хоёр бол нэг төрлийн хоёр өөр амьтан. Зөвхөн зүйлээрээ ялгагдаж чандага нь Lepus timidus нэртэй болсон. Хэрэв давхар нэршлийн арга гараагүй бол бүх амьд биеийг төдөн зүйл гэсэн бодит тоог хэлэх боломжгүй. Зүйлийг шинжлэх ухаанд шинээр бичих, нэрлэх тодорхой журамтай бөгөөд Олон улсын амьтан судлалын нэр томъёоны хууль гэдэг баримт бичгээр зохицуулагддаг. Шинжлэх ухаанд шинэ зүйл бичнэ гэдэг нь нарийн түвэгтэй асуудал бөгөөд нэг ёсондоо нээлт юм.
 
Нэр өгөхдөө тухайн зүйлийн амьтны өвөрмөц онцлогийг илтгэсэн, эсвэл олдсон газар орных нь нэрээр юм yy, нэрт эрдэмтдийн нэрийг өгсөн байдаг. Туулай (Le- pus tolai Pallas, 1778), мануул (Felus manul Pallas, 1776) зэрэг нэлээд олон монгол үг амьтдын зүйлийн латин нэр болжээ. Харин тухайн амьтан, ургамлын зүйлийн бичиглэлийг хийж мэдээлэхээс хамаагүй өмнө хүмүүс орон нутгийнхаа амьтан, ургамлыг таньдаг, мэддэг, тэдгээрт улс үндэстнийхээ халаар нар ордог байжээ.
 
Эрдэмтэд энэ байдлыг хүндэтгэн үзэж шинжлэх ухааны латин нэршилд орон нутгийн нэрийг өргөн хэрэглэж ирсэн байх аа. Туулай гэхэд л шинжлэх ухаанд шинэ зүйл болж бичигдсэн нь 1778 он боловч монголчууд аль балар эртнээс мэддэг, үлгэр, домог, оньсого дуу зэрэг ардын аман зохиолд тусгалаа олсон, тэр бүү хэл арван хоёр жилийн нэг болгож алдаршуулсан амьтан шүү дээ. Амьтны төрөл зүйл төдийгүй ангилал зүйн томоохон нэгж болох овгийг ч монгол үгээр илэрхийлсэн нь бий. Тухайлбал огдойн овгийг -Ochotonidae, алагдаахайн овгийг-Allactagidae гэх мэт. Монгол оронд дөрвөн зүйлийн огдой тархсанаас хамгийн элбэг нь Дагуурын огдой- Ochotono dauurica юм. Төрөл зүйлийн нэр нь хоёул монгол үг ажээ. Бидний багш, эрдэмтэн зохиолч Дондогийн Цэвэгмид "Монгол орны огдойн бие бүтцийн харьцуулсан судалгаа" сэдвээр 1950 онд Москвагийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. Огдойн бие бүтцийн зургийг ардын зураач Г.Одон гуай зурсан байдаг юм. Монголын, Алтайн, Говийн гэж нэрлэсэн амьтан, ургамлын зүйлийн нэр цөөнгүй.
 
Тэдний төрөл нь өөр өөр болохоор хоорондоо давхацдаггүй юм. Жишээлбэл хойлог шувууг Tetraogallus allaicus, чацуулинг Таlра altaica гэх мэт. Сонирхуулахад 1862-1863 онд Сибирь-т цөлөгдөж байсан эрдэмтэн Б.Дыбовский Байгал нуур, Амар мөрний савын амьтны аймгийг судлах явцдаа Барахын голоос шинэ зүйлийн загас олж Cottus szanaga гэж нутгийн ард түмний уламжлалт шанага гэдэг нэр өгчээ.
 
Бид 2020 оны намар судалгааны ажлаар явахдаа Барахын голоос түүнийг олсон. 150 гаруй жилийн турш мөн ч их ус урсаа даа, гэтэл уг загас тэндээ байж л байх юм. Энэ нь амьтны тархцын зүй тогтол, дасан зохилдсон экологийн нөхцөл ямар чухал болохын баталгаа юм. Манай улсын нэрт эрдэмтэн А.Дашдорж, О.Шагдарсүрэн, А.Цэндсүрэн. А.Дулмаа, Г.Данзан нар болон бусад эрдэмтдээр нэрлэгдсэн нэлээд зүйл амьтад бий. Монголын эрдэмтдээс хамгийн олон шинэ зүйлийг бичсэн хүн бол МУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн Дэд захирал, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Баяртогтох юм. Тэрээр хөрсний хачгийн судалгааг Палеарктикийн хэмжээнд явуулж дэлхийн шинжлэх ухаанд 150 гаруй шинэ зүйлийг нээжээ. О.Шагдарсүрэн багш бидний бичсэн Paralaudakia stoliczkana altaica Munkhbayar et Shagdarsuren, 1970 хэмээх замба гүрвэлийн алтайн салбар зүйл, доктор В.П.Шарпило нарын хамт замба гүрвэлээс хоёр зүйлийн шимэгч дугариг хорхой олж нэгийг нь Монголын, нөгөөг нь говийн гэж нэрлэсэн. Мөн Оросын эрдэмтэн Л.Я.Боркин бидний бичиж Сэгс цагаан Богд уулаар нэрлэсэн могой гүрвэлийн салбар зүйл Ег-emias multiocellata tsagan- bogdensis Munkhbayar et Borkin. 2010 гэж бий. Бусад орноос олдсон шинэ зүйлд ч монгол нэр өгсөн тохиолдол байдаг.
 
Нэг жишээ дурдахад ОХУ- ын Москвагийн Улсын Их Сургуулийн Геологийн факультетын палеонтологийн тэнхимийн В.Фишер, Рожер Б.Я. Бенсон, Н.Зверьков Нарын есөн эрдэмтэн 2002 онд Ульяновск хотоос хойш 20 км зайтай Волга мөрний эргийн цэрдийн галавын хурдаснаас 130 орчим сая жилийн өмнө амьдарч байсан плиозаврт багтах усанд амьдардаг байсан эртний үлэг гүрвэлийн аварга том малтмал үлдэгдлийг илрүүлж шинэ төрөл, зүйл болгон бичиж түүнийг Luskhan itilensis gen. et sp. nov. гэж нэрлэсэн байна.
 
Энэ нь лусын хаан гэсэн монгол домгийн нэр Волга мөрний Ижил мөрөн хэмээх тюрк-монгол гаралтай хуучин нэр юм. Энэ олдворын урт нь 6,5 м, богино сүүлтэй, урт хоншоортой аварга том амьтан байжээ. Миний бие энэ мэдээг олж үзээд 2013 онд Үлэг гүрвэлийн музейд болсон нэгэн семинарт манай монголчууд усны эзнийг лус, уулын эзнийг савдаг гэдэг. Хэрэв говиос үлэг гүрвэлийн шинэ зүйлийн малтмал олдвор нээгдвэл дээрх жишгээр савдаг гээд нэрлэчихмээр юм гэж хэлж байж билээ. Манай орны ургамлын латин нэршилд монгол үг нэлээд бий. Цөөн жишээ дурдъя. Мөнөөх алдартай зэрлэг сонгиныг Allium altaicum, хөмүүлийг Allium mongolicum, алтан хундага цэцгийг Adonis mongolicum гэж нэрлэсэн байдаг.
 
Монгол оронд гурван зүйлийн тост хэмээх ургамал байдгаас монголчуудын тост-Brachanthemum mongolorum нь Монгол Улсын Улаан номд бүртгэгдсэн бөгөөд зөвхөн манай Дорнод аймгийн Матад сумын нутагт Матад хаан, Цог Өндөр ууланд ургадаг мөстлөгийн үеийн үлдэгдэл нэн ховор ургамал юм.
 
Эрт эдүгээ цагийн нэрт биологич эрдэмтэд өөрсдийн нээлтээр ургамал амьтанд шинжлэх ухааны латин нэр оноохдоо Монголын газар орны болон уламжлалт нутгийн нэрийг өгч ирсэн нь манай эх орны байгаль, ургамал, амьтны аймгийг сурталчлах, монгол үгийг Дэлхийн шинжлэх ухааны нэр томъёоны эрдмийн сан хөмрөгт оруулахад үнэтэй хувь нэмэр болсон гэж бид өндөр үнэлж талархаж байдаг юм.
 
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, профессор Х.Мөнхбаяр (МУБИС)