Монголын Бизнесийн Зөвлөлөөс Саусгоби сэндс ХХК-ийн хуучин ажилтнуудад холбоотой хэргийн талаар мэдэгдэл гаргалаа
Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) нь бизнесийн орчны асуудлаар Монголын болон олон улсын хөрөнгө оруулагчдыг төлөөлдөг Монголын төрийн бус байгууллага билээ. Бидний үндсэн зорилго нь Монгол Улсад хийгдэх хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн хөгжлийг тэтгэх бизнесийн нээлттэй орчныг бий болгох явдал юм.
Монголын Бизнесийн Зөвлөлийн зүгээс тус зөвлөлийн гишүүн Саусгоби Ресурс компанийн салбар болох Саусгоби сэндс ХХК болон тус компанийн хуучин удирдлагуудад холбоотой сүүлийн 3 жилийн туршид үргэжилсэн маргааныг шүүхээр шийдвэрлэсэн байдлын талаар байр сууриа үүгээр уламжилж байна.
Бусад орнуудын жишгээр болон Монгол Улсын Татварын тухай хууль тогтоомжид тодорхой заасны дагуу татварын талаарх маргааныг иргэний журмаар шийдэх бүрэн боломжтой юм. Ийм боломж байсаар байтал Саусгоби сэндс ХХК-ийн ажилтан асан Жастин Капла, Хиларион Кажуком болон Кристобал Дэвид нарт холбогдох татварын хууль тогтоомжоос зайлсхийсэн гэх хэргийг эрүүгийн хэрэг болгон шийдэж холбогдогч нарт чанга дэглэмтэй хорих ангид 5 жил 6 сараас 5 жил 10 сар хүртэлх хугацаагаар хорих хатуу ял тус тус оноосонд Монголын Бизнесийн Зөвлөл тун харамсаж байна.
Түүнчлэн уг хэргийг шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсэж байсан болон шүүгдэгчид шүүх хурлын үйл явцын орчуулгыг ойлгохгүй байгаа, өөрсдийн байр суурийг ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн ч шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулж шийдвэр гаргасан талаар уг хэргийг шүүх хуралд оролцсон гадаадын элчин сайдын яамдын төлөөлөгчдөөс мэдэгдэл хийcэн байна. Монгол Улсад шүүгдэж буй хэн ч байсан шударгаар шүүлгэх, шүүх үйл ажиллагаанд өөрийгөө бүрэн, үнэн зөв илэрхийлэх боломжоор хангагдах ёстой гэж МБЗ үзэж байна.
Энэ тохиолдол нь Монгол Улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулж, 85%-аар буурсан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээхээр Монгол Улсын Засгийн газар эрчимтэй ажиллаж буй энэ үед тус улсад хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон тэдгээр компанид ажиллаж буй гадаад иргэдийн эрх хэрхэн ноцтойгоор зөрчигдөж болзошгүйг харуулсан муу жишээ болж харагдаж байгаа төдийгүй Монгол Улсад хөрөнгө оруулахыг сонирхож, Монгол Улсыг анхааралтай ажиглан хүлээж байгаа хөрөнгө оруулагчдад асар том эрсдэлтэй бөгөөд нүүр буруулах маш том хүчин зүйл болон тулгарч байгаа юм. Сайн хөрөнгө оруулалтын орчны нэг чухал суурь нь тодорхой байдал юм. Шүүхийн уг шийдвэр нь хөрөнгө оруулагч нарт ил тод байдал, засаглал болон хуулийн хэрэгжилтийн талаар тодорхойгүй байдал бий болголоо. Монгол Улсад оруулах гадаадын хөрөнгө оруулалтын ирээдүйн чиг хандлагад шүүхийн энэ шийдвэр маш сөргөөр нөлөөлөх болно.
Монгол Улс ардчилсан орон болохын хувьд хараат бус шүүхтэй байх нь хүний эрхийг хангах үнэт зарчмын суурь болдог. Гэтэл бизнесийн асуудлаар үүссэн маргаанд компанийн ажилтнуудыг удаан хугацаанд сунжруулан байцааж, хилийн хориг тавьж шалгасны эцэст хангалттай нотлох баримтыг үндэслэлгүйгээр шүүн тасалж байгаа нь ардчиллын зарчмаас ухарч буй бөгөөд улс төрийн зорилготой байх магадлалтай гэсэн хардлагыг төрүүлэхээр байна.
Монгол Улсын хөгжилд төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагаа нь аль улсын харьяалалтайгаас үл хамааран адил чухал бөгөөд хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй, шударга, хариуцлагатай байх нь нэн чухал гэж МБЗ үздэг билээ.
Монгол Улсын шүүх байгууллага энэхүү хэргийн давж заалдах шатанд уг хэрэгт анхаарал хандуулж, шүүх хуралд оролцогчдын хуулинд заасан эрхийг бүрэн хангана гэдэгт Монголын Бизнесийн Зөвлөл найдаж байна.
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл0
Hariinhnii hul gar bologchid mini bitgii olon yum yari. Mongoloo hudaldagsad
za hutsaa piznanuud
Harin ch mongol shig gadaadiinhand baidgaa tavidag uls baihgyi harinch uuriin ulsiin irgenii erhiig deeguur tavidag yum malnuudaa heleh ug oldohgyi yum
Ene uil yavdal hurungu oruulagch gdg saihan neriin dor iim mongoliin biznessiin zuvlul ch geh shig uursdiin erh ashgiin tuluu eh ornoo hudaldahad belen yumnuudiin tuslamjtai mongol ulsad orj ireed duraaraa durgij huuli busaar ashig olj oldoggyi yum gdgiig haruulsan sain hereg bolloo.
Ene teneg baiguullagiig tatan buulgah heregtei dariuhan
Tiimee. Tatan buulga. Mongoliin erh ashigiin esreg yu hutsaad bnaa. Naaduul chini yun humuus haanaas garaad irev.
Хөрөнгө оруулагчид л гээд байх юм. Тэд нар чинь ямар ч хөрөнгө байхгүй. Харин дорой буурай орны хахуульд идэгдсэн төрийг лоббидож гэрээ байгуулаад, гэрээний дагуу үйл ажиллагаагаа эхлэх орны газар нутаг үйлдвэр, хөрөнгийг барьцаанд нь тавьж банкнаас их хэмжээний мөнгө зээлж, хүүгийн ч төлүүлдэг. Өөрсдөөсөө юу ч гаргадаггүй улс орон дамнасан санхүүгийн бүлэг дээрэмчдийг хөрөнгө оруулагч нар гэдэг юм. Гэрээ байгуулна гэдэг бол энэ хүмүүсийг эрхийг хамгаалж өөрсдийгөө өр төлбөрт унагаж байгаа хэрэг. Энэ бол барууны сонгодог эдийн засгийн колоничлолын арга. Яагаад гэвэл зарга үүсгэлээ гэхэд тэр улсын газар нутаг эрдэс баялаг хамаагүй гагцхүү гэрээ байгуулж банкнаас мөнгө авч бизнес гэгч үлгэрээ зохиосон тэр тал л ямар ч тохиолдолд зөвдөнө. Барууны эдийн засгийг хамгаалсан олон улсын бизнесийн хууль тогтоомж мэддэггүй монгол хүмүүс хог болоод л үлдэнэ.
Baruunii ediin zasgiin kol... Zov heljee. Uzsen baasniih ni mongo bdag ym. Manai baylgiig baritsaalj zeel avaad uil ajillagaa yvuulna shuu dee.tegeedMongolchuudiig mad taviad shag. Iim l ym.
Hutsdag har nohoi uud ve. Iheehen hemjeenii tatvar toloogui gadaadin irgeniig omoorood hen be ta nar.Bid tatvaraa avch chadahgui bol yun tsalin neheh,amidral saijrah ulger biz dee. Yl ogoh ni zov. Sain jishig togtooloo. Mongoliin shudarga huulichdad bayr hurgej ajild ni amjilt husey.
Naad biz ediin zovlol gej balai ymaa tatan buulga.
Yu balairaad bgaa ve. Ene baiguulgiig shalguulay
Хөрөнгө оруулагч нэртэй авилгал тээгчдийг хатуу цээрлүүлэх ёстой. Хэрвээ Арабын аль нэг оронд ингэж хууль зөрчсөн бол аль эрт толгойг нь авч шийтгэсэн байгаа. Манайд хууль зөрчснийг шүүхээр тогтоохоор яагаад эсэргүүцээд байгаа юм бэ.
Хууль зөрчсөн нь тогтоогдоод байхад юу гэж солиороод байгаа доншуучдын бөгс долоогчид вэ??Хөрөнгө оруулагчид гээд хоттой хонинд орсон чоно шиг байх нь доншуучдын шавхруу гордигчидод тааламжтай байгаа юм биздээ.Монгол хүн юм бол монголдоо элэгтэй бай!!Доншуучидад хичнээн хайртай байсанч эх орноол хайрла!!Гадний тагнуул бол чөтгөрлүүгээ тонил.
Manai Mongolchyydaa manai aab neg nastaa xogshin 7-nas shvrgej yabaa say Germanaas neg xvvxed ni yriad sar garyi bolood byzsan ,tegsen Orosoor damjij nissen uym .getel Orosiin shalgan ongorvvlex ongorood mongolchyydiinxaa xoinoos yabj baisan chini neg bvdvvn oros zalyy Aabiin maani abch yabsan Notebooktee zvnxnees in ychir zvgvi zyyraad abax geed tatsan baigaa getel manai aab tvlxej orxij ter xoorond in bas zalyy xvvxen gvij ireed tvvnii baryyn garandaa barij yabsan tortoi (xeden ach nartaa ogox gej absan baisan uyyttai chixer mon arix gex metiin uymc baisan baigaa uym) tegsen Ternees ni zyyraad uynsan .Xarin aab maani ter tortoo uymaa ter Oros xvvxenii gart orxij getel iim uym boloj baixad Mongolchyyd bvgdeeree xaraad eroosoo tylaagvi yadaj xel meddeg neg ni Ta nar yagaad ingej baigaa uym ni xogshin shalgan ongorvvlexed shalgyylaad yabj baixad xaa neg Kordort Ingej boloxgvi shvv dee gej xelj bolmoor doo Mongolchyyd vnexeer xvnii mos gej baixgvi yadarsan xogshin ganz bieeree yabj baixad in tyslaad ogdoggvi uy baisan gej aab maani tolgoi segser ch baisan.Orosyyd bol yaxaas byzaxaa bolson uymaa.zvgeer neg dvremt xybzas omsson xvn ganz bieree yabaa xogshinlvv dairaad??? Manai aab vnexeer yamar neg asyydaltaa baisan bol araas ni ochood bvx uymiig xyraaj abnaa daa getel eroosoo tegeegvi ylaan zagaandaa tylsan bairiin uychir zvggvi abj yabsan uymnaas ni shvvrj zylgaagaad Getel Mongolchyyd aildaad uych xelj chadaxgvi baisan gesen.getel deerx niitlel bol ilvv shvv dee .manai ornoos uymiig ni abaad ogox estoo daatgalaa ogoogvi baixad xarin abj baigaa zvil angi ni bag bishvv !