sonin.mn


Өнгөрсөн оны есдүгээр capaac эхэлж "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг гарч эхэлсэн. Энэхүү нэвтрүүлгийг Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, редактор П.Анужин нар хөтлөн явуулдаг бөгөөд "Неrо" энтертайнменттай хамтарч ажилладаг. Гэтэл сүүлийн үед энэхүү нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүсээс их хэмжээний мөнгө авдаг, сонгуулийн сурталчилгаа хийж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотойгоор өчигдөр нэвтрүүлгийн хөтлөгчид болон "Hero" энтертайнментын төлөөлөл хэвлэлийнхэнд хандсан юм. Энэ үеэр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй цөөн хором ярилцпаа.



-"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл энэ нэвтрүүлэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл гарах болсон. Энэ тал дээр та албан ёсны тайлбар өгөөч?



-Энэхүү нэврүүлгийг анх өнгөрсөн жилийн есдүгээр сарын 9-нөөс эхэлж хэд хэдэн телевизээр цацсан. Өдийн хүртэл ард түмэнд хүрсээр ирсэн уг нэвтрүүлгийн зорилго нь хувь хүний өөрийн түүх, юу хүсэж мөрөөддөг талаар, үндэсэндээ мөн чанарын тухай бодитоор шүүлдэг. Бидний хийж байгаа энэ нэвтрүүлэгт улс орондоо ихииг хийж бүтээсэн нэр хүндтэй соёл урлаг, нийгэм,улс төр гээд бүхий л салбарын хүмүүс оролцдогоороо бусад нэвтрүүлгээс ялгаатай.

Гэтэл сүүлийн үед нэвтрүүлгийн талаар янз бүрийн сөрөг мэдээлэл гарч, бидний тархи руу дайрах болсон. Уран бүтээлчдийг маань энэ нэвтрүүлгийг хийсний төлөө, хүмүүсийг оролцуулаад 30, цаашлаад 60 сая төгрөг авдаг гэж бичиж байгаа юм даа. УИХ-гишүүд оролцсон тэдний бодит амьдралын талаар өгүүлснээс болж сонгуулийн суртчилгаа хэмээн үзэж байгаа юм гэсэн.



Тиймээс сонгууль эхэлж байгаа энэ үед энэ нэвтрүүлэгийг явуулах уу, үгүй юу гэдгийг шийдэхийг хүсч хэвлэлийнхэнд хандсан юм. Тэр ч битгий хэл намайг энэ нэвтрүүлгийг хөтлөхийн тулд 100 сая төгрөг авсан гэж хүртэл бичсэн. Арай дэндүү доромжилж байгаа биз дээ. Хатуухан доромжлолд хариуг нь хатуу баримаар байна. Би тэр хүмүүст битгий хуц гэж хэлнэ. Ямар ч тийм юм байхгүй. Бид тэр хүмүүсээс ганц ч төгрөг аваагүй гэдгээ омог бардам хэлнэ. Би өдий хуртэл уран бүтээл туурвихдаа үүн шиг ингэж эрх чөлөөгөө боолгуулж, хэлмэгдэж яваагүй юм байна.



-Нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэх үү?



-Сонгууль болтол сайндаа гурван сарын хугацаа үлдсэн байна. Сард хоёр хүн ордог юм чинь тэр хугацаанд зургаан хүн оролцох байх. Зургаан хүн ярьснаар монголын 76 гишүүний асуудал шийдэгдэх үү, үгүй шүү дээ. Бид ямар ч байсан 100 хүнтэй ярилцана, нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл сонгууль өнгөртөл түр завсарласан ч болно.



-Улс төрчдийг оролцуулсан нь энэ нэвтрүүлгийгулс төрийн захиалгатай мэт харагдуулсан юм биш үү?

 



-Улс төрд өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлж, хийх зүйлээ хийж олонд хайрлагдаж хүндлэгдсэн улстөрчдийг бид нэвтрүүлэгт урьсан. Х.Баттулга яагаад орсон юм гэж олон хүн асууж байна. Х.Баттулга сайд хийх ёстой ажлаа бүрэн хийсэн хүн. Тэр хэрээрээ ард түмний итгэл хайрыг хүлээсэн шилдэг улстөрч. Гадаадын жуулчид Монголд ирээд нүдээ хужирлах асар том хөшөөт цогцолборыг тэр хүн босгож чадсан. Тийм болохоор онцолж оруулсан. Бид оролцож байгаа хүнээсээ нэг ч төгрөг аваагүй гэдгээ дахиад хэлье.



-Та түрүүнд уран бүтээл туурвих эрх чөлөөгөө боолгуулж явсангүй гэж хэлсэн. Юуны учир ийн бухимдах болов?



-Бидний хэн хэндээ хандах хандлага өөр байх ёстой. Сэтгүүлчдээ хайрлах, өмөөрөх, зөв юм хийсэн бол сайшаах хэрэгтэй биз дээ. Харин буруу юм хийвэл залж, засч байх ёстой. Гэтэл бид чинь бие биедээ хайргүй болчихоод, элдэв янзаар хэлж байна. Хэн ч, юу ч хийж болно, ганцхан тэнд нь болж бүтэхгүй, худал зүйл байх ёсгүй. Сэтгүүлчид ч гэсэн тийм байх ёстой. Үнэхээр үнэн юм бичсэн бол хамаагүй. Харин худлаа юм бичсэн бол хариуцлагаа хүлээх л хэрэгтэй. Өнөөдөр буруу, ташаа мэдээлэл их цацагдаж байна. Нэг уран бүтээл хийхээр дайрч байна. Энэ чинь уран бүтээл хийх эрх чөлөөг минь боогдуулж байгаагаас ялгаа юу байна.



-Та бүхэн зочдоо ямар шалгуураар сонгодог юм бэ?



-Эрдэмтэд зөвлөлдөж, сонгож авдаг. Бид бүх салбарынхныг урьж оролцуулж байгаа. Нэг хүнийг оруулахын тулд хангалттай судалгаа хийсэн үндсэн дээр урьдаг. Бид чанарын хойноос хайгуул хийдэг. Би энд зориуд хэлмээр байна. Ямар ч ял хийсэн байсан нэвтрүүлгээ зогсоохгүй. 100 хүнээ оруулж байж дуусгана.



Т.Ариунтунгалаг
Эх сурвалж: "Монголын мэдээ"