“Алтжин”, “САПУ” компаниар овоглодог Г.Алтан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг дээр хүүтэйгээ хамт шүүгдэж байна. Шүүх хурал долоо дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Нотлох баримт нягталж байгаа гэх уг шүүх хурлын талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд нууц байна.
Харин энэ завсарт одоогоос яг найман жилийн тэртээ Г.Алтан МАН-д нэг сая ам.доллар зээлүүлж байсныг эргүүлж төлсөн үү гэдэг асуудал хөндөгдөж эхэллээ.
МАН нэг иргэнээс ганц сая ам.доллар зээлж байсан гэхээр өнөөдөр инээдтэй сонсогдож буй биз. Гэхдээ УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-ынхан ялагдаж, Орон нутгийн сонгуульд орох гээд мөнгөгүй сууж байсан үе гэдэг.
Тэр үед МАН-ын генсекээр одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ажиллаж байсан юм. Тэрээр 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Г.Алтантай Зээлийн гэрээ, Барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулж байв. Ингээд нэг сая ам.долларыг сарын 2.9 хувийн хүүтэй авчээ. Зээлийн гэрээнд тусгаснаар энэ мөнгийг “…МАН-ын дотоод үйл ажиллагаанд” зарцуулна гэсэн байдаг.
Харин Барьцааны гэрээнд “...Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол дахь 7550 м.кв талбайтай оффис үйлчилгээний барилгыг мөн хаяг дээрх 4712 м.кв талбайтай газар”-ын хамт барьцаалж байгааг бичсэн байна. Тухайн үед барьцаалсан газар, байшин хоёр нь Лениний музей буюу Нийслэлийн МАН-ынх байв.
Харин АН төрийн эрхэнд гарч ирээд, МАН-ыг Г.Алтанд өрөө төлж амжаагүй байхад нь нөгөөх байшинг нь Үлэг гүрвэлийн музей болгож орхисон.
Ингээд Г.Алтан барьцаагүй хоцорч шүүхээр явж эхэлсэн байдаг. Олон “заргын бичиг”-ийг ийш тийш илгээжээ. Гэсэн ч өрөө авч чадаагүй гэдэг.
Гэхдээ Г.Алтан барьцаалагч учраас шүүхийн шийдвэрийн дагуу Лениний музейг төрд шилжүүлэлгүй, хэдэн жил хааш нь ч хөдөлгөхгүй байлгажээ. Харин ТӨХ-ны зүгээс төрийн өмч, онцгой объект болох музейн барилга, түүний доорх газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож бусдад барьцаалсан болохыг мэдсэн даруйдаа МАН-д хандан, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны гэрээний шаардлагаас сольж, барьцаанаас чөлөөлөх шаардлага хүргүүлсэн байдаг.
Ингэхэд Г.Алтан МАН-д өгсөн нэг сая ам.долларын зээлийн барьцаагаа өөрчлүүлэх хүсэлтийг Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд гаргасан. Ингэхдээ тэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэлээрээ дамжуулан “…Г.Алтан миний бие МАН-д зээл өгч, МАН-ын өмчлөлийн байр /Үлэг гүрвэлийн музей/-г барьцаалсан болно. Гэтэл төрийн өмч болсон тул барьцаа өөрчлөх нэхэмжлэл гаргаж байна. Хэрэв барьцааг өөрчлөх бол МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг барьцаатай эсэхийг шалгасны эцэст МАН-ын байраар сольж өөрчлөн барьцааг хангах шийдвэр гаргаж өгнө үү. Өөрөөр хэлбэл, өмчлөх барьцааг чөлөөлөх тохиолдолд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалан МАН-ын байрлаж буй Тусгаар тогтнолын ордны байраар барьцааг солих шийдвэр гаргана уу” гэжээ.
МАН-д зээлүүлсэн сая ам.долларын талаар Г.Алтан 2015 онд “…Хоёр жилийн өмнөөс энэ асуудлаар явж байна. Хохирсон хүн мэдээж шүүхэд хандах нь тодорхой шүү дээ. Барьцаа өөрчлөх нэхэмжлэл бол дараагийн асуудал нь. Нэхэмжлэл гаргасан байгаа. Хуулийн зохих шатанд нь энэ асуудлыг тавьсан. Үүнийг шийддэг газар нь шийдэх хэрэг. Миний гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй учраас би хуулийн байгууллагад хандсан. Та нар ч хэвлэлээр гараад буй мэдээллийг харсан байх. Хэн нь хууль зөрчсөн гэдгийг хуульчид хараад мэдэж байгаа биз.
МАН-ын дарга М.Энхболд энэ талаар шүүхэд тайлбар гаргасан байдаг юм байна. Түүндээ “...МАН болон иргэн Г.Алтан нар Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулсан. Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах, барьцааны зүйлийг солих талаар Г.Алтантай нэмэлт гэрээ байгуулах боломжгүй. Учир нь МАН барьцааны зүйлийн өмчлөгч биш болсон. Бид барьцаанд тавьсан өмчөө шүүхийн шийдвэрийн дагуу алдсан тул барьцаагаар хангагдсан үүргээ биелүүлэх боломжгүй, Үл хөдлөх эд хөрөнгийг ч солих боломжгүй. Иймээс Г.Алтангийн өмнө хүлээсэн үүргийг шинэ өмчлөгч буюу төрд шилжүүлэх нь зүйтэй” гэсэн байгаа юм” гэж байв.
Г.Занданшатараас хойш МАН-ын генсек хоёр удаа солигдсон ч Г.Алтангийн өрийг төллөө гэж дуулдаагүй.
Г.Алтан жил хагасын өмнө “…Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа” гэж ярьсан байдаг.
Сарын 2.9 хувийн хүү олон жилийн туршид талийж овоо олон сая ам.доллар болсон нь тодорхой.
Тиймээс энэ хооронд “...МАН-ынхан Г.Алтангийн мөнгөний оронд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал болгох нээ” гэсэн яриа улс төрийн хүрээнд гарсан. Бас энэ “нээнтэг”-ийнхээ улмаас Төрийн банкийг хувьчилж Г.Алтанд өгөх нь гэж бас ярьсан. Учир нь “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэхэд Г.Алтангийн 26 сая ам.доллар тэнд оччихсон. Энэ мөнгийг Г.Алтан “Жаст”-ын Ш.Батхүүгээс авах ёстой байсан бөгөөд шүүх үүнийг нь тогтоочихсон гэх мэдээлэл тарсан.
Хэдийгээр Г.Алтанг “...Увс аймгийн МАН-ын гишүүн болчихсон. МАН-ын нөлөө бүхий улстөрчтэй ойрын холбоотой. Тиймээс асуудлаа өөрт ашигтайгаар шийдүүлчих боломжтой” гэх албан бус тайлбар олон жил “ниссэн” юм.
Гэвч эдгээрийн аль нь ч болсонгүй. Тэр өнөөдөр шүүхийн өмнө сууж байна. Харин МАН Г.Алтангаас Г.Занданшатараар зээлүүлж авсан сая ам.долларыг нь өнөөдрийг хүртэлх 94 сарын 2.9 хувиар тооцоод эргүүлж өгсөн үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Монгол төрийг чин шударга хүн удирдахгүй бол манай улс өөдлөхгүй ээ
Занданшатар шоронд орох болж байгаа юм байна. Занданшатараар оролдоод эхэлсэн байна шүү манай Баттулга ерөнхийлөгч маань.
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН БАЙР АА АН-ААС Л АВАХ БОЛЖ. АЛТАН АВГАЙ Ч АРГА АА БАРЧ БАЙНА ДАА.НЭМКА САЙД Л ЭНЭ БҮГДИЙГ ЗААЖ ӨГСӨН Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ДААНЧ БУРУУ НАМ АА НЭЭНТЭГЭНД ДАРЧИХАЖ.ХАХА.
Шударга удирдагчдыг тэнэг монголчууд 1990 онд жагсаал хийж огцруулаад оронд нь шударга бус удирдагчдыг сонгосон шүү дээ. Тэгээд одоо шударга бус удирдагчдынхаа эсрэг хэн ч жагсахгүй тэмцэхгүй байна.
АЛТАН АВГАЙ Л ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛОО ЮУ ? САПУ-ГИЙН ТӨЛБӨР ӨӨ БАРАГДУУЛЖ ЧАДААГҮЙ ШАМБИЙ ХУЛГАЙЧ АВГАЙ БАГА ХУЦВАЛ ТААРНА.
irgeniig hohirooj bolokhgui
нөгөө МАН-ыг хардаа. иймэрхүү л хог бйана шүүдээ
МАН гуай гэрээ байгуулж ашиглачихаад дараа нь бултаж болохгүй. Тэр хүн жирийн иргэн байна уу, саятан байнаа уу ялгаагүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь шударга болно. Өөрсдийгөө шударга нам гэж тунхаглачихаад бусдыг хохироож болохгүй шүү дээ.
МАН Алтанд өгөх өрөө Монголын ард түмнээр төлүүлэх гэж байгаа..Өмхий малнууд аа..
Коммунистууд ийм л жудаггүй улс даа!! Ард түмнээ ч мөн ингэж л хульхидсаар байгаа шүү дээ!!! Гэхдээ АН-ыг илүү сайн гэж байгаа юм биш шүү- АН-ыг дотроос нь хорлон сүйтгээд устгасан!!!
Танай хуурамч ардчилагчид юу хийж гийгүүлсэн юм бэ.
nam gum chezeenii luivar chiideg MANam !!! tegechdee Altan avgai amid !!! odool avachgui bol???, mongo gedeg chin ymar chuchal bilee .KKKK
uter turgen schalgaj chariuuchlaga tooch ter Zandanschatart!!!
Kommunistuud iin unen tsarai ene yum daa
Жудаггүй царайлаад. Хүнээс мөнгө авсан бол буцааж өгөх л хэрэгтэй ш дээ. Ингэж луу унжаад дүйвүүлээд байх ямар хэрэг байна? Эсвэл Алтан худлаа яриад явна уу?
МАН Алтангийн өрийг Тавантолгойгоос хулгайлсан 450 мянган тонн нүүрсээрээ элбэгхэн төлчих юм биш үү..
АЛтан энэ хэрийн хатгаанд ганайх авгай биш ээ , алтангаар Зандкагаас өөр та мэт оролдвол “ шар нохойн “ хавцалд залархаа бүү март...
юугч наймаалцдаг хүн
АЛТАНГИЙН ХҮСЭЛТЭЭР ТУСГААР ТОГТНОЛЫН ГЭХ СҮРЖИН НЭРТЭЙ БАЙШИНГ БАРЬЦААНД ТАВИХ НЬ ЗҮЙТЭЙ. ЛЕНИНИЙ МУЗЕЙН БАРИЛГЫГ ТӨР БАРЬСАН МАН ТЭР ҮЕД ТӨР БАРЬСАН БОЛОХООС ТЭР ҮЕД МАН Ы ХӨРӨНГӨ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.
ТИЙм. Одоо МАН татвар төлөгчдийн мөнгөөр овоо хөрөнжөө биздээ.Хүрэлсүх орон нутгаар нилээд хэдэн удаа явлаа. Явах болгондоо баруун солгойгүй л мөнгө цацаад байх юм
Ийм л хөгийн луйварчид МАн-ыг удирдсаар ирсэн нь харамсалтай.
Zandka sergelen l baina, namiinhaa tuluu huuli yosnii hureend sergelen ajillasan baina
ман,алтан гэх шуналт шулмасыг эрдэнэтиин удирдлага болгож хулгай хииж ороо олж ав гэсэн угуу???новшнуудаа наадах уйлдвэр чинь ард тумэн гэдэг эзэнтэй шуу!!!!
Юун даварсийн. М Энхболд...Бид барьцааны зүйлээ төрд алдсан тул Шинэ өмчлөгч буюу төрд үлдээх нь зүйтэй... гэсэн гэнэ үү. Лёниний музёй намын бус төрийн өмч бсныг хулгайчууд намын болгож байсан биз дээ. Төрийн мөнгө намынх нь өрийг дарах юм уу. Далд ороосой МАН
Энд Энхболдыг буруутгах үндэс байхгүй. МАНХ гэж байхад үндсэн хөрөнгө гэж байгаагүй зөвхөн олон мянга гишүүдийхээ татвараар үйл ажиллагаа явуулдаг байсаан. Одоогийг үлэг гүвэлийн музей нь угаасаа төрийн өмч байсныг хэдийд ч нь юм МАН -ын хөрөнгө болгосныг АН засаглаж байхдаа заргалдаж байгаад шүүхийн шийдвэр гаруулсан байдаг. Шүүх бол аль нэг намын байгууллаг биш төрийн байгууллага. төрд нь юм уу? ямарч байсан өмчлөлийг өөрчилж үлэг гүвэлийн музей болгосон тул төр хариуцах нь зөв биздээ. Занданшатар ч бөөн булианы эзэн болжээ.Юун М.Энхболд гэж нам төрд хэдхэн жил түшилцэхдээ мөн ч их гай таржээ. Төрд М.Энхболд шиг удаан ажилласан бол монгол улсыг самарч гүйцэх байжээ. Аз ч юм уу эз ч юм уу ямартая АН ялж Занданшатар АНУ-дявж завсарлага авчээ, Буцаж ирэнгүүдтээ Хүрэлсүхтэй нийлж хадагламж банкны мөнгөөр Солонгост козинодон дампууруулж Даваа,Чимэдцэрэн 2-ыг шоронд хатаасан нүгэлтнүүд. Монголын сайхан цөлх эчүүдийн тоо 2-оор хорогдож жүдаггүй эрчүүд тоо 2-оор нэмэгдэснээр цэцэглэнж хөгжиж өнөөдөр худалч,хулгайч,луйварчин, эмэгтэйчүүд хүүхдийг хүчирхийлэг эрчүүдээр монгол орон дүүрлээ. Аймшиг байгаа биз,!!!...???
Зандангахайг шоронд хийгээд хоол өгөлгүй өлсгөж шийтгэ.Ходоод нь хоржигноод ирэхээр бүх хулгайгаа илчилж л таарна.
За за хувьсгал хээрийн шүүхээс өөр зам арга даа, энэ хулгайч дээрэмчдээс сална гэж үгүй юм байна!!!
ONGON-DAAM DARGA GEJ?
Leninii muzei anhnaasaa toriin omch!!MAHiinh bish!!!
Одоо Алтан авгай Луусанд морилж МАН-~ын нэг сая долларын асуудал хаагдана. МАН мандтугай!!!!
Энэ " 3 ч шоронд явах нь ч явахаа. Хэн нь хэнийгээ эхэлж унагаан шоронд хийж нь цаг хугацааны асуудал болжээ.Ээлж дараагаа хүлээх
" Хэрэг дээр " гэж, юу гэсэн " Жонхуу " вэ?
shalgah heregtei hyn baina...yu hiideg bainaa ter ih mongoor, tegeed tord suugaad baidag, toriin hyn iim ih mongonii zeel high echtei umuu
ene avgi ene toriinhon hereg algaa
Buzar bulai buhnii uur uurhai bolson ene humuust hatuu hariutslaga tootsooch ee.
МАН МАХН намыг коммунист нам гэж ойлгоод байгаа хүмүүст хандаж хэлэхэд, энэ хоёр нам бол коммунист нам биш. Коммунист намын нэрийг гутаасан улс эх орноо тонон дээрэмдэж байгаа гэмт бүлэглэл юм. Жинхэнэ коммунист нам бол улс эх орон ард түмнээ боддог эх оронч нам шүү. Монголын хуурамч ардчилсан намынхан ч бас барууны орнуудын дүр эсгэсэн ардчилсан эздийнхээ даалгавараар монгол улсыг аж үйлдвэрлэлгүй ядуу буурай улс болгосон өмхий нам.
Эх орноо боддог байтлаа Монголын 27 мянган хүнийг цаазалж алсан хэрэг үү? МАН бол яргачин алуурчин мафийн байгууллага мөн.
Тэр үлэг гүрвэлийн музей ман үед бар болгож түрээслээд намын дансгэхүү даргын данс гэхүү ордог байсан байж таараа
Ер нь Алтан ямар учраас ийм их мөнгөтэй хүн юм нэг ч ус ундаа үйлдвэр ажилуулаагүй байж энэ хүний ард Нямдорж байдаг.