Нэгэн цагт, бүр нэгэн үед одоогийн эрх баригч намын бүх асуудлыг шийдэж явсан Т.Бадамжунай гэж эрхэм бий.
МАН-ын санхүүг тэр л мэддэг байв. Т.Бадамжунайгийн зөвшөөрөлгүй ямар ч томилгоо явахаа болиод байсан.
Гэхдээ Т.Бадамжунай ил гардаггүй. Ямар ч албан тушаалд очих бяр нь байсан ч Хөдөө аж ахуйн сайдаас дээш суудалд очоогүй.
Тэр хөшигний ард МАН-ын эзний ажлыг хийдэг байв.
Гэвч 2016 оны сонгуулийн дараа МАН-д “төрийн эргэлт” гарч Т.Бадамжунайгийн тал буланд шахагдсан. Хууль хяналтын байгууллагынхан ч ялагдсан талын нөхдүүдийг сонирхож эхэлсэн. Хэн нэгнийх нь холбогдсон асуудлыг шалгаад эхлэхээр л бүх “олс”-ны үзүүрт Т.Бадамжунай байж байдаг. Хууль хяналтынхан ч ингэж ярьдаг байв.
Чухам тэр үед буюу 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр Т.Бадамжунай хил давж зугтсан. Эх сурвалжийн мэдээллээр Т.Бадамжунай “УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад Замын-Үүдийн боомтоор гарсан гэдэг. Мэдээж хэрэг, тэр ганцаараа гүйж очоод “69”-д суугаад явчихаагүй нь ойлгомжтой.
Тухайн үед хууль хяналтын байгууллагынхан энэ мэдээллийг авсан гэдэг.
Гэхдээ АТГ-ынхан 2018 оны арванхоёрдугаар сарын 25-нд ээлжит мэдээллээ хийхдээ “...Т.Бадамжунай хил давж зугтаагүй” гэж мэдэгдэж байлаа. Бас 2019 оны нэгдүгээр сарын 8-нд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “...Т.Бадамжунай “469” машинаар зугтаж, хилээр гарсан гэдэг нь худлаа” гэж хэвлэлд ярьж байв. Т.Бадамжунайгийн хувьд дээр хэлсэнчлэн олон хэрэг явдлын гол холбогдогч биш юм гэхэд гэрчээр дуудагдах нь тодорхой болоод байсан. Мөн түүнийг нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн авсан “найдваргүй зээл”-ийг зуучилсан хэргээр шалгах гэж байсан талаар хэвлэлээр мэдээлж байв.
Мөн зугтахынхаа өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Twin tower”-т байдаг оффистоо их хэмжээний мөнгө “тоолж” байгаад баригдсан тухай мэдээлэл бас гарсан. Харин сүүлд 2019 оны долдугаар сарын 1-нд тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ж.Батзандан “...АТГ-аас Т.Бадамжунайг баривчлахаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгааг хэлж байна” гэж хэвлэлд ярьсан байдаг.
Юутай ч Т.Бадамжунай хилээр гарч яваад яг хоёр жил болох гэж байна. Хүний нутагт ингэж удаан амьдарна гэдэг ямар олигтой байхав дээ.
Гэвч тэр хаана явна вэ гэдэг албан ёсоор бол тодорхойгүй л байна. Гэхдээ “...Т.Бадамжунай хил давж зугтаагүй” гэж мэдэгдээд байсан АТГ-аас энэ асуултыг асуух хэрэгтэй.
Албан бус эх сурвалжуудын мэдээллээр Т.Бадамжунай нь эх оронтойгоо байнга холбоотой байдаг аж. Түүнийг хаана “хоног төөрүүлж” явааг мэддэг хүмүүс ч цөөнгүй байдаг бололтой.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
cazinod
70 нас шүргэж яваа хөгшин өвгөн Бадамжунай хүний газар оргуул босуул мэт орон гэр үр хүүхэд ач зээ нараасаа хол амьдрана гэдэг чиль ТОМ ЯЛ, ҮЙЛИЙН ҮРИЙН лайгаа үүрч байгаа нь тэр. Үеийн үедээ үр хүүхэддээ их нүгэл үлдсээн хүн.
ИНТЕПОЛООР ХЙАГААД УДАХГҮЙ АВЧРАХ БИЗ ЭЭ.
Сингапурт манай гэмт хэрэгтнүүд, бохир улс төрчид нуугддаг болсон. Жунайгаас гадна Н.Энхбаярын дүү Энхтуяа, туслах Хуяг, Эбигийн МАНАН хонгилын шүүгч хуульч нар гээд зүсэн зүйлийн оргодлууд байгаа.
сингапурт байгаа
Hulgai luivar hiiseer baigaad hynii nyyr harah argyi bolsoon haha
Тэр новш хайчив гэж хууль хяналтынхан сохорчхоогуй бол одоохон цаг нь ирэхээр Мя.Энхболдын хамт буланд шахах толовлогоотэй байгаа болуу!!!
24 оноос МАНын томчууд бүгд араас нь явна ард бид хятадуудын захиргаанд өвөр монголчууд шигээ үлдэх байх даа бид үүнийг л хүсч сонголтоо хийсэн улс даа
Горьддог муу хулгайч вэ? Чи ч Элбэгийн нохой байхаас зайлаа гэж үү? Гэхдээ АН-хан бүгд тэнэг юм билээ дээ!
Түүнийг хаа байгаа газар нь буудан унагаах хэрэгтэй. Монголыг балласан коммунист этгээд.
Badamjunai holdoogui.
Ардчилсан нийгэмд хэн юу хийж явах нь бүгд чөлөөтэй! Элбэгээ маань Эрдэнэтийг авья! гэж бодоод авсан л байгааз дээ!
Сайн л менежер хүндээ. Заавал буга чөтгөр болгож харагдуулах хэрэг хэнд байдаг байнаа.
Mongoloor bug chotgor gedgiin
баасанхүү мэдэж байгаа
Төрийн өмчийн Сугар,хотын газрыг дамлан зарагч Наранхүү Бат эрдэнэ Бадамжунай,АТГ-н Энхжаргал, Ерөнхий шүүгч Зориг Ерөнхий прокурор Энхамгалан нарыг Миеэ ноёноос нь асуу.
Yaag unen naaduulaasaa asuu
Эд нар нь лааз өшиглөнгөө жаргаж суугаа. Залгамж халаа нь ажилдаа орсон Сөүл Өнөрөө ...гэх мэт том бүтэц дээ
Бадамжунтан казино-д харагдсан..
singapore
ГЭНЭТ БАДАМЖУНАЙГ МУУЛАХ АЖИЛ 500САЯАР ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ ТАРААГААД ЭХЭЛСЭН НЬ ХОТЫН ДАРГЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ 70ШАХСАН ТӨВ ХАЛХ ХОТЫН МЕНЕЖИР ХӨДӨӨ АЖ АХЖЙН САЙДААС ДЭЭШ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ МОНГОЛДОО БАЙГАА ХҮНИЙГ ГҮТГЭХ ЗОРИЛГО НЬ ХОТЫН ДАРГАД МАГАДЛАЛТАЙ 1ХҮНИЙГ ХАРЛУУЛАХД ЗОРИУЛУ БАЙГАА
Сингапурт маш хэцүү байгаа гэж сонссоон би монголд очвол шоронд орно эндээ үхье гэж хэлсэн гэсэн.
ЖУНАЙ ДЭЭЛЭЭ НӨМРӨХГҮЙ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛЬ ДҮРЭМ ЯРИАД ХЭРЭГГҮЙ ШҮҮ НӨХДӨӨ...
хөлбөмбөгиин мөнгө хулгайлсан сүхбаатарын ганболд эхнэр майцэцэгиин хамт австралид буудал ажиллуулж сууна ганбаатар элбэгээ нар сайн мэднэ амаржаргал ч бас
морин толгой ганболд малын хашаа үлдээсэн тэнд нь бөмбөг эргэдэг
Сингапурт баян амьдарч байна. тэр хулгайчийг шоронд хийгээчээ. Жунайгийн мал дорнод цагаан овоо суманд Нэргүй гэдэг хүнд байна.
НУТАГТАА БАЙГАА.
МАНАН бүлэглэлээ удирдан санхүүжүүлээд , 5 одтой буудалд казино тоглоод явна гэсэн үнэн үү ?
Элбэгдорж, Баярцогт, сайханбэлэг, Батүүл, Энхболд, Алтанхуякийн хажууд бол Бадамжунай эр хүн шүүдээ. Удахгүй ирнэ бииз. Дуудахгүй юу.
Suhbaarariin talbai deer l yvj bainalee. Tetgever hurehgui hetsuu bna gej yvnalee
Singapur, Makaogiin togloomiin fazruudaar yvj bsan geseen.
Сайн хүн,сайн менежер
Харин хаана явдаг юм бол? Сайханбилэгтэй хамт бартж ирээд, хийсэн нүглийг нь жингийн таваг дээр тэнцүүлж үзэх юмсан, хэн нь илүү нүгэл хийж, илүү хахуул авч хулгай хийжив гэж!
Лаларын пизда. Хаа байгаа газрыг нь олоод алчих хэрэгтэй. Хотын өнөөгийн бөглөрөл энэ новшоос эхтэй.
Хилийн хориг тавьсан байхад хилээр гарч явсан. Онгоцоор гарах байх гэж Буянт Ухаагийн гаальд анхаарал тавьж байтал Замын Үүдээр 69 д суугаад гарчихсан гэсэн.
Миеи бүгдийг мэдэж бгаа з.з эхлэнгүүт 22-р баазаас авхуулаад саяны хэлээд бгаа том гар болтлоо бохир зүйлтэй орооцолдсон ороолон мөн хүргэнээс нь тодруулж асуу!