-Гаалийнхан иргэдийг шулсаар байна-
Манай улсын гаалийн байгууллага “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэх сүржин уриаг урдаа барьж иргэдийг шулсаар байна. Ингэхдээ гаалийн байцаагчид хуулиар түрий барьж гадаадаас импортоор орж ирж байгаа тухайн бараа бүтээгдэхүүнд ногдох гаалийн албан татварын үнийг амныхаа зоргоор хэлж, үйлчлүүлэгчдийн халаасыг хоосолж байна.
Тухайлбал тэд шуудангаар үйлчлүүлж буй иргэдийн бараанаас үйлчилгээ үзүүлсэнийхээ хөлсөнд зөвхөн 1200 төгрөг авах ёстой аж. Гэтэл дээрх мөнгөн дүнгээс гадна импортын албан татварт /ИАТ/, нэмүү өртгийн албан татварт 10 хувийг нэмж авч байгаа юм.
Өөрөөр хэлбэл тухайн иргэний импортоор оруулж ирж буй бараа, бүтээгдэхүүний том, жижгээс нь үл хамаарч 15 хувийн гаалийн албан татвар автоматаар авдаг гэсэн үг. Үүнд нь бухимдсан иргэд гаалийнхнаас яагаад ийм өндөр татвар авч байгааг лавлахад “Манай улсын хууль, эрх зүй нь ийм” гэхээс өөр тайлбар өгдөггүй гэнэ.
Бараа бүрийг гараар шалгаж, нэг бүрчлэн татвар авсаар байх уу
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу манай сурвалжлах хэсэг “Төв шуудан”-г зорив. Энд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар /УХШИГГ/, “Монгол шуудан” ТӨХК болон бусад газрууд үйл ажиллагаагаа явуулдаг.
Харин “Монгол шуудан” компани нь бусад улс орноос Монгол Улсад хаяглагдсан улс хоорондын бичиг захидал, буухиа шуудан, илгээлтийг өөрийн улсын нутаг дэвсгэрт хүргэн гардуулдаг бол УХШИГГ нь гадаадаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийж гаалийн албан татвар ногдуулах үүрэгтэй юм байна.
Статистик дүгнэлтээс үзэхэд манай улс өнгөрсөн онд нийт 80398 ширхэг улс хоорондын шуудангийн илгээлт, буухиа илгээмж хүлээн авчээ. Үүнээс 42902 ширхэг нь “Төв шуудан”-гийн олгох хэсгээс хэрэглэгчдэд очсон байна. Харин нийт илгээмжийн 20437 ширхэг буюу 25.4 хувь нь гаальд саатуулагдаж тодорхой хэмжээний татвар хураамж төлсөний дараа эзэндээ хүрсэн байна.
Гэтэл өнөөдрийн байдлаар энэ хувь өсч нийт улс хоорондын илгээлтийн 75 орчим хувь нь гаалийн байгууллагад саатуулагдаж байгаа талаар албаныхан ярьж байв. Ингэж гаальд саатаж байгаа шалтгаан нь “Төв шуудан”-гийн УХШИГГ-ын гаалийн байцаагч нар бараа бүрийг нэг бүрчлэн шалгаж, татвараа хэт өндөр ногдуулдагтай холбоотой ажээ .
Үүнээс гадна тус газарт байдаг ганц рентгэн аппарат нь эвдэрчихсэн болохоор тухайн бараа, бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн гараар шалгахаас өөр аргагүй гэнэ. Хамгийн хачирхалтай нь тэд өөрсдийн энэхүү буруутай үйл ажиллагаанаас болсон алдагдлаа иргэдийн нуруун дээр тохдог юм байна.
Зарим эх сурвалжуудийн ярьж буйгаас үзэхэд “Биднээс их хэмжээний татвар авч түүгээрээ улсад тушаах ёстой төсвийн мөнгөө бүрдүүлдэг” хэмээн хэлж байсан. Учир нь ГЕГ энэ жил улсын төсөвт 2.4 их наяд төгрөг төвлөрүүлэх ёстой юм билээ. Гэтэл өнөөдрийн байдлаар дээрх мөнгөн дүнгийн дөнгөж 50 хувийг нь бүрдүүлээд байгаа аж.
Уг нь гаалийнхан гадаадаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтаа эрсдэл тооцох системээр явуулах ёстой. Энэ нь тухайн барааг нэг бүрчлэн шалгалгүй, арван бараанаас нэг бараа шалгах зарчмаар хурдан шуурхай ажиллах ёстой аж.
Гэтэл гаалийн байгууллагынхан ингэж ажиллах боломж байсаар байтал улсад төвлөрүүлэх мөнгөө гүйцэлдүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүнд нэг бүрчлэн шалгалт хийж, өндөр татвар ноогдуулдгийг эх сурвалж хэлсэн.
Өөрөөр хэлбэл улсад тушаах мөнгөн дүнгээ гүйцээхийн тулд гаалийн албан татварыг өндөр тогтоосон байх магадлалтай гэсэн үг. Харин гаалийн зарим нэг ажилчдын ярьж буйгаар “Бид татвараа өндөр тогтоож дээрх мөнгийг цуглуулж улсад тушаахгүй бол Ерөнхий сайд чинь цалингүй болчихно. Бид чинь Ерөнхий сайдын цалинг бүрдүүлдэг хүмүүс шүү дээ” гэж өөр хоорондоо ярилцаж байсан юм.
Тус газраар үйлчлүүлээд илгээмжээ аваад гарч байгаа иргэдийн ихэнх нь сэтгэл дундуур байсан. Учир нь тэд ах дүү, хамаатан садангийнхаа явуулсан бараанд гаалийн албан татварыг хэт өндөр ногдуулан авч байгаад гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Ингээд иргэдийн яриаг хүргэж байна.
Иргэн Л.Алтанцэцэг: Гаалийн татварт 20 мянган төгрөг төлөх байтал 57200-г авчихлаа

-Гаалийн татварын байцаагчтай яагаад маргав?
-Харин тиймээ. Гаалийн татварт 20 мянган төгрөг төлөх байсан. Гэтэл бараг 60 мянган төгрөг төлу байж бараагаа авлаа.
-Яагаад тэр вэ?
-Манай ах Солонгосоос эрэгтэй хүний хэдэн бүс явуулсан юм. Уг нь тэндээ бөөний үнэ нь нэг доллар байдаг. Гэтэл гаалийн байцаагч “энэ бүс нэг долларын үнэтэй байх ёсгүй. Дор хаяж таван доллар байх ёстой” гээд нэг бүрийг нь таван доллараар бодох гээд. Тэгээд л маргалдчихлаа.
-Тэр нь хэдэн төгрөг гэсэн үг вэ?
-Манайхаар бол 81 мянган төгрөг.
-Гэхдээ та 60 мянган төгрөг төлсөн гэсэн шүү дээ?
-Харин нэг бүрийн үнийг нь таван доллараар бодоод татвар гэж 81000 мянган төгрөг авах гээд байсан юм. Хэл ам хийж байгаад арай хийн гурван доллараар бодуулж 57200 төгрөг төллөө. Ингэж иргэдийг шулж болохгүй биз дээ. Тэгээд гомдол гаргахаар манай хууль эрх зүй нь ийм гэж тайлбарлах юм. Үнэхээр ойлгохгүй юм.
-Хэдэн кг-ийн бараанд 57200 төгрөгийн татвар авч байна вэ?
-16.2 кг. Уг нь цаанаасаа тээврийн зардалд 80700 төгрөг төлчихсөн байсан. Үнэхээр дэндүү юм аа. Чи бод л доо. Нэг ширхэг компьютер ч оруулж ирсэн татвар авч байна шүү дээ. Гэхдээ байцаагчдаасаа шалтгаалж татвар нь янз бүр байдаг юм байна.
-Юу гэсэн үг вэ?
-Үгүй ээ, яах вэ дээ. Би “Монгол шуудан”-гаар хэд хэдэн удаа үйлчлүүлж байна. Зарим гаалийн цаанаас нь ирсэн үнээр бодоод татвараа авч байхад нэг хэсэг нь маяглаж маяглаж мөнгө нэмж авч байна.
-Бараа тань хил, гааль дээр саатсан зүйл гараагүй биз?
-Надад тийм зүйл тохиолдоогүй ээ. Зөвхөн татвар л өндөр байна.
Иргэн Н.Батбаатар: Гаалийн татвар яагаад өндөр байдгийг асуухаар хууль нь тийм гэдэг

-Таны бараанаас сая гаалийн албан татвар гэж хэдийг авав?
-Бараг 80 мянган төгрөг төллөө.
-Хэдэн кг-аас ийм өндөр үнэ авч байгаа юм бэ?
-6.4 кг.
-Аль улсаас явуулсан бэ?
-Япон.
-Яагаад ийм өндөр татвар авч байгаа юм бол. Учрыг нь лавлав уу?
-Ер нь манай улсын гаалийн албан татвар их өндөр шүү дээ. Байцаагчдаас нь асуухаар хууль нь тийм гэдэг. Өөр зүйл хэлдэггүй.
-Бараа тань хугацаандаа ирэв үү?
-Тэгсэн. Гаалийн албан татвар нь л үнэтэй болохоос үйлчилгээ нь хурдан байдаг. Японоос нэг өдрийн өмнө явуулсан юм.
Иргэн Х.Хонгороо: Ганцхан уут кофенд 17700 төгрөгийн татвар төлсөн

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Х.Хонгороо гэдэг. Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд амьдардаг.
-Та дөнгөж сая “Төв шуудан”-гаас илгээмж хүлээн авлаа. Хаанаас хэдэн кг-ийн илгээмж ирэв?
-Тийм ээ. Охин маань Солонгосоос явуулсан юм.
-Гаалийн татвар гэж хэдэн төгрөг төлөв. “Төв шуудан”-гийн гаалийн албан татвар хэт өндөр байна гэж иргэд ярих юм?
-Уг нь охин маань цаанаас нь татварыг нь төлөөд явуулсан гэсэн. Тэгэхээр нь энд гаальд шалгуулж, татвар төлнө гэж мэдээгүй ирсэн. Хэрэв би татвар төлөх мөнгөгүй, зөвхөн автобусны мөнгөтэй ирсэн бол бараагаа авч чадахгүй байх байлаа.
-Хэдэн кг-ийн ямар бараа билээ?
-Эгч нь бие муу болохоор солонгосоос чихэргүй кофе захиж авч ирүүлдэг юм. Яг хэдэн кг болсоныг нь мэдсэнгүй ээ. Ямар ч л байсан 17700 төгрөгийн татвар төллөө.
-Уг нь таны барьж байгаа барааг харахад 1 кг хүрэхгүй шахам л юм байна шүү дээ. Ийм бараанд 17700 төгрөг төллөө гэж үү?
-Тийм ээ. Ганцхан уут л кофе захисан. Уг нь цаанаа илгээмжийнхээ мөнгийг төлчихсөн болохоор эндээсээ зүгээр авна гэж бодож байсан. Гаалийнхан өөрсдөө ч гэсэн хэлж байна лээ.
-Юу гэж тэр вэ?
-Уг нь таны бараа чинь ганц уут л кофе юм байна. Даанч манай хууль нь ийм юм. Бид хуулиа дагахаас өөр арга байхгүй гэсэн.
Иргэдийн ярианы дөнгөж зах зухаас нь хүргэхэд ийм байна. Улмаар бид иргэдийн гомдлын дагуу “Монгол шуудан” ТӨХК-ийн Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрынханаас тодруулах гэхэд “Манайх ГЕГ-ын зөвшөөрөлгүй ямар ч ярилцлага, мэдээлэл өгөх боломжгүй” гээд халгаасангүй.
Тиймээс ГЕГ-ын Хууль эрх зүйн хэлтэст хандаж зөвшөөрөл авах гэсэн ч “Манайх албан бичгээр хүсэлт авдаг. Албан бичгийн хариуг ажлын гурав хоногийн дотор өгдөг” гэв. Ингээд ГЕГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираас дараах зүйлийг тодрууллаа.

Ч.Тамираа: Үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс бараанд нэг бүрчлэн шалгалт хийдэг
-Сүүлийн үед иргэдээс гаалийн байгууллагатай холбоотой гомдол ихээр ирэх боллоо. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь ГЕГ-ын харьяанд байдаг бие даасан байгууллага. Нийт гаалийн улсын 40 байцаагч ажилладаг. Тэд “Монгол шуудан”-д байрлах Улс хоорондын гаалийн илгээмжийн газарт, нисэхийн дэргэдэх гаалийн хяналтын бүсэд ажилладаг.
Тэнд онгоцонд ирж байгаа шуудан илгээмжийг төвлөрүүлээд эздэд нь олгодог бол төв шуудан нь шуудангийн байгууллагаар дамжин ирж байгаа илгээмж, барааг эзэнд нь хүргэдэг юм. Мөн гаалийн эрэлч нохой хуулиар хориглосон бараа, бүтээгдэхүүнийг илрүүлэх зорилготой байдаг.
Зарим бараа бүтээгдэхүүнд шалгалт хийх рентеген аппаратыг ажиллуулдаг. Олон улсын хооронд худалдан борлуулах чингэлэг, авто тээврийн хэрэгслээс бусад шуудангийн үйлчилгээ болох илгээмж, боодол, захидал харилцаа гэсэн үйлчилгээг үзүүлдэг.
-Яагаад ийм хэт өндөр албан татвар авдаг вэ гэх гомдол их ирдэг юм байна?
-Иргэдээс гаалийн татвар хураамж нь хэт өндөр байна гэх гомдол их ирдэг. Гэхдээ гаалийн байгууллага үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд 1200 төгрөг хураан авдаг.
Энэ хураамж нь шууд улсын төсөвт төвлөрдөг гэхэд болно.
Энэ нь гаалийн байгууллагын ганц хурааж авдаг хураамж юм. Үүнээс гадна импортоор орж ирж байгаа бараанд импортын албан татвар таван хувь, Нэмүү өртгийн албан татвар 10 хувийг ноогдуулдаг.
Татварын хувь хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага нь УИХ болон Засгийн газар. Дээрх албан татварууд яг л хуулийнхаа хүрээнд явагддаг. Иймээс гаалийн байгууллага УИХ, Засгийн газраас тогтоосон татварын хувь хэмжээгээр татвар ногдуулж авдаг юм.
Үүнээс их болон бага хэмжээгээр татвар авах эрх зүйн үндэс байхгүй. Гаалийн байгууллага зөвхөн хууль хэрэгжүүлэх бүхий байгууллага учир хуульд заасан хэм хэмжээг л ногдуулдаг.

-Гаалийн албан татвар хэт өндөр байхаас гадна импортоор оруулж ирж байгаа бараанд нэг бүрчлэн шалгалт хийж байгаад дургүйцэх иргэд олон байна шүү дээ?
-Гаалийн байгууллага бараанд нэг бүрчлэн үзлэг хийх тохиолдол байдаг. Тухайлбал хар тамхи мансууруулах бодис нь нийгэмд шууд хор хохирол учруулдаг зүйл. Ер нь хууль бус бараанаас сэрэмжилж бараанд нэг бүрчлэн үзлэг хийдэг.
Гэтэл хилээр нэвтрүүлж болохгүй бараа бүтээгдэхүүнийг зааж өгсөөр байтал зарим хувь хүн, аж ахуйн нэгж шуудан илгээмжийн ачаан дотроо мансууруулах төрлийн бодис оруулж ирэхийг завддаг. Бид ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж тухайн бараанд зайлшгүй үзлэг шалгалт хийх тохиолдол гардаг.
Үүнийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Энэ нь тухайн бараагаа хүлээн авах гэж байгаа иргэдэд хүндрэлтэй байдлаар ойлгогдож байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ цаана нь байгаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиг үүрэг байдаг учраас шалгалт хийх зайлшгүй шаардлагатай.
Үүнээс гадна иргэд ах дүү хамаатан садандаа бараа явуулахдаа хаана үйлдвэрлэж, юунд ашиглах нь тодорхойгүй эм, эмэн бүтээгдэхүүн явуулчихдаг. Гэтэл хуульдаа аливаа эмийг оруулж ирэхэд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл заавал байх ёстой. Тийм зүйл байхгүйгээс болж ачаа, бараа нь саатах тохиолдол байдаг.
-Тухайн барааг гадаадаас явуулсан хүн нь хамаг татвараа төлчихсөн байдаг. Гэтэл уг барааг эндээс авч байгаа иргэн дахин гаалийн албан татвар төлөх болдог. Энэ ямар учиртай юм бэ?
-Монгол Улсын хууль тогтоомж нутаг дэвсгэртээ л үйлчилнэ. Тэр үйлчлэлийн дагуу хураан авч байгаа аливаа татвар нь та бүхнийг хамгаалахад зарцуулагддаг. Гэтэл яагаад Монгол Улсын эрх бүхий байгууллагын хурааж авах ёстой татварыг гадны улс орон хурааж авах ёстой юм бэ. Ийм эрх зүйн зохицуулалт аль ч улс оронд байхгүй.
-Уучлаарай, таны сая хэлснийг ойлгосонгүй. Тэгэхээр анхнаасаа явуулах хүн нь ямар нэгэн мөнгө төлөх ёсгүй гэсэн үг үү?
-Магадгүй хэн нэгэн хувь хүн, албан байгууллага таны барааг зуучилж явуулж байгаа бол монголын тал дээр төлөх татвараа энд надад төлчих гэх төөрөгдөл иргэдийн дунд байна.
Ийм төөрөгдөл, худал мэдээллийг Монгол Улсын гаалийн татвар болон бусад хууль тогтоомжтой хольж ойлгож болохгүй. Иргэдээс ихэвчлэн ийм гомдол гардаг. Хэрэв тийм бол энэ буруу ойлголт гэдгийг хэлэх зүйтэй байх.
Бидний яриа ийн өндөрлөлөө. Тэрбээр үүнээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй, албан бичгээр хандах хэрэгтэй гэсэн юм. Үнэхээр иргэдийн гомдоллож байгаа шиг гаалийн байгууллага ямар ч асуулт тавьсан “Хууль, эрх зүй нь ийм, бид хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага” гэхээс өөр ямар ч зүйл хэлээгүй юм.
Иргэдийн илгээмжээс аманд орсон үнээ хэлж дур зоргоороо авирлан мөнгө нэмж авч байгаа нь төсвийн бүрдүүлэлт хийх ганц арга нь аж. Арга ч үгүй биз. Он дуусах дөхөөд байдаг. Төсөвт бүрдүүлэх 2.4 их наяд төгрөгийнхөө дөнгөж талыг нь л босгосон юм чинь.
Б.Төрбат
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Том компаниас хахуул авч хармаалж татварын толовлогоо тасалчихаад иргэдээс шархаа нохдэг
huviin heregtseeniihiig boliulah heregtei, gaaliin 1200-gaa avna biz, teriig zarj ashig oloh gej bgaa bish. ger buldee yavuulj bhad importiin tatvar avaad. europe ed nar 635 euro dotor oorsdiin heregtseend zoriulaad yum avchirch bolno gedeg.
harin gadnaas oruulj irj bgaa baraanaas jinhene avah yostoi bhgui yu, hyatad nogoo jimsnees ed nar ondor importiin tatvar avch bj orj irehee bolij dotoodiin uildverlegchdee ustahaas hamgaalna. irgediinhee huviin heregtseen deer 15% 1200 gedeg ih bna
Uneen yadaj 300 myanga dotor huviin heregtseenii baraagaa gadnaas avchruulj baih erhtei baih heregteishdee.Yadaj ene gants uut coffee barichihsan egch shig humuus coffeenoosoo unetei tatvar tulj avch hereglehgui baimaar bn l daa
Deerhi hyn ynen heljee.Avilgadaj baigaad tatvar avaagyi aldagdlaa ard tymneer nohyylj baina.
AN namynkhan ingenee ingene oor boloogui ali bolokh tosviin aldagdalaa yadarsan muu irgeddee nyalzaana er ni ardchilal gedeg chini khool bish shuu dee zugeer l khooson ug bolokhyg arabyn khavar kharuulaad bna shuu dee ene namynkhan er tor udirdaj chadakhgui malnuud shuu dee
unelgee hiij baigaa iymnuud heden malnuud baidag iym chin dee ugaasaa. yag uzemjeer n humuust handadagshdee, ali 90-eed onoos l iim baisanshdee. neg oims bailee gehed chin MGL-d baigaa oimsnii uneer tootsoj tavar avah geed tenegteed baidagshdee. bvr hvnii huuchin iymnaas hurtel tatvar geed dairdag duurchihsen garuud. MGL uls ooroo iy ch hiihgvi gadnaas iym oruulj bolohgvi, tegsen mortloo gazar shoroogoo tonniig 2-3 $ gadashaa zaraad baigaa biz dee.
ene gaaliin baitsaagch nar bol denduu mongond yvsan humuus.buyniig gargahgui buzriig oruulahgui gechiheed l esregeer ni hiigeed bga humuus dee.jishee ni tet bataar yaj garsan bhav gaaliar l garna har tamhi yaj orj irehev bas l gaaliar l orj irne biz dee
too bodoj chaddaggui heden avgai baidag yum
harin tiimee yu hiij baigaagaa zob todorhoilj bivhij bo;oj chadahgui zaigaa yabih abgai ngj zondoo ene gaaliig yanaa
NADAAS 300.000 IIG NEHEED UGUHGUIGEER TANIDAG HUNEER YARIULTAL HUVIIN DANSANDAA 100.000 IIG HIILGEED MINII BARAAG UGSUN SH TEE.
Ahdaa neg gutal, duuduu neg puuz yavuulsan chin ene chin zarah gej bgaa gutal bna geed baahan mungu nehsen baisan.
Suuld utas yavuulhaar tatvar avaad yadargaatai bolson bna lee. Urd ni zugeer l bdag bsan. Mongol ulsiin zasgiin gazar boon orond orood l tatvaraa nemeed bgaa bh
Gadaadad arai gej heden togrogoo tsugluulj, hyamdral hesej baij, Mongol baigaa ger orniihondoo heg gutal, nogoond 1 dulaan huvtsas yavuulahad tatvar avaad baihdaa yadag yum. Ter galiin darga luivarchid chin heden terbumaar ideed, tom companiud s hahuuli avch tatvaraas choloolood baidag biz dee. Luivarchdaasaa ehleed idej uusan mongoo buren avch tosov oo burduul. Amidral Mongold sain baisan bol yalaa gej gadnaas huvtas ene ter yavuulah ve dee.
Arai dendu yum bailee manai ohind egch maani oiroltsoogoor 25000 tugrugnui hamgiin hymd nokia yavuulsiin tegsen chin 50000 tugrugnui tatvar nehsen hahaha bi naana n ineejch biah uilah h bish gaihaad naadah chin oiroltsoogor 25000 orchim tugnii utas gesen chin yagshdee ch geh shig neteer zurgiin tataad uzuulsen chin toohchgui suulde darga deern orood zurgiin uzuulj buun yum bolj baij 10000 myngiig ugsunshd
Hoorhiidoo! Zovj olson heden yumnaas ni bas l zuugdej charguuldaad! Gutamshig!
Монголын хуулиар бол иргэн хүн ямар нэг өмчтэй байх ёсгүй юм шиг. Нэг машин явуулхад л татвар нь дахиад нэг машин авах хэмжээний мөнгө. Нэг гутал явуулхад 2 гутлын мөнгө нэхэх жжишээтэй.татварын орлого тасрахад иргэд ард иргэд ямар буруутайг ойлгохгүй юм. Тэгсэн хэрнээ хууль санаачлагчид, хэгжүүлэгч нар нь өөрсдөө татввараас зайлсхийнэ. Яамаар ч юм бэ дээ. Болдогсон бол бүгд буу шийдмээ бариад босмоор чбодогдох юм.АН юу хийгээд байгааг ч ойлгохоо байлаа, хөөрхий
Гэтэл яагаад Монгол Улсын эрх бүхий байгууллагын хурааж авах ёстой татварыг гадны улс орон хурааж авах ёстой юм бэ. Ийм эрх зүйн зохицуулалт аль ч улс оронд байхгүй.Ene yostoi yu ch meddeggui teneg nohor baina. Ter gadaad uls oron chin ta nar shig hunii yumiig neg burchlen uudalj tatvar gej avdaggui yum. Zovhon ilgeemjiig mongol hurgej baigaa teevriin zardlaa avdag. Ter ali hediin tologdood ochson teevriin zardlaas ni ta nar ichihgui dahin tatvar gej toozood mongo avch karmaaldag.Deer ni huvi hunii jaahan ger orondoo ilgeesen gutal huvzas jijig sajig zuilsiig ichguur sonjuurgui uhaj tonhoj amandaa orson mongo nehne. Yu ch uzeegui mongoliin gaaliinhan gej olon nudelsen yumnuud.
Bi swiss-d amidardag, end ch gesne huviin heregtseenii baraand ttavar onogduuldag shuu dee.Tehdee 50 biluu 80 aas deesh CHf ees deesh urtugtei baraand tatvar onogduuldag yum.Mun huuchin huvtsas, huviin hereglesen ed hereglel baival tatvar avdaggui.Manaid ch gesen ene ijilhen baih.Harin tedees deesh gej togtoogui ni haramsaltai
АН-ын боловсон хүчин гэж ийм малнуудаар хаа сайгүй дүүрсэн Өрөөнд орж ирээд ажил хийлгэхгүй мөнгө шалаад хэцүү болсон
Ихэнхи импортиын комзаниуд гаалийн байцаагч нарыг худалдаад авчихсан байдаг ш дээ. Тэгээд л өрсөлдөгч гарах шинжтэй болоод эхэлбэл бас тэр тэнэг байцаагч нарын гэдэс нь өвдөөд эхэлбэл гаалийн байцагч нар нь дуртай үнээ хэлээд л татвар авдаг гэдгийг хүн болгон л мэдэж байгаа шүү дээ.
mongoo tolbol buyniig ch gargana, buzriig ch oruulna... manai gaali iim sh dee...
Yag zov helsen baina.
Сайн байцгаана уу? Энэ талаар би бас гайхашраад л байдаг этгээд. Учир нь, тухайлбал АНУ-аас илгээмж явуулахад тус улсын шуудан холбоо нь уг илгээмжийг төлбөрт илгээлт хүргэлтийн/shipping
Odoo l ard tumen amaa barina yaax gej ene luivarchdiig songoson yum UIH ter erunxiilugch ch ter ard tumnee shulj deeremdej bna shuu de
Ene turiin baiguulagad shudarga ajil hiichih hun oldohgui yum bh daa uneheer huviin neg jaahan yum yavuulahad l end avsan unees ni 2 dahin iluu une tulj avchih yumdaa tegeed yamar ch tarif bgui amandaa orsonoo heldeg heden aihtar avgai nar tuv shuudangiin gaaliin tatvariin baitsaagch neriin door mungu hiij ba daa nuguu avilgaliin gazar ni shalgaj deed baiguulga ni heden baitsaagchidaa hyanaj shudargaar uilchilj surmaar ba shuu de
Er ni gaaliin ilgeemjiin tuhai huuli juram ni yu bdagiin mun unelgee herhen yaj ugch hunii yumiig unelj baih yostoi zergiig gaaliin baiguulga anhaarch ard irgeded medeelel ugch yalanguya tuv shuudan dotor todorhoi medeeleleer irgediig hangaj ugvul humuus ih bayarlah bh daa.Tend ajildag baitsaagch nar ni haritsaa muutai unelgee hiij bgaa ni denduu botid unentei niitsehgui amnii zorgoor durtai unee helj uneldeg yum ba lee shuu.Gaaliin baitsaagch neriin door ard irgedees mungu avch karmaagaa tuntiilgehgui ajillah heregtei ba daa baitsaagch nar mini
Huviin heregtseenii baraand ch tatvar avah ni alivaa ulsad baidag juramaa.Tehdee uut coffenoos ch avna gedeg estoi gutamshig.Uul ni iim tatvar onogduuldag duremdee tedees deesh hemjeenii urtugtei baraa orj irvel gej zaadag yum.Ter ni hyazgaarlaltan dotor ni ovoo yum tatvargui, yu ch gesen uut coffee tatvargui avaad uuchihaj bolhoor l baidag yum.
Mongoloos/ er ni haanaas ch / ilgeemj avahad yamarch tatvar avdaggui ilgeemjiig chin gerin chin hayagaar hurgej ogdog .
Germand 500€noos deesh uniin ilgeemjind tatvar avdag, mgld bas tiim boloh heregtei, bas belegnees tatvar avdaggui, 2-s deesh baraand zarah zoriulalttai gej tatvar avah heregtei, tegvel shudarga bolno
Ali ch ulsad tatvar avdag, harin ch Mongoliin tatvar baga, huvi humuus ter 1$-iin bus geed baigaagaa languundaa 30,000 geed l tavitsan baigaa shd, hagas $-iin tatvar ogoshoos tatganaad icheech
harin thh, 1 dollariin bus gecheed nuguuh n 16kg bolohoor zarah gej bgaa n todorhoi shde. tegeed ch 1S-n busiig chi Afrika-s ch olohgui.
Ger orniihondoo zarah bus heregtseend n yavuulsan baraand tatvar avahiig oilgodoggui. Tegeed yamar ch tailbar bhgui manai ulsiin huuli iim geed suuj bdag gaaliin baitsaagchid ch gesen tailbar helehgui bdagiig bodvol uursduu ter huulia nariin meddeggui. Busad orond hervee hereglegch unetei baraa bolon udur tutmiin bish goyoliin baraa oruulj irj bgaa Bol ih hemjeenii tatvar tuldug yagaad gevel ter humuus unetei baraa avch bgaa uchraas ter humuusiig undur tatvar tulj chadna gej uzdeg.
tatvaraa avlaa gd neg vnertei us avaad daraa 2 hairtsag baraagaa tatvargvi avaarai gdeg avgai nar suudag shdee yamar medehgvi bish neg shirheg yumnaas tatvar avaad bdag chini arai dendvv bga bish gejvv; neg shirheg zviliig zarahgvi shdee heregleeniihee zvild tatvar tuluud bval utgagvi altanhuyag elbegdorj 2 ODOO boliochee ard tvmnee shulaad uursnuu bayjaad bdagaa
ardchilsan nam songuulid ylsanaas xoish gaaliin tatvar ers nemegdsen eejdee gurvan torliin vitamin yvuulsanii toloo 80000 togrog gaalid tolson ongotsnii achaa itgej ardchilsan namiig songoson bish aluulj bna muu eejdee ch vitamin yvuulaxaas aidag bolson denduu aimshigtai bolson bna gaali gargaj bgaa baraandaa ingej adilxan avdag bol zovxon gaali mongol ulsiin tosviig gantsaaraa burduulex bxaa denduu muuxai ydarsanaas ni tatvar avdag zadarsanaas ni tatvar avaxaa bolij dee gaali ardchilsan namiin bodlogo
Gaaliin huuli barimtiig todorhoi bolgohgui odii hursen bgaa ne tsaanaa oorsdoo mafia baigaad ter, jinhen sulagchid luivarchinguud haraal ideesei!!!!!!!!!!!
Huuli durem gedeg um mongol ulsiin gaali shuudand baidaggui, kg umnaad tatvar gej engiin nomhon humuusiig darlaj moljood irsen odii hurtlee! Harin konteinor konteinoroor ne oruulj baigaad ne yamarch tatvargui hahuulia avaad hahajuheesei
Энэ бол орсолдогч нараа дарах сонгодог аргашдэ.Орсолдогч компанийн бараа ирэнгуут гаалийн "тэжээчихсэн бондгор хурган даргыг" турхираадл орсолдогчийн барааг унэтэй татвар авахуулчихна.Тэгсэн уед бол "манай талынхан" ижил бараагаа хэзээ ч арай хямдаар хурдан шахчихна ингэсээр эргэлтээ хурдан томруулж авсаны дараа орсолдогч нар бол будаа
humuusee yamar gadnii ulsad ogch bgaa bish mongoldoo shuu dee tegj bodood taivshirzgaa daa gaaliud tolovlogoo gej teneg yariad zamiin uud selenge deer baidal buur uunees dor bna gesen
Gaali tatbar ene unendee bol zakh zeelee hamgaalah gesen sanaa l daa neg ugeer eeree hiisnee gadnaas orj irj bgaagaas hamgaalah arga um getel manaih eersdee uu ch hiideggui bj gadnaas orj irj bgaa hobor uman deer ender tatbar abdag unendee ene bol ard tumenee elegeer ni hebtuuleh ter zasgiin bodldogo um uuu daaa
Gadnaas ch oruulahgui, dotrooch hogjuulehgui shoron shig yumuudaa!
gaaliinhan uneheer aimaar hadni mangas gesen ug hahuul och chadahgui humuust mas siruun
Huviun heregleenii, 1 torliin baraanaas 2 s iluu bish bol, mon 300-400 usd-s doosh uniin baraa ed yumiig tatvargui oruulmaar yum. Bayachuud ni durtai yumaa husseneeree l yavaad avaad irdeg biz dee. Amidrald ni nemer boloh gej, ger buliinhee 1 ch gesen huniig buten gutaltai, dulaan huvtsastai baigaasai gesendee l gadaadad baigaa mongolchuud hooloo hasan baij achaa yavuuldag yum. Ter gaaliin darga nar, baitsaagch nar heden ter bumaar idej uudag biz dee, ted naraasaa mongoo olj av. Tor zasag ni bayachuudaa l tatvaraas cholooloh huuli yarij suuhiin tuld ard tumnee bodmoor yum. 300 000 togrognii tsalintai zaluus yaj ger buleee avch yavah yum. Mongoliin zaluusiig gadagshaa hooj, boon hujaagaar eh ornoo duurgeh bodlogo yavuulaad baigaa yum bish uu? Mongoloor duuren ovoo emee deeree osson, hani ijleee harias huleeseen esvel nohorgui huuhnuud. Hedhen jiliin daraa mongol hund ergeed ochih eh oron alga boloh ni ee. Eh nutagtaa ajil amidraltai, eleg buten amidrah tsag ireh uu, tor zasgiin terguud ee?????
Xuviin xeregtseenii baraand tatvar axav eos xaana ch baixgui! Neg baraa olon bol avdag. Xuuli gargaj baigaa ny ch xuuliig xeregjuulj baigaa manuuxainuud ny ch xuuli gej yu baigdiig meddeggui yum bna. Delxii deerx busad uls ornuudaas xamgiin erguu teneg ny Mongolyn zasag tur bolloo. Zax zeel medexgui maluud xuuli gej oorsodteigoo adilxan yum gargaj shivshigee delgej bna doo.
Neg shirxeg kofenoos tatvar avch baidag xuuli mongold baidag gej delxiin sonin xachind zarlaya. Teriig ny tulj baidag xun bas baidag. Zalilj, zaliluulaad sursan mash tomootoi sain uls, ard tumen yum
mongoloos oor tatbar nehen daramtalj abdag uls oron haana ch baihgui baigaa..tatbar abah ni hel tuhain hayagaar gert ni hurgej irj ,huniihaa toloo uilchilj baina..shuudan,ilgeemj gej yu be?odoo mongold bol tseber luibar bolsoor udaj bna..geriin hayagaar hurgej ogch uilchilhee bolii gehed ,ochood abahad tatbar abdaggui baih htei...tatbar abch baigaagaaraa delhii deer neleen deeguur hogjij,debshheer boltloo tatbar abch bna...tatbar abahgui oronguut hogjin debjseer hunii toloo ajilsaar bna...bu olon udaa mongol shuudan kompanaar uilchluulj bgaa. mon gadnii olon uls ornoor ajillaj,amidarch ar gereese ilgeemj abch baisanaa mongol ulstai haritsuulj uzsen...heleh ch ug baihgui,,ekh orondoo gomdoj,hunii orond erkhlej suudag gehed helsdehgui bolood bna...hamgiin suulchiin udaa ar gertee hereglej baisan computer ee yabuulhad tatbar gej 35000 absan gej duulaad ooriin erkhgui gomdon suulaa...hogjiltei uls ornuudaar damjin ongorch ,shalgalt iin kameraar heden udaa yabaad irsen achaa baraag yah gejneg bur shalgaj suugaa teneg mulguu humuusiig yaltai bulee.,,ilgeemj yabuulahaar tob shuudand ochhod yu bna gej erguulj toiruulj uzehiin haraad ,olon jileer hotsor ch yabaa ulsaa bodoj orobdono...abch .olgoj baigaa baraag zadlaad uhaj suuj shalgaj baigaa uls oron delhii deer baina uu?tatbar abch suuga uls oron maani yagad uragshilj,hogjij ogohgui bna aa,,olgolt ni d tatbar abdaggui uls ornuud ulam hogjsoor bna...yu gej oilgoh be?daanch gomdmoor doo...5 adilhan ilgeemj abahad 5 oor tatbar tolsoniig yu gej oilgoh be? ard tumen budniigee arai denduu hoosolj idej,merseer baigaa oron mongol ornoos oor gazar baihgui bna...bucheed ongoroh bush,ajil bolgoj tsaish ard tumniihee toloo yabah htei ..
zob um bsen bna..unen shuu...liubarchid suugad sh dee...dahin luibarduulna gej baihgui shuu harin ch kkkkk 1200 abdag um uu?nadaas l lab tatbar l guigaad baisan daa..ter dotoroo orson um bgui kkkkk...archij hayabal taarna daa
tov shuudangiin gaaliin ajiltanguud deeremchid nadad bas yag iim yavdal tohioldson
gaali changa bh n zov eh orhii mini bosgo. gadnaas hog zoogood het ondor uneer zardag yavdliig zogsooh heregtei.ah duudei joohon ch gesen bid tatbariig tolood l yavbal eh orondoo joohon ch gesen nemer shuudee.
Tatvar tulj bolno getel ajilchidaasaa shaltgalaad tatvar uur bodoj avdg turiin ajiliig huviin ajil met durtai une helj tatvar avdagaa bolimoor bna. olon dahin uilchiluulj mglruu ym yvuulj bsn. huuli durem bdg ym oligtoi neelttei baimaar bna. zarim ued yag adilhan kg tai achaa yvuulahad uur uur tatvar tulj bgaa uchiriig ogt oilgohgvi bna. Darga hariutssan hun ogt ajilaa hiij chdhgvi bna. hyanalt bhgvi hun bur durtai toogoo helj tatbar avahaa boliulahgvi bol ard irgeded chiregdlel uchiruulj bna.
Sayhan bi lgeemj absan.gadaadaas.tanai ilgeemjiin vilchilgeen deer suudag avgai nar hudlaa helj huvidaa mongo ard irgedees abdag ym bna le.ter tusmaa mongnii toogoo heleed kamer aasaa nuuj abdag ym bna.minii 6 kg achaanaas 25000 nehej badan boglvvleed dooguur n mongoo hiichih gej avch bna.bi ch ilgeemjee avhiin tuld yaaj ch chadsangvi.iim muuhai hvmvvsees bolj ymar olon hvmvvs hohirch bgaa bol do.suudal bogloson luivarchinguudaa zailuulaach.
humuus huuliin talaar medleg homs bn. gaaliin alban tatvar bodoh argachlal gej baidag baraanii uniin dundeer teecriin zardal bolon mongol ulsad orj ireh hurtel garsan zardluudiig meneed gaaliin 5 huvi nemegdsen urtgiin alban tatvar 10 huviig bodoj avdag ene n gaaliin tarif tatvariin huulind deer zaasan bgaa.
Gaali tatvar hovduudiin gart orson sh de.elbegiin buynaar