sonin.mn

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Цагдаагийн Ерөн­хий газар, МХЕГ хамт­ран энэ сарын 10-наас эхлэн Сэлэнгэ, Төв, Архан­гай, Баянхонгор, Булган,  Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Орхон, Завхан, Өвөр­хангай, Увс, Хэнтий, Хөвс­гөл  айм­гийн  нутагт мод бэлт­гэх, тээвэр­лэх, ху­­дал­дан бор­­­луу­лах үйл ажил­лагаа эр­хэлж буй аж ахуйн нэгж, нө­хөр­лөл зэрэг шаардлагатай бусад цэгт шалгалт хийсэн бай­на.
 

Шалгалтаар Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумаас албан тушаал, аж ахуйн нэгж, хувь хүнтэй холбоотой хэд хэдэн зөрчил дутагдлыг илрүүлжээ. Тодруулбал, Сэ­лэнгэ аймгийн Засаг дар­га С.Бүрэнбат А-340 тоот захирамжаар ойд явуу­лах үйл ажиллагааг арван­нэгдүгээр сарын 10-ныг хүртэл зогсоосон байтал хууль зөрчин Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Түшиг суманд мод бэлтгэх ажил­лагаа эхлүүлсэн байна.
 

Мөн Алтанбулаг сумын Засаг даргын орлогч В.Түмэн­дэмбэрэл, байгаль орч­ны улсын байцаагч Ч.Баяр­жар­гал, байгаль хам­­гаалагч С.Мөнх­зул нар “Сэлэнгэ хөх чоно” ХХК-д мод модон материалд олгох гарал үүслийн гэрчилгээ, гоожинг хувиар хэтрүүлэн бөөнөөр нь олгосон байжээ.
 

Аж ахуйн нэгжтэй холбоотой хэргүүд бай­гаа­гийн нэг нь Сэлэнгэ айм­гийн Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг “ЭБНЗ” ХХК нь зөвшөөрөлгүй газ­раас но­гоон мод бэлтгэж байсан нь шалгалтын явцад тог­т­оогд­жээ. Энэ нь Ойн тухай хуулийн 35.4-ийг бү­хэлд нь зөрчиж байгааг Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөр­дөх хэлтсийн байцаагч онцолж байв.
 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Цонхлонгийн да­ваа, Хүдэр сумын нутаг дахь “Ар­ван зургаа”-гийн даваанд эзэн холбогдогчгүй их хэм­жээний залуу нарс мод бэлтгэж орхисныг ил­рүүлж, орон нутгийн цаг­даагийн байгууллагад хариуцуулж өгсөн байна. Энэ мэтээр хяналт шалгалтын явцад ил­рүүлсэн нийт 20 зөрчлийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөр­дөх хэлтэс шалгаж байгаа аж.
 

Энэ талаар БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн байцаагч, хошууч Э.Гантулга нар хууль бус мод бэлтгэлд хийсэн хяналт шалгалтын талаар мягмар гарагт мэдээлэл өгсөн юм.
 

Хууль бус мод бэлтгэлийн асуудал олон жил яригдаж байгаа хэдий ч өнөөг хүртэл шийдэг­дээгүй байгаа нь байгаль орчинтой тэмцэх төрийн  байгууллагуудын авч буй  арга хэмжээ нь оновч­той болохгүй бай­гаа­гийн илрэл гэдгийг хяналт шалгалтынхан хэлж байв.
 

Төрийн байгууллагууд ой модыг огтолсон хэргийг илрүүлэх биш, ой модыг огтолж гэмтээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаард­­лагатай. Энэ талаар БОНХЯ-наас ямар бодлго баримталж байгаа талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд “Модны эрэлт хэрэгцээ их байгаа учраас хууль бус мод бэлтгэлийн асуудал нэг тийшээ болохгүй байгаа нь үнэн. Тиймээс модны эрэлт хэрэгцээг хэрхэн хангах талаар арга хэмжээ авна.
 

Тухайлбал, импортын модыг нэмэгдүүлэх, орлох ма­териалын үйлдвэрлэлийг дэм­жих зэрэг арга хэмээ авна” гэв.  

Эх сурвалж: "Өглөөний Сонин"