
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ 2024 оны сонгуулиас эхлэн 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон. Тэгвэл зарим иргэдийн зүгээс УИХ 126 гишүүнтэй болсон ч ард иргэдийн амьдрал сайжирсангүй гэж үзэж байна. Тэдгээр хүмүүсийн үзэж байгаагаар Монгол улсын өнөөгийн парламент бодит амьдрал дээр буусан шийдвэр гаргахгүй байгааг хэлж буй. Тухайлбал иргэдийн хэлж байгаагаар, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, цахилгааны төлбөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч төр эдгээр асуудалд тийм ч их анхаарал хандуулахгүй байгаа бөгөөд тийм болохоор УИХ 126 гишүүнтэй болсон ч ард иргэдийн амьдрал сайжрах биш харин муудах тийшээгээ явж байна гэж үзэж байна.
2024 оны сонгуулийн өмнө тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг мэдэгдэж, “Монгол улс тусгаар тогтнолоо хамгаалах, аюулгүй байдлаа хангахад гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохын давуу талыг тухайн үед эрх баригчид тайлбарлахдаа “Парламент олон нам, олон ургальч үзлийн төлөөллөөс бүрдэж чанартай хууль батлагдах үндэс болно” гэж байлаа. Гэвч бодит байдал дээр УИХ олон гишүүнтэй болсон ч сайжирсан зүйл байхгүй байгаа бөгөөд өмнө нь 76 гишүүнтэй байхад ард иргэд УИХ-ын гишүүдийг төсвийн мөнгийг хий дэмий үрж, ямар ч үр ашиггүй хуралддаг гэж шүүмжилдэг байсан бол өдгөө энэ байдал өмнөхөөсөө бүр долоон дор болжээ.
УИХ-ын гишүүд олуулаа болоод ч сайжрахгүй байгаа нэг асуудал бол гишүүдийн ирц, ажилдаа хандах хандлага бөгөөд хуралдааны танхимд хэдхэн гишүүн суугаад хууль хэлэлцдэг, санал хураалт явуулах болохоор ирц нь бүрдэхгүй санал унах тохиолдол гардаг хэвээр байна.
Мөн үүний зэрэгцээ намууд нийгмийн олон талын төлөөллийг УИХ-д оруулж, шийдвэр гаргахдаа тэдний үг, үзэл бодлыг тусгадаг болно гэдгээ амлаж сонгуульд оролцсон. Үр дүнд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл УИХ-д орж ирсэн. Гэвч намууд тэднийхээ үгийг үл тоох, гишүүдээ хайрцаглах, сүрдүүлэх байдлаар асуудлыг шийдэх гэж оролдож байгаа нь УИХ-ын гишүүдийн тоог нэмсний ач холбогдлыг сулруулж байна. Мөн олуулаа болсон ч намууд дотоод зохион байгуулалтаараа гишүүдээ дэглэдэг, намнадаг, чимээгүй байхыг анхааруулдаг, сануулдаг дэг хэвээрээ байна. Ийм байдал үргэлжилсээр байвал УИХ-д нийгмийн олон бүлгийн төлөөлөл орж ирсний хэрэг гарахгүй нь. Үүний зэрэгцээ энэ парламентад шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй, сануулсан ч хаширдаггүй дэл сул гишүүд бий.
Түүнээс гадна энэ удаагийн УИХ-д өндөр шалгуур тавиагүйн улмаас Японд ширээний хүүхэн мэтийн ажил хийж байсан гэх зарим нэгэн боловсролгүй этгээд өөрийн цахим хуудсаараа дамжуулан бараа бүтээгдэхүүн сурталчилсан “хэрэг” гарч олны шүүмжлэлийг дагуулсан.
Уг гишүүнийг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хэлэлцэн, ёс зүйн алдаа гаргасан хэмээн сануулах арга хэмжээ авсан ч сануулга авсан гишүүн хашралгүй шинэ оны босгон дээр дахин бизнесийн сурталчилгаа хийж байв. Ийнхүү гишүүддээ ёс зүй, зарчмын асуудлыг ойлгуулж чадаагүй нь энэ парламентын бас нэг том алдаа боллоо. Эцэст нь дүгнэж хэлэхэд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ 126 гишүүнтэй болсон ч сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэрээр улам дордож, төсвийн мөнгийг асар ихээр хий дэмий үрдэг нүсэр тогтолцоотой байгууллага болон хувирч өмнөх 76-гаасаа огт дээрдээгүй гэдэг нь харагдаж байна. Тэр утгаараа УИХ 126 гишүүнтэй болсон нь зөвдсөн гэхээсээ буруудсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой бөгөөд энэ үүднээсээ цаашид энэ байдлыг яаралтай засаж, УИХ-ын гишүүдийн тоог одоо байгаа тооноос эрс багасгах шаардлагатай байна.
Г.Ану
Сэтгэгдэл19
Учраа мэдэхгүй хэдэн хүүхэд нэмэгдлээ
Тэд удахгүй учрыг олно.
Авилгалчдын тоо л нэмэгдлээ.
Хэдхэн гэр бүл улсыг дарангуйлж байсан болохыг харлаа. Ядуу ард түмэн улныхан болсон гэж яригдлаа. Ядуучуудыг цөөрүүлж чадвал амжилт юм.
Үгдсэн хуульд өөрёлалт оруулж гишүүдийн тоог 76 өолгох хэрэгтэй 126 болгосноор Монголд намуудын дарангуйлал тогтоолоо Одоохондоо яаж илэрч байна гээч Намуудаасбүрдсэн хүнд сурталт төр ьөийболж байна Маш үрэлгэн хэдэн яамтай болов Хэдэн иегежертэй болов гадаадад намуудаас өүрдсэн хэлэн зөвлөхтэй болов Татвар хураам4 яаж хэмэгдэв УИХ г өөрчилнөө Хэр удах юм бүү мэд Энэ хооронд мэргэжил мэдлэгтэй эрүү саруул залуучууд гадагшаа бүр олноороо длрвэнэ
Зөвдсөн. Удахгүй бүх үр дүн гарна. Өнгөрсөн 30 жилийн турш монголд хэрэгжүүлсэн америкийн неолебирализм хэмээх үндэстэн улсад тохирохгүй тулган шаардсан хоосон үзэл сурталаас салах үед бүгд сайхан болно. Монгол хэмээх үндэстэн улсын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгтэй.
Бүр 76 болгох хэрэгтэй ..8 яам байвал боллоо..Ийм утгагүй дэндүү их төсөв идсэн үрэлгэн ,тэгээд ард иргэдээ боддоггүй засаг хэрэггүй.
хэлгүй дайда нар л нэмэгдэх шив дээ
Чимээгүй, сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Ямарч олон хулгай ил гарч байна вэ. Онтра гэнэ үү луйварчин компани хүртэл оюутолгойн гэрээний цаана байсан гээд ил болж байна.
Шал хэрэггүй юм болсоон
Монголын 3 дахь хөршийн бодлого хэмээх гажуудлыг засах хэрэгтэй. Хаа байсан холын том улсаас дэмжлэг авч явна гэдэг нь украйн шиг тэнэглэл байхгүй болвол бодит ашиг сонирхолдоо зөв дүгнэлт хийнэ. Монгол улсын гадаад харилцаанд зөв засварыг оруулахад 126 гишүүний үнэ цэн байгаа. Бүс нутгийн онцлогтой гадаад бодлогоор солих цаг ирсэн. Худалдааны дайнаас эхлээд олон бэрх асуудал гарлаа.
Ийм жижигхэн зах зээлтэй хэрнээ асар их баялагтай, хүн ам цөөн улсад ийм олон улс төрийн нам, цаашлаад их хурлын гишүүд, дарганцарууд байх ямарч шаардлагагүй. Ер нь тэгээд олон намын тогтолцоогүй бол дарангуйлал тогтоно гэж солиороод л, өөрсдийгөө намын боол тролл болгоод явдаг байдлаа больчихмоор байгаа юм! Олон намын тогтолцоонд ямарч хариуцлага үүрүүлэх механизм байхгүй, нэг нам нь улс орны хөгжил эдийн засаг гэлтгүй бүхнийг сүйрүүлчихээд дараагийн намдаа ээлжээ өгчихнө, хэсэг хугацааны дараа ахиад л улс төрд орцгооно. Хариуцлага нэхэх боломжгүй тогтолцоогоор хэзээ ч хөгжихгүй, зөвхөн нам төвтэй хэсэг бүлэг цөөнх л хөлжинө, харин олонх нь хоолны шаврхуу долоох нь холгүй өлмөн зөлмөн л амьдарцгаана ш дээ! Нэг мөсөн ердөө л хуулиндаа өөрчлөлт оруулж олон намын тогтолцоог шууд халах хэрэгтэй!
Их хурлын гишүүнийг барьж шалгадаг болгоод өгвөл 126 гишүүнээс олон чадварыг шаардана.
ямар ч ажил хийж үзээгүй ширээний хүүхэн ганц хэрэгтэй үг хэлсэнгүй, чаддагаараа соошлоор хэрүүл хийж хүн доромжилж суух юм, хэлье гэсэн ч юу ч мэдэхгүйм чинь, тэгэхэд боловсролтой ажлын туршлагатай Мөнхбаясгалан, Батнайрамдал, Лувсанжамц, Лодойсамбуу эднийг хардаа, чухал асуудлууд дэвшүүлж бна, дахиж ийм балай юмнуудыг бүү сонгоорой
Лодойсамбуу гишүүн болчихсон чинь сэтгүүлчээ хийж чадахгүй их сайхан болсон гэж ард түмэн харж байгаа. Хоосон тархиугааж байсан Лодойсамбууг дэлгэцнээс харахгүй сайхан байна. Тэгэж байгаад наад Лодойсамбуугаа улс төрийн хэргээр шоронд суулгаарай. Гишүүн гэдэг чинь сайхан урхи бас мөн.
ширээний гичий чинь педофиль гэв үү
100 koza 60 ukana
100 koza 60 ukana
90 гишүүн байх нь зөв болов уу