Монгол улсын ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй уулзаж ярилцлаа.
-Зүүн хойд Азийн аюулгүй байдлын үйл явцад Монгол Улсын оролцоо ямар байх ёстой вэ?
-Тодорхой хоёр, гурван асуудлыг онцолъё. Нэгд, Монгол хэдийгээр хөршүүдтэйгээх арьцуулахад жижиг орон боловч геостратегийн онцгой байрлалд оршдогоороо их гүрнүүдийн хувьд тоохгүй орхих аргагүй улс. Монгол улс хоёр их хөрштэйгээ, мөн энэ бүс нутагт онцгой ашиг сонирхол бүхий бусад их гүрнүүдтэй аль болох тэнцвэртэй харилцсанаар бүс нутаг дахь хүчний тэнцвэр, тогтвортой байдалд өөрийн хувь нэмрээ оруулна.
Жишээ нь, хүйтэн дайны үед Монгол улс Зөвлөлтийн холбоотон байж, Зөвлөлтийн цэрэг Монголд байрлаж байсан нь Хятадын хувьд асар том дарамт болж байсан. Мао Зэдун "Монгол бол Бээжингийн хүзүүн дээр зангидсан нударга" гэж хэлж байсан түүхтэй. Манай хоёр хөрш Монгол-Америкийн аюулгүй байдлын салбарын харилцаанд онцгой анхааралтай ханддаг нь ийм шалтгаантай.
Хоёрт, Монгол Улс хоёр Солонгостой хоёулантай нь улс төрийн сайн харилцаатай, өөрийн хүчээр эдгээр орны аюулгүй байдалд заналхийлэл учруулах боломж бага, ийм бодлого ч барьдаггүй орон. Энэ нь бүс нутгийн зарим орон манай улсыг Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд төвийг сахисан байр сууриа хадгалж, зөв нөлөө үзүүлэх боломжтой орны нэг гэж тооцох үндэс болдог.
Ийм бодит боломж ч бий. Хэдхэн жилийн өмнө бүс нутгийн Олон улсын харилцааны уур амьсгал харьцангуй таатай байсан үед Япон -Умард Солонгос хоёр улс харилцаагаа хэвийн болгох асуудлаарх уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулж эхэлж байсныг энд жишээ болгож дурдмаар байна. Гуравт, эрчим хүчний аюулгүй байдал гэдэг өнөөдөр бүс нутгийн төдийгүй Олон улсын аюулгүй байдлын чухал асуудал болж байна.
Ийм нөхцөлд эрчим хүчний эх үүсвэр, байгалийн нөөц баялаг арвинтай манай улс ухаалаг бодлого явуулж чадвал эрчим хүчний салбарын нэгэн чухал тоглогч болох боломж уг нь бий.
-"Гуравдагч хөрш"-ийн бодлого, түүний ач жолбогдол, агуулгыг тайлбарлаж өгнө үү?
-Манай Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд "Гуравдагч хөрш" гэдгийг тодорхойлсон байгаа шүү дээ. Ерөнхийдөө манай улстай нийтлэг ашиг сонирхолтой өрнө, дорнын өндөр хөгжилтэй ардчилсан орнуудыг ингэж ойлгож байгаа. Гуравдагч хөршийн ач холбогдлыг юуны өмнө аюулгүй байдлын талаас авч үзвэл газарзүйн хоёрхон хөрштэй манай орны хувьд бусад их гүрнүүдтэй ойр харилцаа хөгжүүлж, хоёр том хөрштэй харилцах харилцаанд хүчний ашигтай тэнцвэр бий болгох бодлого гэж болно.
Харин улс төрийн талаас нь үзвэл манайх ардчилсан тогтолцоотой орон учраас тэдгээр улсуудтай харилцаа хөгжүүлснээр ардчиллаа бэхжүүлэхэд тус дөхөм болно гэж үздэг. Эдийн засгийн талаас гэвэл тэдгээр хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау, зах зээл манайд хэрэгтэй. Эдийн засгийн ийм харилцаа эргээд гуравдагч хөршүүдийн сонирхлыг Монголд бодитойгоор буй болгох, улмаар улс төр, аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэх үндэс болно.
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс ямар хэлбэрээр оролцох нь зүйтэй гэж Та үзэж байна вэ?
-Манайх өнөөдөр ажиглагчийн статустай оролцож байгаа нь ШХАБ-ын болон Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд, мөн манай улсын олон тулгуурт гадаад бодлогод нийцсэн зөв бодлого гэж боддог. ШХАБ-ын ч, Төв Азийн ч нөхцөл байдал, урт хугацааны хөгжлийн хандлага нь өнөөдер ч тийм тодорхой биш хэвээр байгаа гэж боддог.
-ОХУ-ын шинэ Ерөнхийлөгчийн Монгол Улстай харилцах харилцаа, бодлого, үйл ажиллагааг Та хэрхэн төсөөлж байна вэ?
-Монгол Улс ОХУ-ын хувьд тус улсын хөрш орнуудтайгаа харилцах бодлогын хүрээнд ч, Ази, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа манай өмнөд хөрш Хятадтай харилцах бодлогынх нь хүрээнд ч өөрийн тодорхой байр суурьтай. Мөн манай байгалийн арвин баялаг ОХУ-ын сонирхлыг татаж байгаа. Манай Умард хөршид Монгол Улсыг 90-ээд оны өмнөх үеийн тэр байдлаар нь төсөөлөх, манай улс төрийн нөхцөл байдлыг сайн мэдрэхгүй байх хандлага заримдаа ажиглагддаг.
Монгол ардчилсан орон учраас гадаад бодлого тэр бүр цөөн хүний хүссэнээр явдаггүй шүү дээ. В.Путин ерөнхийлөгч Монголтой харилцах олон жилийн туршлага хуримтлуулж яваа хүний хувьд бүс нутаг дахь их гүрнүүдийн харилцаа, түүний шууд нөлөөн дор яригдах Орос-Монголын харилцааны онцлог, Монголын улс төрийн нөхцөл байдлыг ухаарч мэдэрсэн бодлого явуулах байх гэж бодож байна.
-БНХАУ-тай аюулгүй байдлын түвшинд хамтран ажиллах боломж, цаашдын чиг хандлагын тухайд Та ямар бодолтой байдаг вэ?
-БНХАУ бол бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөө нь их хэмжээгээр өсч яваа орон. Тус улсын бодлого манай төдийгүй нийт хөрш зэргэлдээ орнууд, бүс нутгийн аюулгүй байдалд ихээхэн нөлөөтэй. Монгол бол БНХАУ-ын хувьд хуурай газраар хамгийн урт хилээр хиллэдэг орны нэг. Тийм ч учраас Хятад Улс, Монгол Улстай найрсаг харилцаатай байх нь тус улсын умард хилийн аюулгүй байдал, дотоод тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэгтэй гэж үздэг.
Тиймээс манай хоёр талын аль алинд нь хоорондоо сайн харилцаа, өргөн хамтын ажиллагаатай байх эрмэлзэл өндөр байлгүй яах вэ. Хоёр орны удирдлагын түвшинд улс төрийн сайн харилцаатай, дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээний давтамж өндөр байх нь харилцаа, хамтын ажиллагаа сайн байх үндэс болно. Гол нь хоёр орон харилцан бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэж, нийтлэг эрх ашгаа чухалчилж байвал хоёр орны хооронд харилцан итгэлцэл хадгалагдаж бэхжинэ гэж боддог.
-БНХАУ-ын удирдлагыншинэ үе энэ оны сүүлч, ирэх оны эхээр нам, төр, цэргийн дээд албан тушаалд очино. Тэдний баримтлах гадаад бодлогод зарчмын шинэ өнгө аяс орно гэж Та бодож байна уу?
-Өнөөдөр яг тодорхой дүгнэлт хийхэд эрт байна. Ер нь бол шинэ удирдлагууд өөрсдөө санаачилж зарчмын том өөрчлөлт хийх магадлал бага талдаа л байх болов уу. Гэхдээ Хятадын өөрийнх нь дотоод нөхцөл байдал, улсынх нь хүч чадал, мөн гадаад орчин, түүний дотор АНУ болон бүс нутгийн орнуудын хандлагаас их зүйл хамаарна. Шинэ удирдлагыг тосон хүлээж байгаа энэ бүх нөхцөл байдал одоогийн удирдлагуудын туулж өнгөрүүлсэн тэр нөхцөл байдлаас нэлээд өөр байх төлөвтэй харагдаж байна.
Тэгэхээр шинэ нөхцөл байдалд зохицсон, түүнд хариу үйлдэл үзүүлсэн л бодлого явуулж таарна. Хятадад гарч байгаа нэг сонирхолтой өөрчлөлт бол гадаад бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад оролцдог, нөлөөлдөг субъектүүдийн тоо нэмэгдэж, бодлого боловсруулах тогтолцоо нь харьцангуй боловсронгуй болж байгаа гэж үздэг. Бизнесийнхэн, цэргийнхэн, тинк-танк байгууллагуудын гээд өмнө төдийлөн хүчтэй нөлөөлж байгаагүй субъектүүдийн тухай ярьж байна.
Аливаа улсын гадаад бодлого боловсруулах үйл явц институцчлэгдэнэ гэдэг бол гэнэтийн огцом өөрчлөлт, савлагаа багасна гэсэн үг л дээ.
-Эдийн засгийн аюулгүй байдлын тухай сүүлийн жилүүдэд багагүй яригдах боллоо. Энэ талаар Таны бодол...?
-Энэ үнэхээр манай улсын аюулгүй байдлын тулгын чулуу болсон суурь асуудал. Өнөөдөр шиг уул уурхайгаас бэлэн орлого олоод, түүнийгээ бэлэн мөнгөөр цацаж тараагаад дуусгачихдаг, хүссэн үедээ уул уурхайн баялагаа барьцаалж, ирээдүйгээсээ зээлэн байж гадаадаас мөнгө босгодог, түүнийгээ сайн судлаагүй, зарцуулалт нь ил тод биш элдэв төсөлд хайхрамжгүй цацдаг, төвлөрүүлсэн жаахан орлогоо хегжлийн банк гэж улс төрийн нөлөө ихтэй байгууллагаар дамжуулаад эрх барьж байгаа улстөрийн хүчний ашиг сонирхолд нийцүүлээд үрчих шинжтэй ийм байдлаар бол эдийн засгийн аюулгүй байдал дэндүү эмзэг байна.
Манай эдийн засаг дан ганц уул уурхай, тэр дундаа уул уурхайн түүхий эдийн экспортоос хараат байх л юм бол бүтцийнхээ хувьд нэг орны шууд хараат болж бүрэн эрхт байдлын тухай яриа ч асуулт болж хувирна шүү. Эдийн засаг хэзээд улс төр, аюулгүй байдлаас салангид байдаггүй. Эмзэг байдлаа бууруулахын тулд бид уул уурхайн орлогоо аль болох төвлөрүүлж, зөв бодлоготой зарцуулмаар байна.
Уул уурхайгаас төвлөрсөн хөрөнгөөреө хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо, шинжлэх ухаан, боловсрол гээд стратегийн хувьд зайлшгүй чухал салбаруудаа хөгжүүлж авах ёстой. Ийм алс ирээдүйгээ бодсон, хатуу, зоримог бодлого манайд үнэхээр ус агаар шиг үгүйлэгдэж байна. Энэ бүх бодлого уг нь Ерөнхийлөгчөөс өрген барьж, УИХ-аас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхой бичээстэй бий.
Үүнийг ойлгох, хэрэгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл эрх баригчдад хэр байна вэ гэдэг нь бас эдийн засгийн аюулгүй байдлаас дутахгүй аюулгүй байдлын том асуудал шүү.
-Монгол Улсын Зэвсэгт хүчин Олон улсын аюулгүй байдлын үйл явцад идэвхтэй оролцох болсноор цөөнгүй жилийг үдээд байна. Үүний ач холбогдлыг Та юу гэж дүгнэх вэ?
-Энэ бол үнэхээр сүүлийн 20 жилд манай гадаад бодпого, гадаад харилцаанд гарсан том ололт гэж би боддог. Монгол цэргүүд олон улсад Энхийг тогтоох, дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулаад, туурга тусгаар улс орноо бусдад таниулаад, үнэлүүлээд явж байх шиг чухал зүйл гэж юу байх вэ. Аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангана гэдэг чухам иймэрхүү алхмуудыг л хэлдэг. Бид өнөөдөр бусдад туслаад явж байна гэдэг маргааш хэрэг болоход бидэнд туслах, санаа тавих, гар сунгах найз нөхдийнхээ тоог нэмж яваа гэсэн үг шүү дээ.
Монгол цэргүүд хаана очсон газраа сайн дасан зохицдог, амархан суралцдаг, тэсвэр хатуужилтай гээд гадныхны магтаж байгааг сонсоход үнэхээр сайхан байдаг. Өнгөрсөн жил би Батлан хамгаалахын сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Америкийн төвийн цэргийн командлалд очиж манай Олон улсын ажиллагаанд оролцож туршлагажсан офицерууд, залуу генералууд хэрхэн Олон улсын бүрэлдэхүүнд хандаж, мэргэжлийн англи хэлээр, мэргэжлийн түвшний мэдээлэл хийж байхыг харсан. Тэднээрээ үнэхээр бахархсан шүү. Эзэн хичээвэл заяа хичээдэг гэдэг биз дээ.
-Та Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Сая ярьсанчлан манай энэ салбар тололт ахиц дэвшил их бий. Бас цаашид хийх ажил ч түүнээс дутахгүй байгаа. Үүнийг манай батлан хамгаалах, цэргийнхэн өөрсдөө сайн мэдэж байгаа. Наад зах нь орчин үед болзошгүй халдлага, түрэмгийллийн мөн чанар, байлдах урлагт ихээхэн өөрчлөлт гарч байна. Хамгийн орчин үеийн технологи, зэвсэглэл техник хэрэглэсэн байлдааны ажиллагаа, партизаны дайны арга ажиллагаа зэрэгцээд хөгжиж байгаа цаг үед бид амьдарч байна.
Улс бус субъектууд цөмийн технологи, зэвсэглэлийг гартаа оруулах, террорист халдлага үйлдэх гээд хүйтэн дайны үед байгаагүй аюулууд буй болсон. Зэвсэгт хүчин хил хязгаар, агаарын орон зайн аюулгүй байдлаа хянах, шаардлагатай үед түргэн шилжин байрлаж үүрэг гүйцэтгэх чадавхтай байх ёстой. Үүний тулд бодлогын, боловсон хүчний, зэвсэглэл техникийн шинэчлэл манайд шаардлагатай. Том ч бай, жижиг ч бай тусгаар улс л юм бол шаардлагатай үед өөрийгөө хамгаалах өөртөө таарсан чадавхтай байх ёстой шүү дээ.
Тэгээд ч улс орон хөгжих, гадаадын сонирхол нэмэгдэх хэрээр хамгаалах хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байдгийг бодох ёстой. Тусгаар улсын төр нэн түрүүнд, чухамдаа шаардлагатай үед улс орноо хамгаалахын тулд оршин байдаг биз дээ. Манай Зэвсэгт хүчинд ийм чиг хандлагаар шинэчлэлийг үргэлжлүүлэх, эрчимжүүлэх шаардлага үнэхээр бий.
-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийн цаашдын чиг хандлагын тухайд Таны бодлыг хүргэмээр байна?
-Манайх өнөөдрийг хүртэл "мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчин"-тэй болох үзэл баримтлалтайгаа бараг 20 жил болох гээд явж байна. Харин одоо "мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин"-тэй байх тухай ярих цаг болсон. Хэдий хүртэл баримжаагаар явах вэ. Тиймээс цаашид Зэвсэгт хүчний шинэчлэлд үүнийг чухалчлах ёстой. Мөн Монгол Улс цөөн хүн амтай жижиг улс. Мөрдэстэй, цэрэг гэж нэрлэгддэг байгууллагууд нэгдэж тов тодорхой нэгдмэл Зэвсэгт хүчнээ хөгжүүлэх цаг болсон.
Батлан хамгаалах бодлого, цэргийн номлолд гарахёстой нэгэн том өерчлөлт бол өмнө нь манайд байсан улс орныг хамгаалахад хүн амыг бэлэн байлгах гэдэг бодлогоос улс орноо, хүн амаа хамгаалах гэсэн хүнлэг бодпого руу шилжих. Өмнөх бодлого бол хүнийг хүч хэрэгсэл гэж харж ирсэн бодлого. Харин шинэ үеийн бодлого хүнийхээ аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстой. Цэргийн алба хаагчдын аюулгүй байдал, эрх зүй, нийгмийн баталгааг хөгжингүй орнуудын жишигт ойртуулан сайжруулах талаар онцгой анхаарах ёстой.
Ер нь дэлхий нийтээр хүний аюулгүй байдлыг хангах үзэл санаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд чухал байр суурь эзэлдэг болж байгаа цаг шүү дээ. Энэ бүх асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж байгаа "Төрийн батлан хамгаалах бодлого" баримт бичгийн төсөлд тусаад явж байгаа.
-Бидний асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн Танд баярлалаа.
- Баярлалаа. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан танай сониноор дамжуулан нийт цэргийн алба хаагчид, офицер, ахлагн нар, мөн цэргийн байгууллагуудад хүч хөдөлмөрөө зориулж яваа бүх хүмүүст баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Г.Баатарнум
Эх сурвалж: "Соёмбо"
Сэтгэгдэл0
Монгол цэргийн сүр хүч галын дөл мэт өөдөө байг
Монгол цэргийн сүр хүч галын дөл мэт өөдөө байг
Монгол цэргийн сүр хүч галын дөл мэт өөдөө байг
HUJAA MONGOL RUU DAIRAH N GARTSAAGVI, SAIN ARMITAI BOLOH ESTOI, BAS SOLONGOS RUU HVVHEN ZARDAG BIZNESIIG TASLAN ZOGSOOH ESTOI
ene chini harin oboo um yridag huuhnuu gui uu... bur setgel sergechihlee
batchimeg egch yamar hogshroo be. hogshin humuusdf hamag shimee soruulaad. zaluu humuustei jhon yvaldaldaa.
Ene Bat-chimeg hujaagiin hurliiz huuhen. Aavynh aav 7 buudald nogoo tarij huuhcin jijig hunsnii zah deer zardag gahain honshoor shig hamartai, melhii amtai, muuhai dorsgor shar shudtei turanhai har hujaa baisan. bat-chimeg mash sain hyatad heltei, bagaasaa hujaa uvuuteiguu hujaagaar yaridag bainsa. Suuld n Beejind Helnii ih surguulid hujaa helnii angi tugssun zalitai HUJAAGIIN HURLIIZ!
ene avgai saihan yarij bna ,harin tsaana ni jinhene nuur tsarai ni nuugdaj bgaa hujaagiin ur sad..zail avgai
Дайсныхаа хэлийг сурахгүй бол бид яаж хятадуудтай тэмцэх билээ дээ
Элбэгдоржийн гар хөл гэдэг нь үнэн шүү!!! Өөрийн үзэл бодолгүй, зөвхөн Элбэг доржийн хэлсэн ярьсаныг ямар ч үнээр хамаагүй хамгаалж, Элбэг дорж тэргүүтнээр дөрөөлөн улс төрд нэр гаргах гэж амь тавин зүтгэж байна. Бээжинд хэлний сургууль төгссөн гэсэн.! Гэхдээ л өөрийн гэсэн бодолгүй, ашиг хаана вэ, тийишээ ямар ч үнээр хамаагүй Батчимэг!
ER N MANAI TUR IIG MONGOL HUMUUS UDIRDAJ CHADAHGUI ,UNDESTNII DAISNUUD TEDNIIG HUREELEN TOIRSON, GUYA TEVREGCH DANDA ENE HUUHEN SHIG ,JINHENE HUJAA TSARAIGA NEREE NUUSAN, ERLIIZ HURLIIZUUD UDIRDAJ BAIGA BOLHOOR MONGOL ULS SUNUJ ODOOGIIN BAIDALD ORSON...ODOO EDNII TSAG DUUSAJ BAINA JINHEN MONGOL HUMUUS TSEH ZOGSOJ TSAGA HULEEJ BAINA
Elbegdorjiin bugsnii chileeg gargadag Hurliiz Xiaojie Huang Bat-chimeg!
Saihan yarilclaga bains. meregjlin Armin buteen baiguulaltiin ceregtei boloh bas armiinhnii tetgeveriin nasnii deed hemjeeg irgedtei adil bolgoh
ErunhiiLugchiin zuBLuh iim L medLegtei hun baih yostoi . umnu ni TS.OyungereL gej bas medLegtei ,mergejiLdee sain ,unench shudarga emegteigeer zuBLuhuu boLgoson baidag. Turiig er zorig ,ehiin setgeL hoyor L zuB zaLj yaBdag...
Сайн ярилцлага байна.Монголын иргэн бүр үндэснийхээ аюулгүй байдлын тухай ойлголттой,нэг санаатай байх ёстой.
энэ хүн юу гээд буруу ярьсан юм бол?? овоо гайгүй мэдлэгтэй нэгнээ яаах гэж дандаа доош нь хийж байдаг юм бол?? хужаа хэл мэддэггүй гэсэн бол тэр том албан тушаал хашиж байж гээд бас л баахан хараалгах байсан байхдаа...
Iim xymyysiig ix devshyylex xeregtei.
nadad bol ene emegtein yarisan zuil mash ih taalagdaj bna. mash tsegtstei , bolovsroltoi mundag yariltslaga bna. hujaa -n erliiz baisan ch yahav dee. iim baidgaa boliyo l doo manaihaaan.
Юу гэнэ вээ? Элбэгээгийн ну. а. энэ хужаа авгай баахан хошгирсон юм биз дээ. 91 онд Өвөрхайнгайд 10жил төгсөөд өвөөгийнхөө төрсөн нутагт очино гэсээр байгаад Бээжинд хэл уран зохиолын ангид яваа биз дээ? Тэгээд ирээд Тайваньд 2 жил төлөөлөгчийн газар ажиллачихаар Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний тухай аман дор хагархай байна гэсэн шиг бурж болох уу? Хөөрхий дөө, бас л УИХ-д гарахын өвчин, өдрийн бодол шөнийн зүүд.
Мундаг хүн болох гээд хүнээр баахан юм бичүүлэж аваад түүнийгээ сэтгүүлчид өгөөдөxсөн чинь өөртэй нь таарсан таар шуудай байж дээ. Сэтгүүлч нэртийнх нь зохиосон асуултуудыг нь хараарай. Батчимэгийн үзэл бодол гэж юу байх вэ? Их xятад улсын бодлого уу Элбэгээ ахын явууллага уу? Чи ч сүүлийн үед С. Батболдыг унагах гээд алингаа алдатлаа гүйж байгаа авгай даа. Шим шүүс чинь дуусаад ирэхээр чинь ц. оюунгэрэл шиг чамайг ч бас няслаад л орхино доо. Тайлбарлаж өгнө үү? Та үзэж байна вэ? Та хэрхэн төсөөлж байна вэ? Та ямар бодолтой байдаг вэ? Та бодож байна уу? Энэ талаар Таны бодол...? Та юу гэж дүгнэх вэ? Та Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрхэн дүгнэдэг вэ? Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийн цаашдын чиг хандлагын тухайд Таны бодлыг хүргэмээр байна?
xa xa xa Дахиад нэг хужаа засгийн эрхэнд гаргахгүй шүү, одоо байгаа Элбэгээ, Батболд, Энхбөлд М., Бaярцогт, Сайханбилэг, Д. Зоригт, хангалттай!!! Одоо бас эмэгчин хужаа гаргачихаад тэгээд тэдний үр төлийг бас тахиж суух уу? Больё чи минь
Юу ч мэдэхгүй боловсролгуй хумуус л хунийг доош нь хийдэг юм Бас л намчирхаад өөрийнхөө намыг доош нь хийх юм даа МАН-ын гишууд ээ
Энэ ч хужаа нь ч хужаа мөн бнаа, харин яаж яваад Элбэгийн дулаан өвөрт Оюунгэрэл авхайг орлов? гэгдэг л сонин. Эр хүн юм болхоор залуу хүүхэнд татагдсан юм байлгүй хэ хэ. Энэ мэтийн шальдир бульдар явдалтан ёстой яршиг бна. хосон цэцэрхэгч
Энэ Бат-чимэг хужаагийн хурлийз хүүхэн. Аавынх аав 7 буудалд ногоо тариж хуучин жижиг хунсний зах дээр зардаг гахайн хоншоор шиг хамартай, мэлхий амтай, муухай дорсгор шар шудтэй туранхай хар хужаа байсан. бат-чимэг маш сайн хятад хэлтэй, багаасаа хужаа өвөөтэйгээ хужаагаар ярьдаг байсан. Суулд н Бээжинд Хэлний их сургуулид хужаа хэлний анги төгссөн зальтай ХУЖААГИЙН ХУРЛИЙЗ!
Сaя ийм мэдээ хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Наад хужаа авгай чинь мэдээд байхаар л ийм юм болж байгаам байна даа........................ 2012 оны 3 сарын 17 Хилийнхэн БНХАУ-д номын дуу сонсож байна Хил хамгаалах байгууллагаас мэргэжилтнүүдээ хамтын ажиллагаатай улс орнуудад тодорхой хугацаанд суралцуулдаг. Үүний дагуу БНХАУ-ын Батлан хамгаалах яамны зардлаар гуравдугаар сарын 1-нээс долдугаар сарын 30-ны хооронд тус улсын Тусгай ажиллагааны удирдагчийн курст Хилийн 0303 дугаар тусгай салбарын Цэргийн сургалт, сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн ажилтан, ахмад Г.Энхтүвшин, цэргийн сэтгэл зүйч, сургагч, дэслэгч Б.Ганбаяр, Цэргийн бие бялдрын боловсрол олгох курст салаан орлогч, хошууч О.Энхтүвшин нар суралцахаар явсан байна. Д.Цэцэг www.shuud.mn
Ene No-toi huuhen! Harvaas Hyatad tal ruugaa! Elbegee, Nyamdorj nar mash ih Hyatad talyg bairdag!
Огт болоогүй Хиагтын тулалдаанд ялсны 91 жилийн мэнд хүргий монголууд минь:)
Элбэгдоржийн гар хөл гэдэг нь үнэн шүү!!! Өөрийн үзэл бодолгүй, зөвхөн Элбэг доржийн хэлсэн ярьсаныг ямар ч үнээр хамаагүй хамгаалж, Элбэг дорж тэргүүтнээр дөрөөлөн улс төрд нэр гаргах гэж амь тавин зүтгэж байна. Бээжинд хэлний сургууль төгссөн гэсэн.! Гэхдээ л өөрийн гэсэн бодолгүй, ашиг хаана вэ, тийишээ ямар ч үнээр хамаагүй Батчимэг!
ene hujaa avgaig dald oruul.........
Наад зах нь орчин үед болзошгүй халдлага, түрэмгийллийн мөн чанар, байлдах урлагт ихээхэн өөрчлөлт гарч байна. Хамгийн орчин үеийн технологи, зэвсэглэл техник хэрэглэсэн байлдааны ажиллагаа, партизаны дайны арга ажиллагаа зэрэгцээд хөгжиж байгаа цаг үед бид амьдарч байна.Уул уурхайгаас төвлөрсөн хөрөнгөөреө хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо, шинжлэх ухаан, боловсрол гээд стратегийн хувьд зайлшгүй чухал салбаруудаа хөгжүүлж авах ёстой. Ийм алс ирээдүйгээ бодсон, хатуу, зоримог бодлого манайд үнэхээр ус агаар шиг үгүйлэгдэж байнаTegeheer hamgiin gol ni mongol ulsad hun am heregtei.Manaih shig hun suudaggui urgun uudam tom hooson gazar nutagtai ulsad dood tal ni 50 saya tsagaach heregtei baina.gadaadaas ih hemjeenii olon arvan saya tsagaachidiig bolj ugvul uursdiin arisnii ungu hel soyoldoo oirhon altain ugsaanii hun amiig urin avchirj uuguulshuulan suulgavaas hamgiin nen terguunii hiih ajil maan baih bolno.Uchir ni Ireeduin huchirheg uls neg l ugluu bosson chine Ulaanbaatart dotor gadnagui toiruulaad uursdiin ardiig chuluuluh armiig desantiig buulgah udur zuud ch bish muruudul ch bish ireeduid hiiheer tuluvluj bui Negdmel Hyatad ulsiin tuluvluguu yum.Uuruur helbel uvul bolohoor tsas ordog uuniig hen ch horigloj chaddaggui,Zun bolohoor boroo ordog uuniig hen ch horih bolomjgui.Tuuntei adil hyatad ulsad usun nmegdej bui hun am ediin zasgiin telelted shine nogoon gazar heregtei.Hamgiin hyalbar ezelj boloh uls ni 3 saya hurehgui mongol yum.Mongoloos uur Kazakhstaniig gevel butehgui.Kazakhstan 16 saya huntei ch tednii umnu zugt Islamiin tureg,Iran,Pakistan ugsaanii 500 saya tedentei zalgaa Arab hoid afrikiin terbum garui muslim hun am biye biyenee demjeed bosbol hyatadiin huvid yalalt bish yostoi katastrofa bolno.Harin Mongoliig bol zun ordog boroog horij boldoggui shig,uvul unadag tsasiig haaj boldoggui shig neg l udur desant buulgan ezelj avna.Tiimees medseer baij suh dalaital uher amgalan gej hevtehiin orond odoonoos hun amiin mehanic usultiig demjij gadaadaas olon arvan saya tsagaach oruulj irseneer uls undestenii biologiin nas urtasaj uvchin eserguutseh chadvar ni deeshilsen shine huchirheg shine mongol uulderiin humuusiig hunii zootehnikchidiin hucheer buteeh bolno gesen ug.Alivaa uls oron gadaadaas tsagaach avsan tohiold zaaval ter oruulj irsen tsagaach irgedteigee holildoj tsus holildon shine uulder uusgedeg ni hunii huuli buguud amid shim mandliin baigaliin huuli yum!Ingesneeree bid sudsaaraa Azi,afric,europiin 2000 garui undestnii tsusiig teej yavdag EVREI,JUUD humuus shig huchirheg shine undesten bolon garch ireh yum!
BATCHIMEGT AMJILT HUSIE, hun bolgond taalagdah esgui
harah tsarainii hujaa avgai baine chuu dee
yaltchgui batlan hamgaalah maani enhbayriin uyees bol sain bolson,elbegee sain ajilj bgaa gehdee ulam saijiruulj huchirhegjuuleh heregtei,germany japan ulsuudaas tehnik sain avah heregtei!er ni eronhiilogchiin albanii humuus sain ajilj bgaa,eronhiilogchiin gargasan huuli durem juram,urialga,avilga heel hahuuli turiin oligarhiudtai hiij bui temtsel zerguud mash sn bolj bgaa,elbegee bolon mongol ulsiig dord uzej bgaa ni hujaa talruugaa l gesen ug dee!
зөв буруу хийдэг хүнийг хэн гэх вэ?
ХАРВААС ХЯТАД ХҮҮХЭН БАЙНА.МОНГОЛЫН ТӨР ХЭЗЭЭ ХЯТАД ГАРАЛТАЙ УЛСУУДААСАА САЛАХ ЮМ БОЛ.
Квинг йие шоу во де минг линг.Шен ми фу кьян фанг ши.Дью хуй феи хьян джи.Во минг линг ни ди фанг джян.Во сян ван элосы да дянь хуа
arai ch hujaa bish baihaa aav ni megeddorj gej baaziin darga eej ni narantuya gej bagsh bsan yum batchimegee iimerhvv yaria hamaagvi ee uragshaa