sonin.mn
Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд "Ц.Тувааны" гэх тодотголтой АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ.
 
С.Эрдэнэболд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.
 
"Ц.Тувааны" гэгдэх АН нь Ардчилсан Намын Даргын сонгуулийн санал авах өдрийг 3 сарын 28-нд товлосон ч "С.Эрдэнийн" гэгдэх АН нь  уг шийдвэрийг түтгэлзүүлсэн тогтоол гаргаад буй билээ. С.Эрдэнэболд нь харьцангуй залуу улс төрч боловч АН-д элсээд 17 жил болжээ.
 
С.Сарнай