Нэр бүхий иргэд одоо Ерөнхийлөгч байгаа болон өмнө нь сонгогдож байсан хүмүүс нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгайлан зааж өгөхийг хүсэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан билээ.
Тэгвэл хуульч Б.Гүнбилэг тэдний гаргасан мэдээлэлд тайлбар хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ТУХАЙ ТАЙЛБАР ГАРГАХ НЬ
Нэг. Тайлбарын агуулга:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй;
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй.
Ерөнхийд нь авч үзвэл Улсын Их Хурлаас 2020 оны 12-р сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг огт зөрчөөгүй гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан нэр бүхий дөрвөн иргэний мэдээллийг нарийвчлан судалж үзэхэд хэт нэг талыг барьсан, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хууль зөрчсөн тухай” гэсэн маш тодорхой үндэслэлийг онолын хувьд буруу ойлгож, хэрэглэсэн, зарим талаар улс төржсөн агуулга бүхий хүлээн зөвшөөрөх боломжгүй байдлаар бичигджээ.
Хоёр. Тайлбарын үндэслэл:
I. Онолын үндэслэлийн хувьд:
Үндсэн хуулийн хэм хэмжээг тайлбарлах хэд хэдэн аргачлал, арга зүйн зарчим байдаг бөгөөд эдгээр нь К.Ф. Савинигийн дөрвөн аргын /хэл зүйн, логик, системчилсэн, түүхчилсэн/ тайлбараар хязгаарлагдахгүй юм. Мэдээлэл гаргагчдын зарим нь К.Ф. Савинигийн дөрвөн аргын болон зорилтот тайлбарын хүрээнд явцууруулан тайлбарлаж нэг талыг хэт барьсан өрөөсгөл байдлаар авч үзсэн нь Үндсэн хуулийн эрх зүйн тайлбарын онолын зарчимд нийцэхгүй байна.
Үндсэн хуулийн эрх зүйд Р. Паундын чиг үүргийн онолын тайлбараас гадна Ж.Бентамын тэнцлийн зохист байдлын онол, Ромын хуульч Юлианы жишгийн шалгуурын онол, зэргийг энэ тохиолдолд заавал харгалзан харьцуулан авч үзэх шаардлагатай. Үндсэн хуулийн зарим нэг заалт хэдий тодорхой мэт боловч хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй, нэмэлт тодруулга зайлшгүй шаардлагатай үед хууль тогтоогчийн субьектив хүсэл зоригийг тайлбарлах уу, эсвэл обьектив буюу хэм хэмжээний утгын мөн чанарыг нээн илрүүлж тайлбарлах уу гэдэг асуулт зүй ёсоор гардаг гэдгийг анхаарах нь зүйтэй юм. Р. Паундын чиг үүргийн онолын тайлбараар авч үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт нь эрх зүйн зүйн хэм хэмжээний гипотез, диспозицийн нэгдмэл, хамааралт нэг нөхцлийг хангасан үед хамтад нь хэрэглэх гэсэн утгыг илэрхийлнэ. Чиг үүргийн онолын буюу функциональ аргачлалаар бол Үндсэн хуулийн тодорхой нэг заалт нь эрх зүйн бүтцийн хувьд үг үсгээр хязгаарлагдахгүй, эрх зүйн хэм хэмжээний тодорхой утга нь давтагдашгүй агуулгаар илэрхийлэгдэх ёстой.
Чиг үүргийн онолын агуулга нь:
1) Үндсэн хуулийн нэг тодорхой заалтыг эрх зүйн утгын агуулгаар Үндсэн хуулийн бусад хэм хэмжээтэй холбон хамааралт шинжээр авч үздэг;
2) Үндсэн хуулийн үндсэн бүтцийн мөн чанарыг нээн илрүүлж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон нь өмнөх Үндсэн хуулийн хүчингүй болсон заалтыг дордуулахгүй байх шаардлагыг хамгаалж, дэмждэг;
3) Үндсэн хуулийн тодорхой нэг заалтыг тайлбарлахдаа Үндсэн хуулийн зарчим, институц, субьектийн эрх зүйн байдлын нөхцлүүдийг хамааралт буюу уялдаа холбоонд нь аль болох тогтвортой байх уламжлалт шинжийг тусган тайлбарладаг г.м.
Дээрх үндэслэлээс үзэхэд “50 нас, 5 жил” гэсэн гипотез, “1 удаа, 6 жил” гэсэн диспозицийн нөхцөл нь зөвхөн Үндсэн хууль үйлчлэх цаг хугацаанд нэг удаа хэрэглэгдэх боломжийг үгүйсгэхгүй юм. Ж.Бентамын тэнцлийн буюу уян хатан зарчмын онолоор бол хуулиар хатуу хориглоогүй нөхцөлд хуулиар зөвшөөрөх боломж нээгдэх бөгөөд хэрэв хуулиар хязгаарласан заалт, агуулга хуульд шууд тусгагдаагүй бол хуулийн агуулгаар тухайн зохицуулалт зөвшөөрөгдөх нөхцлийг бий болгоно гэж үздэг. Энэ үндэслэлээр бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших үндэслэл, нөхцөл, журмыг хуульчилсан хэм хэмжээнүүд нь дээр дурдсан хориглолт, хязгаарлалтыг тусгаагүй, харин эрх зүйн боломж, нөхцлийг илүү бататгасан нь Үндсэн хуулийн зарчим, агуулга болон Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэхэд хүргэж байгаа юм.
Үндсэн хууль болон нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийг тайлбарлахад Үндсэн хууль тайлбарлах аргаас гадна хууль тайлбарлах аргуудыг (Савинигийн болон субьектив ба обьектив онол) хамтад нь хэрэглэдэг гэдгийг мартах ёсгүй билээ. “Хууль дээдлэх нь өөрөө Үндсэн хуулийн зарчим мөн бөгөөд Үндсэн хуулийн тодорхой заалтыг органик хуулиар ерөнхий буюу диспозитив зөвшөөрөх утгаар зохицуулсаныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж болохгүй” гэсэн хуулийн утгын язгуурын онолын тайлбар бий.
Ромын нэрт хуульч Юлианы шалгуурын аргачлалаар авч үзвэл “Тухайн нөхцөл тохиолдлыг Үндсэн хууль, хуулиар тодорхой зохицуулж, хуульчилсан боловч хууль, хэрэглээний хувьд цаг хугацаа, бодит байдал дээр шууд хэрэглэх үед маргаан, эргэлзээтэй байдал үүсвэл өмнө нь шийдвэрлэж байсан адил төст практик, жишгийг харгалзах ёстой” гэсэн үндэслэл бий. Энэ онолын аргачлалаар бол Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлийг Үндсэн хуулийн хэм хэмжээг органик хуульд дутуу зохицуулсан гэдэгтэй холбож тайлбарласан Үндсэн хуулийн цэцийн тогтоол аль хэр түгээмээл эсэхийг лавлах нь чухал. Түүнчлэн хуучин Үндсэн хууль болон Үндсэн хуулийн хүчингүй болсон заалт ба шинэ Үндсэн хууль хийгээд нэмэлт өөрчлөлт орсон Үндсэн хуулийн заалтыг хэрэглэж ирсэн адил төст практикийг давхар харгалзана гэсэн үг юм. Энд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэр дэвшиж байсан болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэр дэвшин сонгогдож ирсэн кейсийг санах учиртай.
1997 онд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдон Цэцийн шийдвэрлэсэн маргааны хувьд Үндсэн хуульд хориглоогүй зүйлийг Цэц хориглох эрхгүй гэдэг утга санааг тодорхой гаргаж өгсөн билээ.
Системчилсэн тайлбарыг дурдсан иргэний үндэслэлийн хувьд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь Ерөнхийлөгчөөр ажиллах этгээдэд тавих шаардлага, ажиллах хугацааг нь өөрчилсөн бөгөөд үүнд өмнө нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг 8 жилээс ихгүй ажиллах хугацаа заасан байсан, зарим хүмүүс 10 жил, зарим хүмүүс 14 жил ажиллах магадлалтай болох эсэх зэрэг нь системчилсэн тайлбарын аргын гол асуудал огт биш болно.
Ф.Муллерийн тайлбар гэж үздэг түүхэн цаг үеийн харьцангуй онолын тайлбар нь тухайн Үндсэн хуулийн тодорхой нэг заалтыг тухайн үг, өгүүлбэрийн бичвэрээс гадна бусад хамаарах эх сурвалж, өгөгдөхүүнийг заавал харгалзаж эрх зүйн байдлын болон үндсэн эрхийг дордуулахгүйгээр мөн чанарт нь нийцүүлж авч үздэг. Энэ талаас нь үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн холбогдох зүйл заалтууд Үндсэн хуулийн үзэл баримтлал, Үндсэн хуулийн институцийн эрх зүйн орчныг дээрдүүлсэн бөгөөд Үндсэн эрхийн зарчмын хувьд Үндсэн хууль зөрчөөгүй болно.
Зорилтот тайлбар буюу хууль тогтоогчийн тайлбарыг мэдээлэл гаргагчид мушгин гуйвуулж, тодорхойлохыг оролджээ. Улсын Их Хурал энэ эсуудалд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг удаа нэр дэвших боломжийг шууд үгүйсгээгүй, хориглосон заалт байхгүй.
Харин ч дээр дурдсан онолын үзэл баримтлал, аргачлалаас үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүрэн нээлттэй бөгөөд уг сонгуулийг явуулахад гол баримтлах эх сурвалж болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин оролцох боломжийг онол, үзэл баримтлалын хувьд үгүйсгээгүй гэж үзэж байна.
II. Эрх зүйн үндэслэлийн хувьд:
Эрх зүйн үндэслэл нь зөвхөн Үндсэн хууль болон хуулийн зорилго, заалтаар хязгаарлагдахгүй, эрх зүйн логик, эрх зүйн ерөнхий онол, арга зүйн зарчим, үндэслэгээний зүй тогтлоор тодорхойлогдох учиртай.
1) Нэр бүхий мэдээлэл гаргасан иргэд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад: “…Нэр дэвшигч гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн гэжээ. Гэтэл дээрх Үндсэн хууль ба органик хуулийн хооронд эрх зүйн зөрчилдөөн үүсээгүйн дээр “Үндсэн хуулийн дагуу ...нэр дэвшинэ” гэсэн эрх зүйн нөхцөлт диспозицийн бүтцийг алдагдуулаагүй. Тэрчлэн Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн “Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” гэсэн диспозиц нь “Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн дагуу” гэсэн нөхцөлт утгыг илэрхийлж байна. Энд Үндсэн хууль зөрчигдсөн гэж үзэх ямар ч боломж харагдахгүй байна. Эрх зүйн бүтцийн функциональ зарчмаар авч үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн хувьд “50 нас хүрсэн, 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэн нь 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдох” гэсэн нөхцлүүд нь хамтдаа үйлчлэх эрх зүйн нэгэн боломж мөн тул гагцхүү дээрх нөхцөл бүхий шалгуураар одоогийн Ерөнхийлөгч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь Үндсэн хуулийн эрх зүйн талаасаа хориглогдоогүй, харин ч нээлттэй юм.
Нэр бүхий иргэдийн мэдээлэлд бичсэнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” гэсэн заалтыг нэмж оруулах эсэх нь онцын ач холбогдолгүй бөгөөд тэдний үзэж байгаа шиг “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй” гэсэн заалтыг органик хуульд нэмж тусгах гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд утгагүй юм.
2) Нэр бүхий мэдээлэл гаргасан иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан 3 шалгуур дээр нэмж, “Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй” гэсэн заалтыг оруулаагүй, орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн мэтээр тайлбарлан бичжээ. Түүнчлэн одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдвол 10 жил Ерөнхийлөгч болох гээд байгаа тухай дурджээ. Гэтэл 1992 оны Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн /хуучнаар/ 2 дахь хэсэгт зааж байсан “Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно” гэсэн огт өөр нөхцлөөр нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгч нь нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “50 нас хүрсэн, ....иргэнийг 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгоно” гэсэн бас нэг өөр нөхцөл заалтын дагуу шинээр нэг удаа нэр дэвших нөхцлийг үгүйсгэх ямар ч боломжгүй юм. Угтаа бол Үндсэн хууль зөрчсөн гэдэгт Үндсэн хуулийн агуулгад бүрэн тусгаагүй, эсхүл Үндсэн хуульд дутуу орхигдуулсан зүйлийг хамааруулж үздэггүй билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн “манаач” болохоос биш, Үндсэн хууль баталдаг байгууллага биш гэдгийг дурдах нь зүйтэй.
Үндсэн тайлбарт дурдсан З.Энхболд даргын ҮХНӨ-ийн Зөвшилцлийн ажлын хэсэг дээр хэлсэн үгээс харахад дөрвөн жил ажилласан ерөнхийлөгч нь дахиад зургаан жил ажиллах боломжтой болгож санал хэлсэн байна. Түүнийг мэдээлэл гаргагч эсрэгээр нь тайлбарлахыг оролдсон нь буруу юм.
3) Нэр бүхий иргэн мэдээлэл гаргахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт: “Тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгох эрхтэй,” 5.6 дахь хэсэгт: “Иргэний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, ....саад учруулахыг хориглоно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж бичжээ. Тэрээр “..Хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр одоо ажиллаж байгаа Х.Баттулгад 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших эрхийг олгосон байна” гэж дурдсан байтлаа “зөвхөн нэг удаа” гэж Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тул Х.Баттулга нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэжээ.
Дээрх иргэн эрх зүйн үндэслэлээ нарийвчлан тодорхой тайлбарлаагүйн дээр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тухайн сонгуулийн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэдгийг нотолж гаргаагүй байна. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон хүн дахин Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй. Учир нь “45 настай, 4 жилийн хугацаатай сонгогдоно” гэсэн агуулга бүхий заалтыг нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн “50 настай, 6 жилээр сонгогдох” гэсэн заалттай шууд адилтган харьцуулах ямар ч боломжгүй байна.
4) Нэр бүхий иргэн өөрийн гаргасан мэдээлэлдээ дээрх иргэдийн мэдээллийн агуулгыг давхар тусгахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2 зэрэг заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзжээ. Энэ тухай үндэслэлээ Үндсэн хуулийн эрх зүйн онолын талаас нь нотолж тайлбарлахыг оролдсон боловч нэг талыг барьсан, өрөөсгөл хандлагатай болсон тул түүний тайлбар, мэдээллийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тухайлбал, түүний түүхчилсэн болон зорилтот тайлбар бүхий үндэслэлүүд нь субьектив хандлагатай, зарим талаар улс төржсөн агуулгатай болсон гэж үзэж байна. Тэрээр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн тухайд дур мэдэн хууль тогтоогчийн хүсэл зоригийн дагуу субьектив тайлбар хийхийг зорьсон нь тухайн мэдээллийг улс төрийн агуулгатай болгож байна. Түүнчлэн тэрээр “Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихийг эсвэл дахин сонгогдохыг хориглох асуудалд “Хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим үйлчлэхгүй” гэж бичсэн нь эрх зүйн үндэслэлийн хувьд зарим талаар эргэлзээтэй, арга зүйн хувьд алдаатай хандлага гэж үзэж байна. Хууль буцаан үйлчлэхгүй байх зарчим нь нийтийн эрх зүй, хувийн эрх зүйн хүрээнд хамаарах асуудалд зарим онцгой тохиолдолд хэрэглэгддэг гэдгийг үгүйсгэж болохгүй. Нөгөө талаас “хүмүүнлэг нийгэм” гэдэг ойлголтонд Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлэх гэдэг санаа бий. Тухайн Үндсэн хууль зөрчсөн гэх дээрх сэдвийн хувьд “Ерөнхийлөгч дахин нэр дэвших, дахин сонгогдох” асуудлын талаар ярьж байгаа биш, харин “6 жилээр нэг удаа сонгогдох” гэсэн эрх зүйн боломжийг яг энэ заалтаар эдэлж байгаагүй субьектийн хувьд хамааралтай гэсэн утгаар авч үзэж байгаа билээ.
5) Нэр бүхий иргэний мэдээллийн 8 дахь хэсэгт тусгагдсан Үндсэн хуулийн негатив хяналт гэх зүйлийг энэ тохиолдолд хүлээн зөвшөөрөх эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй. Иргэн өөрийн мэдээлэлдээ маш тодорхой байдлаар өөрийнхөө үндэслэлийг үгүйсгэсэн байна.
Тухайлбал, Ц. Сарантуяа доктороос ишлэхдээ “Негатив хяналтыг хүлээн зөвшөөрсөн улсуудад, Үндсэн хуулийн эх бичвэрт буюу текстэд яг тодорхой заасан (үүрэг болгосон) заалтын үндсэн дээр хууль тогтоогч хууль гаргаагүй тохиолдолд л хэрэгжүүлэх боломжтой” гэжээ. Энэ бүхнээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон түүнийг дагаж мөрдөх журмын хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа Х.Баттулгыг нэр дэвшүүлэхийг хориглосон зохицуулалт байхгүй, түүнийг Цэцээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Эцэст нь тэмдэглэхэд одоогийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас “6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” сонгогдох Үндсэн хуулийн шинэ зохицуулалтын эрх зүйн байдал дордох ёсгүйн дээр Мерля-Левассарын зарчим буюу эрх зүйн шинэ хэм хэмжээ эргэж үйлчлэхгүй буюу шинэ хууль өмнөхөөсөө илүү хүчинтэй байх эрх зүйн хэрэглээний зарчим дээрх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Бүхэлд нь дүгнэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр дүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна.
ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ
Сэтгэгдэл0
Ура Ура Ура.
Сонгууль яахав Зэвсэгт хүчний 100 жилийн ойд эхлээд баяр хүргэ. Нэг л их цэцэ энэ тэрээр гүйж сонгууль хөөцөлдсөн хүн. Зурхайн шинжлжх ухаан огт зөрдөггүй Энэ жил эмэгтэй хүн ерөнхийлөгч болноо. Хүссэн ч эс хүссэн ч дэвшсэн ч лав ерөнхийлөгч болохгүй
Зайл новш минь
Хужаанууд нэг талдаа гаргаад бие биеэ өмөөрөөд эхэлсэн байна шүү. Миеэ хужаагийн хуулийн зөвлөх байсан хүн.
Женко гэдэг нэрийг Мие гээд л солиод уншчих...... Одоо байгаа,урд нь өрсөлдөөд ялагдсан хоёрын хооронд нээг их чанарын ялгаа байхгүй,хоёулаа хог шаар,бичвэрийн эзэн нь ч хоёр эзний нэг боолтэднээсээ дор хүн хог.....
Uhlee yu muu mafia gej bodson novsh ter demjeed bdag orkuud luivarchin chinguudtaigaa uhej dald orooroi
Миеэгийн хуульч энэ удаа женко үйлчлээд эхэллээ. 2017 онд 4 жилийн эрхтэй сонгогдсон хүн эхлээд өөртөө өгөгдсөн гэрээгээ дуусгачих. Алаагүй баавгайн арьс булаацалдана гэдэг болж байна. М.Энхболд Х.Баттулгыг Ц.Элбэгдоржтой ярьж тохирч байгаад өрсөлдүүлсэн гэдэг жүжгийн нууц тайлагдаж байна даа. Үндсэн хууль дээр зөвхөн 1 удаа гэдэг заалтыг давахгүй байгааг халзан хужаа ойлгож байгаа байж мухар үхэр шиг зүтгээстэй.
2020 оны 5-р сараас 1 хүн 1 удаа ерөнхийлөгч болно гэдэг үндсэн хуулийн заалт хэрэгжээд явж байна. Жил цаг хугацаа бол тухайн эрхийн цагийн хэмжүүр 1 жил ерөнхийлөгч хийгээд огцорч болно тэгвэл 1 удаа гэдэг хязгаараар тэр хүний эрх дуусна. Харин тэр цагийн хэмжүүрээр зөвхөн 1 хүн 1 удаа ерөнхийлөгч болно гэсэн хүрээнд үйлчилнэ. 1 хүн 1 удаа ерөнхийлөгч болж байгаа нь цагийн хэмжүүр хэрэгтэй байсан 6 жил юм. Хэрэв хүсвэл дахин нэр дэвшиж болно гэдэг хуучин заалтыг үндсэн хууль дээрээс хассан тул 1 хүн 1 удаа гэдэг хуулийн утга давхар үйлчилж байна. Шинэ ерөнхийлөгч нар 6 жилээр зөвхөн 1 удаа гэдэг дархан заалт орсон байна. Х.Баттулга бол хуучин ҮХ-н гэрээний ерөнхийлөгчид хамаарч одоо 6-р сард 4 жилийн эрхийг нь дуусгах сонгууль болох гэж байна. Х.Баттулга шинэ хуулиар гэрээ байгуулж тангараг өргөөгүй ерөнхийлөгч гэсэн үг юм. Одоо шинээр сонгогдсон ерөнхийлөгчид тэрхүү 6 жилээр 1 удаа гэдэг заалт үйлчлээд явах учир дараагийн ерөнхийлөгчийн сонгууль 6 жилийн дараа болно. Х.Баттулга хуучин хуулиар 4 жил ерөнхийлөгч хийгээд хэрэв хүсвэл (заавал биш) дахин нэр дэвшиж болно гэдэг заалтыг нь шинэ ҮХ-н заалтаар хасчихсан тул Х.Баттулга байсан байж болох эрх байхгүй болчихсон гэсэн үг юм. Байсан байж болох гэдэг утга нь 4 жил ерөнхийлөгч хийгээд хэрэв нам нь хүсвэл дахин өрсөлдүүлж болдог байсан. Дахин нэр дэвшиж чадах эсэх бол зөвхөн тухайн намын шийдвэрээс бүрэн хамаардаг байгаа тул нам үгүй гэвэл тэгээд дахин нэр дэвшиж чадахгүй. Нам нь хүсэхгүй бол 4 жилээр дуусдаг мөн баталгаатай дахин нэр дэвших ёстой гэсэн заалт хууль дээр байгаагүй нам зөвшөөрөхгүй бол 4 жилээрээ дуусна. Намууд ч гэсэн одоо нэр дэвшигчээ гаргаж ирэхдээ ҮХ-н хүрээнд хүчинтэй хүнийг гаргаж ирэх ёстой тэгэхгүй бол СӨХ дээр ҮХ-д нийцэхгүй нэр буцаагдах болно. 2020 оны 5-р сараар хэрэгжээд эхэлсэн энэ хуулийн заалт бол маш сайн заалт юм. Хуучин 4 жилийн гэрээний ерөнхийлөгч нар Х.Баттулга ороод 4 жилийн гэрээгээ дуусгаж 1 хүн 1 удаа гэдэг хуулийн заалтаар мөн хүсвэл дахин нэр дэвших хууль байхгүй болсон тул боломжгүй болсон. Шинэ гэрээний ерөнхийлөгч нар бол 6 жилээр зөвхөн 1 удаа гэдэг хуулийн гэрээгээр тангараг өргөх учир өмнө ерөнхийлөгч хийж байсан хүмүүс 1 удаа гэдэг заалтаар нэр дэвших боломжгүй. 2017 онд Х.Баттулга 6 жилээр ерөнхийлөгч хийх гэрээ байгуулаад тангараг өргөсөн бол 2 жилийн дараа ерөнхийлөгчийн сонгууль болно гэж байх байсан. 2017 онд Х.Баттулгын тангараг өргөж гарын үсэг зурсан 4 жилийн гэрээ бол 2021 оны 6-р сард дуусна.
ЗА ЗА БҮР БҮГД ГАНЦ НАМ ТОТАЛИРАТ СИСТЕМ ТОГТОX ГЭЭД БАЙСАН, ЭНЭ МУУ БАТТУЛГА НОВШ АШГҮЙ НЭГ ГАРЦААГҮЙ ДЭМЖИХ ХОНГИЛЫН ҮЗҮҮРИЙН ГЭРЭЛ Ч ЮМУУ ДАА..
тийм
Энэ нэг зугээр албан тушаалын телее тэмцэл биш, шоронгоос зугатах гэж амь нь тэмцэж бгаа явдал. Ингэж улайрч зутгэх нь аргагуй л дээ
Hulgar garlaa yu
Гарахгүйн бол зүгээр дэвшүүлчээч дээ. Хөгшчүүлийг бушуухан зайлуулая.
Зүгээр л , 4-р ангийн боловсролтой малчин \хоньчин \ надад ч ойлгомжтой зүйл ш дээ .... Зүгээр л ингэж ЗУГАЦАЦГААДАГ юм байхдаа - хайран олон хүний цаг , улсын ч ажил бас үрэгддэггүй юм байх дааа ...
Эх оронч Ерөнхийлөгчөө дэмжинэ. Гэмт хүний нүдээр хэнбугай ч гэмтэй л харагдана. Учир нь тэр бол сэтгэлийнх нь толь мөн.
Хот тойрсон Ми овогтын хуульч буриад хамаатнуудтайгаа Оросын гар хөлийг дэмжилгүй яахав.
ОК БОЛЖ. АНХААРАЛТАЙ УНШЛАА. ҮХЦ гишүүд маань эрхбиш зөв шийдвэр гаргана байх гэж найдья.
хуурамч хурандаа, ямар ч чадваргүй амиа бодож сүүлээ хавчин зугатаагч Хүрэлхүүрээс хамаагүй дээр
Хуурамч Хурандаа Сү-гийн нэхэмжлэлийг Нью-Ойрокийн шүүхээс татуулаад зугтсан байж Ерөнхийлөгчид дэвших эрхгүй!!!
Х. Баттулга Ерөнхийлөгч энэ жилийн сонгуульд нэр дэвшиг л дээ. Яасан ч дэмий юмаар хөөцөлдөж хэрэлддэг хүмүүс байдаг юм.
поп,тгж,хуурамч хурандаа ,хулчгар Хүрэлсүхээс хамаагүй дээр...Монголын түүхэнд Баттулгаас өөр хэнч энэ хулгайч.луйварчингуудтай зоригтой тэмцэж хорьж байсан түүх байхгүй шүү.
tiimshuu
үхэн хатан дэвших гэж зүтгээд бгаа нь үйлдсэн гэмт хэргээсээ зугтаах арга уу Дахиж ийм тэнэг ерөнхийлөгч хэрэггүй
Боловсролтой байна уу.Боловсролгүй байх нь хамаагүй Монголоо гэсэн чин үнэн сэтгэлтэй байх нь чухал...
Баахан онол биячихээр тодгой эргэгэ гэж бодсон уу Гүнбилэгээ. Наад онолуудаа өөрөө уншиж үзсэн үү чи. Үндсэн хуульд зөвхөн нэг удаа 6 жилээр сонгоно гээд тодорхой заачихсан. Өмнө нь Ерөнийлөгчин алба хашсан хүн дахиж Ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй. Наад бичсэн баахан онол чинь ганц тодорхой энэ өгүүлбэрийг яаагаад ч няцааж чадахгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдаснаас хойш бараг 1 жил Ерөнхийлөгчөөр ажиллчихлаа баттцлга, хэрэв дахиад Ерөнрийлөгчөөр сонгогдвол 7 жил ажилласан болж Үндсэн хуульд харшилна, имйээс ч зөвхөн нэг упаа гэсэн хязгаарлалт тавьсан. Яааж явж байгаад доктор нтр болсымбдээ хөөрхий ийм юм ойлгохгүй. Гүүгл транслэйтээр хэдэн онол орчуулаад оруулчихжээ бас
Чамайг бодвол номыг нь үзээд олон улс орноор ажилаад туршалага мэдлэг боловсролтой болчихсон хүн шүү жинхэн ориг гүүгл транслэйт минь эээ
тэгэлгүй дээ зарим хүмүүс дэвшүүлэх сонирхолгүй байгаагаа илэрхийлээд эхэлсэн шүү дээ би лав хувьдаа хэн нь хэн бэ гэдгийг нь таньж мэднэ. Тулга дахих нь тодорхой юунаас айгаад пр хийгээд байгаа нь дайсны цэргүүдээ хүүк эрдэнээ хүн нам эби болон бусад хуучинсаг хөрөнгөтөнгүүд ээ
зөв онолдооч зөнөчихсөн юм уу хүмүүс төөрөлдүүлэх гээд ядчих юм
Baij baig ee.arai noyon nuruuta yum. Koronagiin hajuugaar yun songuuli
Монголд мөнгөтэй бол хэн ч юу ч хийж, ямар ч албан тушаалд хүрч болдгийн нэг сонгодог жишээ бол Х.Баттулга. Тэрээр тамирчин, зураач, наймаачин хүн. Гэвч энэ бүхнээс ерөнхийлөгчийн зиндаанд хүрэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл бол хууль бус бизнес, түүнээс олсон орлого юм. 2021 оны сонгуульд тэр нэр дэвшсэн ч сонгогдохгүй тодорхой. Сонгуулиас өмнө огцрохгүй бол зүгээрсэн.
нэг удаа зургаан жил гэдэг нь нэг сайн тас шувуу шиг тас татан шүүрч аваад тас шувуу шиг тал руу оч гэсэн үг юм уу нэг удаагийн ерөнхийлөгч нэг удаагийн эд зүйл хэрэглээд шууд хаях хугацаагаар нь үнэгүй цэнэгүй болгож байна Бас чанаргүй ч болгож байна АМЬД дахин хэрэглэх чанартай юмыг огт хэргэлж болохгүй зүйл шиг хаяж байна 4 жил болсон болсон ерөнхийлөгч ажил сайн хийж байгаад дахин хоёрдохоо сонгогдох сонирхол урам санаачлага өндөр бий учраас 4 жил чанарыг тээж явна 6 жил хоригдох хугацаа шиг сонсогдоно за за өргөн царигтай төмөр замын бүтээн байгуулалт чухал шүү хурдан ажлаа эхлээрэй
Өнөөдрийн байдлаар УИХ ын ихэнхи суудлыг ганц Нам дагначихсан эзэлчихсэн Нэг Намын дарангуйлалыг зах зухаас нь үзэж эхлээп багагүй хугацаа өнгөрчихлөө...Сөрөх хүчин гэдэг утгаар нь хүссэн ч эс хүссэн ч Женког дэмжихээс өөр сонголт гарц үлдээсэнчгүйг ойлгоцгоож үзэцгээ Тэрнээс Женкогын тролл хөлсний бичээч нтр гэж цоллох нь увайгүй хэрэг Нөхцөл байдал яг одоо цагт иймэрхүү л байна
З.Энхболд хууль юмуу, бас онолч уу хаха. Онол гэснээ Ү.Энхболд хэлсэн гэчжээ.
Энэ олхиогуйгээс эрх баригч нам хулгай, луйварт идэгдэж ,серег хучин гэж юм байхгуй болж улс улам бур эзгуйрсэн ,Зевхен еертее ашигтай хегийн,хегийн алхам хийснээс еер улсад ашигтай юу ч хийсэнгуй ,Хэдэн хулгайч нарт хариуцлага тооцох нэрээр дархлаа суулгаж егсен.Оффшорчин ,олигарх !
Урвагч
Их ойлгомжтой юм байна даа. Нэр дэвшүлэх эрхийг нь хүндэтгэж үзье.
МАН өөрийн сонгуульд сохроор үнэнч зүтгэдэг улаан цагаандаа гарсан МАНын төлөө хууль дүрмийг уландаа гишгэдэг үүгээрээ иргэдийн сонгох эрхийг санаатайгаар сонгцуль бүрээр зөрчдөг гаруудыг хороо баг хэсэг бүрд МАН бөөс хуурс шиг суулгаж тэжээж байдаг. . Хамгийн гол нь тэдгээр тэжээврүүдээ МАН өөрийн мөнгөөр тэжээдэггүй Иргэдийн татварын мөнгөөр тэжээдэг нь хамгмйн нүдний булай. Юуны түрүүнд хийх ажил бол хороо баг хэсгийн ажилтнуудын хуулийг гаргаж улс төрийн намд зүтгэхгүйг гэдгийг хатуу зааж өгөх ёстой. Иргэдийн мөнгөөр цалин авна иргэдийн татварын мөнгийг тусламж тэтгэмж болгон тараадаг ажлаараа иргэдийн сонгох эрхийг худалдаж авдаг муухай бузар ажлыг МАН 30 жил тасралтгүй хийж ирсэн бузар булай. Ийм улс төрийн нам байж болохгүй.
Угаасаа л дэвшинэ шүү дээ
Ийм эгзэгтэй Үндсэн Хуулийг нулмиж дэвсэлсэн МАНын дарангуйлалын эсрэг Үндсэн Хууль эрх чөлөөгөө хамгаалан хуулиар тэмцэж буйд нь баяр хүргэе
арга ядсан юм бичиж. ҮХНӨ батлагдаж байхад цэцэд хандахгүй одоо гэнэт солоирч гэнэ
Бичиг үсэг мэддэг л бол Мангар тэнэг хэнд ч ойлгомжтой дэвших эрх нээлттэй.
Монголын ард түмэн таныг 1000 хувь дэмжиж байна хурай хурай хурай
баттулга сонгогдох ёстой. МАН-ын хулгайч нартай тэмцэгч ганц хүч
Ерөнхийлөгчөө дэмжинэ.
Х.Баттулга тэвчээргүй этгээд юм. Хуулиар нэр дэвших эрх нь нээлттэй. Тэгж ҮХЦ, бусад албадаар өөрөө гүйж, нэр хүндээ барах хэрэггүй байсан. Харин АН нэр дэвшүүллээ гэхэд дахин сонгогдох баталгаа байхгүй. Монголын ард түмэн, Улсын Их Хурлын гишүүдийг доромжлоод сууж байгаа хүн хир дэмжлэг авах нь тодорхой байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл,байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн.
Хуульч Гүнбилэг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан байна. Энд ямар нэгэн сэтгэлийн хөөрөл болон намын харьяалал хамаарахгүй. Өрсөлдөх эрх нь нээлттэй байна. Харин сонгогдох эсэх нь бидний сонголтоос шалтгаална.
Хужаанууд жонхуугаа дэмжээрэй
Хаалттай.ямарч боломжгүй болсон.Бөгс долоогч нар нь л болно гээд дайраад байхын.Оркууд ядаж уншиж сураасай.Хүний ярьсныг л дагаж далдаах заяатай оркууд.
Огцроод зайлаачээ
Тэгэлгүй дээ, амжилт !
Баттулга юу хийж чадах юм, онгорсон 4 жилд юу хийсэн юм бэ, Одоо Хуоэлсух еронхийлэгч болж хийж бсан ажлаа дуусгах естой шуу. Баттулга гараад юу хийх вэ дээ, чадахгуй ш дээ
Намаа бутаргасан, улсаа хагалан хуваасан, хийсэн дорвитой ажилгүй, өөр улсын эх ашгийг хамгаалсан ерөнхйлөгчтэй баймааргүй байна. Одоо долоогчид нь шатааах, цус асгаруулах юм яриад эхлэх шиг билээ. Сонгож болохгүй хүн
Баттулга мянганы шилдэг луйварчин, торны цаана суувал мөн ч хэрэгтэй дээ.
БУЛГАНД бие дааж нэр дэвшсэн энэ залуу УИХ- д ХУЛГАЙЧ АНАНДБАЗАРТ ЯЛАГДСАН. харамсалтай нь тvvнд сонгогчдод тараах МЕНГЕ байгаагvй. Ялсан бол их хуралд АНАНДБАЗАРААС 100% хэрэгтэй хуульч байсан юм. Эцэг нь монголын акалемч тvvхч, маш эгэл даруу номын мер хеесен УИХ-ийн гишvvн асан шударга шуналд автаагvй зев хvн байсан юм. Хvvгээ эрдэмтэй зев хvн болгож хvмvvжvvлсэн.
Сүг сүнс болсон Ман гарууд сөнөтүгэй Манай ерөнхийлөгч Баттулга мандтугай
лоозон тавичхаар сөнөчихдөг нам гэж хаа байх вэ ямар өвсөн эмбүүл салхины үзүүрт хийс ч байгаа биш "орон бүхний пролетари нар нэгдэгтүн"" хаин энэ бол нэгдүүлж чадна шүү ЗХУ хойт мөсөн далайн туйлаас ганц сум гүйлгэхэд цасан цагаан луу хүрхрэн дэлхийг хэд ороогоод төв хойт латин америкийн сүнс босно
Женкогийнхон шоронгоос зугатах гэж алиагаа алдаж байна даа.
Битгий горьд. Луйварчин, хулгайч, хор найруулдаг, оффшороо нуудаг, гэмт хэрэгтэн хүн дахиад ерөнхилөгч болох ёсгүй.
Халтар хэдэн төгрөг, энгэрт санжигнуулах төмрөөр өөрийгөө түрээслэсэн тэр өндгөн толгойт шийдэхгүй ээ.
Нэр дэвшиж хүрэл сүрийг унагаах зөв.
ЭНЭ ГҮНБИЛЭГ ГЭДЭГ ЗАЛУУГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГААР ЬАВИМААР ЮМ! ИЙМ Л УЛС ЭНЭ ЭХ ОХОНД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА ДАА !!!
Ерөнхийлөгч хүн ард түмэндээ ил тод байна гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэгвэл Баттулга гэр бүлээ 4 жил тас нууж ард түмнээ доромжлов. Хэрэв гэр бүл нь гадаадын харьяат бол бүр ч том доромжлол. Монгол улсын тэргүүн хатагтай хэн бэ? Ийм Ерөнхийлөгчийг бид 4 жил ажиллуулж доромжлуулав. Дахиад бас дэвшүүлэх гээд байгаа нь бүр ч гунигтай, тэнэглэл.
Mungunii tuluu yu ch hiij magadgui neg halzan pizidiz duraaraa huuli zavkhruulah geh baina uu
УИХ-ын нэгдсэн чуулганд ерөнхийлөгч гэнэт орж ирээд "УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн" гэж зарлаж орхив. Нөгөө хулгайч "Хулгайчаа бариарай" гэж орилдог шиг юм боллоо. 17 чингэлэг спирт, төмөр зам, оффшор гэх мэт олон хэрэгт ерөнхийлөгчийн нэр холбогдддог. Эдгээр хэргийн үнэн мөн нь нэг талдаа шийдэгдэж байгаагүй атал өөрийн толгой дээрх бухлыг харалгүй, өрөөлийн толгой дээрх өвсийг гэдэг л боллоо. Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Адуу сарних вий гэж азарга тавьдаг, айл тарах вий гэж аав байдаг. Монгол хэмээх айл гэрийн эзэн, өрхийн тэргүүн нь ерөнхийлөгч. Гэтэл аав нь хүүхдүүдээ хагалан бутаргах үйлдэл хийгээд явж байх юм. Мань эр ямар үндэслэлээр 40 гаруй гишүүнийг гэмт хэрэгтэн гэж байгаагаа хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж буй үйлдэл. Гишүүд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж ч болох юм. УИХ-ын гишүүнээр 12 жил, ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаанд тэр юу хийв? Гэтэл У.Хүрэлсүх гурва
Энэ нөхөр тоо мэддэг үү Зөвхөн нэг удаа гэж байна ш дээ
МАНыг хянаад бж бг ээ дахин гараасаа