sonin.mn
Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Монгол Улсын Их Хурал, Засгийн Газарт 
 
Мэдэгдэл
 
Ковид-19 цар тахлын цар хурээ өдрөөс өдөрт нэмэгдэж, нөхцөл байдал улам бүр хүндэрч байгаа энэ цаг үед голомтод цаг наргүй ажиллаж буй Эруул мэндийн салбарын 1500 гаруй эмч, сувилагч, асрагч, ажилтнууд өөрсдөө халдвар авч, нийслэл, орон нутгийн бүх эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолд ороод байна. Иймд Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын тулгамдсан асуудлаар яаралтай apга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр дараах шаардлага, мэдэгдлийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлж байна.
 
Үүнд:
 
1.Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх.
 
2.Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг эрсдэлийн даатгалд хамруулах.
 
3. Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1, 30.2 заалтуудыг халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн эмч, ажилтанд ажиллуулсан байгууллага үндсэн цалинг 3 дахин нэмж олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх.
 
4.Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан ажилтнуудад нөхөн олговор олгох.
 
Мэдэгдлийн хариуг 2021 оны 06 дугаар сарын 24-ны дотор MYЭ-ийн холбоонд ирүүлнэ үү. 
 
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО
 
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБОО