Лав нийслэлд маань ёстой хачин үзэгдэл болж байна. Өдөр шөнийн 24 цагт тэг зогсолт хийхийг харлаа. Энэ лав Монголын түүхэнд байгаагүй үзэгдэл. Хожим “цагаан ном”, “улаан ном”-д бичигдэх болтугай. Гиннесийн номд ч бараадахгүй байх.
Засгийн газрыг, тэр нэг Ёндон хэмээх сайдыг, салбарын яамыг нь буруутгах, шийтгэл оноолгох донд монголчууд түймрийн гал шиг л автчихсан яваа. Уур бухимдал, цаг нар, түгжрэл, хараал ерөөл...Дэлбэрэх нээ!
Нөгөө монгол хүний гөжүүд, заавал давж гарах, тэгэхээс тэгэх гэсэн ааш араншиндаа хөдлөгдөөд, тэгэх тусам нь заавал олж авна гэж гүрийгээд бензиний цонжуудын гадаа хонож байгаагаа харцгаа даа!
Би хөндлөнгөөс харамсах юм. Өрөвдөх юм. Харин тэглээ гээд тэдэнтэй нийлээд Засгийн газрыг, хөрш хоёр гүрнийг хараах зүхэх, занах, яншихыг бол яарахгүй байна.
Засгийн газрыг нэг л юман дээр би буруутгаж байна. Гэхдээ энэ удаагийнх биш, 1990 оноос хойш ажилласан бүх Засгийн газруудыг буруутгаж байна. Монголчуудыг дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлснийх нь төлөө. Тодорхой хэлбэл энэ удаагийн ийм тохиолдолд машин авч унана гэсэн монгол хүн бүрийн дур хүслийг хангасанд нь, секонд-ханд ямбий машин олж ирээд номер авъя гэсэн болгонд нь номер тараасан тэр үйлдэл дээр нь буруутгаж байна. Энэ тал дээр ч харин засаг-төрийн эсрэг байсаар байх болно.
Хувийн машинтай болох шуналын дэв, мөчөөрхөл, тийм дэв бузрыг нь өөгшүүлсэн төр-засгийн унхиагүй бодлого хоёр, хоёр талаасаа хослоод одоогийн энэ шатахууны хомсдолын их аянг өрнүүлчихжээ. Миний дүгнэлт ердөө энэ. “Хохь нь!” гэсэн ганцхан үгээр шатахууны колонкуудын гадаа хонож байгаа жолооч нарт ам таглая!
Гаргалгаа. Олон байнаа. Ямар?
Гаргалгаа №1. Эхлээд өөрийгөө ялан дийл. Явган яваад үз. Хоёр цаг түгжирдэг газар 20-хон минут алхчихдаг юм. Туршаад үз, өөрийгөө ялаад туулаад үз. Тэгэхээс тэгэх гэж нэг 7 хоног, хоёр 7 хоног, 1 сар машингүй байгаад үз. Үхэх нь үү, үгүй юү өөрийгөө хар. Машин унасангүй гээд танай гэрээс үхэх хүн гарах нуу, үгүй юү хар. Машин барьсангүй, машинд суусангүй гээд үхчихгүй байх гэж бодоoд бичиж байна.
Гаргалгаа №2. Нийтийн тээвэр, автобус, тролейбусаа хар даа. Өглөө орой л гэхгүй бол өдөржингөө тав, долоо, арван хүнтэйгээр л давхиж явдаг юм шүү дээ. Хов хоосон дэнжигнэж санжигнасан нэг том автобус л төв замаар уухилаад байх нь тэр. Машинаа болиод автобусандаа сууцгаа. Энэ удаа сагсуурал ба цамаархлаа түр больчих. Хэдхэн минут тэсээд автобусдаад үз дээ. Төр нь ч гэсэн энэ их алдагдалтай автобуснуудаа зөв эргэлтэд оруул. Төдөн хүн дүүрвэл хөдөлнө гэдэг ч юм уу, тэр бол техникийн асуудал.
Гаргалгаа №3. Хөдөөгийн цамаархал дэндсэн. Машинаар мал хариулах шинэ ёсыг дэлгэрүүлчихсэн. Прүсээр хонь хурааж яваатай хотоос гараад л таарах вий. Мотоцикл нь ч бүр дүүрч. Машинаар мал маллана гэж баймгүй. Нөгөө монгол малч ухаан, ёс заншил, малд нүдтэй энэ тэр гэсэн нь яалаа. Цамаархал уу, ухаалаг хэрэглээ юү, эсвэл залхуурал уу, малчдаас асуу.
Гаргалгаа №4. Нийслэлийн баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл ажлын цагуудад явуулах машины марк, он, өнгө үзэмж, тав тухыг заагаад өг. Ялгараад ирнэ. Ихэнхи нь явахгүй болно. Түгжрэл, тэг зогсолт алга болно.

Гаргалгаа №5. Монголчуудыг машин барих, машинд суухаас өөр ажилтай болго. Өөр зүйлээр оролдуул. Тархи сэтгэлтэй нь ажилла. Сэтгэл зүйчид гэж байдаг бол машин бариулахгүй талаас нь, төр нь “Машингүй 7 хоног”, “Машиныг жигшэх 10 хоног”, “Машингүй зөв сар”, өөр юу ч гэдэг юм баахан аян, кампани өрнүүл. Дуу хуур, урлаг уран сайхнаа үүнд зориул.
Зэрэгцээ хоёр зураг
Гаргалгаа №6. Төр-засгаас гаргууд чадах ганц ажил байна. Эрх нь байна. Машины бизнесийг хавч. Машин оруулж ирж зардаг сүлжээ, өөр юу ч байдаг юм, энэ их төмөр сүргийг өөгшүүлдэг тэр механизмыг тодорхой хугацаанд хаагаад үз. Шатахууны үнийг тэнгэрт тулгачих. Картаар олгодог болчих. Зайлшгүй хэрэгцээт ажлын машинд бензин олгоно, хувийн машинд зөвхөн амралтын өдрүүдэд үйлчилнэ гэдэг ч юм уу, арга чарга олж өлхөөн болно. Хувилбар зөндөө байна.
Гаргалгаа №7. Швейцарийн туршлага гээд би бичиж байсан даа. Нийслэл Берн хотын яг төв рүү машин оруулдаггүй, зөвхөн трамвай явж харагддаг. Засгийн газрын автобааз гэж тэнд байдаггүй. Дарга сайд, гишүүд, түшмэд нь бүгд явган, эсвэл дугуйтай явдаг туршлагыг нэвтрүүлж яагаад болдоггүй юм бэ? Швейцарьд улс төрч нь эмчээ хийгээд, багшлаад, фермээ эрхлээд болоод байдаг. Тэрбумтэн, банкир нь явган явдаг юм шүү дээ. Монголд яахлаараа саран дээр гараад явчихдаг юм бэ?
Нэг үгээр монгол хүний цамаан, сагсуу, давилуун, гөжүүд занг хоёр хөрш маань хөөрхөн төнхөөд ававаа даа, янз нь? Даан ч их сагсалзаад байсан юм, одоо байж байгаагаа хар даа!
Нэг мэдэхнээ Орос л Монголыг бензинээр тойлж байх ёстой гэсэн тэнэг сэтгэхүй монголчуудад суучихсан. Улс төржүүлээд “Монгол-Зөвлөлтийн найрамдал” руу аваад ирнэ. Орос ах нар чинь Та биднийг харж хандах үүрэг хариуцлага байхгүй ээ гэж би мөн ч их бичиж ухуулах юм. Муу хужаа гэж нийтээрээ хараачихаад бензин гуйлгачилж байгаа чинь ёс суртахуун мөн үү?
1990 онд “Хүйтэн дайн” дуусахад бид биеэ даагаад эзэн мэдээд хөгжих ёстой байлаа. Гучин жил дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсний эцэст одоо бензиний цонжуудын гадаа үй түмэн төмөр шоргоолж оочирлуулчихсан, хараалаа бараад сууцгааж байна. Шахатууны үйлдвэртэй болж байхгүй 30 жил юу хийсэн юм бэ? Үндэсний үйлдвэрлэл нь архи, архины шошго дээр бус шатахуун бензин дээр оволзож байх учиртай бус уу?
Хэцүүг амсаж байж л ХАРААТ БУС УЛС болдог гэх хууль Монголыг яг бүчин аваад байгаа нь энэ. Монголчуудын оюун тархи руу орох болтугай. Ганц энэ бензин биш, бас эрчим хүч гэж байна. Оросоос, Хятадаас хараат бус улс болж өөрсдөө үйлдвэрлэгч болж байж л манай улс хөл дээрээ цэх зогсоно, хөгжлийн зам гэрэлтэх учиртай. “Монгол-Зөвлөлтийн найрамдал”-аар цаашаа явахгүй нь энэ удаа харагдлаа. Одоо энэ бэлэнчлэх сэтгэхүйгээ хая!
Өөрсдөө үйлдвэрлэгч болоход энэ өдрүүд эргэлтийн цэг болоосой хэмээн би бичиж уриалж байна. Шатахуунаа яаралтай үйлдвэрлэе. Бас тансаг цамаан хэрэглээгээ зэрэг хасъя.
Баруун бүс одоогоор гурав хоног тоггүй байгааг би бас дээрхи өнцгөөс бичмээр байна. Хүй нэгдэл, чулуун зэвсэг рүүгээ орохгүйгээр, тог цахилгааны дэмий, бас цамаан хэрэглээнээсээ татгалзаад үз дээ. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье. Усан ба салхи, нарны эрчим хүчээ хөгжүүлье. Аймаг, сум болгон эрчим хүчээрээ өөрсдийгөө хангадаг болъё. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг одоо яаралтай босгож ажилд нь оруулъя. Тооцоо байна лээ. Баруун гурван аймгийн 264 мянган хүн ам, баруун 5 аймгийн 390 мянган оршин суугчдыг цахилгаан эрчим хүчээр хангах тооцоо байдаг бол одоо түүн рүү шуурхай оръё л доо. Баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 75-78 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авч ханган нийлүүлж байгаа байдлыг даруй халъя л даа. 100 хувийн хамаарал руу явмааргүй байна.
Нэг үгээр хэлэхэд, дүгнэхэд энэ өдрүүдийн бензиний хомсдол, эрчим хүчний саатал чинь юу ч биш, тансаг цамаан хэрэглээгээ хасаад өөрсдийгөө ялан дийлчихэд болчих бүтчих асуудал л гэж ойлгогдоод болдоггүй...
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Хэцүүг амсаж байж л ХАРААТ БУС УЛС болдог гэх хууль Монголыг яг бүчин аваад байгаа нь энэ. Монголчуудын оюун тархи руу орох болтугай. Ганц энэ бензин биш, бас эрчим хүч гэж байна. Оросоос, Хятадаас хараат бус улс болж өөрсдөө үйлдвэрлэгч болж байж л манай улс хөл дээрээ цэх зогсоно, хөгжлийн зам гэрэлтэх учиртай. “Монгол-Зөвлөлтийн найрамдал”-аар цаашаа явахгүй нь энэ удаа харагдлаа. Одоо энэ бэлэнчлэх сэтгэхүйгээ хая!
Энэ хүн ард түмнийг буруутгаад байгаа нь буруу. Яамр ч улс оронд иргэд машин авах авахгүй нь өөрсдийнх нь эрх. Түүнийг төрөөс дарамтлах ёсгүй. Баярхүү гуай Хятадын дарангуйлагч төрийг их шүтдэг хүн учраас хятад аргаар иргэдийн эрхийг дарангуйлах гээд байна. Бензин тасрах, эрчим хүч тасалдах бол түр зуурын үзэгдэл. Төр засаг алдаан дээрээ дүгнэлт хийгээд цаашид явах байх. Өөрсдийн үйлдвэр, цахилгаан станцуудыг нэмэх ёстойг олйгосон биз. Гэлээ гэхдээ ийм нэг алдаа хямрал дээр дөрөөлөн иргэдийн машин авах, хэрэглэх эрхэнд халдаж хязгаарлахыг оролдох нь ардчиллаас ухарсан хэрэг болно Баярхүү гуай. Ийм хүн ардын хүүхдэд багшилж байгаад харамсаж байна.
Женкогийн цагаан хоолой.
Ene neg bas amidral medehgyui gar.Maschinaar ajlaa buteej,amidralaa avch yvdgiinshtee.Tcham shig hotiin tuvd ajillaj amidardag hun yaj medhev
Амьдрал мэдэхгүй хүний яриа гэж энэ дээ? Наад их машинтангуудын дийлэнх гээд бгаа чинь дурандаа биш ачаа тээвэр,амьдралаа авч явах гэсэн хүмүүс шүү дээ! Чам шиг улсаа идсэнчүүд харин явган явж биеинхээ чилээг гаргаа!
Чи бол ямбий приусээрээ халтуур хийдэг нэгмуу арчаагүй залхуу гар л байх. Тийм л сүрхий юм бол дарга нарын албан тушаалын машиныг хязгаардлуулж өөрсдийг нь өглөө орой автобусаар зорчдог болгоё гэж дуугараач .Чадахгүй шүү муу аймхай хулчгар.
Энэ ЗГ т алдаа их бий. Нөөцөө бүрдүүлчээд дараа нь УЦС аа гэрээ хийх ч юм уу.жаахан заль аж ахуйч менежер сэтгэлгээ хэрэгтэй байлаа. Даан ч тэгж чадсангүй сэтгэж тооцоолж чадсангүй мэдлэг дутуу байна
ЧУXАМ ҮНЭНИЙГ ЯМАРЧ ТЭНЭГ XҮНИЙ ОЙ ТОЙНД ОРОXООР ХЭЛЖ, БАЯРЛАЛАА
ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРҮҮДЭЭ БАРИАГҮЙН ГАЙ, XУРДАН БАРЬЦГААЯ !!! НЭГ 5 ЖИЛ Л ОРНО БИЗ
"Монголчуудыг машин барих, машинд суухаас өөр ажилтай болго. Өөр зүйлээр оролдуул." ЭНЭ МӨН ГАЙXАЛТАЙ ХЭЛЖЭЭ. KKK
чухам үнэнийг хэлсэн бна, даанч энэ үеийн монголчууд нь ухаарч ойлгоход цаг хугацаа орно байх
Яагаад гэвэл Монголчууд унаган орос хэлтэй буриадууд та нар биш.Өөрийн хэл сэтгэлгээтэй дорнын ард түмэн.
Танай АН - ын М. Энхсайхан чинь гаалийн татварыг тэглэж үндэсний үйлдвэрлэлийг устган сөнөөсөн. АН чинь дандаа уул уурхайд гадаадын хөрөнгө татаж үйлдвэрлэл байхгүй уул уурхайн хамааралт улс болгох бодлого баримталдаг шүү дээ. Тэгээд одоо ингэж намын бодлогынхоо эсрэг юм ярихаасаа ичихгүй байна уу, Баярхүү гуай?
танай МАН чинь үнэмлэхүй олонхиор олон удаа тэр дундаа сүүлйин 5 жил гаруй дараалан барихдаа чамайг юугаараа гйигүүлсэн юм бэ? Их сайндаа нэг муу одон медаль гэх хөсрий төмрөөр л гялайлгасан байх, чамайг. Үхэх өвдөх хоёрт эм авсыг орлохгүй хамгийн хэрэггүй эд шүү, наад одон медаль чинь.
кк 30 жил уул уурай хөгжиж байна гэж гадагшаа зөөхийг л үзлээ Очирбатын хүүхдүүдийн эзэмшдэг Тамсагын нефтээ зөөсөөр, өөрсдөө гаднаас бинзен авч тасалдуулж үнэ нь хөөрөгдсөөр Женко буухаасаа өмнө төмрөөр бороо оруулсныг мэдэх юм байна Муу хэлээд байгаа МАН чинь харин нефтийн үйлдвэрээ эхлүүлэх шив
Өмхий АНусны нүхнүүд л сүүлийн 30 жил ажил нурааж тээг болж ирлээ ш дээ. АН гэж өмхий лойдруудыг төрд хэрхэвч ойртуулж болохгүй, $7.2 тэр бум доллар хаана байна тэр их мөнгөөр АНусны өмхий нүхнүүд юу хийсэн бэ , нэг сургууль ясль ч бариагүй ш дээ муу өмхий нүхнүүд
I think so
Бэнзинээ өөрсдөө үйлдвэрлэ!!! Энэ бол цорын ганц гаргалгаа. Хараат байдлаас гарна улс хурдан ч хөгжинө. Цахилгаанаа өөрсдөө бүтээ.
Яг үнэнийг голоор нь хэллээ. Баярлалаа
Сайхан бичжээ, үнэн үнэн, улсаараа л нэхдэг ард түмэн болоод удаж байна. Одоо улсаараа хөдөлмөрлөх хэрэгтэй байна
муу хужаа гэж хараадаг улсаасаа гуйж амьдарч байгаад хужаагийн эрлийзүүдийн бах тав ханаж байгаа
найз элбэгдорж баяр баабар эхнсайхан 4 ийм болгосон л доо завхрал болгоны загалмайлсан эцгүүд шт, монголыг аль болох задалж хаос болгох даалгавраа хужаагийн эрлийзүүд биелүүлсэн 200%, өгөр толгой баяр уг нь буриад хүншт шуналаасаа болоод элбэгдорж энхсайхан баабар гэсэн 3 хужаагийн атганд орсон болохоос
Хөөе нөхөөр! Чи согтуу юм уу, хаашаа юм?? Эсвэл мэдрэл муутай юм уу?? Шал тэнэг юм битгий сараачаад бай чи!! Явж унт!
Дэмжиж байнаа. Бензин тоггүйгээр үхэхгүй коронагаар л үхнэ. Унаагүй хүмүүс гэртээ байна.
Mashinaar ihenh ni amidralaa avch yvaag ugur tolgoi medehgui l dee...medsen bol yund tavlaa aj
Хатуу үнэн л энэ шүү дээ. Энэ улс орны төлөө их л юм санаж, сэрж хэлээд байдаг ийм хүн байгаа нь сайн хэрэг. Годил толгойтой хүн олон болчихсон нь тусгүй.
Хоёр хөрштэйгөө эвтэ байж учраа ол. Тэр гэхгүй бол мянган нефьтийн үйлдвэр, цахилгаан станцтай болоод ч өөдлөхгүй дээ. Хилэн харчивал энэ хоёр их гүрний дээгүүр шумуул гуай ч айгаад нисэхгүй нь үнэн. Америк нэг мэдэгдэл хийгээд . Тэгээд цааш яаж ч чадахгүй нь ойлгомжтой.
Чиний хэлээд байгаа тэр ямбий гаар чинь л энэ ядарсан түмэн олон хагас хугас хоолтой хонож бн даа доктороо! Ухаараач борог амьдрал үзээгүй ойгүй баян тэрбумтан юм байх даа энэ хүн.
заваан машинаараа халтуур хийж хүн луйварддагаа ажил хийж гэдсээ тэжээж байгаа гэнэ үү? мал аа, чи ажил хий.
Zebee eer yumgui
хэр хэмжээндээ л байж сурахгүй бол болохгүй шүү, бөөн өр зээл тавиад машин унана гэдэг тэнэг асуудал.Олсон орлогоороо машин унаж бай.
Энэ хүн сүүлийн үед олон удаа "хохь нь" гэж тавлаж бичдэг болсон доо. Тэгж хэлснээр нь ухаарч, гэгээрдэг бол алга ташихсан. Тэр Хүүктэй яриад, намд элсч нэг талдаа гараад "мөрөөдлөө" бүтээгээчь худлаа фантаазласаар авсандаа орохгээгүй л юмбол...
Өнгөрсөн 31 жилийн 25-д , түүний 13-т нь үнэмлэхүй олонхиор засгийн эрх барьсан танай МАН-ын авлигачдын л бий болгосон авлига л энэ улсыг сөнөөж байна. Ийм авлигачдыг дандаа сонгосоор ирсэн та нарыг ХОХЬ ЧИНЬ гэж тавламаар байна.Юу тарина тэрийг хураана гэдэг. МАН чинь та нарыг юугаараа гийгүүлсэн юм бэ? Хэлээч чадахгүй шүү дээ. ажилгүйдэл ядуурал гуйланчлал, садар самуун, гэмт хэрэг, авлигаар л гийгүүлсэн шүү дээ.
Өмхий АНусны нүхнүүд л сүүлийн 30 жил ажил нурааж тээг болж ирлээ ш дээ. АН гэж өмхий лойдруудыг төрд хэрхэвч ойртуулж болохгүй, $7.2 тэр бум доллар хаана байна тэр их мөнгөөр АНусны өмхий нүхнүүд юу хийсэн бэ , нэг сургууль ясль ч бариагүй ш дээ муу өмхий нүхнүүд
За монголчууд минь 3,2 сая хүнтэй улсын 2,2 сая нь халамжинд хамаарагддаг гэсэн статистик ярьж байхын.ийм байж яаж хөгжих болж байна.ядаж хуульгүй дэг журамгүй,мөнгөнөөс өөр бодох юмгүй,залхуу,хувиа бодсон,хүн чанаргүй,эв нэгдэлгүй,матаасан дунд амьдардаг,хулгай луйвар,хулхидах даа гарамгай,бүтээсэн юм болгоноо эвдэн бусниулдаг,түүхээ мэдэхгүй ард түмэн боллоо.манжийн дарлалд орсон шиг цаг үе болсон байна.түүх давтагддаг биздээ.үй түмэн мөнгө нэхсэн ажил хийдэггүй хүмүүс.монгол улсад энэ бүхнийг хангах санхүүгийн чадавхи байхгүй шүү дээ.гэтэл машин унаж давхиад байгаа нь гайхалтай.бусдаас хамааралтай мэт амьдрахаа болиоч.
Монголын бүх дарга нарыг дуудлагын такси үйлчилгээнд эсвэл бензиний нормыг өгөөл болно шүү дээ.хувийн машингүй дарга байхгүй шүү.
хар масс 100% машинтай баих н буруу
Bid l uursduu buruutai. Dandaa ulsiinhaa Auylgui Baidal, Tusgaar/T-oo ganhuulj bdg. Erchim Huch, Tulsh Shatahuun,Eruuliig Ham-h, Huduu Aj Ahui, Barilga, Huchnii Buh Bai-uud, Bank Sanhuu,Huuli Erh Zuin Institut,Gadaad Hariltsaa...bugd suireliin baidaltai b. Dahin bosgohod mash ih hurungu shaardagdna. Odoogiin humuus bugd orvongooroo soligdohgui bol "Governance" gedeg zuil bas Teg Zogsoltod orood ulsiin ajil unendee yavahaa bolison. Muhardald orson. Buruutan ni har mass geed bgaa ard tumen bish, yamar ch bolovsrolgui, aimhai murtluu asar shunaliin devtei ,barag bichig useggui, hel hulgui,bohir Uls Turchid geh hotsrogdoliin tuiluud bolohiig Shatahuunii homsdol dahin notlovoi.
ES-iig har l daa.Yamar aihtar aalznii tor shig daldiin dald, heden davhar suljeegeer damjuulj, hamgiin bagadaa 2 terbumiig bainga luivardaj baisaniig unshlaa l daa. Hentii deh Chingis Ih Haanii, bolon tourism-iin 6 tsogtsolbort, mun busad buteen baiguulaltd tuunii ulun bohir mungu ormoorgui b. Ouyk duu erduu ch jijig tom gej yalgalgui husdag aj. Haana yaaj yavaad ingej evderdeg huuhed ve.Tuunii bie setigel eruul uu. Tuund alivaa ersdeliig jiliin umnuus, 6 sariin umnuus tootsoh ouyn alga. Neither are the simple Managerial Skills. Neeree l Miee Enhbold derged ni seheetenleg yadahdaa soeltoi hulgaich baij.
Yag uneniig helehed Gadaad Hurungu Oruulalt oruulahad durgui, husdeggui um bilee.Yarihiin huvid mash ih yaridag.Bas EXPORT gej ih yaridag, harin hiihiig husdeggui ,Budget-Tusuv-uusuu l huluuj muljij bh sonirholtoi.Hamgiin bagadaa 1terbum $-iin tsahim hugjiliin Hurungu/ o oruulaya,Stakes are very Low, gej 2 dahi jilee orilj bn bi, uur ulsiin yamar ch ES namaig horgoogood salahgui, tiim biz dee? Manai 3- dagch hurshuud tom hemjeetei tuslamj uguhuu boliood, saviruulsan tsuvuulsan um l uguud bgaa.Tom "umaa" zadlahgui bgaa.Hamt oroldoe, huugui zeelees ehleed importiig chin hurtel daaya, tulburiig ni tulue, baingiin credit shugam neej ugie, turiin institutiig chin hunii nuutstei ni hamtruulaad hugjuuleed ajilsag,hariutslagatai bolgood ugie, hugjiliin zeel geh met 10 garui yanziin tuslamj bn gehed Dulii Sohor Nohoi shig l bdg.Zuvhun endee tusuvuu l muljij ideh gj ter. Suuliin ued ur uusgehgui tuslaad ugie gj bn. Huuk ene ugiig gadaadiin diplomataar heluulj chadsan hun gj boddog.
Bas erdem shinjilgeenii ajiliin GRANT bn, bas l hamgiin bagadaa 1 billion $, deed hiazgaar ni 3,5 billion $. Zeel bish butsaltgui tuslamj. Vaccine-ii uildvertei, auylgui baidaliin laboratortoi boloe, shine batlan hamgaalah X-tai boloe, hagas damjuulagchiin jijig uildvertei boloe, engiin heregleenii CHIPS hiih jijig uildvertei bolt Ajilguideliig Bagasgaya, Gazariin Hovor Element bdg bol mungu bolgoe,sudalgaag chin sanhuujuulie,...geh met olon um b. Zasgiin Gazar uund ni jaahan l CONTRIBUTION hiine. Uunii hemjeeg ni ih geed baival bi yariaad bagasgaad Dutch bolno.Tehdee zaaval jaahan um oruulah estoi.
Харамсалтай нь бүгд үнэн.Наад зах нь хорвоогын хуучин машины хогийн цэг болж гүйцлээ.Юм л бол хойт,урд хөршийн элчин сайд нарыг өөрсөд шигээ санаж олон долоон тэнэгдүү юм ярьж очин нүдний булай болох юм.нэр хугарахаар яс хугар гэдэг.энэ харин цахим нэр нүүртэй хүмүүст хамаардаггүй бололтой.
Ардчилсан нийгэмд чам шиг юмаар заалгахгүй шүү
Үнэн л дээ яалтгүй.
Хамааралгүй улс дэлхий нэг л бна ХОЙД СОЛОНГОС
Энэ хүний ойр төрөл, хамаатан танилууд дотор нь ажилгүй, таксинд явдаг хүмүүс их байдаг байх.Тэгээд л нийгмийг ийм явцуу жижиг цонхоор хардаг байх
орсоос салаад хаана очихыг харьяа л даа
Монголчууд хүнлэг нийгэм байгуулж чадсангүй харин адгууслаг нийгэм байгуулчихаж.
Hohichinee hohichini Mongolchuudaa ajilgui archaagui baigaad chini busad uls buruugui
хатуу ч гэсэн үнэнийг л хэлж дээ
энэ чинь харин ёстой дунд чөмгөөрөө дураараа жиргэдэг гар байна даа, амьдрал мэддэггүй юм бол дуугүй байж буян болооч гэж гуйхаас өөр хэлэх үг олдсонгүй
Судлаач-проф гэдэг евермец цолтой хуний зевлемж шэхээр гаргаад байгаа юм алгоо!!!
Орос хятад хоёр битгий далжигна гэж байгаа юм
Mонгол хүний гөжүүд, заавал давж гарах, тэгэхээс тэгэх гэсэн ааш араншиндаа хөдлөгдөөд, тэгэх тусам нь заавал олж авна гэж гүрийгээд бензиний цонжуудын гадаа хонож байгаагаа харцгаа даа!
Сэтгэцийн өөрчлөлтөнд орсноо хүн өөрөө мэдэх боломжгүй үе бий. Энэ хүнд эмчид үзүүлж сэтгэлзүйн туслалцаа аваа гээд хэлээд өгөх хамаатан садан, хайртай хүмүүс байдаггүй бололтой. Хайртай хүнгүй, бэлгийн харьцаанд орохгүй явснаар бухимдлаа, сөрөг сэтгэгдлээ нийгэмд халдааж, хүмүүсийн сөрөг энергиэр цэнэглэгдэж эрч хүсээ авдаг болжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв энэ хүнийг хяналтандаа аваачээ. Эсвэл Хойд солонгос руу илгээ. Энэ хүн нийтлэлч энэ нийгэмд амьдрах хүн биш байна. Ямар нийгэм сонгосноо ч мэдэхгүй байна.
эсвэл Хойд Солонгос юм уу Талибаны Афганистан руу очвол таарна, чам мэтийн малнууд.
Д.Баярхүү гэдэг хүнийг муулаад яах вэ?Нэлээд хатуу боловч үнэнийг л хэлсэн байна.Бидний дунд машинаар шөнийн хоолоо олдог хүн байдаг л даа.Гэхдээ ямар ч зорилгогүй хий дэмий сэлгүүцэх маягаар машин хэрэглэдэг хүмүүс олон байдаг юм.Тийм л хүмүүст зориулж бичсэн байна.Машинаар хичээлдээ явдаг оюутан ч бий.Хотод машин унах нь ихдээд байна.Явган яваад хүрчих газар машин унаад яах юм бэ?Үүрээд даахгүй хүнд ачааг машинаар авч явахгүй яах вэ?Тэр тухай яриагүй байх.Хэрэггүй хэрэглээний тухай ярьж байна шүү дээ!Үг ойлгохгүй бол засаг төр авдаг арга хэмжээ,зохицуулалтаа хийх ёстой.Энэ бол Ардчилалд ямар ч хамаа байхгүй.Ардчиллыг буруу ойлгож болохгүй.Тэр бол,үнэндээ,дураараа дургихын нэр биш.
Яг зөв, дэмжиж байна
Яг үнэн шүү. Баярхүү гуай дандаа үнэн юм хэлдэг. Энэ удаа бензин, дараа дараагийн гайтай хөөтэй нөхдүүдээс болж ямар нэгэн муу юм болоход 2 мөнхийн хөрш л хамгийн ойрхон байх бөгөөд туслах байх. Эрчим хүч, газар хөдлөл, хүн амьтаны вакцин, өөр чухал ямар нэг юу байдаг билээ. Нэг л их тэнгэр заяатай гуйлгачин улс болчих гэж дээ... хөөрхий чааваас даа бид нар чинь...
Дарга нар нь хужаа хужаа гэж гүйгээд байхаар нөгөө талын том хөрш маань дотроо юм бодно шүү дээ.
МАШ ЗҮЙТЭЙ САНААНУУД БАЙНА. ОДОО МАНАЙ УЛСАД ХУУЧИН БАЙСАН БҮХ САЙН ЗҮЙЛЭЭ МАРТААД, ГОЛООД НЭГ ИХ МУНДАГ АМЬТАД БОЛОХ ГЭЖ ХӨӨРЦӨГЛӨСНИЙ НЭГ ЖИШЭЭ НЬ ЭНЭ БЕНЗИНЫ ХОМСДОЛ МӨН. БЕНЗИНЭЭ 100 ХУВЬ ИМПОРТОЛДОГ ТУЛ ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ. МУУЛААД БАЙГАА ҮЕД ЧИНЬ ЭНЭ САЙД ДАРГА НАРЫН МАШИНД САРД ЯВАХ КМ-ЫН ХЯЗГААРТАЙ БАЙСАН. ТЭР ҮЕД ГЯ-НЫ САЙДААС ЭХЛЭЭД БЕНЗИН БАГА ИДДЭГ ЛАДА МАШИН УНАДАГ ЗЭРЭГ ОЛОН ЖИШЭЭ БАЙГАА. ОДОО ЯАЖ БАЙНА ВЭ? БҮГД УРАЛДААД Л АЛЬ БОЛОХ ИХ ШАТАХУУН ИДДЭГ МАШИН УНАДАГ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. ТЭДЭНД ТОГТООСОН ХЭМЖЭЭ ХЯЗГААР БАЙХГҮЙ.улаанбаатар хот, монгол улс энэ "ланд"-ынхаа тоогоор дэлхийд нэгд орж гайхуулж байхад аривч хямгач, эдийн засгийн мэдлэгтэй гадаадынхан толгой сэгсрэн шоолж байгаа шүү. одоо машин оруулж ирэхдээ бензин зарцуулалтаар нь хязгаарлах цаг болжээ.
Маш зөв өнцгийг маш зөв гаргалгаатай бичжээ. Нээрэн саяхан л бид Нийтийн тээврийн унаагаар хөл дүүжилдэг байсан шүү дээ. Юун машин, дугуй унасан нь ч ховор. Одоо энэ олон төмөр хөлгийг боомилох хэрэгтэй, яадгийн бензинээр боо.
Маш зөв зүйл бичжээ. Дэмжиж байна.
ерөнхийлөгч нэг арга бодох байхдаа, эхлээд та 3-ын хамгаалалтын 6 машинаа 3 болгооч, энэ сайд, аймагийн дарга нарын унадаг бензины мангас "ланд"-уудаа болиулаач,малыг машин, мотоциклоор хариулдагыг болиулаач, нэняаралтай гаднаас оруулах бүх төрлийн автомашинд бензин зарцуулалтын хязгаар тогтоогоочээ. мөн хотод ара араасаа залган 14 автобус 5-10 хүнтэй хүнээ булаацалдан хоосон давхиж байгааг графикт оруулан явуулж, тоог нь цөөлмөөр байна.
зөв л бичсэн байна.
Монголчууд бүр улам залхуу болоод байгаа юм. Бөөн бөөн гүзээлсэн ямбийсан авгай нар нэг төмрийн сэг уначихаад хүн хүн рүү үсчээд дүрэм журам ч байхгүй. Эрчүүд нь бүр хэрэг байхгүй. Том том баас алдаад хараал зүхэл тавьсан гүзээтэй сэвснүүд. Баахдаа хүртэл машин унасаар байгаад муу зан сурчихсан новшнуудыг уул нь хэдэн сар бензингүй байлгаж сайтар хашраах байсан юм
Баярхүү одоо тохиолдоод буй бензин шатахууны зовлонг үндэслэлтэй, гаргалгаатай бичжээ. Буруу талын жолоодлоготой, бас тэгээд хуучин машин импортоор авдгийг зогсоох цаг болсоон. Үүнээс болж зам тээврийн осол ч нэмэгдэж байна, улс орон маань төмрийн хаягдлын нэг том цэг болон хувирсаар байна. Тэр машинаар малаа хариулж адгуулдаг явдал бол цамаархал. Монголоо алдсан тэнэгүүд юм.
Баярхүү одоо тохиолдоод буй бензин шатахууны зовлонг үндэслэлтэй, гаргалгаатай сайн бичжээ. Буруу талын жолоодлоготой, бас тэгээд хэт хуучирсан машин импортоор оруулж ирдгийг хязгаарлахгүй бол зам тээврийн осол нэмэгдээд байх төлөвтэй. Монголын сайхан орон маань төмрийн хаягдлын цэг болсоор... Хөдөөд машинаар малаа хариулж адгуулж байгааг цамаархал гэлтэй. Монголоо алдсан тэнэгүүд юм даа.
dandaa bodit baidlig bichdeg tand bayarlalaa Haramsaltaini Turiin bodlogo bolovsruulagchid yagaad heregjuulj boldogguig gaihaad baina Bodvol nuguu shulmin shunal,bi bolon manai ger bul bolj bolj baival gedeg uchuuhen aminch huvia bodson Uls turch UIHin gishuud Turin baiguullaguudi darga naraas boloh yumda
Өмнө нь ЗХУКН-аараа заалгаж өөрсөдөө толгойгүй юм шиг л явсан КОММУНИСТУУД сүүлийн 30 жил МАН-ууд заадаг ОРОСГҮЙ өөрсөдөө УЛСЫГ АВЧ ЯВАА ЦАРАЙН. ОДОО БАЙГАА БАЙДЛАА ХАР. Таван толгойн жаахан нүүрс байхгүй болох юмуу ХЯТАД ах нь авахгүй болуул юу болох нь тодорхой. ... 30 жил их хугацаа ...ГЕРМАН УЛС 10 жилд НУРАНГА НЬ дотроос сэргээд ( 1945-55 оны хооронд) хөгжлийнхөө замд орсон юм гэсэн. Япон 19 жилийн дараа Олимп хийж байсан. ГЭТЭЛ ГАНЦ Ч ЦОНХ ХАГАРААГҮЙ БҮХ ЮМ НЬ тайван гадаад харилцаа нь чөлөөтэй нөхцөлд КОММУНИСТУУД 30 жил ТӨРТЭЙ ЗУУРАЛДСАН .