sonin.mn
АМГТГ-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, ирэх 7 хоногийн Даваа гаригт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өглөө. Компаниуд ч Даваа гарагаас эхлэн хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлсэн юм.
 
Өнөөдрийн байдлаар 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 1210 тонн бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэж байна.
Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч буй гэнэ.
 
 
Маргааш /2021.09.26/ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд орж ирэх аж.
 
С.Сарнай