Монгол Улсын Булган аймгийн иргэн Ө.Ганбат Хэнтий аймагт 2021 оны төсвийн хуулиар хэт их давуу байдал олгосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргажээ. Тэрээр 2022 оны төсвийн хуулийг батлахаар бас дахин энэ агуулгаар Цэцэд хандахаа илэрхийллээ. Ингээд түүний Цэцэд гаргасан мэдээллийг толилуулья.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр, Тавдугаар зүйлийн дөрөв, Арван зургадугаар зүйлийн арван нэг, Төсвийн тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1, Тавдугаар зүйлийн 5.1, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Есдүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тухай мэдээлэл гаргах нь:
Мэдээллийн агуулга:
2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийг баталсан. Хэнтий аймагт 13.055.4 сая, харин Булган аймагт 3.567.1 сая төсөвтэй. Хэнтий аймаг, Булган аймаг хоёр хотоос алслагдсан зай яг ижилхэн 330 км, хүн амын тоо ч ойролцоо. Зөвхөн 2021 оны улсын төсөв дээр ч биш урьд жилүүдийг харахад төсөв батлахдаа ялгаатай байсаар ирсэн тийм ч учраас хувь хүмүүсийн эрх, эдийн засгийн байдал, орон нутгийн тогтвортой хөгжлийг алдагдуулж, Булган болон бусад аймагт амьдарч буй иргэдийн эрх ашгийг хөндөж байна.
2021 оны Монгол улсын төсөв өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан, төсөвт тодруулга хийж баталсан Монгол Улсын Их хурлын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн найруулга оруулсан хуулийн эхийг судалгааны эх сурвалж болгон хэрэглэхэд дараах харьцуулалт гарч байна.
Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн 2,3,4 дүгээр хавсралтад тусгагдсан бодит мэдээлэлд үндэслэн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, байгалийн төрх, нийслэл хотоос адил хэмжээнд оршдог Булган аймаг, Хэнтий аймаг хоёрыг харьцуулан үзлээ. Бодит байдал, боломж, төсвөөс хүртээсэн санхүүжилт зэргийг гаргахдаа сум бүрээр, санхүүжилт олгосон ажлын төсөв, төсөл, хөтөлбөр бүрийг шүүж, орхигдуулалгүй хамруулахыг чармайлаа.
Монгол Улсын иргэн нутаг дэвсгэрийн хувьд, хүн амын олон буюу сийргээс үл хамааран Үндсэн хуульд тунхагласаны дагуу тэгш хүртээмж, жигд боломж, шударга хуваарилалтыг хүртэх эрхтэй.
Монгол Улсын 2021 оны төсвийн хуулийн 2 дугаар хавсралтаас үзэхэд Хэнтий аймагт :
1. Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас /Хуулийн III.1.1.13-аар Дадал суманд, 1.1.20 Өлзийт тосгонд, 1.2.1-ээр Хэрлэн суманд, 1.2.1-ээр Улаан тосгонд, 1.3.1-ээр Батноров, Дадал, Баянхутаг сумдад 1,617,0 сая төгрөгөөр санжүүлэх боломж олгосон бол энэ утгатай дүйх зүйл Булган аймагт огт тусгагдаагүй байна.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад Хэнтий аймагт 24 зүйлээр 19,115,5 сая төгрөгөөр санхүүжилт.
3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын захиран зарцуулах багцад 22 обьектод 19,877,9 сая төгрөгөөр санхүүжилт.
4. Соёлын сайдын багцаас : 10 суманд 8,041,0 сая төгрөгөөр санхүүжилт.
5. Авто зам, гүүрт зориулсан багцад 5 суманд 22,277,5 сая төгрөгөөр санхүүжилт.
6. Тээвэр багцаас 2 төсөлд 5,727,1 сая төгрөгөөр санхүүжилт.
7. Эрчим хүчний сайдын багцаас 5 төсөлд 4,710,0 сая төгрөгөөр санхүүжилт.
8. Эрүүл мэндийн сайдын багцаас 8 төсөл, хөтөлбөрт 3,119,0 төгрөг тусгагдсанаар нийтдээ 83,908,1 сая төгрөгийг Хэнтий аймагт зарцуулах эрх үүссэн байна.
Гэтэл Булган аймагт 2021 онд Улсын төсөв, хөтөлбөр, төслөөс санхүүжих боломжийг мөн хуулийн хавсралтуудаас судлан үзэхэд Хэнтий аймагт олгогдох нийт төсвийн буюу 83,908,1 сая төгрөгийн 17 хувь буюу 13,951,8 сая төгрөг л оногдох хууль гарсан байна. Ийнхүү иргэдээ амьдарч буй газраар нь ялгаварласан байна. Ерөнхий сайдын тайлбарлаад байгаа аялал жуулчлалын тухай ойлгоё гэж бодоход яагаад аялал жуулчлал төдийгүй, бусад салбарт Хэнтийд ийм харьцангуй их төсөв тавиад байгааг ойлгох боломжгүй байна.
Яахаараа бүхэл бүтэн нэг аймаг, адил зайд, ижил хэмжээнд, хүн амын тоогоор, нутгийн алслалтаар адилхан байж, Хэнтий аймагт олгогдож байгаа төсвийн санхүүжилтийн 17 хувиар Булган аймгийн сумд, олон түмэн амьдрах ёстой юм бэ гэдэг ойлгомжгүй байна. Мөн цаашилбал, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж санхүүжүүлэх 1 их наяд 418 тэрбум 921 сая төгрөгөөс Хэнтий аймаг 13 хувийг, Булган аймаг 3 хувийг хүртэх эрх үүсчээ. Энэ тоог Монгол Улсын Төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт баталсан 2 дугаар хавсралт, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2021 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийг баталсан 4 дүгээр хавсралтыг эх сурвалж болгон авав.
Дээрх “Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийн багцад Булган аймагт 159,947,5 сая төгрөг, Хэнтий аймагт 558,368,08 төгрөгөөр санхүүжүүлэх эрх нээгдсэн байна. Энэ хоёр тоог жигд, тэгш, шударга хуваарилалт болсон гэж яаж ч тайлбарлах боломжгүй аж. (Эдгээр тооны дэлгэрэнгүйг мэдээллийн хавсралт болгов).
Үндсэн хуулийн нэг гол институт нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим билээ. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа бүх байгууллага тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд удирдлага болгон баримтлах гол үзэл санааг төрийн үйл ажиллагааны зарчим гэдэг. Энэхүү мэдээллээрээ би зөвхөн Булган аймгийн тухай биш, нийт улсын иргэдийн эрх ашгийг УИХ зөрчсөн тухай мэдээлж байгаа ба Хэнтий аймагтай хамгийн харьцуулж болох аймгаар өөрийн амьдардаг аймгийг жишээ болгон хэрхэн УИХ Үндсэн хуулийг зөрчиж байгааг илэрхийлж байна. Дараах зарчмууд зөрчигдөж байна.
1. Ардчилсан ёсны зарчим: Ард түмний амьдралыг зохицуулахад чиглэсэн нийгэм дэх аливаа шийдвэрт хүн бүр тэгш оролцох, Төрийн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагын үндсэн зарчмын нэг нь ардчилсан ёсны зарчим мөн. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд ажлаа хариуцах учиртай, Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт “Иргэн “ улсын ашиг сонирхлыг, эрхэмлэн баримтлах ёстой гэж Ч. Энхбаатар эрдэмтний “Үндсэн хуулийн эрх зүй” (2007) номд дурдсан байна. Гэтэл УИХ маань нөлөө бүхий улс төрчдийн сонгогдсон тойрогт хэтэрхий их төсөв, хөрөнгө оруулалт хуваарилжээ.
2. Шударга ёсны зарчим: Хүн төрөлхтөний үнэт зүйлийн нэг мөн бөгөөд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх байгууллага, албан тушаалтан үйл ажиллагаандаа шударга ёсны зарчмыг удирдлага болгох учиртай, нэгэнт батлагдсан хуулиа чанд сахиулах тогтолцоог бүрдүүлж, ядуурлыг буруулах, улс орныхоо эдийн засаг, оюуны бололцооны хэрээр, Үндсэн хуулиар батлагдсан эрх, эрх чөлөөг Иргэн бүхэнд адилхан эдлүүлэх ёстой зарчим юм. Энэхүү зарчим нь хууль эрх зүйн ерөнхий зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Шударга ёс бол эрх зүйт нийгмийн язгуур ашиг сонирхол, ард түмний туйлын хүслэнг баримжаалсан ёс суртахууны үнэлэмж, нийгмийн үнэт зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, “Шударга ёсны зарчим” хөндөгдөж, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 1 дахь хэсэгт, Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох хувьдаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхээ энэ зүйлд заасан маргаантай асуудлаар дүгнэлт гарган шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Төсвийн тэгш бус хуваарилалт, тэгш бус хүртээмж нь шударга бус байгааг зөвхөн аялал жуулчлалын салбар төдийгүй, зам барилга, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх шатанд Хэнтий аймаг дангаараа Булган аймгаас хэт илүү төсөв батлуулжээ. Энэтхэг, Орос зэрэг улсуудад энэ мэт төсвийн тэгш бус хуваарилалтын талаар Үндсэн хуулийн шүүхүүд нь шийдвэр гаргаж, Үндсэн хуулийн шударга ёсны зарчмаа сахиулдаг байна. Манай улсын Үндсэн хуулийн шүүх энэхүү мэдээллийн дагуу эдийн засгийн дүн шинжилгээ хийлгэн, шударга бусаар ийм үйл ажиллагааг таслан зогсоомоор байна.
3. Хүний эрх чөлөө, Тэгш эрхийн зарчим "Хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй" гэсэн хамгийн чухал зарчимд үндэслэн Ард иргэд аж ахуйн нэгжүүд хуулийн өмнө тэгш эрхтэй гэж дүгнэж болно. Төр нь ижил хүнд хэцүү нөхцөл байдалд Үндэслэлгүй төсөв олгож байгаатай холбогдуулан, Үндсэн хууль өөрөө хүний эрх, эрх чөлөөний баталгаа болно. Ч. Энхбаатар гуай “Тэгш байдлыг хангах нь эрх чөлөөг хангах зарчмаас эх үндэстэй. Учир нь эрх , эрх чөлөөг хангасан цагт тэгш байдал хангагдана. Өөрөөр хэлбэл, бүгд ижилхэн боломжтой байх ёстой нэг нь байгалийн авъяасараа амжилтад хүрч байхад, тэр боломж бусдад нь нээлттэй тэгш хүртээмжтэй байх гэдэгтэй утга ижил” гэж үзсэн. Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч намын дарга нь өөрийн төрсөн Бэрх тосгондоо бүхэл бүтэн аймгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа нь байгалийн авьяасаараа олж авсан боломж биш. Бэрх тосгонд улсын төсвөөс хийж буй хөрөнгө оруулалтыг манай аймгийн Хялганат тосгонд хийж буй хөрөнгө оруулалттай эдийн засгийн шинжилгээ хийн, миний мэдээллийг илүү тодорхой болгож өгөхийг мөн хүсье.
4. Үндэсний эв нэгдлийг хангах зарчим: Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд үндэсний эв нэгдэл багтах бөгөөд Үндсэн хуульд үндэсний эв нэгдлийг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс бөгөөд тус улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаваргүйгээр тэгш эрх эдэлж байгаа нь үндэсний эв нэгдлийг хангах баталгаа болно. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагагууд тэгш байдлын зарчмыг хангаж хэрэгжүүлснээр үндэсний эв нэгдлийг хангах зарчим хэрэгжиж байгаа явдал юм. Гэтэл аялал жуулчлал хөгжүүлж байгаа нэрийдлээр боловсрол, эрүүл мэндийн салбар, засаг захиргааныхаа бүхий л салбаруудад бусад аймгуудаас илүү төсөв суулгасан байна. Ийнхүү ялгаварлах нь Үндэсний эв нэгдэлд шууд харшилж байна.
5. Хууль дээдлэх зарчим: Нийгмийн амьдралын гол харилцаанууд хуулиар зохицуулагдаж, төрийн аль ч байгууллага үйл ажиллагаандаа хуулийг ягштал баримтлах нь гол агуулга юм. Хууль дээдлэх зарчмын гол шаардлага нь, эрх зүйн бүх акт, шийдвэр хууль тогтоомж, Үндсэн хууль, бусад хуульд нийцсэн байх явдал мөн. Хэрэв эдгээр акт Үндсэн хууль, бусад хуульд нийцээгүй байвал түүнийг гаргасан байгууллага албан тушаалтан өөрсдөө, эсхүл дээд шатных нь байгууллага албан тушаалтан хүчингүй болгоно гэсэн зарчмыг тод зөрчиж байна. Хэдийгээр Улсын төсөв батлах эрх нь УИХ-ын онцгой бүрэн эрх хэдий ч, энэ УИХ нь онцгой бүрэн эрхээ хууль бусаар эдэлвэл түүнийг засах, Үндсэн хуулиа сахих эрх нь Үндсэн хуулийн цэцэд бий.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн дөрөв, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт тодорхойлсон эдийн засгийн аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хамаарах бөгөөд ард иргэдийн нийгмийн хөгжилд анхаарал хандуулж эдийн засгийн тогтвортой хөгжлийг зохицуулахад оршино. Үндсэн Хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн Арванзургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар өргөдөл, мэдээллийг иргэд; хүсэлтийг Улсын Их Хурал, гаргах эрхтэй гэж заасан.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 4, Арван зургадугаар зүйлийн 11, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Үндсэн Хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн арван тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөнийг тогтоолгохоор гаргаж буй энэхүү мэдээллийг хянан шийдвэрлэж өгнө үү.
Мэдээлэл гаргагч: Өрнөхбаярийн Ганбат, Булган аймаг, Могод сум, 2-р баг, Баясгалант,

Сэтгэгдэл0
Сүүлийни4 жилээр өгч, Хэнтийн иргэдээр буцаан төлүүлэх хэрэгтэй
1962 онд ЮМДАА ЭЗЭН ЧИНГИСИЙН ХӨШӨӨ БОСГОЛОО ГЭЖ ИХ ДОРОМЖИЛЖ БАЙСАН ШҮҮ ОДОО БАС ЯАЧИАД БАЙГАА ЮМ АЙН МАЛУУДАА
Энэ төр барьж байгаа ОЮУН ЭРДЭНЭ , ХҮРЭЛСҮХ , ЗАНДАН ШАТАР та нар МОНГОЛЫН ТӨР бариад монголыг хөгжүүлэх гээд байна уу ХЭНТИЙ НУТГИЙН ТӨР болчихсон юм уу.Аавын хүүг алаг үзэхгүй шүү.Тэр гавар баримал хөшөөнд чинь монголын төсөв яваад дууслаа.
Энэ Бэрх тосгоныбуриад оркийг их дэвэргэвэл удахгүй Хэнтийг Оюун-Эрдэнэ улс гэх байлгүйдээ ккк.Орк л бол орк гэдэг нь алхам тутамдаа харагддаг тул татаж унагаах л хэрэгтэй
ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛАА ХАМГААЛАХ НЬ БҮХ АРД ТҮМНИЙ ҮЙЛС ШҮҮ ХЭНИЙ ТӨЛӨӨ ХОНОГИЙН ХООЛНЫ ЮМ ЯРИАД ЯВНАА ЧУРАКАА
Хэнтийн махан толгойлсон хулгайчууд даварч гүйцэж байна.
Данхан толгойтын барьсан Умдагны хөшөө шиг юм болж сүүлд нь нураах юм болох вий дээ. МАН цаазалж алсан 100 мянган хүнийхээ ар гэрт энэ мөнгийг тусламж болгон өгөх естой.
Энэ явахгүй дээ. Хуулийн асуудал биш. Бодлогын асуудал. Дэлхийн аль ч улсад хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж хөгждөг. Хятадын сүүлийн 40 жилийн бодлогыг л харчих. Угаасаа хаана юунд түлхүү мөнгө зарах вэ гэдгийг улс төрийн бодлогоор шийддэг юмаа. Тэрнээс улсаар тэгш хувааж иднэ гэсэн хууль бхгүй.
Мундаг гоё бичиж. Яг зөв
Булган аймаг Эрдэнэт үйлдвэрийг өөрсдийн мэдэл,өмчдөө авч аймгаа хөгжүүлэх хэрэгтэй..
ЦЭДЭНБАЛЫН ҮЕД УВСАД МӨН Ч ИХ ХЭРЭГГҮЙ ХӨРӨНГӨ МӨНГӨ ҮРДЭГ БАЙСАНДАА ЗА ЧЕМ АЙН ПЗДА
Оросуудын гар хөл хот тойрсон буриадууд та нар үнэн шог.Увс аймгийн иргэн гэж нүүрээ нууж бичнэ.Тэгээд бас ард түмнийг гүтгэж доромжлоно.Арга барилаа солиоч.Монголчууд социализмын үед харин ч барилгачин замчин уурхайчин буриадыг нь үзээгүй, дуучин жүжигчин зохиолч дипломат нарыг л мэддэг байсан байх шүү.
пошёл нахуй увсад арван жилийн орос хэлний сургууль байгуулж өг орос хэл цэргийн сансрын шинжлэх ухаан хими биолог атом цөмийн эрчим хүчний дэлхийн төв хэл
БУЛГАН АЙМАГ УУЛ НЬ БАЙГУУЛАГДАХ ЁСГҮЙ АЙМАГ БАЙСАН ЮМАА АРДЫН ЗАСАГААС НЭГ АЙМАГ БАЙГУУЛЖ ХАТАНБААТАРТ ӨГСИЙМ Ш ДЭЭ ТЭГЭХ ХЭРЭГГҮЙ БАЙСАН ЮМ ДАА
Булган аймаг Эрдэнэт үйлдвэрийг өөрсдийн мэдэл,өмчдөө авч аймгаа хөгжүүлэх хэрэгтэй.Булган гэж ямар хөгжил байхгүй дампуурцан газар байдаг юм.
Төсөвийг батлах бүрэн эрх ганцхан УИХ д бий. Цэцийг энэнд хутгавал ёстой жонхуу болно. Гэхдээ Хэнтийн төсөв арай л хэтэрч байна. Зайлшгүй хэрэгтэй газруудад нь төсөв хүрэлцэхгүй байхад арай л байна
Төсвийн мөнгийг буруу зарцуулж нэг газарт хэт их мөнгө төлөвлөж түүнээсээ хувь хүртэх арга гэж харагдаж байна.хэд хэдэн аймагт хувиарласантай тэнцэх мөнгийг нэг аймагт хувиарлах нь түүн дотроо өөрийн сонгогдсон аймагтаа хувиарлах нь гэмт хэрэг юм.Монгол улсын ерөнхий сайд,ерөнхийлөгч ,УИХын дарга биз дээ.Хэнтий нутгын дарга нар биш шүү дээ.Шүүх ,хууль хяналт ,аудитаар шалгуулах нь зөв өө.Урьдах дарга нар ийм үйлдэл гаргаж байгаа юм шүү.Цэцэрлэгийн хүүхдийн сэтгэхүйгээр ажиллаад байна
Cheched handaj l baig??????!!!!!!!!!!!!!!!!yagaad ta nar Hentii tesebiin asyydalaar handlaa gej?.........gaihmaar ni Hentii Ezen Chingis haanii tersen elgii tyygeer ch yl baram ene nytagt chingis haanii chogch tyyhen byteen baigyylalt hiih ni zeb zyitei gej batalsan yarisan hereg!yahaaraa zeb zyitei yuman deer zaabal harlyylah gej demiirch baidag bainaa;enyyhend Eber mongold ezen Chingis haanii tyhaid gadniihan yzej harah myengan byteel tend baina,gadniihan chingis haanii tyyhen baidaltai tanilzahdaa eber mongol ryy ochij kino zyrag hiigeed tyyhen muzei byteen baigyylaltiig ni yzej harsaar irlee,bid endee ezen haaniihaa byteen baigyylaltad teseb herenge menge sain zarah heregtei,tegj baij manai ylas juulchidiig tatah ergen bolomj byrdeh bis yy?...............
Bylganiihan yahaaraa barizaad baigaam?.....tanaihiig daraa jilees nemeh bailgyi ta nar yahaaraa han hentiitei en zeregzeh geed baina be??.....ta naraas iluu aimag baij bolohgyi gej yy?.....ajiliin sadaanyyd aa!!!!
Зөв зөв !! Муу булдруу оюука их давраад байгаа юм хандын нь хага дараад өг !! Одоо ингэхгүй бол хойтон тэрний хойтон улам даврана !! Хэнтийн буриадууд буюу монгол ч биш орос ч биш юмнуудыг даврааж болохгүй !!!
Буриадууд ур шог талдаа хүмүүс ш дээ.Оросыг хүчтэй байхад муусайн буриадууд яаж л яагладаг байлаа даа мэдэхгүй биш Сайн буриад сарын л ханилгаатай ямар сайндаа хэлц үг гарав гэж
нууц товчоонд халх гэж алга алангуа дөрвөн хүүхэд нь дөрвөд овогтон болжээ Зарц баядын күү бодончар мунхаг ураанхай авгай авч күүкэд гарчээ Онаан мөрөөн [унааны морион ] гажир -газар -----онон мөрөн биш шүү алдаа байна
Булганыхан барьцаж байгаан биш, харин харьцуулж, жишээ болгож асуудлыг зөв өнцгөөс нь хөндөж байна. Ганбатаа, чамайг дэмжиж байнаа. Өөр аймгуудтай Хэнтийг харьцуулж бас үзээрэй!!! Ганц Булгантай харьцуулж болохгүй, бусад аймгийг бас шоглож, нүд үзүүрлэж л байгаа, новшнууд
Үүнийг барьлаа гэж ойлгож бичигч бол агуу тэнэгдүү хүн байж таарлаа. Монголын баялаг бол нийт ард түмний өмч тэдний бүтээсэн баялаг.ХХэнтийн хүн амд харьцуулахад яалттач үгүй л бусад аймгаас нэгдахин их мөнгө хуваарилсан.
Булган аймаг Эрдэнэт үйлдвэрийг өөрсдийн мэдэл,өмчдөө авч аймгаа хөгжүүлэх хэрэгтэй.Нутаг дээрх хамаг эрдэнэс баялгаа олон жил ухуулж МАН-ын дарга нарын баас болгоод аймаг нь огт хөгжөөгүй дампуурцан газар байдаг юм.
Ok
буриадтай бүү барьц ардын засгийн социализмын үед ард түмнээ буриадууд авч явж ирсэн энэ удаад ч аваад явна итгэх хэрэгтэй тоглоом шоглоом хэрэггүй
Сонгуулийн тойрог хүртэл лаахйдна. 3гишүүнтэй гэж бга. Хэтийг харна гэхэд ингэж лалартахгүй ээ. Булганд татвар тэглэчихвэл бас болох юм шүү
Бид нэг л эх оронтой.жалга довын үзлээ одоо больвол дээр энэ их хурлын гишүүд ч гэсэн намайг сонгосон манай нутагынхан гэж ярих юм..жаахан бодмоор юм
Баяр хүргэе. Амжилт.
Аялал жуулчлал хөгжүүлэх гэж байна ш дээ. Тамын тогооны үлгэр үүсгээд яах юм бэ
Маш зөв бүрэн дүүрэн дэмжиж байна.Арайл дэндүү гэхэд хэрээс хэтэрсэн ялгаатай харагдаж байна.Энэ нь манай Төрийн тэргүүнүүд хэр зэрэг оюуны чадамжтай,үнэнч шудрага,хууль дээдэлдэг хүмүүс вэ гэдэг нь үүгээр харагдаж батлагдаж байна шүү дээ.Төсвийн төслийг хуулийнхаа дагуу сумаас,аймаг,аймгаас,улс/Сангийн яаманд/,яамд мөн Сангийн яаманд хүргүүлж Сангийн яам түүнийг хянаад,хөгжлийн тэнцвэр,макро,микро түвшний гол гол балансыг хангахаар мэргэжлийн түвшинд боловсруулаад Засгийн газарт өргөн мэдүүлдэг журамтай.Өнгөрсөн оны ихээхэн сүржигнээд байсан Үндсэн хуулиндаа мэргэжлийн байгууллагаас өргөн барьсан төсвийг УИХ нэгч тоо өөрчлөхөөргүйгээр батлах агуулга бүхий заалт оруулсан гэж иргэд бид ойлгосон.Гэтэл Хүрэлсүх,Оюун-эрдэнэ бас бус хэнч байдаг юм дураараа өөрчлөөд балансыг алдагуулаад эмх цэгцгүй,судалгаа тооцоогүй түүнийгээ УИХ-аар батлуулах гээд өргөн барьж байгаа нь үнэхээр ичгэвтэр .Би энэ системд олон жил ажилласан хүний хувьд энэ нь манай өнөөгийн нийгмийн хөгжлийн тэнцвэргүй байдл
Зөв зөв Хүрэлсүх Оюунэрдэнэ 2 одоо юу вэ. Ёстой хаан юм уу заан юм уу гэдэг шиг
Bid nar chadaj bna Eronhiilogch eronhii said geed l byh tom suudal manaih ene heden jild hogjood avahaa mednee hehe
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)