Монгол Улсын төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай ярилцлаа.
Өнөөдрөөс яг 110 жилийн өмнө буюу 1911 оны 12 сарын 29-ний өдөр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж яг юу болсон юм бэ? гэдгээс яриагаа эхлэе?
Монголчууддаа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 110 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ өдөр бол Монголчуудын хамгийн эрхэм дээд, тусгаар тогтнолын баярын өдөр юм. 110 жилийн тэртээ, Цагаагчин Гахай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 9 буюу 1911 оны 12 сарын 29-нд Монголчууд 18, 19-р зуунд Өмнөд Монгол Манжид дагаар орсноос хойш 270 жилийн дараа, Халх Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жилийн дараа, Зүүн гарын хаант улс буюу Ойрдууд Манжид эзлэгдсэнээс хойш 150 гаруй жилийн дараа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээсэн өдөр юм. 1911 оны 12 сарын 29-ний өдрийн морин цагт Монголын бурхан шашинтны тэргүүн 8-р Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын Эзэн хаанаар өргөмжлөх төрийн ёслол Богдын шар ордонд болсон байдаг. Энэ ёслолд Халх, Ар, Өвөрмонгол, Халимаг, Буриад гээд нийт Монголчуудын төлөөлөл оролцсон. Одоогийн МУИС-ийн 1,2,3-р байрны өмнөх талбайд Хан, Ван, Гүн, Ноёд гээд нүд алдам их хүн цугласан байлаа гэдэг. Богдын шар ордонд 10 гаруй гэр ордон бэлдсэн байсан. Тэгээд морин цагт Улсын Эзэн хааны ширээнд Богдоо өргөмжилж, Сайн ноён хан өргөмжлөлийг гардуулан, ерөөлийг Да лам Цэрэндорж уншиж танилцууллаа гэж түүхэн сурвалжид бичсэн байдаг. Бидний сайн цаг гэж ярьдаг морин цагийг 12 цаг 01 минут гэж бичсэн байх юм. Ингээд төрийн ордонд цугласан 100-гаад хүмүүс баруун өвдөг дээрээ гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөжээ. Энэ нь Богдыг хаанд өргөмжилж байгаад баярлаж байгаа мэт хэрэг боловч чухамдаа олон жилийн турш эрх чөлөөгөө боомилуулж, Манжийн эрхшээлд байснаасаа хагацаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулсандаа баярлаж, нулимс унагаж байсан гэдгийг түүхийн сурвалжид бичсэн байдаг.
Энэ цаг мөчид Алтанбулаг, Ерөө, Улиастайд байсан Монголчууд Их хүрээний зүгт хандаж сүү, цагаан идээний дээжээ өргөж байж. Ерөөд байсан Кармикова гэж хүн Монголчууд ийм нэг хүн шиг байхыг би өмнө нь үзсэнгүй ээ гэж бичиж. Энэ үйл явдлын талаар гадныхан цөөнгүй бичиж, зураг хөрөг авсан байдаг. Монголчууд тусгаар тогтнолоо олж, өөрийн газар нутагтаа эзэн суулаа гэж бичиж үлдээсэн. Тухайн үйл явдалд оролцсон Оросын Ерөнхий консул Люба 1912 оны 1 сарын 12-нд явуулсан мэдээндээ “Хэзээ нэгэн цагт энэ үеийн түүхийг бичих бол уг үйл явдлыг санаачлан, зохион байгуулсан Богд гэгээний аймшиггүй чин зоригийг үнэлэх нь гарцаагүй” гэсэн байдаг. “Энэ төрийн эргэлтийг Богд гэгээн удирдлаа. Богд гэгээн байгаагүй бол өдийд Монголыг Хятад залгисан байх байлаа” гэж Оросын эзэнт гүрний гадаад бодлогын архивт цагаан дээр хараар бичсэн нь үлджээ. Ийм том үйл явдал болсон юм. Ингээд Пунцагсүрэн бэйс гарч ирж, Хаан эзэн суулаа, Улсын цолыг Монгол, оны нэрийг Олноо өргөгдсөн, Их хүрээг Нийслэл хүрээ гэж нэрийдлээ. Их Монгол улс сэргэн мандлаа, даяар олноо тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж байна гэж зарласан байдаг.
Уг ёслолын дараа Богд хаан зарлиг буулгаж, төрийн 5 яам байгуулсан. Энэ нь барууны онолын дагуу Засгийн газраа эмхлэн байгуулж байгаа хэрэг юм. Гадаад яамны сайдаар Чин ван Ханддорж, Дотоод яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Сангийн яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Намсрай Гүн нарыг тохоон томилсон. Удалгүй хэдэн сарын дараа Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг. Энэ үеэс орчин үеийн Монгол улсын үндэс суурийг тавьсан гэдгийг хэлэх нь зөв байх. Ингээд 1911 онд өнөөгийн бидний амьдран суугаа газар нутагт Монгол улсын үндэс суурь тавигдсан. Тухайн үед Монгол улс маш зөв бүтэцтэй байсан. Таван аймагтай, говь, хээр, хангай гэж хуваасан. Богд хаан бүх монголчууд монгол дээлээ өмсөцгөө, төрийн бүх хэрэг монгол хэлээр явна, монгол бичгээр хөтлөнө, төрийн тамганд гадны ямар ч үг, үсэг орохгүй гэж зарлиг гаргасан байдаг. Өдөр шөнөгүй ажилласан тэр 10 жил орчин үеийн Монгол улсын үндэс суурийг тавьсан. Мөн Богд хааны зарлигаар Монгол улсын шаштир зохиогдсон. Хууль зүйлийн бичиг 65 дэвтэр зохиогдсон. Улсын дээд, доод хурал байгуулагдсан. Угсаа залгамжилсан хан, ван ,гүнгүүдийг Хятад эхнэр авч болохгүй гэж зарлиг гаргасан байдаг.
Тийм учраас орчин үеийн Монгол улсын үндэс суурийг тавьсан энэ хувьсгалын удирдагч бол яах аргагүй 8-р Богд Жавзандамба хутагт юм.
1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Богд Хаанаас өөр голлох удирдагчид нь хэн байв? Амьдрал нь учир битүүлгээр төгссөн хүн хэд хэд байдаг гэлцдэг?
1911-1924 оны хооронд Монгол улсад ганц л эзэн хаан байсан нь 8-р Богд Жавзандамба хутагт. Ойр тойронд байсан хүн нь гэвэл Сайн ноён хан Намнансүрэн, Түшээт хан Чагдаржав, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд гэх мэт анхны таван яамны сайд нар. Тэд гарцаагүй Богдыг хүрээлж байсан, хамгийн дотно хүмүүс нь. Эдгээр хүмүүс нийлэн, нэгдэж төр засгийг эмхлэн байгуулсан. Мэдээж Монгол улсын тусгаар тогтнолыг шууд хүлээн зөвшөөрнө гэж байхгүй. Гадны эсэргүүцэлтэй тулгарна. 1914 оны 6-р сард Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд баруун хязгаарт буюу одоогийн Увс аймгийн Хяргас нуур орчимд явж байгаад таалал төгссөн. Үүнд Орос их гүрний нөлөө орсон гэж харддаг. 1915 оны 2 сард анхны дипломат, Гадаад яамны сайд Эрдэнэ дайчин ван Ханддорж таалал төгссөн байдаг.
1919 оны 4 сард анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн нас барсан. Энэ бүхэн дээр Богд хорлосон гэж гэж бичсэн нь тэр үедээ шидсэн чулуу юм шиг байгаа юм. Сайн харвал хамтдаа хувьсгал хийгээд явсан Богдод тэднийг хорлох, зайлуулах шалтгаан байхгүй. Түүхийн хувьд лам, ноён гэж салгах нь буруу юм. Эдгээр хүмүүс нэг зорилгын төлөө, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж байсан хүмүүс. Эдгээр хүмүүсийн цаг бусын үхэлд харин ч гадны нөлөө байсан, үүнийгээ далдлахын тулд өнөөдрийг хүртэл Монголчуудыг хооронд нь талцуулж байгаа гэж бодож байна. Тийм учраас түүхээсээ сургамж авч, одоогоо цэгнэж, ирээдүйгээ зөв тольдох хэрэгтэй.
1911 онд бус 1921 онд анх хувьсгал болж, Монгол улс тусгаар тогтносон мэт ярьж байна. Ямар зорилгоор, хаанаас ингээд байгаа юм бол?
1921 оны Ардын хувьсгал гээд бүх хүн мэддэг. Монголчууд наадамдаа дуртай. Үндэсний баяр наадам бол Монголчуудын баяр цэнгэлийн манлай шүү дээ. Ардын хувьсгалын тэдэн жилийн ой гээд бүгд яриад сурчих шиг боллоо. Үндэсний баяр наадам бол маш эртний юм. Эзэн Чингис, түүнээс ч өмнө байх. Энэ бол нүүдэлчин Монголчуудын хамгийн том соёл. Энэ соёлыг нь аваад, 7 сарын 11-нтэй хамаатуулчихсан юм л даа.
1921 онд орж ирээд, 1922 оноос хойш Ардын хувьсгал болгочихсон. 1921 оны Монгол ардын хувьсгал бол 1917 онд ялсан Оросын Октябрийн хувьсгалын Монголд экспортлосон хувилбар гэж би үздэг. Энэ бол Монгол үндэстэнд харш зүйл болсон.
Энэ хувьсгалд оролцсон хүмүүсээс нилээдийг нь цааш нь харуулсан. Бодоо, Данзан, Жалханз хутагт Дамдинбазар гээд явсаар 1923 оны 6 сард Эх дагина Дондогдулам учир битүүлгээр нас барсан. Энэ талаар Оросын архивт Богд эзэнд өгсөн сүүлчийн сануулга байсан гэж бичсэн нь бий. Ингээд 1924 оны 5 сарын 24-нд Богд хаан таалал төгссөн. Ингээд хаангүй засаг Монголд тогтсон. Ингэхээр тэр хувьсгал Монгол үндэстний хэл, соёл, түүхэнд харш байгаа юм. Монголд хэрэгтэй байсан бол Монголчуудын төлөө байх ёстой биз? Түүх гуйвуулж байсан тухайд 1921-1990 оны хооронд ЗХУ социалист системийн бүх оронд үндэсний уламжлал, үндэсний түүхийг харш гэж үзэж, түүхийг нь гуйвуулж зохиож өгдөг байсан. Тухайлбал Эзэн Чингисээ шүтэхийн оронд В.И.Ленинг шүт гэх мэтээр. Чингисийн хөшөөний оронд Лениний хөшөө босгодог байлаа. Ц.Дамдинсүрэнгийн 1000 жилийн хүснэгт гэж он цагийн товчоонд оруулсан түүхийн хүснэгтийг хурааж, шатааж, устгасан шалтгаан нь 1870 онд Ленин төрсөн, Богд мөн 1870 онд төрсөн гэдэг. Үүнийг нэг хүснэгтэд Богд төрсөн, Ленин төрсөн гээд биччихсэн. Мөн 1924 оны 1 сард Ленин, 1924 оны 05 сард Богд таалал болсон үйл явдлыг нэг хүснэгтэд оруулаад биччихсэнээс болсон байдаг.
Монголын түүхийг бичих ажлыг ЗХУ-ын түүхчид хамтарч, үндсэн загварыг нь гаргаж зохиосон байдаг. Энэ явдал 1990 оноос хойш ч үргэлжлээд байгаа юм. Үүнийг зогсоох ёстой. Үндэсний түүхээ үнэн зөвөөр нь, бүх хэлбэрээр хүүхэд залуучууддаа хүргэхгүй бол хойч үе маань өөр түүхээр толгойгоо цэнэглээд байна. Мэргэн сайд Амарын хэлсэнчлэн дэлхий дахин гэж хэлэхээсээ өмнө Монгол гэж хэлж бай, гадаад хэл сурахаасаа өмнө Монгол хэлээ сайн сураарай гэж захисан үгийг хэлмээр байна. Тийм учраас түүхийг зөв болгох хэрэгцээ, шаардлага нэн даруй тулгарч байна. Соёлын яам, Засгийн газар үүн дээр илүү хүч тавихгүй бол Орос, Хятадын асар том соёлын дунд, 3 сая гаруй хүнтэй жижиг үндэстэн өөрсдийн соёлоо аврах шаардлага тулгараад байна. Үндэсний соёл, дархлаа, түүхэндээ асар их мөнгө зарцуулж байж Монгол үндэстэн сэргэнэ. Өөрөө өөрийгөө танина. Ингэж байж хөгжинө гэдгийг энэ баярын өдөр хэлэхийг хүсч байна.
Манай уншигчдад, тэр дундаа залуучуудад түүхээ үнэнээр нь мэдэхийн ач холбогдлыг тайлбарлаж өгөхгүй юу?
Түүхээ мэдэхийн ач холбогдол нь өөрийгөө танихад байдаг юм. Та өөрөөсөө би хэн бэ? Монгол мөн үү? гэж асуух хэрэгтэй, залуучууд маань. Мэдээж Монгол хүн, монголоороо ярьж байгаа гэх байх. Тэгвэл гадны хүмүүст яг юугаараа Монгол гэдгээ ярих гэхээр үүх түүхээ мэдэхгүй байна. Үндэсний бахархал, авч явдаг соёл, өөрийн биеэр тээж явдаг тэр зүйлээ Монголчууд маань, залуучууд маань мэдэхгүй, холдсон байна. Тийм учраас хот ,хөдөө, гадаадад гээд байгаа газраа Монгол дээлээ өмсөөрэй. Монгол хоолоо хийж идэцгээ. Монголоороо ярьцгаа. Танай гэр бүлд, танай хот, аймаг, сум, дүүрэгт байдаг үндэсний бахархал болсон зүйлийнхээ талаар ярилцаарай. Улаанбаатар хотод байгаа нь зөвхөн энэ өдөр гэхгүйгээр хүүхдүүдээ дагуулаад Богд хааны ордон музейд, Чойжин ламын музейд, Үндэсний түүхийн музейд очоорой. Яагаад гэхээр хүүхэд ороод гарахад л тархинд нь мэдээлэл үлддэг юм байна. Том болоод түүхээ санах болно. Түүх бол ой санамж, чиглүүлэгч учраас энэ маш чухал шүү. Түүх бол гуйвж, дайвахгүй, Монгол үндэстэн өвөг дээдэс, түүхэндээ үнэнч байх болно гэж хэлье.
Танд баярлалаа.
Ярилцсан М.Чойжал
Сэтгэгдэл0
Богд хаан гэж байгаагүй. Тэр богд хаан гээд байгаа хүн чинь зүгээр л төвдөөс ирсэн лам. Тэр монголыг төвд шиг болгож хорлох гэж байсан. Аз болж 1920 онд коммунизм байгуулагдаж мухар сүсгэнд нийтээрээ мунхарсан харанхуй мунхаг гуйлгачин ард түмнийг төвдийн мухар сүсгээс аварсан шүү. 1937 онд ард түмнийг мунхруулагч лам нарыг буудаж устгасан зөв байсан. Тэр сэрэлт улаан дарцаг тунгалаг тамир гэх монгол кино дээр муу төвдийн мухар сүсэгт лам нар ард түмнийг яаж мунхруулж байсныг харсан биз дээ.
Битгий зүүдлээд зүүлээд бай 1911 онд ар өвөр Монголын ноёд нийлж тусгаар улс болгоё гэж нэгдээд Манжаас томилсон түвд нөхрийг хаанаар залсан байдаг. Харин богд тэмцэгч нарыг бүгдийн алаад 1919 онд Хятадын цэргийг дуудаж авч ирээд эргээд Манж Хятадын дарлалд Монголыг тушааж өгснөөр 1911 оны Монголын тэмцэл дууссан. Харин 1921 оны Оросын дэмжлэгтэй ардын хувьсгалын үеийн тэмцэл үр дүнтэй болсон. 1915 онд буюу 3 жилийн дараа Монгол улсыг Хятадын автономат улсыг эзэн хаан богд хүлээн зөвшөөрсөн. Түүнээс 4 жилийн дотор бүх хувьсгалийн тэмцэгч нарыг хорлож, цохиж алж дуусгаад 1919 онд Хятадын цэргийн дуудаж авч ирээд бүх зэвсгээ хураалгаад цэргийн сайдаа барьж өгдөг. Хятадын шоронд босоогоороо үхдэг гэдэг Дамдинсүрэн шүү дээ. Богд гэдэг түвд нөхөр 1911 оны хувьсгал хийсэн ар өвөр Монгол хүмүүсийг мөн Монгол улсыг зарж идсэн. Хятадын цэргээр хамгаалуулж байгаад Барон Унгерьн хүрээг чөлөөлөх үеэр хүрээнээс Монголын алт мөнгийг аваад зугатааж байсныг Бароны цэрэг хөөж буцааж авч ирээд ширээнд тавьсан. Хятадын цэрэг зугатаахад яагаад ард иргэдтэй уулзаагүй зугатааж байсан гэвэл. Монголыг эргүүлээд Манж Хятадын дарлалд оруулсанд ард иргэд богдыг цохиж алхад бэлэн байсан. Тиймээс Хятадын цэргээр хамгаалуулж байсан. Ерөнхий сайд Намнансүрэнг хорлож алсан гэх мэт байдлаас ард түмний дунд нэр хүнд нь шалбааг дээр унасан учир нэг өдөр буулгана гэж мэдээд Хятадад эргүүлээд Монголыг 1919 онд өгсөн баримт материал дүүрэн байдаг.
1911 онд Түвд, Монгол хоёр бараг зэрэг Манж Хятадаас туурга тусгаар болсон боловч одоо хэн нь туурга тусгаар болж чадсан байна даа. Тийм чадал чансаатай байсан юм бол өөрийн түвд орноо тусгаар тогтнолын манлайд хүргэчихгүй яацгаасан юм. 1945 онд Хятадын цагаан хэрэм хүртэл Монголын цэрэг давшиж Хятадыг Японоос чөлөөлсөн тул Хятадаас бүрэн тусгаар болох боломж бүрдсэн байдаг юм. Мөн 2-р дайнд ялагч нарын талд орсон тул баярын бялуунаас хуваалцсан гэдэг юм. Олон зуун жил Монголыг зарж идэж Монголын цуглуулсан алт мөнгийг урагшаа зөөсөн түвдүүд юуч сураагүй тул зүгээр Манж Хятадын дарлал доороо 1955 онд эргэж ороод үлдсэн.
Хандоржийг 1915 онд дунд голын мөсөн дээр Богдын хамгаалагч нар цохиж алсан тэгээд 1915 онд одоогийн түвд шиг Хятадын автономат улс болсон. 1919 онд ерөнхий сайд Намнансүрэнгээ богд өөрийн өргөөний найр дээр хор өгч алаад 1919 онд Манж Хятадад эргэн нэгдэх гэрээнд гарын үсэг зурсан. Мөн оноо улсын цэргээ хураалгаад 1921 онд цэргийн сайд Дамдинсүрэнгээ Хятадуудад барьж өгөөд нөгөөх нь Хятадын шоронд босоогоороо үхдэг юм. 1911 оны хувьсгалт тэмцэлийг богд гэдэг түвд нөхөр дотроос хорлож дуусгаж эргүүлээд 1919 онд Манж Хятадад тушааж өгсөн түүх гашуун үнэн хачиргүй баримтаар нотлогддог юм. Манж Хятадад хэрэв эргэж нэгдвэл лам нар, хатан, мөн богдод хэр хэмжээний эрх мэдэл мөнгө санхүү өгөх тухай албан тамгатай бичиг хүртэл байдаг юм шүү.
Соц үеийн кино зохиол дээр хүртэл байгаа Сүхбаатарын хойшоо очих бичиг дээр тамгаа дарж өгөхгүй 1 жил гаран болоод Сүхбаатар хүчээр орж тамга даруулж авдаг. Түвдээс яах ийх талаар асууж нөгөө захиа нь түвдээс ирэх очих гэж байсаар байгаад хугацаа алддан байсан байна.
Шар шашны шарын бослого гэх мэтээр түвдийн гар хөлийн нөлөө 1930 он хүртэл тангадуудыг түүж алж устгах хүртэл үргэжилж байсан. 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаас түвдүүдийн гар хөлүүд эргэж сэргээд улс орны дотор хорлон сүйтгэл хийж эхлээд байна. Энэ мэт нөхөд цэвэр Монгол биш урьдаас ирсэн түвдийн гар хөлүүдийн үндэс нөлөө юм.
орсын хаант засаг японд ч германы бүлэглэлд дэлхийн 1-р дайнд ялагдсан ЛЕНИН орос орныг аварч хаант засгийг устгаж маш их газарт шунасан германуудад тулгаад байсан газрыг өгч версалийн найрамдлын гэрээ байгуулж амсхийсэн билээ Буу жаднаас өөр юмгүй орос орныг яаравчлан аж үйлдвэржсэн социализмыг СТАЛИНЫ таван жилийн төлөвлөгөөгөөр шахсаар байгаад ГЕРМАНТАЙ тулна гэдгээ мэдсээр гитлертэй тулж ялсан билээ монголын хаан орсоос авсан хоёр сая алтан зоосоо хувьдаа түвдэд зарж идсэн монгол хүн биш байсан
Богд гэж хулгайч Намнансүрэнг хорлож алсан бас Оросоос зээлсэн мөнгөөр машин дөнгөж гарч байх үед бенз авч унасан. Заан авч тэжээ байсан гэх мэт ёстой улсын мөнгөөр тоглож байсан байгаа юм.
Мэдрэл чинь зүгээр биз молорэрдэнийн шавь юм уу хаашаа юм
Түүхээ мэддэггүй сармагчин минь соцын үеийн ногоон малгайтны үр сад юм уу Хажууд нь бсан юм шиг их гуцхым аа тархиа сайн угаалгажжэ чи
Цус ойртцон ийм малнуул хаа сайгүй болжээ
Харанхуй тэнэгээ бүү гайхуулаач.
Тэртээ бүтэн 110 жилийн өмнө Монголчууд төвөдийн ламын бурангуй, мухар сүсгийн шашны нөлөөнд хэт автаж, зурмал, баримал, шавар бурхад хэмээх хоосон дүрс, амьдаас авилгач лам нар, тэдний толгойлогч Богд Жавзандамба гэгч төвөдөөс өөрийг олж харахгүй, монгол угсааны сэргэг ухаантай, соргог бодолтой ноёд түшмэдээ ч хүндпэж мэдэхгүй болтлоо оюун нь хоосорсон монголчуудыг нэгтгэх юм нь тэр Богд л байлаа. Үүнийг гярхай олж харсан Ар, Өвөр Монгол ноёд Богдоор халхавч хийн тусгаар тогнох бүх нарийн төвөгтэй ажил хэргийг чанд, нямбай явуулж байж зорьсондоо хүрсний хүчинд Монгол улс харь манж, хар аятадаас салж чадсан. Тэр эх оронч монгол ноёдын баатарлаг үйлс, мөнхийн гавъяаг бид ганц Богдод бүгдийг овоолоод байх нь зүйд үл нийцнэ. Харийн төвөдөд сөгдөхийн оронд өөрийн эх орон, эрхт төр, эцэг эхдээ сөгдвөл Тэнгэр биднийг ивээх биз ээ!
мунхагаа гайхуулах сайхан уу
өмхий түвд-төвд тусгаар тогтнож чадаагүй тул одоо монголын хөлөөс зуурчихаад тавихгүй хар ангал руугаа аваачихаар салахгүй байгаа тул монгол хүн тархиа ажлуулан хэмх сэжиж ангал руу нь хаяаад дээш гараачээ монгол хүн дахиад манж түвдийн ддарлалд ороход бэлэн боллоо одоо яг салах алтан үе шүү АРДЫН НАМЫН үед л нэг салдаг өөр цаг олдохгүй Дэлхийн байдал хүндэрлээ
Энэ Батсайхан гэдэг тэгээд түүх мэддэг юм уу? Эд нар ацаараа түүх мэддэгийн
Батсайхан та түүхээ үнэн зөвөөр нь сэргээж байгаад олон түмэн баяртай байна. Гагцхүү үнэнийг мэдэх шаардлага Монгол түмэнд байнаа. Түүхээ хуурамчаар худлаар бичих юм бол Монгол улс хөгжин дэвжихгүй ээ. Зөвлөлт Орос болон Монголын түүх худлаа үлгэр гэдэг нь аль эрт нотлогдсон үнэн. Нөхөр Батсайхан таниас өөр зоригтой шударга түүх ч алга байнаа.
Ингэхэд еерее хаанаас мэдээллээ олж авч бна?
Энэ нэг хэдэн хульх түүхчид эрээ цээргүй даварч худлаа бурах юм Хуцалгүй Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж сөгдөн мөргө Нүгэл хилэнц чинь нэмгэрнэ Ард түмнийг Их Монгол улсыг битгий доромжлоорой. МөнхТэнгэрийн дор сөгд
Тэжээсэн бяруу Батсайхан хоосон мэдэмхиийрч, түүх гуйвуулах эрх байхгүй. Социализмын үед МАХН, Ю.Цэдэнбал даргыг ам өрсөн магтан дуулдаг байсан. Одоо Богд хааныг худал үнэн магтан өргөмжилдөг болжээ. гуйван дайвагч этгээд. Богд бол дарлан мөлжигч, харин 1911 оны ҮЭЧХ-ий удирдагчид Ханддорж, Цэрэнчимэд нар шүү дээ. Богд бол эрх ямбаа алдахгүйн тулд л аргагүйн эрхэнд дэмжиж байсан. Намнансүрэн бол Богдыг дэмжигч байсан шүү дээ.
Хайсан гүн,Манлай Зоригт баатрууд,Дамбийжанцан байгаагүй бол тэмбүүрсэн төвд хэн ч биш байх л байсан.
Ene hulgaichdaa boliul tuuhee nulimsan hog shaaruud manj hyadad hubisgal temtsel urnuud manjiin haan uuruu orgon zailj gamingiin zasagaar soligdson gamingiin tsereg chin huuchin manjiin zasagiig ezrlsen armi suuliin ezen haan geed tuuh ux
Чингис хаан гэж байгаагүй монгол хүн гэж ч байхгүй гэж оросын зарим тэнэг түүхчид бичдэг болсон байна Одоо Богд гэж байгаагүй гэхэд хэн үнэмших юм Үзэл суртлын киногоор чинь монголчууд мунхарахаа больсон Ухаантайхан юм бодож олохгүй бол монгол хүүхэд ч наадахад чинь итгэхгүй шүү АХАА
Яг л чам шиг харанхуй мунхаг малнуудыг төвдөөс ирсэн нэг муу лам өөрийгөө богд хаанд өргөмжлүүлж тахин шүтүүлж төвдийн мухар сүсгээр оюуныг чинь хоосолж байсан. Чамтай адил мунхаг харанхуй хүмүүсийг төвдийн мухар сүсгээс ангижруулаагүй байсан бол өдийд та нар бичиг үсэг мэдэхгүй боловсролгүй хир бөөсөндөө баригдсан төвдүүд шиг сунаж мөргөхөөс өөр ид шидгүй хөөрхийлөлтэй амьтад болох байсан гэдгээ мэдэх үү?
"Халхын 8-р Богд" байгаагүй бол Монголчууд хужаагаар шулганалдаж байх байсан гэж баталдаг Батсайхан Оросын эзэрхийлэл доор Монголчууд оросоор яаж сда холин ярьж бие биендээ боловсролоо гайхуулдаг болсон байсныг мартдаг. Оросын 85 мужаас хамгийн ядуу нь яагаад Халимаг Тува хоёр байдгийг тайлбарладаггүй.Хужаа хасаг дөрвөд гэж Монголчуудыг орос буриадууд турхирч ирснийг тэр тусмаа.
тува халимаг буриадад монгол гэр гэсэн хар урцанд хөлдөж нүүрс түлж хар хөө нүүртэй монгол шиг суудаггүй юм билээ хаус шиг байшинд суусан халуун ууранд орсон саруулхан амьдардаг юм билээ
1911 онд Хятадтай нэгдье гэж байсан Q байхгүй дөрвөдүүд халхуудад атаахраад хаана ойчих вэ Түрэг угсааныТува руугаа тонилвол таарна
Оросын 5-р цуваа буриадууд дөрвөд гэж Баруун Монголчуудыг социализм шигээ хараагаад одоо бүтэхгүй.Европ Франц гэдэг Оросууд чинь Халимаг Тувачуудаас жийрхдэг бол та нарыг хүний тоонд багтаадаггүй.Харамсалтай.
халх гэж монгол хүнийг халж гарч ирсэн гамин манж төвдийн эрлийз хурлийз өндөр гэгээн занабазарын үлдэгдлүүд манжид урваж дагаар ороогүй бол дөрвөн ойрдын 600 000 мянган цэрэг хоёр удаа хамтран байлдаад ялах байсан өндөр гэгээн занабазар уравсанаас монгол улс доройтож дахин их монгол улсаа байгуулж чадаагүй халхын ноёд урвагчид байсан цэдэнбалын үед ч урвагчид одоо ч урвагчид хэвээр байна АРДЫН ЗАСАГ АРДЫН НАМ ЯЛНА
122.201.31.199 Отрараас Кашгар хүртэл агуу Зүүнгар 17 зуунд нурсан гол шалтгаан бол Зүчийн удам Сибирийн хаан Кучумыг алж Сибирьт цөмөрсөн Оросууд Ойрдуудын эсрэг Казах Киргизүүдийг турхирч байлдуулан аль алиныг нь устгаж Төв Азид эзэн сууснаас болсон.Ингээгүй бол Манж Халх Зүүнгар руу дайрч,Амарсанаад Оросууд тусламж амлан гол гаргах боломжгүй байсан.Одоо ч Монголчуудыг орос буриадууд казах түрэг гэж турхирдаг нь түүхийн улбаатай.
цэдэнбал орос хэлэнд сайн мэдлэгтэй буриадуудаар монголын соёл урлаг боловсрол бүх салбарт тэргүүнд тавиж ажлуулснаар аж үйлдвэрсэн монголыг байгуулсан дөрвөдүүдийг гамин манж хятад гаралтан үзэн ядаж байсан орос буриад лав бишээ
Үнэнийг тунхаглагч Батсайхан түүхч мунхагийг улам гэгээрүүлэх болтугай АРЬЯБАЛАА
Богд удирдаад байсан юм байхгүй.Богдын нэр хүндийг ашиглаж тухайн үеийн нөхдүүд 1911 оны энэ ажлыг хийсэн байхгүй юу.Бас хэтрүүлж бна.Богд чинь өөрөө 5 настай төвөөс авчирч залсан хүн.Бас учиртай юм ярина.Батсөйхан төрийн соёрхолыг түүхийг хэт гуйвуулж байж Элбэгдорж хүртээсэн.Богдын үүрэг байсан уу гэвэл байсан.Гэхдээ таны яриад байгаа шиг тийм зүйл байгаагүй
богд хаан цагаан хаант орсын хаан хоёр улсаа хөгжүүлдэггүй хаад байсан цагаан хаан золтой орсыг мөхүүлчихээгүй МӨХСӨН бол монгол хэдийний мөхөх байлаа
Монголын туухэнд гадаад хучин зуйл ямагт чухал уурэгтэй байсан ятэрийг угуйсгэх хэоэггуй ХАРИН. сайн мэдмэнээр Монгол монголоороо улдэнэ 1911 онд монголчуудыг нэгтгэх цорын ганц узэл санаа нь шашин байсан Тийм учраас шашны тэргуун БОГДод чухал уурэг оногдсон юм Гэвч тэр хэний юуны нолоонд байсан бэ гэдгийг сайн судлах хэрэгтэй Богдоос илуу Товд болон Монголын тусгаар байдлын толоо узлийг 1904 оос 1906 онд Монголд ирж Ханддорийн хошуунд амьдарч. Байсан 13 р Далай лам дэмжиж монгол ноед лам Богдтой уулзаж ярилцаж байсан
Их сонин.Төлбөрийн чадваргүй Богдод Орос зээл өгч, эргээд Оросоос Богд заан тогос машинаа авсан байдаг. Яаж хэнээр дамжуулж? Гэхдээ түүхийн энэ хэлхээ ар Монголд Монголчуудын голомтыг сахих боломжийг олгосон.Хэдийгээр дараа нь Оросын колони болоод мөнөөх Орос буриадуудын турхиралтаар хужаа,хасаг,дөрвөд,танк хүлдэг,завхай, говийн дебилүүд гэж дов жалгаараа талцаж ирсэн ч гэсэн.
Төвд Богд бол бараг Чингис хаанаас илүү гээд донгосоод байсан балай эргүү
13 р Далай лам Товд ба Монголыг Хаант Оросын тусламжтай тусгаар болгож улс тор оюун санааны хувьд нэгтэхийг хусэж байв Буриад яагваан Доржиев туунд их ойртбайсан
халимаг тува буряд сүүлийн гучин жилд төвдийн шашныг шүтсэнээс монголтой адилхан болж доройтон мунхарснаас биш их урьд нь орсоо дууриан хөгжиж байсан
Монголын зоон дээр зуухан жилд хэл соёлоо голж хаясан буриадууд сэтгэл нь наашаагаа Халимаг Тувачууд биш гэдгийг Оросууд ч мэддэг. Хойшоогоо санаатай Монголчуудыг хагалж ирсэн буриадуудыг Тува Халимагчууд үзэн яддаг нь шалтгаантай. Монголоосмх9олдсон 400 жиолд
Монголын зоон дээр зуухан жилд хэл соёлоо голж хаясан буриадууд сэтгэл нь наашаагаа Халимаг Тувачууд биш гэдгийг Оросууд ч мэддэг. Хойшоогоо санаатай Монголчуудыг хагалж ирсэн буриадуудыг Тува Халимагчууд үзэн яддаг нь шалтгаантай. Монголоосмх9олдсон 400 жиолд
Далай ламын Бээжинд анх соёрхсон Богд цолтонгууд анхнаасаа Халхад байсан болхоос Монголд байгаагүй. Цагтаа тэмбүүгээр сохорсон Богдын нүдийг хараа оруулах гэж Монгол Оросод дааж давшгүй өр тавиад Жанрайсэгийг цутгуулж, машин заан тогос хүртэл худалдан авч л байсан.Цаг нь ирсэн үйл явдлыг дагах биш удирдах нь ашигтай гэдгийг тархи нь тэмбүүрсэн төвөд ойлгох боломжгүй.Түүнийг манийгаа малчин нүүдэлчин гэж ад үздэг тосгоны орос буриадууд л удирдаж байсан гэдэг нь ортой. Дараа нь ч гамингууд Монголд орж ирсэн нь, улаан цагаанаараа Монголд Орос буриадууд байлдсан нь бүгд Оростой холбогддог. Хиагтад хүртэл 500 хүрэхгүй ардын намынхан 10 мянган гамин цэргүүдтэй байлдаж ялсан гэдэг ил цагаан худлаа Орос буриадуудын жүжиг. Нэг ч үхсэн гамингийн шарил байдаггүй нь Оросууд Монголд орохыг зөвшөөрсөн гамингуудаа Хиагтаар гаргаад Манжуураар эргүүлж Хятадад оруулж өгснөөс тэр.Бүгд худлаа.
Wow reatard.Too late
О.Батсайхан мэтийн гуйван дайвагч, урвагч этгээдүүдэд 100 жилийн түүхтэй Ардын хувьсгалын ялалт, амжилтыг үгүйсгэх, харлуулах эрх байхгүй. Энэ нөхөр жинхэнэ монгол үндэстэн биш гэдэг. Ер нь Ардын төр, засгийн хайр ивээлээр хоолондоо хүрсэн О.Батсайхан, Д.Өлзийбаатар, С.Чулуун нарын зэрэг нөхөд түүхийг гуйвуулан улс төржүүлж, ард иргэдийг талцуулахыг оролдох болжээ. Ийм үед Ж.Болдбаатар гэх мэтийн их мэдэгч, "толгой" түүхчид айн чичирч, дуугаа хураасаар ….
Yamarch hubisgal bish manj tur uuruu buuj hyadad turmenstan yugar mongol chuluutei bolj orond ni gamindonii zasag tugtson shuu manjiin tuuhii uz
Эзэн хаангүй монголчуудыг манж хятад төвдийн мухар сүсэг гурав олон зуун жил мунхруулж дарлан мөлжиж боолчилж байсан нь түүхэн нь үнэн. Хэрэв 1920 онд коммунизм байгуулагдаж тусгаар тогтносон улс болоогүй байсан бол өдийд монголчууд нийтээрээ хятадаар шулганаж ярьж, эсвэл нийтээрээ төвд шиг болчихсон эсвэл японы дайны бөмбөгдөлтөнд үхэж үрэгдэх байсан. Коммунизмийн ачаар манж хятадын дарлал төвдийн мухар сүсгээс ангижирч тусгаар улс болчихоод бичиг үсэг боловсролтой болчихоод аж үйлдвэрүүдтэй болчихоод сургууль цэцэрлэг эмнэлэг орон сууц гээд юм юмтай болчихоод яагаад коммунизмийг үзэн ядаад байгаа юм. Яахав коммунизмийн үед хэдэн хүнийг хэлмэгдүүлээд газар нутгаасаа жоохон алдаа л биз. Та нарын тэр шүтээд байгаа ардчилалд чинь муу муухай зүйлүүд зөндөө л байгаа шүү дээ. Энэ хорвоод төгс юм гэж байдаггүй юм.
Самурайнууд Монгол руу довтлоод европ Орос аварсан гэдэг бол үлгэр.Өөрийн эрхгүй байсан Монголтой Оросууд 1936 онд харилцан туслалцах гэрээ гэгчийг байгуулсан жүжиг авиад цэргээ оруулж аннекс хийсэн.Тэгээд Японыг өдөж Монголын нутаг дээр Монголчуудын амиар өөрийн эрх ашгийн төлөө байлдсан.
Сая хүрэхгүй хүн амтай буу зэвсэггүй оркууд яаж японтой байлдах юм тэнэг оркоо. Ингэж худлаа шаадаг малнууд байхад энэ улс яаж хөгжих вэ дээ.
батсайхан мэтийн юмс бол украйн гарал үүслийн барууны үндсэрхэг нацист үзлээс илүү юу ч байхгүй баруун шиг худлаа яридаг гомосексуалийг шүтэгчид биз дээ
Богд хаан ямар ч хамаагүй. Түүхч ухаантай юм бол зөв тунгаа, төрийн соёрхолт оо!
цахиур буутай хөдөөний малчин хэдэн мянган онгоц танк хөлгөлсөн хэдэн зуун мянган зюдо карате сурсан гэдсээ хүүлдэг самурай японыг дийлхүү Орос германтай дайтсан туршлагаараа дийлсэн юм шүү Орос монголыг салгахыг орлдогч хэн ч бай энэ монгол улсын дайсан гэдгийг зарлах хэрэгтэй
Шах п минь.
За за одоо маргаад яахав Энэ түүхээ нэг зөв болгоод авах хэрэгтэй Ямарч байсан Манжаас салсан нь үнэн Гавьяаг бүү талцуул Мэдээж олон монгол эх орончидын хүч байгаа Энэ дээр ганц хүний гавьяа гэж байхгүй Монголчууд 1 сая хүрэхгүй хүн амтай хоцрогдсон харанхуй орон болсон үе байсан нь үнэн Хичнээн их алдаа хэлмэгдэл гаргасан ч соц нийгэмд орсон нь зөв болсон Үнэндээ өөр сонголт ч байхгүй байлаа Үгүй гэвэл Хятадыг дагах зам байсанДэлхийд хүлээн зөвшөөрөгдөж тусгаар улс болгож чадсан л юм Энэ хүртэл ямар их бэрхшээл туулсныг бид мэдэхгүй Орос улсын дэмжлэг их орсон юм шүү
Гэхдээ европ Франц гэдэг хар халтаруудад саймширдаг Оросууд азийн Монголчуудад сайндаа биш өөрийн эрх ашгийн тулд Монгол тусгаар тогтноход тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг малчин Монголчууд хэзээ ч мартаж болохгүй.
Хир бөөс хуурсандаа баригдсан уранхай ноорхой хувцастай бусдад дарлуулж боолчлогдсон бичиг үсэг тоо мэдэхгүй боловсролгүй монгол хүнийг нэг орос хүн гэртээ амьдруулж усанд оруулж бөөс хуурс яр тэмбүүнээс нь салгаж бичиг үсэг боловсролтой болгож толгой хоргодох орон гэртэй ажил төрөлтэй болгож өгсөнтэй адил юм. Одоо тэр гуйлгачин нь сэхчихээд нөгөө оросыгоо муулаад сууж байна.
манжаас ямарч байсан салсан одоо энэ өрөөсөн хөлийг чинь авчихаад зуурчихаад салахгүй төвдөөс яаж салахаа мэдэж байна уу ИХ ОРСЫН ГЭР БҮЛД БАЙГАА монголчууддаа захихад төвд шашин шүтэж агуу орсоо битгий сүйтгээчээ үнэн алтартны христосын шашнаа шүтээчээ орос орон чинь улам хүчирхэг болоод байна
О.Батсайхан нар төвд Богдыг өргөмжлөн магтсанаар нэр хүнд олохгүй. Богдын үед ард түмэн дарлагдан зовж, үгээгүй ядуу хоосон амьдарч байсныг үгүйсгэж чадахгүй. Ардын хувьсгал гараагүй байсан бол Монгол орон мөхөх байсан гэдэг нь хөдөлшгүй үнэн. Одоо лам ноёдыг хэтэрхий магтан шагширч, залуу үеийн итгүүлэхийг оролдох болжээ.
Батсайханы магтаж байгаа тэмбүүрсэн төвд Оросод их өр тавиад өөртөө Жанрайсэгийг оросуудаар цутгуулж, заан шилэн форд авч байхад өлсгөлөн Монголчууд Туулын мөсөн дээр хөлдүү мах чулуугаар буталж нохой хооллож байсныг Майский бичсэн байдаг.
Наад О.Батсайхан гэдэг нөхөр чинь цэвэр монгол цустай биш шүү.
Энэ зуйрган гар Бхаттулгад сайн хүн болж долоож буй юм Тэр нь хэдэн иөгрөг өгсөн байх. Өөр юу байхав Худлаа донгосоод л Түүх та нарыг өршөөхгүй дээ
ийм түүхчид украйнд их бий
Богд бол Чингис хаан, Д.Сүхбаатар нартай эн зэрэгцэх гавьяатай хүн биш. О.Батсайхан шиг жулдрай, түүхий түүхч ҮЭЧХ, Ардын хувьсгалын түүхэн ач холбогдлыг ойлгож ухаарахад мэдлэг чадвар дутна. Гавьяагүй Төрийн соёрхолт гэдэг. Түүхэн үйл явдалд улс төржиж, өс хонзон санаад хэрэггүй. НУИ-д ажиллаж байхдаа юу гэж бичдэг байлаа? Өөрийн толгойгүй "эрдэмтэн" дээ.
Түүхийн үнэнийг судлаад гаргах нь хойчийн дүү нэрт хэрэг болно. Маргаад яахав урагшаа харж хөгжие !!!
Хамгийн гол нь Монголчууд нэг үндэстэн болох хэрэгтэй. Дов жалгаар биднийг талцуулдаг орос буриадуудын хорыг дуусгах цаг болсон.Үүний тулд үнэнийг одоо хэлдэг болох хэрэгтэй.Хужаа гэж, Хасаг гэж Дөрвөд Сартуул Танк хүлдэг гэж, Америк Япон гэж Оросуудын нохой шиг архираад Монголчууд одоо хол явахгүй.Цэдэнбалын үед харин бүх юм өөр байсан. Архираад Монголчууд хожсон.
Санаа зоволтгүй. Удахгүй хужаа эзэд чинь монголыг эзэлж та нарыг боолоо болгоно.
тэмбүүрсэн төвдийн хамаатан нөхөр бололтой
Богдод хийгээгүй зүйлийг наагаад магтаад сурталчилаад байгаа хүндээ. бүх зүйлийг хийсэн эзэд нь юунаас болоод үхсэн ауудлыг гадаад улс руу чихээд, Богдыг магтаад байгаа. Түүхийг алдаа оноог хамтад хэлэх хэрэгтэй. Да жунтангтийн хөрөгт мөргөсөн гээд тийм хаан байсаг гээд
монголын төвдийн цаана хятадын төвдүүд байна
Богд хаан нэртэй төвд лам чинь монголыг өөрийн төвд шигээ болгох зорилготой байсан. 1920 онд монголд коммунист бий болоогүй байсан бол өдийд монгол төвд шиг эсвэл өвөрмонгол шиг болох байсан.
төвд гэдэг чинь хятадын иргэд шүү дээ
Батсайхан гуайдаа баярлалаа. Дандаа үнэнийг гаргаж ирж байдагт нь
түүхч Баярлалаа Батсайхан
Манай исүүсийнхэн яасан сайн ажилаа хийж байнаа.
Англи Герман угшилтай простстант Христийнхэн үнэн алдартны Оросууд шиг Азид дайсагнадаггүй.
https://www.youtube.com/watch?v=6_lKhkXqGz0
Батсайхан гуай бол цээжний бангаар бууддаг гарууд шиг бишээ, маш сайн судлаач даа.
Таны дүгнэлт баримтгүй хийсвэр юм. Тэгэхээрээ худлаа. Буриад уу хөө пизда чи?
Хүүхэд залуучуудад үнэн түүхийг хүргэж буй та нартаа баярлалаа. Баллавч, сохловч арилахгүй үнэн бол түүх юм.
Энэ түүх үнэн түүх ээ
Цээжээ нүдэж бидэнд яс үндсээрээ Оросуудын социалзмын үеэс гайхуулж ирсэн тосгоны буриадууд гахайнуудын түүх нүүдэлчин Монголчуудынх биш.
Үүнээс илүү гоё түүх бичвэл улам сонирхолтой байх байхдаа
төвд чинь хятад улсын харъяат иргэд биз дээ
Богдын амбаарны манаач минь чи тэр түвдлүү гээ зайлаа. Монголд чамд амьдрах орон зай удахгүй үлдэхгүй.
Монголоор дуурэн туухч, тэгээд нотлоод бутээл гаргана л биздээ. Баавар гэгч тархи угаасаар, бур англи болгуулаад шуу. Енеедреер туухийг шуухгуй л дээ.
хэдхээн жилийн дараа манай хятадын түвд богд ар монголоос манжыг хөөснөөр хятад орон даяар манжыг халсан юм гэж л ярих гээд байна даа. Цаанаасаа захиалгатай бодлого яваад байна даа. Удахгүй ардын хувсгал бол агуу хятад дотор гарсан жаахан үймээн гэх вий дээ
Үнэн үнэн, яах аргагүй 8.р Богд удирдсан нь үнэн л дээ
Энэ одоо өөрийгөө түүхч гээд байгаа юм уу,яасан өчүүхэн мэдлэг,сэтгэлгээ вэ,дэлхийд ердөө Монгол Орос гэж байсан юм шиг,мэргэжлийн түүхч бол өөрөө "мэдэлгүй" тухайн цаг үеийг гадаад орчинтой нь холбож бичих ёстой гэтэл тэмбүүтэй төвдийг ОД болгох гэж ядаждээ,сэргэг ухаантай Монгол аавын хүүхдүүд тухайн цагийн нөхцлөөр буюу шашинд бүрэн автсаныг тооцоолж шашнаар 1 удирдлагад төвлөрүүлсэн үүнд богд гээч урдаа барьсан үзүүлэн байсан,үүнийг хужаа санаат богд мэдрэлгүй яахав,түр ашиглагдаж байна гэдгээ, тухайн цаг үеийн гадаад нөхцөл маш хүндрэх эхлэл тавигдсан байсан энэ нь Япон
ази бол хэзээнээс хулгай маягаар орос руу довтолж байжээ эцэстээ цагаан аристан орос америк нийлж азийг нугачин дарахгүй бол азиуд нь цагаан аристаныг устгаж мэдэх аюултай гэжээ
1910-онд япон солонгосыг эзэлж эх газарт түшэцтэй болсон,эхлээд хятадын иргэий дайнд далдуур оролцож бээжинг хяналтандаа байлгадаг цэргийн бүлэгт мөнгө зэвсэгээр тусалсан,энэ хятадын армийн 1 бүлэглэл нь нь Монголыг 1919онд эзэлсэн,хэрэг дээрээ богд, богдын цуглуулсан ойр орчныхон Монголыг худалдсан,Монголын тэргүүний дэвшилтэт зоригт аавын хүүхдүүд эсэргүүцлийн дугайлангууд Нийслэл Хүрээнд байгуулж байсны нэг нь Чойбалсангийн дугуйлан,ингээд жинхэнэ Хувьсгалыг Д.Сүхбаатар,Чойбалсангийн удирдлага дор хийгдсэн
Ямарч изм хэрэнгүй.Түүхэн үнэнийг энэ түүхч зөвшөөрөх хэрэгтэй.Телевизээр 3 монгол хэлтэй хужаа монголын түшхийг үгүйсгэж хичээл зааж харагддаг.
Энэ хүн түүхийг бас улс төрийн өнцгөөр харах юм.11 онд тусгаарласан.19 онд хятадад сайн дураараа гарын үсэг зурж Хятадын ерөнхийлөгчид мөргөсөн.19 он хүртэл Ханддорж,намнансүрэн гэх мэт ноед хорлогдсон.Их л ээдрээтэй.21 онд дахин тусгаар улсаа зарласан.Одоо хүртэл монгол улс оршин тогтнож байна.Тэгхээр эдгээр түүхийг үгүйсгэж болохгүй.Нэг л түүх
төвд дээр үеэс хятад улсын харяанд байсан Төвд угаасаа монгол улсын харяанд байгаагүй төвд орон хаана байдгийг монгол хүн мэдэхгүй
Жинхэнэ Хувьсгалыг Д.Сүхбаатар,Чойбалсангийн удирдлага дор Зөвлөлт Оросын тусламжтайгаар хийсэн,энэ нь зөвхөн Эх Орноо гэсэн гуйвж дайвашгүй тууштай жанжин баримталсан учраас Үр Дүнгийн нь хойч үе бид нар одоогийн Монгол улс цаг хугааагаар батлагдан үр шимийг нь хүртэж байна,харин тэр Бодоо, тэр Данзан ,тэр Гэндэн ,тэр Амар\одоогийн элбэггай,баярцогт баяр батхөөс гэх мэтүүд\ цаг үеэ тооцоолоогүй гуйвагч дайвагчид байсан тэднийхээр явсан бол Японы , алсдаа хятадын бэлэн хоол болох байлаа,японы тусгай албад зүгээр суугаагүй өвөр Монголчуудаар дамжуулан ар Монголд нөлөөлж байсан,япон аль 1922онд Оросын цагаатнуудад мөнгө зэр зэвсгээр тусалж бүр Алс Дорнодыг Чита хүртэл эзэлж бүр Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс гэж байгуулж байлаа,ингээд 1935оноос хятадтай мөргөлдөж эхлэн 1937онд манжуурыг эзэлж Манж-го улс байгуулсан үүнд өвөх Монголын хэсэг багтсан,энэ үед л лам нар Ванчин богд япон туслана гээд хөдөлгөөнд орсон,ийм хүнд үед Чойбалсан Эх Орноо зөв замаар авч явсан ,цаг хугацаагаар
Цаг хугацаагаар батлагдсан үр дүнгийн нь бид одоо хүртээд л явж байна
Тэр гомо төвдийн удирддаг гэж юу байхав.зб сан монгол ноёдыг мэдрэл хатантайгаа,хужаа нартай нийлж хордуулж алхаас өөр юм бараг хтйгээгүй.
Энэ нөхөр хаана түүхч болсон юм бол ?
yychilaarai!!!!Mongol ylas byrelden togtoh Mongol ylasiig yysgen byteesen hyn ni yah argagyi Bogd ezen haan menees men?Minii bags gebs lamtan Gys hemeeh hyn ali soz-niigemiin yed ene toriig abchirsan hyn ni yah argagyi (Bogd gegeen ) yum syy gej ychirlan egyylej bilee!!!ene byhniig yrgeljiin sanaj Mongol tymen mini Oros Manjiin ezegneliin yed hatyy siryyn yndesnii yhamsaraan geen irsenii balag biz ee!!eneeder ch neg l chechen mergen syymjlegchid baih sqig baina?gelee ch tyyh hezee ch balarsgyi oi sanamj menhiin hyrdnee chagaan deer haraar bicheed yldeeseniig sine chagiin bazaanyyd ta nar bol yu gej hyzaj borgood gelegnyyd hebeeree yldene!!!!!ok?...tyyheen medej enee chagiin heterhii ardchilaldaa byalyyrsan syy dolooson geleg sig bolj dee!!heerhiis?.?...hynii ygiig abch baigaa yum daanch alga?yher sig neg l dohibol ylam l mulguutaj zytgeed ee???????????........
Муусайн тангад орос боовнууд хуц.Өмхий хулмастай Орос пиздатайгаа зайл.Муу ч гэсэн Монголчуудын боов нь ч ал нь ч тэнгэрээс заяатай.
Орк
Бид корона тусахгүй тэнгэр заяатай гэж шаацгаагаад байсан. Тэнгэр заяатай гээд байсан оркууд нь коронавирусийн халдвар үхэл хоёроороо дэлхий тэргүүлж байснаа мартчихсан уу тэнгэр заяатай мангар оркуудаа.
iim dovtoruud olon bgaad haramsah ymdaa
О.БАТСАЙХАН . АР МОНГОЛ НОЁД УДИРДАН САНААЧИЛЖ 8 Р БОГД ДЭМЖСЭН БУС УУ. ТӨВД ХҮН МАНЛАЙЛСАН ГЭДЭГ БОДЛОО ӨӨРТӨӨ 1000 ТАА ҮЛДЭЭ.
КОММУНИЗМЫН 100 ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭЭД БАЙХ ЮМ.АНХ СУУРЬ НЬ 1911 ОНД ТУСГААР УЛС ГЭЖ ТУНХАГЛААД 5 ЯАМ БАЙГУУЛЖ 1913 ОНД ЦЭРЭГ ХӨДӨЛГӨЖ ЦАГААН ХЭРЭМ ХҮРТЭЛ ДАЙТАЖ ЯВСАН АХМАД ҮЕЭРЭЭ БАХАРХАЖ ДУРСАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.ЮМ Л БОЛ КОММУНИЗМЫН ОЙНУУДЫГ ТЭМДЭГЛЭДГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ .
АЗИ ЁВРОПИЙН гитлер хаад ноёд пан гетман русифобийнууд сөнөх цаг хаяанд ирчихээд байна
Маш сайхан ярилцлага байна, түүхийг ард иргэд, хойч үеийнхэнд үнэн зөвөөр нь хүргэх цаг болсон. Үүнд төр засаг, эрдэмтэн мэргэд, боловсролын яам зэрэг холбогдох байгууллага, хүмүүс анхаарлаа хандуулж, дорвитой ажил хийхийг хүсч байна
Эрдэмтэн хүн гэхэд арай л жулдаад байна уу даа. Эсвэл ард иргэдээ талцуулах, дуусахгүй маргааныг зориуд дэвэргэх зорилготой биш юуг нотлох юуг хэлэхээ мэдмээр юм аа
Оросын гар хөл болсон хүмүүс ил болж бна даа. Барьж аваад орос руу нь явуулчих. Алаад яахав сумны гарз. Түүхч Батсайхан таны эрдмийн ажил улам бадрах болтугай. 1911 оны эрх чөлөөний хувьсгал Богд хаан үүрд бидний зүрхэнд байх болно.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)