Олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан ахмад дипломат, Улс төрийн шинжлэх ухааны доктор, тэргүүлэх профессор, олон улсын харилцааны мэргэжилтэн судлаач Г.Төмөрчулууныг “Трэнд зочин” буландаа урилаа.
-Хятад улс геополитикийн хувьд ганцаардмал байдлаас гарахын тулд өвлийн олимпийг ямар ч хамаагүй аргаар зохион байгууллаа гэж зарим судлаачид үзэж байна. Урд хөрш олимпоор дамжуулж ямар улс төр хийв?
-Санал нэг байна. Дэлхий нийтээр Хятадыг гурван зүйлээр буруутгаж байгаа. Нэгдүгээрт, Шинжаан уйгаруудын эрх чөлөөнд халдаж, шорон гяндан барьж байна.Хоёрдугаарт, Тайвань бол Хятадын салшгүй хэсэг гэж үзэж энх тайвнаар нэгдэхгүй бол хүчээр эзлэхийг санаархаж, Хятадын сөнөөгч онгоц Тайванийн агаарын хилийг өдөр болгон зөрчиж айлган сүрдүүлсээр байна. Уг нь Тайвань 26 сая хүнтэй шүү дээ.
ШИ ЖИНЬПИНИЙГ МАО ЗЭДУНЫ ДАРААГИЙН АГУУ УДИРДАГЧ ГЭДГИЙГ ДОТООДДОО БОЛОН ОЛОН УЛСАД ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Хоёр Хятадын түүхийг өнгөцхөн сөхөхөд БНХАУ Чан Кайшийг дийлж хөөж явуулаад Бүгд Найрамдах Хятад улс нэртэй болсон. Өөрөөр хэлбэл, хоёр хятад байх ёсгүй. Нэг л байх ёстой. Хууль ёсны ганц Засгийн газар нь Ши Жиньпинийх байх ёстой учраас Тайванийг хүчээр эзлэхээр зэхэж байна. Энэ нь НҮБ-ын хүч хэрэглэж болохгүй гэсэн дүрмээс эхлээд олон улсын эрхзүйтэй зөрчилдөж байгаа. Харин БНХАУ гэдэг нь одоогийн манай хөрш. Ийм ялгаатай.
Гуравдугаарт, Хятадын тусгай бүс нутаг Хонконг мужийн залуучуудын ардчиллын төлөөх эсэргүүцлийн хөдөлгөөнийг Бээжин төвтэй хятадууд нухчин дарсан. Ийм гурван зүйлээс болж хятадууд буланд шахуулж, элдэв хориг тавиулж эхэлсэн. Уг нь бол англичууд Хонконгийг Хятадад буцааж өгөхдөө эдний хууль журам, эрх ашгийг зөрчиж болохгүй шүү гэсэн амлалтыг авсан байдаг. Гэтэл хятадууд Үндсэн хуулийг нь хүртэл өөрчилж эртний парламентын уламжлалтай Англи маягийн хуулийг коммунист болгосон нь олон улсын хэмжээнд тэр дундаа АНУ, Англи, Австралийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Эдгээр гурван улс нэрнийхээ товчлолоор “АУКУС” гээд Хятадын эсрэг чиглэсэн цэргийн эвсэл хүртэл байгууллаа. Дээр нь худалдааны дайн нэмэгдэнэ. Мөн өрнөдийн хөгжилтэй орнууд, Европийн холбоо Хятадын эсрэг сөрж зэвсэг худалдахаа больчихлоо. Европийн холбооноос авсан зэвсгээ ард түмнийхээ эсрэг ашиглаж байна гэж үзсэн. Ийм олон зүйлээс улбаатай юм. Энэ байдлаасаа гарахын тулд Хятад бүхий л нөөц бололцоогоо ашиглахыг эрмэлзэж байна. Энэ нь өөрсдөд нь асар үнэтэй тусч байгааг өвлийн олимпоос харж болно. Хятад өмнө нь зуны олимп хийхдээ үзэгчидтэй байсан учраас маш их орлого олсон. Харин энэ удаагийн өвлийн олимпод зардал их гаргасан ч орлого бага байсан.
Хятад улс өвлийн олимпоор дамжуулж Ши Жиньпиний улс төрийн систем, байр суурийг бэхжүүлэх оролдлого хийсэн. Түүнийг Мао Зэдуны дараагийн агуу их удирдагч гэдгийг дотооддоо болон олон улсад харуулахыг зорьж байна. Маш том пиар сурталчилгаа явж байгаа учраас тэр хэмжээний хөрөнгө мөнгө гаргах нь асуудал биш. Улс төрийн шинжлэх ухааны онолоор ганц намын дарангуйлал тогтсон нөхцөлд юу ч хийж болно. Ямар ч хууль журам, шүүх үйлчлэхгүй. Үүний нэг жишээ нь ганц нам ноёрхсон, нам төвтэй Хятад улс.
Ганцаардаж, буланд шахуулсан Хятадад найз нөхөд хэрэгтэй байгаа. Өрнөдийнхөн тоохгүй шүүмжилж байгаа учраас Африк, Латин америк, Азийн хөгжиж буй орнууд руу дэд бүтцийн маш их хөрөнгө оруулалт хийж байна. Нэг бүс нэг зам зэргээр дэд бүтцэд нь хөрөнгө оруулж өөртөө татах гэсэн томоохон санаачлагууд гаргалаа. Цаад бодлого нь улс орнуудад их хэмжээний зээл өгөөд хариуд нь газар нутгаас нь авах буюу “Өрөөр урхидах дипломат ажиллагаа” бодлого баримталж байна. Үүний бодит жишээ бол Тажикстан, Шриланк шүү дээ. Энэ Монголд ч сургамжтай. Хэмжээ хязгааргүй зээл хамаагүй их авбал эцэстээ төлж чадахгүйд хүрч нутгаасаа өгөх аюул ирнэ. Өрнөдийнхөн энэ бодлогыг засах гэж үзэж байна. Эхнээсээ АНУ хятад оюутнуудыг хүлээж авахгүй гэж мэдэгдлээ. Энэ мэтээр төрийн бодлогын золиосонд ард түмэн хохирч байна. Гэхдээ насаараа коммунист байсан орон засрах эсэх нь тун эргэлзээтэй.
-Өрнөдийн орнуудын ихэнх нь өвлийн олимпийг бойкот хийхээ мэдэгдээд байсан. ОХУ, Монгол зэрэг 20 гаруй орны удирдлага очиж баяр хүргэлээ. Үр дүнд нь хийн хоолойноос эхлээд олон ч асуудал шийдвэрлэсэн байх. Гэтэл Бүс ба зам, Монгол-Хятадын Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах төсөл удаашралтай байна. Бидний зүгээс юуг анхаарах ёстой вэ?
-Өрнөдийн орны төрийн удирдлагууд өөрсдөө очихгүй гэсэн ч тамирчдаа оролцууллаа. Гэхдээ удирдагчид нь очихгүй байна гэдэг дэмжихгүй гэсэн үг. 2008 оны зуны олимпод 80 орны төр засгийн тэргүүн очсон байдаг. Гэтэл энэ удаагийн өвлийн олимпод дөрөв дахин бага буюу 20 орны удирдлага очлоо. ОХУ, Монгол, Азийн хөгжиж байгаа орнууд очлоо. Үүнд ковидын хүчин зүйл ч байгаа. Гэхдээ 2008 онд Хятад улс одоогийнх шиг тэгтлээ буланд шахуулаагүй. Харин өнөөдөр олон улсын хэмжээнд улс төрийн дэмжлэг суларсны илрэл. Олимп бол тухайн орны нэр хүндийг олон улсад харуулж буй нэг үзүүлэлт.
Эрээний хил хаагдсан нь урд хөршөөс илүү манай улсын удирдлагын том алдаа. Ийм том хөрштэй хэрнээ 7-8 боомт зэрэгцээд байж байх ёстой атал яагаад ганцхан Замын-Үүдээс хамаарч байгаа юм. Үр дүнд нь лаа, шүдэнзгүй тас харанхуй боллоо шүү дээ. Нүүрсээ яагаад ганцхан боомтоор гаргадаг юм. Нэг нь хаагдахад өөр олон хувилбар байх ёстой. Ганц нүүрс ч биш олон төмөр зам, авто зам, агаарын замтай байх ёстой. Аймаг бол ганц боомттой байж болох. Бүхэл бүтэн улс биз дээ. Гадаадтай харилцах олон гарц, хувилбартай байх хэрэгтэй. Монгол Улс далайд гарцгүй гээд байдаг. Гэтэл хятад бол далайгаас илүү барагдашгүй зах зээл. ОХУ, Монгол нийлээд ч нүүрсээр хангаж чадахгүй. Хэрэгцээ маш их.
-Хилээ нээхгүй байсны цаана улс төрийн шалтгаан байсан уу?
-Тэгэж бодохгүй байна. Хятад /zero covid/ тэг ковид гээд маш хатуу бодлого баримталсан. Ганц Монгол биш бусад улс орнуудтай ч хилээ хаасан. Вьетнам эдийн засаг нь хүндрээд төрийн удирдлагын хэмжээнд Хятадыг гуйх жишээтэй.
Хятад улс Уханьд коронавирус гарсныг нуулаа гэдгийг АНУ хэллээ. Ер нь коммунист засаглалтай орнууд хэчнээн буруу зүйл хийсэн ч нуух их дуртай. Манай улс ч социализмын үед тийм байсан.
БЕЛАРУСЬ, УКРАИН ХОЁР НАТО-Д ЭЛСЧИХ ЮМ БОЛ ОХУ “ДУУСНА”
-Бүс нутгийн байдал хурцадмал байна. Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөгч нь Герман байсан бол гуравдугаар дайныг өдөөгч нь ОХУ байх магадлал өндөр байна гэж үзэх хүмүүс ч байна?
-Үүн шиг худал цуурхал байхгүй. Олон улсын харилцаанд айлгах тактик байдаг. Хойд Солонгос яагаад цөмийн зэвсэг бүтээгээд өдөр болгон шахуу тив алгассан пуужин харваад байна вэ. Энэ бол өмнөд Солонгосыг сүрдүүлж байгаа хэрэг. Цөмийн зэвсгийг хэрэглэх гэж хийдэггүй. Заналт дайснаа айлгаж байгаа хэлбэр. Түүнээс хэн ч цөмийн зэвсэг хаяж зүрхлэхгүй. 1945 оны Хирошима давтагдахгүй.
Путин алс дорнодоос Украины хил дээр 100 мянган цэрэг татаж авчирч байрлуулсан нь айлгаж байгаа хэрэг. Бүдүүлгээр хэлбэл, миний цэрэг наана чинь байгаа. Аятайхан байхгүй бол үгүй хийнэ шүү гэсэн үг. Гэтэл украинууд хүн болгондоо буу бариулаад бэлтгэл хийх хүртлээ айж байна. Түүнээс дайн хийх гэж цэрэг аваачаагүй гэдэг нь ил байсан. Мөн Беларусьт цэргийн сургуулилт хийсэн нь ч төлөвлөгөөтэй байсан. Харин Украины нөхцөл байдалтай давхцсан гэж өөрсдөө хэлсэн байналээ. Энэ бол ОХУ-ын Цагаан хааны үеэс уламжилж ирсэн шалгарсан дипломат арга. 1921, 1939, 1945, 1966 онд яагаад Монголд дөрвөн удаа цэрэг орсон юм. Хятад, Японыг айлгахын тулд болохоос дайтах асуудал огт байгаагүй. Энэ тактикаа Украинд хэрэглэж байна.
-Киевд айлчилсан Германы канцлер Олаф Шольц өрнөдийн ямар нэг эвсэлд Украиныг элсүүлэх төлөвлөгөө байхгүйг мэдэгдээд “гал”-ыг дарчихаж байгаа юм биш үү?
-ОХУ хоёр зорилго тавьсан. Нэгдүгээрт, Украиныг хэзээ ч НАТО-д элсүүлэхгүй гэсэн амлалт өг гэж Байден, Блинкен, Германыг шахсаар байгаад зорилгодоо хүрчихлээ. Үр дүнд нь Шольц Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ бол ОХУ-ын дипломатын ялалт. Тэр тусмаа Шольцоос амлалт авна гэдэг маш том ялалт. Үндсэндээ Зеленскийн ялагдал, Путиний ялалтаар төгслөө. Энэ нөхцөл байдал түр байж болох ч ойрын хэдэн жилдээ Украин НАТО-д элсэх асуудал яригдахгүй байх. Нөгөө талаас нь харвал оросууд өөрсдөө буруутай шүү гэдгийг цэргийн томоохон эрдэмтэн, армийн хурандаа генерал Ивашов хэллээ. Тэр холоос цэрэг авчирч, хөрш орны хил дээр байршуулсан нь хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлж сөрөг дүгнэлт авчирч байна. АНУ, Английн хэлдэг ортой гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлсэн байна лээ.
-Гэтэл Украины очих зогсоол НАТО. Украин НАТО-д элссэн бол хойд хөршид ямар аюултай юм бэ?
- 200 жилийн түүхэндээ ОХУ жийргэвч орнуудаар хүрээлүүлж ирсэн. ОХУ НАТО-г гол дайснаа гэж үздэг. Хэрэв Украин НАТО-д элсчих юм бол цэрэг нь Украины нутагт орж ирнэ. Өөрөөр хэлбэл, урдаас НАТО-гийн цэрэг, баруун, хойд талаас Латви, Литви, Эстони, Польш, Финландад мөн цэрэг орно. Энэ бол ОХУ-д аймшиг, хар дарсан зүүд. Үндсэндээ Беларусь, Украин хоёр НАТО-д элсчих юм бол ОХУ "дуусна". Ганцхан ОХУ-ын эсрэг НАТО-гийн 27 улсын арми ороод ирнэ гээд бод доо. Энэ бол цэрэг дайны стратегийн асуудал.
ОХУ-ын стратеги бол Беларусь, Украин хоёрыг хэзээ ч НАТО-д оруулахгүй байх. Тэр бүү хэл элссэн орнуудыг НАТО-гоос гаргахыг хүсч байна.
-Тэгвэл манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын харилцаа ямар шатандаа явж байна вэ?
-Хаяа дэрлэсэн хоёр том гүрэн анд, найзууд байдаггүй. 1962 онд дайтсан. Ер нь ОХУ, Хятадын харилцааны түүх эмгэнэлтэй. Хүйтэн дайны үед БНХАУ АНУ-тай нийлж ОХУ-ыг эсэргүүцсэн. Одоо АНУ хоёуланг нь эсэргүүцэж байна. Европийн холбоо, АНУ, Австрали бүгд нийлж байгаад хоёр их гүрний эсрэг улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ авч байна. Путинд тусладаг хүмүүсийг АНУ, Англи руу явах виз гаргахгүй, банкинд хадгалуулсан хөрөнгийг царцааж байх жишээтэй.
Тэгэхээр өвлийн олимпод Путин очсон нь Орос, Хятад баруун болон өрнөдийнхний эсрэг нэгдэхээр болсныг харууллаа. Өвлийн олимпоор Путин айлчлахдаа 15-16 баримт бичигт гарын үсэг зурсны нэг заалт нь НАТО дорно дахин руу тэлэхийг эсэргүүцнэ гэлээ. Ши Жиньпин, Путин хоёулаа ингэж хэллээ. Өөрөөр хэлбэл, Путин Хятадын удирдагчийг өөрийнхөө талд авчихлаа. Олон улсын харилцаанд аль болох олон найзтай байна гэдэг том ялалт байдаг. Хятад барагтай бол бусдад татагдах, хүний үгэнд орох улс биш шүү дээ. Гэтэл ОХУ татаж авлаа гэдэг агуу.
Украины хямралын нэг шалтгаан нь хийн хоолой. ОХУ Украинаар дамжиж баруун тийшээ явсан хийн хоолойгоо хаачихсан. Тэр хоолой Украинд жилд нэг тэрбум ам.долларын орлого оруулдаг. Мөн адил ОХУ хийн хоолойгоо Монголын нутгаар дамжуулж байна гэдэг стратегийн сонирхол мөнхийн эрх ашиг байна л гэсэн үг. Гэтэл хятадууд дургүй байсныг Путин зөвшөөрүүлчихлээ. Хятадад Оросоос өөр найз байхгүй учраас аргагүйн эрхэнд зөвшөөрсөн байх.
-АНУ, Хятадын худалдааны дайн хэзээ дуусах вэ. Үр нөлөөг нь та хэрхэн харж байна вэ?
-АНУ, Хятадын худалдааны дайн Трампын үед эхэлсэн. Трамп өндөр тариф тогтоож, Хятадын барааг авахгүй гэсэн.
Гэтэл Байден энэ бодлогыг бүр гүнзгийрүүллээ. Шинжаан уйгар хоригдлуудаар нэхмэл бүтээгдэхүүн хийлгэж худалдаалж байгааг эсэргүүцэж хориг тавьснаар хятадууд асар их алдагдалд орж байна. Энэ дайн мөд дуусахгүй. Лав Байдены үед дуусахгүй гэж баттай хэлнэ.
Трамп, Байден хоёр бол эсрэг тэсрэг удирдагч. Трамп үндэсний үзэлтэй. Олон улсын хэллэгээр бол хэт буюу экстремист үзэлтэй. АНУ-аас өөр хэнийг ч бодохгүй. Тэр утгаараа улсынхаа төлөө олон ч зүйл хийсний нэг нь АНУ-ыг ЮНЕСКО-гоос эхлээд олон улсын бүх байгууллагаас гаргасан. Арай НҮБ-аас гаргасангүй. Тийм хугацаа ч байсангүй. Хэрэв дахиад Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол НҮБ-аас гаргах байсан ч байж мэднэ. Гэтэл Байден гарч ирээд Трампын бодлогыг 180 градус эргүүлсэн. АНУ-ыг ДЭМБ, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, ЮНЕСКО-д буцаагаад элсүүллээ. Ер нь АНУ-ын Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгчдийн түүх, уламжлалыг харахад ОХУ-д дургүй.
Орчин үеийн олон улсын харилцааны нэг сонин үзэгдэл нь яваандаа олон улсын байгууллагуудад улс орнууд захирагддаг болчихдог. Улс орнууд бүрэн эрхт байдлаасаа олон улсын байгууллагатай хуваалцаж, даатгадаг практик бий болсон.Гэтэл Трамп үүнд дургүй. АНУ ДЭМБ-д 450 сая ам.долларын татвар төлж бараг тэжээж байж яагаад захирагдах ёстой юм гэдэг байр суурин дээрээ бат зогсдог.
“ЦАХИМ ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА”-НЫ ӨӨРЧЛӨЛТӨӨР ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО ХУМИГДАНА
-“COVID-19” олон улсын харилцааны бүхий л салбарт, түүний дотор геополитикийн газрын зурагт ихээхэн өөрчлөлт орууллаа. Эдийн засаг эрс суларсан. Тэгвэл “COVID-19”-ын дараах дэлхий, олон улсын харилцаа ямар байх вэ?
-“COVID-19” олон улсын харилцаанд зарчмын өөрчлөлтүүд авчирсан. “Digital diplomacy” гэдэг шинэ ойлголцол гарч ирлээ. “Цахим дипломат ажиллагаа” бол биечилж уулзаж гар барихгүй зайнаас харилцах гэдэг утгаараа томоохон асуудал дагуулж байна. Дипломатын уламжлалт арга бол нүд рүүгээ харж ярьдаг. Гэтэл дижитал дипломат ажиллагааны үед амьд мэдрэмжгүй болно гэсэн үг. Тиймээс “COVID-19”-ын дараах олон улсын харилцаанд биечилж уулзах болон зайнаас харилцах хос дипломат ажиллагаатай болно. Энэ том өөрчлөлтийн үр дүнд Элчин сайдын яамдын үүрэг, оролцоо хумигдана гэж харж байгаа. Улс орнуудад суугаа уламжлалт Элчин сайдын яамны арга хэрэгсэл хуучирч бүх зүйл технологид шилжиж байна. Энэ нь цаг хугацаа, зардал, хүн хүчээс эхлээд олон талын хэмнэлттэй. Наад зах нь дипломат шуудан явуулах гэж ямар их цаг хугацаа, чирэгдэл болдог билээ. Ялангуяа, манайх шиг жижиг улсын хувьд “Цахим дипломат ажиллагаа” их хэрэгтэй.
-“COVID-19”-ын дараа дэлхийд либерал ардчиллын үзэл санааг үүсгэн байгуулсан АНУ-ын нэр нөлөө, байр суурь суларч, БНХАУ, ОХУ зэрэг шинэ их гүрнүүд гарч ирэв үү гэж байгаа судлаачид ч байна л даа?
-Тийм зүйл болохгүй. Зөвшөөрөх ч үгүй. АНУ-ын ач холбогдол буурч, хоёрдугаар зэргийн улс орон болно гэсэн зүйл огт байхгүй. Олон улсын харилцаа хүмүүсийнхтэй их төстэй. Өөрөөс нь илүү гарахаар атаархана. Тиймээс АНУ өөрсдөөс нь хавь илүү болохоор ОХУ, БНХАУ-ын зүгээс АНУ-ын ардчилал сөнөж байна гэж ярьдаг. Баримт бичгүүддээ ч дандаа тэгэж бичдэг. АНУ-ын инноваци, мэдээллийн технологийн ололт амжилт, нээлтийг гүйцэх улс орон байхгүй. АНУ-ын хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд авчирч байгаа шинжлэх ухаан техникийн ололт, соёл, кино урлаг, Англи хэл гэдэг агуу. Лав ойрын 10 жилдээ л нэг номерын улс хэвээрээ байх нь баталгаатай.
-Геополитикийн шинэ хуваарилалт, олон улсын харилцааны чиг хандлага, нөхцөл байдалд Монгол Улс хэрхэх вэ. Гадаад бодлогыг 40 гаруй жил судалсан хүний хувьд юу хэлэх вэ?
-Харьцуулбал, Монгол Улс бол хоёр зааны дундах хулгана. Геополитикийн шинэ нөхцөл байдалд зохицож амьдрах ёстой. Хоёр хөршийнхөө дургүйг хүргэж огт болохгүй. Төвийг сахисан маягтай байх нь зөв. Өөр бидэнд хийх ажил нэг их байхгүй дээ. Жишээлбэл, АНУ Монголд цэргийн бааз байгуулна гэх юм бол хоёр хөрш дүрэлзээд явчихна. Учрах эрсдлийг ч таамаглашгүй.
Өнгөрсөн 40 жилийг харвал Монгол Улс бараг гадаад бодлогогүй шахуу явж ирсэн. Яагаад гэвэл манайх хоёрхон хөрштэй. Энэ хоёртойгоо учраа олчихвол гадаад бодлогын 80-90 хувь нь шийдэгдэж байна гэсэн үг. Гадаад бодлого гэж том том зүйл ярихаас илүү энэ бол амин чухал асуудал. Үлдсэн 10 хувь нь гуравдагч хөрш гэгдэж байгаа орнууд. Монгол шиг сонин геополитикийн байрлал, гадаад бодлоготой улс байхгүй. Магадгүй Андорра, Монакка, Непал зэрэг хэдхэн улс төстэй байж мэднэ.
Монгол Улс өнөөгийн нөхцөлд их аятайхан хүрээлэлд байна. Хятад Тайвань, Шинжаан уйгар руу анхаараад Монгол руу нэг их харахгүй, нүдэнд нь өртөхгүй байна. Ер нь Хятадын гадаад бодлого далай руугаа их чиглэдэг. Номхон далайг яаж АНУ-ын ноёрхлоос чөлөөлөх вэ гэдэгт анхаардаг. Олон улсын далайн зам, тээврийн харилцаа нефть, хийн худалдааг АНУ-ын цэрэг хянаж байна. Энэ мэтээр урд хөршид толгойгоо гашилгах түмэн асуудал байгаа учраас стратегийн анхаарал өөр тийшээ чиглэдэг. Харин ОХУ бол огт өөр. Монголыг Хятад, Японоос хамгаалах “бамбай” гэж үздэг учраас манай улсыг өөрсдийнхөө нөлөөнд байлгах нь гол стратеги. Манай улсын үүрэг ч тэр. Түүнээс Монгол, Орос ах дүүгийн найрамдалт харилцаа гэсэн зүйл ердөө байхгүй. Монголыг АНУ, Хятадын алинд ч алдахгүй байх сонирхол бий. Манай улсыг алдчихвал Эрхүү, Улаан-Үдэ, Сибирийн төмөр зам үгүй болно. Үүнийг хэн хүсэх юм бэ. Гэхдээ ОХУ байхад хятадууд манайд халдахгүй.
Монголын газрын баялаг, түүхий эд бусдын анхаарлыг татна. Монголыг дундуур нь хуваасан хуваарилалт буюу 48 дугаар паралель гэсэн яриа ч бий шүү дээ. 48 дугаар өргөрөгийн урдах нь Хятад, хойшоох нь Оросынх гэдэг зүйл гарсан нь огт үндэслэлгүй биш байх. Тиймээс хэмжээ хязгааргүй зээл тусламж авахдаа анхааралтай байх хэрэгтэй. Ер нь бол Гадаад харилцааны сайд, Элчин сайдууд мэдлэг боловсролоос гадна ёсзүйтэй байх нь хамгийн том шалгуур юм.
-Таны хувьд анхлан л Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд гишүүнээр элсүүлэх ажлыг гардан хийсэн. Монгол Улс ШХАБ-д элсэх, эсэх асуудал олон жил маргаантай явж ирлээ. Магадгүй олонх нь “хадны мангаа” гэж харах нь бий. Та бол ШХАБ-д элсэхийг дэмждэг хүмүүсийн нэг. Элсэхгүй байлаа гэхэд юу алдах, элслээ гэхэд юуг хожих вэ?
- 1992 оны Үндсэн хууль гараад хоёр жилийн дараа 1994 оны гадаад бодлогын үзэл баримтлал батлагдахад миний бие гардан хийж УИХ-аар батлуулсан. Ингэж хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах санаа анх гарч, гадаад бодлогын үзэл баримтлалыг байранд нь тавьсан. Хоёр дахь нь буюу Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн бол маш чухал. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Орос, Хятадын аль алиных нь холбоотон биш гэж хэлж байгаа хэрэг. Нутагтаа цэргийн бааз байгуулахгүй, гадны цэрэг дамжин өнгөрүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн энэ мессеж гуравдагч хөршид их ач холбогдолтой. Энэ бодлого 30 жил их аятайхан явж ирлээ.
Би Гадаад яаманд ажиллаж байхдаа ШХАБ-ын олон улсын хуралд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй их олон удаа явсан. Нэг зүйлийг анзаарсан нь ШХАБ бол мэдээлэл олох маш чухал суваг. Хоёр хөрш, АНУ, Энэтхэг, Иран гээд найз нөхдөөс эхлээд заналт дайсны төлөөлөл бүгд тэнд явж байдаг. Гэтэл тэд биднээс тэнэг болохоороо ШХАБ-д элссэн хэрэг үү. Дипломатын ажил бол мэдээлэл олж авах дээр тогтдог. Энэ бол алтан дүрэм.Тагнуул, дипломат хоёр бараг ялгаагүй. Улс орны аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг ШХАБ-аас олдог. Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Мэдээлэлгүй бол ямар ч гадаад яам, мэргэжлийн дипломат байгаад нэмэргүй. Мартах хэрэгтэй. ШХАБ бол “хадны мангаа” биш жирийн л олон улсын байгууллага. Бидэнд ямар ч судалгаа алга. Судалж ч чадахгүй байна. Эцсийн эцэст Монголын эрх ашиг л чухал биз дээ.
Монгол Улс ажиглагчаар 20 гаруй жил явлаа. Сүүлдээ сэжиг төрүүлж хоёр хөршөөс эхлээд итгэл нь суларч мэдэх аюултай. ШХАБ ажиглагчдыг гол арга хэмжээндээ ч оруулдаггүй.
-Казахстанд төрийн эргэлт болж цэргийн хүчээр дарлаа. Ард түмэн тэсрэв үү, террорист ажиллагаа байв уу. Судлаачийн хувьд хэрхэн харсан бэ?
-Ганц Казахстан биш хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд бүгд удирдлагын /leadership problem/ асуудалтай. Чөлөөт сонгууль гэж байхгүй. Ах дүү хамаатан саднаараа бүх насаараа хэмжээлшгүй эрх мэдэл, хөрөнгөтэй байхыг хүсдэг. Дундад зууны отог, омгийн системдээ баригдчихсан. Назарбаев, Путинаас эхлээд бүх насаараа эрх мэдэлтэй байхыг хүсдэг тогтолцоо. Ард түмний дэмжлэггүй ч их гүрнүүдийн хүч нөлөөгөөр үе дамжсан диктатур тогтоож байна. Үүнээс болж хөгжиж байгаа орнууд хөл дээрээ босч чадахгүй, улс орноо удирдаж сурахгүй байна. Хүний эрх, шударга сонгууль, хууль дээдлэх зарчим алга. Энэ мэт олон жишээнээс Монгол Улс сургамж авах хэрэгтэй.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Shanhain Baiguullagiin toloologch boltoi, maniigaa oros hyatad 2t barij ogoh sanaatai
МАНАЙ МОНГОЛЧУУД БҮГД УЛС ТӨРЧ ДЭЛХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ МЭДДЖГ СУДЛААЧ БОЛЖЭЭ.ДЭЛХИЙН 2-Р ДАЙНЫГ ЗХУ ЭХЛЭСЭН ГЭЭД ГАЛЗУУГИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ АЯТАЙ Ч ЮМ БИЧЖЭЭ.ОДОО БОЛОХ ЮМ БИШ ҮҮ.ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС ГЭДЭГ СЭН.ӨӨРИЙН ГЭРЭЭ АЯТАЙХАН ЗАСААД , ДАРАА НЬ ӨӨРИЙН ОРНОО АЯТАЙХАН АВААД ЯВЧИХ ХЭРЭГТЭЙ.ОНДОО ЭНД ТЭНДЭХИЙН УЛС ТӨР ХЭРЭГГҮЙ ЭЭ.ТОМХОН МУУЖГАЙТАЙ ХУЛГАНЫ ГӨЛЧГИЙ ОРОЛДСОНТОЙ АДИЛ БОЛНО.ИХ ЦЭЦЭРХСЭН ИХ МЭДСЭН ЗАРИМ ХҮМҮҮС БАЙХ ЮМ.
Дэлхийн 2-р дайныг ЗХУ едеесен. Харин Эх орны дайныг Герман едеесен шуу. Энэ 2 дайныг ялгачихаад ярьж байвал дээр л байх.
1939 онд зөвлөлт улс полшыг эзэлснээр германы хилд дөхөж ирэв герман зөрүүлээд полшид нэвтэрч орж германы хил дээр байсан орос луу 1941 онд герман дайрч оров. Энэ мэт тэнэг хөгшид герман яваад москва хүрээд дайрсан гэж тархиа угаалгаж ирсэн байх. Бөгс долоогч МАН-ыг сонгогч лаларын төгцөг.
Шш зайлуулдаа
Эргүү мал
Дэлхийн хоёрдугаар дайны буруутнууд нь герман, итали, япон, англи, франц, орос бүгдээрээ. Версалийн гэрээгээр германыг хоосруулсан. Үүнийг Гитлер ашиглаж германы хонзогоногч үзлийг дэврээж засгийн эрхэнд гарсан. Гитлерийг барууныхан хөрөнгө оруулалтаар, сталин түүхий эдээр дэмжсэн. Аль аль тал нь германтай дипломат хуйвалдаан хийсэн.
Huue Tumurchuluun chi yasan ih hotsrogdoo ve ?!
Канцлер О.Шольц Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэж амлаагүй, тэгэж амлах эрх мэдэл ч түүнд байхгүй, харин ойрын үед Украиныг НАТО-д элсүүлэх асуудал яригдаагүй байгаа, гэхдээ талууд (НАТО-ОХУ) зүй зохистой байж чадвал гэж мэдэгдсэн байна!!! Ер нь бол Путин дэлхийд ганцаардчихаад, буланд шахагдсан чоно шиг болчихоод байгаа амьтан шүү дээ! Ши Жинпин ч Путины өдөөсөн хэрүүлд шууд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн! Оросын ард түмэн тэвчээртэй боловч нэг тэсэрвэл аюултай! Путин М.Каддафи шиг төгсөх вий гэдгээс л айж байгаа учраас гадагш түрэмгийлэл үйлдэж дотоод дахь нэр хүндээ түр ч гэсэн торгоох санаатай байгаа юм!!
НАТО бол цэвэр хамгаалах функцитэй эвсэл учраас аль нэг улс руу цэргийн хүчээр довтлох үйлдэл хийхгүй! Украин ОХУ-ын түрэмгийллээс айгаад НАТО-ийн дээвэр дор орох гээд байгаа болохоос НАТО-д орж аваад эргээд Орос руу байлдах гээд байгаа юм биш л дээ!! Цөмийн зэвсэгтэй Орос руу хэн ч дайрч зүрхлэхгүй!!
Үнэн дээ
НАТО бол цэвэр хамгаалах функцитэй эвсэл учраас аль нэг улс руу цэргийн хүчээр довтлох үйлдэл хийхгүй!чи одоо юу ч мэдэхгүй тэнэгээ бүү гайхуул.хэн югославийг,иракийг,ливийг ,сирийг бөмбөгдсөнийг хоёр нүд чинь сохроогүй бол харах ёстой.НАТО бол цэвэр түрэмгийлэгч байгуулга.дэлхийг жанжлах гэсэн АНУСын бөгсний алчуур за
Жишээ нь: 1) НАТО Иракийн дайнд огт оролцоогүй!! Иракт 2003.03.20-нд АНУ-ын цэрэг орсон. Тэр үед АНУ-ыг зөвхөн Их Британи, Австрали улс дэмжиж байсан. Харин С.Хуссейнийг түлхэн унагасны дараа Иракт энх тайвныг сахиулах 49 улсын Эвсэл байгуулагдсан, тэдний 1 нь Монгол Улс! 2004 оны 9-р сард АНУ НАТО-г Иракт цэргээ илгээхийг ятгаад дийлээгүй, НАТО зөвхөн Иракийн армид боловсон хүчин бэлтгэхэд нь туслахаар амалсан байдаг! 2) Ливи улсад НАТО халдаж байгаагүй!! 2011 онд Ливийн дарангуйлагчийн эсрэг бослого өрнөж, М.Каддафийг унагасны дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл (1 гишүүн нь ОХУ)-ийн 2011.03.17-ны өдрийн Резолюцийн дагуу НАТО-ийн зарим улс орнууд (НАТО биш) тус тусын ЗГ-ын шийдвэрээр Ливид цэргээ илгээж, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон.
за шаагаад байгаарай сербийг хэн бөмбөгдсөн бэ
Сербид цохилт өгч Косовог салгасныг нь харахаар хамгаалдаг биш довтолдог функц бас байгаа
МУНДАГ . Судлаач профессоруудад сурмаар юм их л байна даа - холын харааны шил захиалмаар " дипломууд " олон бий шүү ..
Амерк Европын орнууд Япон амьдралын төвшнөөрөө Оросоос 10-20 дахин өндөр Тэд Оросыг байлдахаас өөрийг чаддаггүй гэж даапаалж л байгаа нь тэр. Та бүхэн гадаадаар явахдаа ялгааг нь харж байгаа.
Аргагүй зөнөжээ, өөр юу ч гэхэв
Ер бол украйн илүү армийн хэрэглэлийн хувьд баруунжсан сайжирсан украйн ялсан энэ хүний судалгаа бол Путлрийг тахин шүтдэг өөрсдийнхөө тэнэгийг мэддэггүй хөх онжигот мояа нарт таарсан дэнэг судалгаа харьцуулалт байна Орос орон нэг хүний дарангуйлал ядуурал гуйланчлалаас хэзээ нэгэн цагт чөлөөлөгдөх болно
орос хүнд эх орон орос хүнээс нь өөр сэтгэл зүрхний зорилго байдаггүй түүнээс биш монгол шиг улс улс руу гараад явах боломжтой крым донецк луганск яагаад баруун руу гараагүй вэ
Украйн дайны бэлтгэл хийсэн нь айж буй биш харин ч байлдана гэдгээ харуулж байна бус уу. Хил дээр нь 130К цэрэг ирчихээд байхад зүгээр сууж байвал харин ч бууж өгч байгаагаа харуулна. Харин ч Оросууд эхэлж цэргээ татаж байгаа биз дээ. Өрнөдийнхөн бүрэн хүчтэй дэмжинэ, Украйнууд биеэ хамгаална гэдгээ харуулснаас тэр.
Ер нь бол голыг нь олж хэлжээ. Би түүхч хүн. 1921, Халхын голын дайн Хятад, Японыг айлгах гэж хийсэн гэдэг маш өрөөсгөл ойлголт! 1921 онд гадаадын цэрэг, гадны пүүсүүд эзэгнэх болсон Монголыг чөлөөлж тусгаар тогтнолоо олох, Японы милитаристууд хил даваад длвтолсон үед тухайн үеийн ЗХУ тусалсныг үгүйсгэж болохгүй шүү!
Чи хулхины түүхч ккк
Uneheer iim l hulhi diplomtoi garuud bnshd mongold. Yuuch medehgui.
Ta bol vneheer huuchin tvvhch yumaa. Odoo olooooon zviliig uuruur harj baigaashvv dee !Jishee ni Halhiin goliin dainiig yah argagvi Orosuud uduusun sh dee !!!
Анхаарах, хэрэгтэй санаа бишгүй байна даа. Танд сайн сайхныг хүсье.
Путин чинь Хойд Солонгосын бандгар залуу шиг хөршөө айлгасан болж таарав уу. Украйнд НАТО орж ирлээ гээд Орос руу дайрах уу, үгүй штээ. Оросууд д хөршийн нутаг руугаа ордог шт, өвгөн гуай
чиний хужаа л хөрш рүүгээ ордог болохоос оросууд ордоггүй юм. НАТО гэдэг чинь АНУ шүү дээ. АНУ дэлхийн 100 гаруй улсад дайн өдөөсөн. Орос бол нэг ч улс руу эхэлж дайраагүй, харин хамгаалалт л хийдэг, ялгааг нь мэдэж байж ярь.
Украйн НАТО-д элсвэл Москва НАТО-гийн зэвсгийн шууд тусгал, хяналт дор орно.
Путин хав нохой шиг Ши даргад долигнож байгаа нь Олимпийн мэдээгээр гарч байсан шүү.
их гүрнүүд юу дуртайгаа хийж чадах тул дайсан луугаа дайрч ч чадна.
ОХУ одоо маш шуурхай ажиллаж Никарагуа,Куба,Венесуэльд цэргийн бааз байгуулах шаардлагатай.Цахиур Төмөр гэдэг шилийн сайн эр,-Морьтой хүнтэй ярьснаас морьгүй хүнтэй ярьсан нь дээр гэж хэлдэг.Энэ бол дипломат.Харилцан тэнцвэртэй нөхцөл байдал дэлхийд тэнцвэртэй байдал авчирна.Аль нэг тал давуутай болвол түгшүүртэй болно.Дэлхийн түүх мэддэг хүн бол дэлхийд мөнхийн Их гүрэн байсан улс байхгүйг мэднэ.Бүгд мандан бадарч сөнөж мөхөж ирсэн. Их гүрнүүдийн түүхийг харахад 200 орчим жилийн дундаж настай байдаг. АНУ бол 200 гараад явчихлаа. Одоо энэ улсад ОХУ,БНХАУ аюул занал болохгүй.Өөрөө дотоодын зөрчил ялзралдаа идэгдэн Титаник шиг живнэ. Дэлхий дээр хамгийн их ёс суртахууны ялзралд орсон улс АНУ л байна шүү дээ. Амаараа нэгийг ярьж шал өөр юм хийдгээс хүүхэд нохойн доог болж байна.Одоо бол АНУ хорт хавдар тусчихаад арай хэвтэрт орчихолгүй сүүтийгээд амьтанд гай болоод яваа өвчтэй хулигантай төстэй байна.
Orosiin imperiya 200 jil bolj chadaagvi ee ! 70-aadhan jil l bolsondoo !
Shar hadand ochij hevt
J.Baysah, ene Tumurchuluun geh metiin hotsrog dliin tuil bolson uvugchvvliig ingej bitgii balairuu laad bai l daa ! Niigmiin oyun sanaag yalzruulaad baihiin hereg yu bna aa!
АНУ, ОХУ, БНХАУ зэрэг их гүрнүүд дэлхийд өөрсдийн нөлөөллөө тогтоох, түүнийгээ алдахгүйн төлөө янз бүрийн арга заль, сайн муу ямар ч ажиллагааг ил далд явуулж байдаг юм биш үү? Тэд НҮБ- ыг тоодог ч үгүй бололтой. Энэ чинь нөгөө их гүрний үзэл бодол мөн биз дээ!
3 dah hursh gej l tamsag ot goo tuusan 3 dah hursh gedeg bol kongoliig yaj hyadad hudaldah ve l gesen ezlen turemgiilegch angi amerik
1990 онд манай улсад айлчилсан АНУ н ТНБД асан Жеймс Бейкер,-Танай улс эхний ээлжинд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байх ёстой гэж анхааруулж хэлээд явсан юм. Энэ бол бид танай гуравдахь хөрш нэр зүүчихээд савсаганаад хоёр их хөрштэй чинь сөргөлдөхгүй шүү гэсэн сануулга гэж ойлгож болно. Английн лордын танхимын гишүүн нэг чавганц,- Балтийн тэр улс чинь 3 хан сая хүнтэй юм байна. Бид манай нэг жижигхэн хотын дайны хүнтэй улсын төлөө хохирох ёсгүй гэж хэлсэн үг бий. Чин үнэн нь тэр л дээ. Англосакс хүн хогнууд өөрсдийн эрх ашгаа л ярьдаг. Үүнд буруу байхгүй ч тэд бусдыг өөрийн эрх ашгаа ярихаар үгүйсгэдэг нь маш сэжгийн.Оросыг Украйнтай дайтуулж слав хөвгүүдийн амиар золиос хийгээд, энэ түрэмгийлэгч оросыг хараа ,хөөрхий украйныг сүйдэлчихлээ гэж тархи угаах санаатай байгаа юм. Аймшигт дайнч орос нь дайн эхлүүлээгүйгээс одоо тэд яахаа мэдэхээ болиод хэлэх үггүй гацчихаад байна. Ямар дэлхий нийтэд бид худлаа хэлсэн юм аа гэлтэй нь биш,тэгж бодож байсан юм аа гэлтэй нь биш.
Sanal neg angli anu 2 dandaa tend hor hutgaj ashig haij ywdag yum bish uu..
Putind yalsan yum gej yu baina, hudlaa demiirehee bolij uz
анцлер О.Шольц Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэж амлаагүй, тэгэж амлах эрх мэдэл ч түүнд байхгүй, харин ойрын үед Украиныг НАТО-д элсүүлэх асуудал яригдаагүй байгаа, гэхдээ талууд (НАТО-ОХУ) зүй зохистой байж чадвал гэж мэдэгдсэн байна!!! Ер нь бол Путин дэлхийд ганцаардчихаад, буланд шахагдсан чоно шиг болчихоод байгаа амьтан шүү дээ! Ши Жинпин ч Путины өдөөсөн хэрүүлд шууд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн! Оросын ард түмэн тэвчээртэй боловч нэг тэсэрвэл аюултай! Путин М.Каддафи шиг төгсөх вий гэдгээс л айж байгаа учраас гадагш түрэмгийлэл үйлдэж дотоод дахь нэр хүндээ түр ч гэсэн торгоох санаатай байгаа юм!!
ОХУ одоо маш шуурхай ажиллаж Никарагуа,Куба,Венесуэльд цэргийн бааз байгуулах шаардлагатай.Цахиур Төмөр гэдэг шилийн сайн эр,-Морьтой хүнтэй ярьснаас морьгүй хүнтэй ярьсан нь дээр гэж хэлдэг.Энэ бол дипломат.Харилцан тэнцвэртэй нөхцөл байдал дэлхийд тэнцвэртэй байдал авчирна.Аль нэг тал давуутай болвол түгшүүртэй болно.Дэлхийн түүх мэддэг хүн бол дэлхийд мөнхийн Их гүрэн байсан улс байхгүйг мэднэ.Бүгд мандан бадарч сөнөж мөхөж ирсэн. Их гүрнүүдийн түүхийг харахад 200 орчим жилийн дундаж настай байдаг. АНУ бол 200 гараад явчихлаа. Одоо энэ улсад ОХУ,БНХАУ аюул занал болохгүй.Өөрөө дотоодын зөрчил ялзралдаа идэгдэн Титаник шиг живнэ. Дэлхий дээр хамгийн их ёс суртахууны ялзралд орсон улс АНУ л байна шүү дээ. Амаараа нэгийг ярьж шал өөр юм хийдгээс хүүхэд нохойн доог болж байна.Одоо бол АНУ хорт хавдар тусчихаад арай хэвтэрт орчихолгүй сүүтийгээд амьтанд гай болоод яваа өвчтэй хулигантай төстэй байна.
сайн бичжээ ийм хүмүүсээс сураач залуусаа
Манай дарга нар, сошиалд хүн муулагч залуус нар заавал анхааралтай унших ёстой сайн ярилцлага болжээ
ich saichan yrilchlaga bna. Unschaarai zaluus min
яасан путлер сүүлээ хавчаад зугтаачихав уу тэр оросуудаа л дарангуйлж яаж амьдрахыг нь заана биз тусгаар Украйн тоож сонсохгүйлдээ
Үнэнш дээ. Дэлхийн хэмжээний дайныг АНУ өдөөж асар их зэвсгийн захиалга авах зэргээр ашиг олох санаархал нь бүтсэнгүй. Путин үнэхээр агуу стратегич хүн юм . Европ ч үүнийг сайн ойлгочих шиг боллоо. Энэ нь сүүлийн үеийн хандлагуудаар илэрч бна. Ялалт нь ч яах аргагүй ялалт байлаа.
Украйн ялсан, Путин ялагдсан. Муу өгөр коммунист ууд үргэлж худал хэлж, үнэнийг нууна. !Бид барууныг тууштай баримтлах хэрэгтэй.
Хоцрогдсон зөвлөлт школтой судлаач Төмөрчулуун гэх мэдэмхий коммунист Путиний улаан хамгаалагч юм байна Хятадаас болгоомжил гэчихээд ШХАБ-д элсэхийг дэмждэг эрдэмтэн ажээ Зеленский ялагдаж Путин яллаа гэх шиг Монголд Америкийн цэргийн бааз байж болохгүй гэх шиг Алиалагч хочтой Зеленский харин ч эсрэгээр түүнийг шүүмжилдэг Украйны ард түмэн ерөнхийлөгчтэй хамт нэгдэж нягтарлаа шүү дээ Ялагдсан Путин зарим цэргийн ангиудаа татлаа Үүнд Путин маш их ууртай байна Хэн гэдэг мал нь Монголд Америкийн цэргийн бааз байгуулна хэлсийн бэ Америк цэргүүд Монголд 2 хөршөөр яаж дамжиж орохийн. Америктай дайсагнасан 2 хөрш өөрийн нутгаар Америк цэрэг чөлөөтэй оруулах уу айн.
Украйныг НАТОд элсэх замыг шуудруулсан этгээд Путин шүү дээ Крымийг алдаж Украйны Донбасс мужид олон жил дайн өдөөсөн Путинээс айсан Украйнчууд НАТО гийн хамгаалалтанд орохоос өөр аргагүй болгосон. Путин болон Оросын ард түмэн Украйн НАТОд элсэх элсэхгүй байх түй хамаагүй. Украйн НАТОд орсон ч Украйнчууд бидэнд аюул учруулахгүй гэдгийг оросын ард түмнийг төлөөлсөн олон орос иргэд мэддэг Гол нь Украйн ардчилсан,баян чинээлэг улс болох нь Путиний дэглэмд аюул учруулж байгаа юм Дэглэмээ хамгаалахын тулд Монголчуудыг хятад танкаар айлгадаг шиг Путин НАТО гоор оросын ард түмнийг айлгаж хуурдаг ажилтай болсон Гэвч Оросын ард түмэн Путинийг зайлуулах өдөр ирнэ
Ter Amerikteigee zailaa, ardchilliin nereer eliiregch um uu
донецкийн бүгд найрамдах улс луганскийн ард улсыг орос хурдан байгуулах хэрэгтэй орсын коммунист намаас гаргасан хүсэлтийг дум дэжсэн тул путины энэ улсуудыг хүлээн зөвшөөрсын тунхагаа тушаалаа гаргах хэрэгтэй ТЭГВЭЛ өдөр бүр украйнчууд орос хүнийг алж чадахгүй хил зөрчиж буудахгүй болно
"айлгах тактик", чинь " сүрдүүлж дээрэлхэх" гэсэн үг үү? Украйны нутгаар Оросын "хийн хоолой" дамжин өнгөрдөг. Үүнд л хамаг учир нь байгаа. Хийн хоолойн оператор хэн байхаас их юм шалтгаалах байх. Манайхаар өнгөрөх хийн хоолойг монголчууд бид ажиллуулж чадахгүй. "айлгах тактик", " сүрдүүлж дээрэлхэх"-ээс өөр юм болох байх. Цэрэг орж ирэх нь юу ч биш болох байх даа.
ДУМААС БАТАЛСАН ХОЁР ШИНЭ ДОНЕЦКИЙН ЛУГАНСКИЙН БГД НАЙРАМДАХ АРД ХОЁР ШИНЭ УЛСЫГ ХУРДАН БАЙГУУЛАХ ТУНХАГАА ГАРГАХ НЬ ЗҮЙТЭЙ ОРОС ХЭЛИЙГ ҮЗЭН ЯДАЖ ОРСООР ЯРИВАЛ ШОРОНД ХИЙЖ ЗӨВХӨН УКРАЙН СУРГУУЛЬД УКРАЙНААР ЯРИНА ГЭСЭН НАЦИСТ ҮЗЭЛ ОРСЫН АРД ТҮМНИЙГ ҮР ХҮҮХДИЙГ ЯЛД УНАГАЖ БАЙНА ЗЕЛЕНСКИЙГ АСУАН САН РОХИНЖОО ҮНДЭСТНИЙГ ХӨӨЖ АЛАН ХЯДСАНЫ ТӨЛӨӨ ШОРОНД ОРДОГ ШИГ ЗЕЛЕНСКИЙГ ШОРОНД СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ХОЁР УЛСЫГ ХУРДАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ОРОС ХЭЛТ УЛСЫГ НЬ ХУРДАН БАЙГУУЛБАЛ САЙН БАЙНА
энэ мөнхийн согтуу толгой, согтуудаа баахан юм бурж өгчээ.
их британид ПУТИНЫ ялалтаар төгслөө гэж бичжээ төмөр чулуун үнэн бичжээ мьянмарын удирдагч аун сан су чи рохинжоо үндэстнийг яргалсныхаа төлөө дөрвөн зүйлээр шиийтгэгдэж шоронд орсон зеленский донецк луганск улсын ард иргэдийг 20 мянга орчи орос хүнийг хөнөөснийхээ төлөө шийтгэл амсах ёстой орос хэлээр яридаг донецкийн бүгд найрамдах улс луганскийн улсуудыг орсын коммунист намын хүлээн зөвшөөрөхийг хүссэн хүсэлтийг думын гишүүд зуун хувь зөвшөөрч хууль гаргасан тул хурдан тунхаглах нь зүйтэй украйн улсын хил рүү халдан довтолж цаашид орос хүнийг их бууны сумаар алж чадахгүй болно орос хэлтэй сургууль руу буудахгүй болно багаасаа орос хэлтэй украйн хэлгүй хүмүүс өөрийн төрсөн орос хэлтэй улсдаа амьдрах болно орсын ТВ-ийн сувгуудаа үзнэ
Маш зөв иэдээлэл авлаа бярлалаа
Зөнөг өвгөн дутаж л амьдар,юун ч олон юм ярьдгийн,хөгшин коммунист л юм даа
Сөргөлдөөн Путины ялалтаар төгсч байна гэдэг үнэн. АНУ Европыг захирч чадахгүй бболсон тул Байден мухардахаас өөр аргагүй. Манайх урд хөршийнхөө эрхшээлд орчихсон. Гэхдээ Орос байхад урд хөрш яах ч үгүй гэдэг үнэн боловч Хрущ шиг тэнэг нэгэн гарч ирээд зараад идчихийг үгүй гэх аргагаүй
Горбачёв шиг бас.
ЭНЭ МӨНХИЙН СОГТУУ ТОЛГОЙ СОГТУУДАА БААХАН БУРЖ ӨГЧЭЭ.
Hytad mongoliig orosoos iluu anhaarna anhaarch ch bga. Er ni mongold hytad sudlal gej ba uu?
Цэрэг хун айна гэх ойлголт байдаггуй. Гудманд зодолддог юм шиг сэтгэл юм. Болох л юм байхдаа. Арай еер енцег олдохгуй, хар цагаан гэж ярьдаг докто бололтой.
Зөв
Ali Hunnu giin uyees mongolchuudiig hudaldaa naimaagaar booj baisan.Harin manai uvug deedes maan davhij ochood handiin haga dardag bailaa.Odoonii darga nar suulee sharvaganuulaad guilaga guihaas tcaashgui boljee
1991 онд Югославийг хэн дайрч бөмбөгдөж тарааж хаялаа даа НАТО АНУ 2 л биз дээ
1990 онд манай улсад айлчилсан АНУ н ТНБД асан Жеймс Бейкер,-Танай улс эхний ээлжинд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байх ёстой гэж анхааруулж хэлээд явсан юм. Энэ бол бид танай гуравдахь хөрш нэр зүүчихээд савсаганаад хоёр их хөрштэй чинь сөргөлдөхгүй шүү гэсэн сануулга гэж ойлгож болно. Английн лордын танхимын гишүүн нэг чавганц,- Балтийн тэр улс чинь 3 хан сая хүнтэй юм байна. Бид манай нэг жижигхэн хотын дайны хүнтэй улсын төлөө хохирох ёсгүй гэж хэлсэн үг бий. Чин үнэн нь тэр л дээ. Англосакс хүн хогнууд өөрсдийн эрх ашгаа л ярьдаг. Үүнд буруу байхгүй ч тэд бусдыг өөрийн эрх ашгаа ярихаар үгүйсгэдэг нь маш сэжгийн.Оросыг Украйнтай дайтуулж слав хөвгүүдийн амиар золиос хийгээд, энэ түрэмгийлэгч оросыг хараа ,хөөрхий украйныг сүйдэлчихлээ гэж тархи угаах санаатай байгаа юм. Аймшигт дайнч орос нь дайн эхлүүлээгүйгээс одоо тэд яахаа мэдэхээ болиод хэлэх үггүй гацчихаад байна. Ямар дэлхий нийтэд бид худлаа хэлсэн юм аа гэлтэй нь биш,тэгж бодож байсан юм аа гэлтэй нь биш.
ШХАБ д орох тухай их сэвсэн байна. Манайх төвийг сахих нь зүйтэй. Алив эвсэлд орж баларваа. Энэ эвслийн хэтийн зорилго юу вэ гэдэг нь одоогоор тайлагдаагүй байна. Сэрэмжтэй байх хэрэгтэй. Харин манай зарим хүмүүс Хятадад өөрсдөө шургачих гээд байгаа шүү. Үүнийгээ болих хэрэгтэй
БОЛИМООР ЮМДАА зайлуул үнэхээр социализм инерцээрээ гулгаж яваа нь илт харагдаж байна
дэлхийн 1-р дайныг япон 1905 онд цагаан хаант орсын номхон далайн флот порт артурт байрлаж байхад гэнэт дотовтолж булангийн тохойн амыг хааж хиар цохиж хуурай замын бүхэл бүтэн армиа алуулсан энэ тухай ленин тодорхойлон бичиж ёвропын сонинууд харамсан бичиж байлаа үүнээс болж веймерийн герман довтолж хаант засагийг германы бүлэглэл орсын хувьсгалчид ленин сталин нар устгаж зөвлөлт засгийг байгуулж версалын найрамдлын гэрээ байгуулсан Дэлхийн ХОЁРДУГААР ДАЙНЫГ МӨН ЯПОН зөвлөлтийн монгол руу 1939 онд япон манжууд довтолж бууж өгөөд германы гэрээгээ орхиж сувдан арал руу довтолж америкийн номхон далайн флотыг устгасан зөвлөлтүүд германыг ялаад шууд японд орос монгол дайн зарлаж манжуур хятадыг чөлөөлж арал руу нь хөөж оруулсан америк цаанаас нь хоёр атамдаад япон мэдрэлгүй болсон СТАЛИН РУЗЬВЕЛТ ЧЕРЧИЛЛ крымийн боомт ЯЛТА хотод ЗХУ болон МОНГоЛ улсын тусгаар тогтнолыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан
Путин Оросын Ардчилал,Шударга ёсыг дарамтласан Дарангуйлагч болоод байна шүү!! 2014 оноос Украйны Донбасс, Луганскыг хагалан бутаргаж, Крымыг эзлэн авлаа. Украйнаар хөнгөөн тоглож, одоо яахыг зааж байна.Орос баавгай, Хятад лууны нөхөрлөл жижиг Монголыг тасдан идэх юу байхав. Сэрэмжлэгтүн!
крымийн боомт ялтад америк англи зөвлөлтийн Сталин черчилль рузвельт крым орос зөвлөлтийн нутаг гэж гэж гарын үсэг зурсан байхад яахаараа крымийг орос эзлэн түрэмгийлж авна гэж байхгүй Тэгээдч украйн булааж авсаныг крымийн ард түмэн оростоо эргэж орно гээд яаг монгол 1945 онд монгол түмэн хятадын бүрэлдэхүүнд орохгүй тусгаар тогтносон зөвлөлтийн бүрэлдэхүүний улс байна гэдэгтэй адилхан крмийн ард түмэн дайнгүй тайван замаар орсод нэгдсэн монгол эсэргүүцэж нүбд санал өгсөн энэ орсыг задлах бодлого биш гэж үү
ШХАБ бол НАТОгийн эсрэг альянс нь тодорхой болсон тийм юм руу мөнгө горьдож зүтгүүлж байж 2 их гүрний мэдэлд бүр гарцгүй хавчуулагдав Австри Швейцарь шиг дундыг баримтлагч улсаараа байсан нь дээр биш үү
Ugaasaa l havchuulagdsan bga sh d.
Украин бёларусь нутгаар дамжин напeолон гитлeр орос руу орж ирсэн энэ талд орос яаж чадахгүй гэдгийг түүх гэрчилнэ иймд хамгаалалтын буфeр хэрэгтэй гэдгийг путин яс махандаа шингэтэл мэдэж байгаа тэрнээс оросуудад дайн хийх сонирхол байхгүй гэдэгт итгэж болох байхаа
Oxy монгол улсаар хятад япон улсаас ирэх аюул заналхийлэлд бамбай хийж байна гэв үү очиж очиж жижигхэн монголоор уу
Дэлхийн хүчирхэг том гүрнүүдийг дүгнэж дотоод хэрэгт нь оролцоод байх нь тийм ч сайн зүйл биш байхаа