БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй лхагва гаргийн үдэд утсаар ярьжээ. Энэ үеэр Ши Жиньпин энэ оны эхэн үеэс хоёр талын харилцаа дэлхий дахин өөрчлөгдөж буй үед тогтвортой хөгжлийн эрчээ хадгалсаар байгааг онцолсон байна. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тогтвортой ахиц дэвшил гарч, Хэйхэ-Благовещенск хотын хооронд хил дамнасан гүүр ашиглалтад орсноор хоёр орныг холбох шинэ сувгийг нээснийг тэмдэглэжээ. Хятадын тал хоёр талын хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортойгоор хөгжүүлэхэд Оросын талтай хамтран ажиллахад бэлэн байгааг мөн Ши Жиньпин илэрхийлсэн байна.
Хятад улс тусгаар тогтнол, аюулгүй байдал, язгуур ашиг сонирхол хийгээд анхаарал хандуулж буй гол асуудлуудад харилцан бие биедээ үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, стратегийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлэхийн сацуу НҮБ, БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хэлхээ холбоогоо бэхжүүлэх чиглэлд ОХУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгааг тэрбээр хэлжээ.
Хятад улс мөн ОХУ-тай хамтран хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудтай эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг ахиулж, олон улсын дэг журам, дэлхийн засаглалыг илүү шударга, зохистой чиглэлд хөгжүүлэхэд бэлэн байгааг нэмж хэлсэн байна. В.Путиний хувьд, Ши Жиньпиний хүчтэй удирдлаган дор Хятад улс хөгжлийн гайхалтай амжилтад хүрсэнд Оросын тал чин сэтгэлээсээ баяр хүргэж байгааг уламжилжээ. Он гарснаас хойш Орос, Хятадын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна гэж тэрбээр хэлээд, Оросын тал Хятадын талын дэвшүүлсэн "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг дэмжиж, Шинжаан, Хонконг, Тайваньтай холбоотой асуудлуудыг шалтаг болгон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг байр суурьтай байгааг тэмдэглэсэн байна.
Тэрбээр үргэлжлүүлэн, ОХУ олон туйлт дэлхий ертөнцийг бий болгоход бүтээлч хүчин чармайлт тавьж, илүү шударга, ул суурьтай олон улсын дэг журмыг тогтоохын тулд Хятад улстай олон талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв.
Хоёр орны төрийн тэргүүн нар мөн Украины асуудлаар санал солилцсон байна. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс түүхэн учир шалтгаан, асуудлын гол утга учрыг харгалзан нөхцөл байдлыг хараат бусаар үнэлж, дэлхийн энх тайван, дэлхийн эдийн засгийн тогтвортой дэг журмыг идэвхийлэн дэмжсээр ирсэн гэв. Мөн Украины хямралыг зохих ёсоор зохицуулахын төлөө бүх тал хариуцлагатай ажиллах ёстой гэдгийг Ши Жиньпин онцлоод, энэ чиглэлд Хятад улс зохих үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэж хэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хоёр том гүрэн ядахдаа эв найрамдалтай яваан Монголд ашигтай сайн байна.
Монгол кириллээс салж латинд шилжчихсэн байсан бол ядаж Ши гэж буруу бичихгүй байлаа.Ядаж дээр нь Оросууд социализмын үеэс бид л зэрлэг нүүдэлчин та нарт бичиг үсэг авчирсан гэж доромжилдог.
Чадал чинь хүрвэл тэр криллээ солиоч. Чадах уу чи...зэрлэг нүүдэлчдэд бичиг үсэг Оросууд авчирсан нь худлаа юу ???? Чи ичихгүй зриллээр уншиж бичихдээ болж байгаа биз дээ. Манкуур боол чи ядаж криллтэй болсондоо баяс... Үзэн яддаг Орос чинь гарч зайлаад 30 илүү жил боллоо... Криллыг хэрэглэ гэж хэн ч чамайг албадаагүй. Криллыг солих чадалгүй бол бүү хуц
1 хужааг юу ч гэж дуудсан яадгийн.Хол очиж руу.Одоо бүр шинэч үгүй хуучинч үгүй болгох нь.
Мөнхийн хөршүүддээ амжилт хүсч ерөөе. Хэн Монголтой байна тэр ялна. Хэн Монголд хорлол үйлдэнэ тэр хохирно.
Ккк. Яахаараа Европын Орос Азийн Монголын мөнхийн хөрш болчихдог юм бол? Харин Монголчуудыг турхирч ганцаардуулж ирсэн Хань Түрэг үндэстэн бол өөр хэрэг.
84.239.49.176 монголчууд хойд хөрштэйгээ найрамдалт харилцаагаа тасалж хойд хилээ үүрд хаагаад зөвхөн өмнөд хөрштэйгөө үүрд харилцаад явж байхдаа таарсан үндэстэн гэж боддог.
202.9.46.136 Монголчуудыг Оросууд доорд үздэг нь худлаа юу? Бид тэдэнд социализмын үе шиг долигонох шаардлагагүй.Монгол Оросын хил ч зөвшөөрч болохгүй худлаа.Оросуудын нутаг Уралаас дорно зүгт байхгүй.
Эхлээд тайваны асуудал шийдэгдвэл,дараа нь хэний асуудал орж ирэх бол.......???!!!
ene byheniig Mongolchyyd bid anhaaralttai ajiglah ni zyid niizene?...Tom gyrenyyd togloomtoi syy!!!bas bid ireedyigeen onchlon harah dygneh heregtei:!
Xi Jinping.Улан Батор биш Ulaanbaatar.Париж биш Paris. Швец биш Sweden.
Zuv !156.146.
Улаан батор биш, Улаанбаатар, Париж бол яг Франц дуудлага, Швец биш Швед Чи бид 2 хужаа даргын нэрийг нутгийн дуудлагаар дуудах гээд яахав .ккк
Evropiin oros MGL tai yagaad hursh boldog gene uu? Altan bulgiin ard garaad uzdee tend ANU ,Japon Solongos bn uu? ugui bol teriig chini l hursh geed bgaa ym ! Buur munhiin hursh!
Ene 2 uls odoo delhiin bodlogo todorhoikoh bolson dollars ezed delhiin buh ulsiig Mullin tonoj irsen