Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтын ажлын хүрээнд хоёр талт гэрээ байгууллаа.
Өнгөрсөн аравдугаар сарын 6-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, "Рио Тинто Монгол" ХХК болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн төлөөллүүд Хүүхдийн паркийг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан билээ. Тэгвэл өнөөдрийн хоёр талт гэрээнд нийслэл болон “Рио Тинто Монгол” ХХК-ийн зүгээс хүлээсэн үүргийг нарийвчлан тусгажээ. Тодруулбал, нийслэлийн зүгээс буюу төрийн зүгээс эрчим хүч, цахилгаан хангамж, дэд бүтэц, хашаа, хайс болоод тухайн бүсэд байгаа аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, тохижилтын ажлыг гүйцэтгэхэд ямар нэг саад учруулахгүй байх үүргийг хүлээсэн. Харин “Рио Тинто Монгол” ХХК-ийн хувьд тохижилттой холбоотой санхүүжилтийг 100 хувь шийдвэрлэж, иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламжийг бий болгох үүрэгтэйгээр ийнхүү хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтыг 2023 оны долоодугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн гэрээнд тусгасан нэг чухал зүйл нь гэр хорооллын бүсийн хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудал байв. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Уг гэрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтоос гадна нийслэлийн хамгийн олон хүн ам оршин суудаг хоёр том дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар заасан байгаа. Тодруулбал, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт явган зам, дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Мэдээж хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөх, экологийн тэнцвэрийг хангахуйц мод, бутлаг тарьж, тохижилт хийх саналыг нийслэлээс оруулна. Харин төвийн дүүргүүдийн хувьд өөрсдийн нөөц бололцоогоороо цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх боломжтой” хэмээсэн юм.
Баянзүрх дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн байршлыг нарийвчлан тодорхойлж, ТЭЗҮ-ийг нь боловсруулан, тендер сонгон шалгаруулалт зарлах бөгөөд 2023 онд багтаан тохижуулах аж.
Сэтгэгдэл0
Хүүхдийн паркаас монуран гэгч ххк ийн Наранхүү гэгч луйварчинг эхлээд зайлуулаад мөн Сеүл рестран ,шангрилагийн зогсоолыг хурааж авах хэрэгтэй
Аль улс орны Хөрөнгө оруулалт Тухайн төсөлд Харилцан Ашигтай байх зарчмыг баримтлаж Гэрээ хэлцэл хийгдэж байдаг.Төслийн хэрэгжилтээр Ямар баялаг олборлож Ямар хэмжээний баялаг ашиг олох вэ гэдгээ тогтоож Олсон Ашгийн тэдэн хувийг Манай танай улс хүртэн ээ гээд хуульчилдаг юм биш үү?!Гэтэл Манайхан ОтТөслийн хэрэгжилтийн үндсэн зарчимыг хэрэгжүүлэхийг шаардаж Өдөр сар ,Улирал, Жилд ямар орлого Ашиг олов гэдгээ тооцохгүй байж Дотоодын тэчнээ ААН нэгжүүдийг ажил орлоготой болголоо Нийгэм ,Орон нутагт тийм ч ХО хийлээ Мэргэжлийн болсон хүчин бэлтгэгдлээ Энээ тэрээ гэж Сайрхаж магтаад байхаар чинь Гадныхан Төслийн зарчим хэрэгжийг Тайлагнахаасаа илүүтэй Монгол Улстөрчидтэйнийлж байгаад УлтТөр шоу хийх үйл явц дэндүү эрчимжиж Гадныхан л Их Ашиг хонжоо олж байншдээ?!Яг өнөөдөр ОТ-с өдөрт Хичнээн хэмжээний баялаг Экспортод гарав Монголд хэдэн хувь нь орж ирэх нөхцөл бүрдэв гээд Өдөр бүр Анхаарах ёстой биздээ Гэтэл нэгэнт буй болсон Үйлдврийг Монголыг хамгаалах сайн төсөл гээд Гадныханыгтэнгэр
Энэ төр засаг энэ асуудлаар нэг л явахаа байлаа. Өр үүсгэдэг хуурамч залийг нь арайхийж барсан. Цаад үндсэн асуудлыг огт шийдээгүй. Рио үндэстэн дамнасан 150 жил ажилсан компани монгол улсыг яаж молигодохоо мэддэг. Олон арга зальтай. Сая баялгаа гаргах тутам өрөнд ордог ч гэсэн бас нэг арга заль нь байсан. Манайхан уначихсан. Үүнийг шийдсэн нь нөгөө талаар ирээдүйд муу гэрээг сайжруулах замаа хаалгуулчихсан шиг бна.
Рио Тинто чинь дэлхийн хамгийн том компаний нэг биз дээ! 150 орчим жил дэлхийн хаана, ямар оронд баялгийн нөөц, орд байгааг судлан мэдэж, ашигласаар ирсэн юм биш үү? Монголоос хамаагүй илүү эдийн засаг, мөнгө хөрөнгө, валют нөөцөлсөн компани” гэдэг биз дээ! Оюу толгойн баялгийг яаж өөртөө ашигтайгаар эзэмшихээ тэд мэднэ” гэж л ярьж бичдэг шүү дээ! Энэ,ер нь, бодууштай, төр засаг, улам илүү анхааралдаа авмаар асуудал байх шүү!!!
Хараал идсэн гөлөгнүүд хамаг баялагаа татваргүй алдахигэж бж, хулгайч нарын ПР-т төр засаг ингээд гүйж бх ч гэж.