Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Соёлын төв өргөөнд болсон уул уурхайн салбарын 100 жилийн ойн баярын хуралд оролцож, үг хэллээ.
Өнгөрсөн 100 жилд Монголын геологи, уул уурхайн салбар эх орныхоо алтан хөрс, газрын хэвлийд ямар их баялаг байгааг танин мэдэж, нээн илрүүлж, гар аргаар алт, нүүрс олборлодог байсан үеэс орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтэрсэн олон үйлдвэр, уурхайтай болон өргөжиж, геологи, уул уурхай, эрдэс баялаг судлалын олон мянган эрдэмтэн судлаач, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэн сургаж, үндэсний боловсон хүчний бааз суурьтай болсон төдийгүй Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч, эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжин дэвжиж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитик, гео-стратегийн нэн ээдрээтэй цаг үе, хил гааль, тээвэр ложистикийн хүндрэл бэрхшээлтэй он жилүүдийг хохирол багатай даван туулах, эдийн засгаа сэргээх, ард иргэдийнхээ амьжиргааг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд уул уурхайн салбар түүхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж, Монголын нийт ард түмэн, төр, засгийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв.
Уурхайчид, геологичид, инженерүүдийн хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд Монгол орны газар нутагт 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 10 мянга гаруй орд, илрэлийг тогтоосон.
Өнөөдрийн байдлаар геологи, уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэгийг, нийт экспортын орлогын 90 гаруй хувийг, төсвийн орлогын 30 орчим хувийг, мөн нийт гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн гол хөдөлгөх хүч болон хөгжиж байна.
Цаашид Монгол Улс байгалийн баялгаа олборлон баяжуулахын зэрэгцээ дотооддоо боловсруулан, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд, инженерүүд болон салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч ойн баярын мэндийг хүргэлээ.
Сэтгэгдэл(19)
esgii taavchig l chadaj baugaaa
Uhnaagiin uhana shig huu n amjihguiee
Энэ Хү сү гэгч тэнэг мулгуу амьтан "нэмүү өртөг" гэдэг үгний утга учрыг ойлгохгүй байж дэмий чалчаад яахавдээ.Жижүүрийн энэ үг моодноос хоцорсоон Хүрэлсүхээ. Анх удаа ийм үг хэлэгдэж хэргэлж буй мэт улиг болсон үг давтаж тоть лугаа.
Tiim shuu. Dandaa iim ugiig jijuur mayagaar buh dargantsar-uud heleh yum aa
Нэмүү хулгай хийхээ бодохоос өөр чадах юмгүй тоглоомчин дөө
Боолт шрүпээ ч хийж чадахгүй байж яаж хүнд үйлдвэр ярина вэ
Боолт, шруппыг хүнд үйлдвэртэй болж байж эсвэл төмрөө импортолж авч хийнэ
Дотоодын үйлдвэр, эм тариа о
Дотоодын нарийн тёхнологи дээр суурилсан үйлдвэр дэмжээчээ. Тусгаар улё л бол эм оношлуур электроник г.м.
Дэмий муу үг хэлж байхаар дуугай байцгаа л даа. Мэдэхгүй л байв гэж. Та нарын дайны сэтгэнэ шдээ.
Хүүк маань юү гэж л мулт бүлт аваад байна Хэлэх үгийг нь хэн бэлтгэдэг юм бэ Өөөрөө ч яахав уншаад л өнгөрөнө Уг нь хүн засаглахгүй хууль засагладаг төртэй байх тухай ярихад хүмүүс их ойшоож байсан гэвч одоо хүн буюу цагдаагийн хурандаа нар л засаглаж байна Сэтгүүлчийг албан өрөнөөс нь хүч хэрэглэн баривчлаад замдаа өөр дүүргийн прокуророос баривчлах зөвшөөрөлөө аваад маргааш нь шүүх хурал хийлгээд Энэ чинь прокурор шүүх ч гэсэн хурандаа нарын зөвхөн хэлсэн үгийг шууд биелүүлдэг субьект болжээ 1937 оны үе шиг 3 хүн шууд нэг дор сууж байгаад ялладаг үе ирж байна уу Шүүх прокурор өөрт олгогдсон хэнтэй ч хуваалцахгүй эрхээ алдана гэдэгбол аюул шүү Мөн энэ байдал төрийн 3 өндөрлөгийг ямар ч нөлөөгүй болгож чадлаа Одоо ЗГ-г огцоруулах асуудал хэн нэг генералын өрөөнд шийдэгдэх хэмжээнд тулж байна
ediin zasag tui ch medehgui mudaak shuu deee
Хү Сүй мангуу тэнэгээ мэдэгдүүлэхгүй гэж мэтгэлцээнээс байнга зугатдаг.Одоо хүний бэлдсэн юмыг шулганан уншаад сууж байдаг,Яг өөрийнхөө толгойгоор ярих гээд Гоопи Анан гэж том тэнэгтсэн пяздуу шүү.
Хүй Сүй Тэрэлж дэх Бугат резорт эдлэн газраа барьсан мөнгөний эх сурвалжаа Хуулийн байгуулагад яаралтай тайлагна Мантуу нүүрлэсэн хулгайч хар шаар аа..
Шударга дүр эсгэн жүжиглэгч МАН-ын Мангайсан нүүрт хар хулгайчыг Цагаан сараас өмнө яаралтай огцруулж Хуулийн байгууллагаар шалгуулья.
Улин хуц, цагаандаа гарсан авилгалч аа...
Дээхэн үед нэмүү өртөг шингээж капиталистууд ажилчин ангийг мөлжиж байна гэдэг байсан. Одоо хэнийгээ мөлжинө гэж ийм үг хэлдэг болсон юм бол доо.
Өмхий нүхэн жорлонгоосоо салаагүй байж юун хүнд үйлдвэр вэ. 21 зуунд нүхэн жорлон зөөврийн устай байж хүнд үйлдвэр гэчихжээ. Нохойн баас
Hoshigruulsaar baina uu hehe hudlaa yarihaar chini ineed hyreed baih yum nadtai adilhan saihan shaaldaa