Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан. Ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангахад 1.7 их наяд төгрөг зарцуулахаар болсон юм. Энэ жилийн хувьд улсын төсөвт 236 тэрбум төгрөг баталсан бөгөөд 130 тэрбум төгрөгийг нь аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгөхөөр төлөвлөжээ.
Мөн Улсын Их Хурлын Түр хороо 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргаад байна. Тогтоолд “…зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, нийт зээлийн 30-аас доошгүй хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шинээр эрхэлж байгаа болон жижиг, дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөх, 10-аас доошгүй хувийг импортыг орлох, экспортод чиглэсэн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттай санхүүжилт олгох…” зэргийг тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Есөн од” ХХК болон “Сүү” ХК-д ажиллалаа.
“Есөн од” ХХК 2004 онд дотоодын зах зээлд Голден Гоби шоколадыг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ жил какаоны шошноос шоколад үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж, нийслэлийн Налайх дүүрэгт жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий үйлдвэр, шоколадан музей-дэлгүүрийн цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дотоодын зургаан үйлдвэр шоколад, шоколадан бүтээгдэхүүний зах зээлийн долоон хувийг хангадаг бөгөөд 93 хувийг экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. “Есөн од” ХХК ирэх таван жилд дотоодын хэрэгцээний 12 хувийг дангаараа хангах зорилт тавин ажиллаж байна. Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, оюуны өмчтэй холбоотой шийдвэр болон НӨАТ үйл ажиллагаа хэвийн явуулахад багагүй хүндрэл учруулдаг тухай компанийн удирдлага танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХК-д ажиллалаа.
Тус үйлдвэрийг 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулсан түүхтэй.
Одоогоор 4,200 харилцагч, 511 ажилтан, 7,000 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж, хоногт 130-180 тн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулан, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгийн 30 гаруй чиглэлийн 2,500 малчин, фермерээс жилийн турш сүүг нь авч байна. 2022 оны 12 дугаар сарын байдлаар гэхэд л 27.8 тэрбум төгрөгийн 21.2 сая литр сүү татан авчээ.
Компани 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 12 хоршоо байгуулсан бөгөөд энэ жил 10-12 хоршоо нэмж байгуулахаар төлөвлөсөн. Цаашид “Үдийн цай” хөтөлбөрт төрөл бүрийн тараг, сүү, аарцан бүтээгдэхүүн, хорхой ааруул нийлүүлэх боломжтой юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Эйл Би Эйч Технологи” ХХК-д ажиллана.
Тус компани 2019 оноос био-технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд мал, амьтанд зориулсан МИМО ЭРДСИЙН нэмэлт бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Мимо эрдэст нэмэгдэл тэжээл нь малын ерөнхий эрүүл мэнд, дархлаанаас гадна тэжээл шингэцийг 10-20 хувь сайжруулдаг. Мөн тэжээлийн зардлыг 10-20 хувь бууруулж, сүүн ашиг шимийг 10-15 хувь, махан ашиг шимийг 20-25 хувь нэмэгдүүлэн, малын биеийн хорыг саармагжуулж, хорт бодисыг гадагшлуулдаг байна.
Сэтгэгдэл(7)
chanargui hulhi standartgui tengert hadsan undur unetei mongol undesnii uildveruud.
Ажиллаж байна ч гэх шиг.Кофи Аннан зайл чи.
Дэмий тэнэхээ ажил хийж байна гэж бодож бусдыг маллахыг боддог мангайсан хар ста шүү..Сачий чинь хүрвэл Тэрэлжид бариулсан Бугат резорт эдлэн газрынхаа мөнгийг хаанаас олсноо хуулийн байгууллагаар шалгуулаадах.Чадахгүй чацга царайлах уу чи.
Худлаа алиалаал яваад бна уу. Ихээхэн нохой гар даа.
Генийн өөрчлөлттэй хүнсийг гаднаас оруулахыг л зарлиг юмуу тогтоолоор хориглох шаардлага маш их байна шүү дээ.Монголд хортой, хоргүй хавдарын гол эх үүсгэвэрийг зогсооё гэвэл хил гаалиар генийн өөрчлөлттэй хүнс оруулахыг зогсоох юм аа. Түүнээс биш дотоодын үйлдвэрүүдэд хямд үнэтэй амт оруулагч тос хольж хийдгийг хяналтын нөхөд л мэдэхээс ерөнхийлөгч юугаа мэдэх вэ...өмхийрчихсөн 200 тонно тахианы мах илэрүүлээд л лац тавьчихсан байхад л алдчихдаг болоод байгаа шүү дээ...гаднаас хилээр тийм бузартай юм оруулахыг л ЗГ-ын тогтоол юм уу Ерөнхийлөгчийн зарлигаар зогсоохоос өөр арга байхгүй шүү...
Үндэсний үйлдвэрлэгч нартай ажиллах цаг биш нүүрсний хулгайч нартайгаа ажиллах цаг шүү. Алдагдсан боломжоо монголчууд чамаас нэхэж байгааг мэдрэхгүй байж болохгүй. Монгол улсад яагаад ерөнхийлөгч байдаг вэ? Хүрэлсүх ээ?
Ерөнхийлөгч минь ээ. Наадах чинь Засгийн газрын ханы хийх ажил шүү дээ. Энэ авилгач нартай тууштай тэмцээчээ. Цаана чинь дайнтай байгаа Украйны ерөнхийлөгч авилгач нартайгаа тэмцээд байгааг харахгүй байна уу.