sonin.mn
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлгүүлгийг хийлээ.
 
Санал хураалтад 68 УИХ-ын гишүүн оролцсоноос 62 гишүүн дэмжиж, 91.2 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл ийнхүү батлагдаж байна.
 
Н.Учрал, Б.Дэлгэрсайхан, Ж.Батсуурь нар  санал хураалтаас хоцорч орж ирмэгцээ, картаа уншуулсан ч автомат төхөөрөмж саналыг нь татгалзсан гэж бүртгэв. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Барилга Хот Байгуулалтын Сайд Ц.Даваасүрэн нар татгалзсан санал өгсөн юм.
 
Э.Сүрэн